6-р сарын 19
9 цаг 35 минут

Одох он цагийн эмээл дээрээ босоо яваа хүн

Тэр бодибилдинг хэмээх тэнгэрлэг спортын төрлийг сонгож авсан нэгэн. Тэгээд 2004 онд улсын аваргад түрүүлсэн.
 
Хонгконгод болсон Бүх Хятадын аварга шалгаруулах олон улсын тэмцээний 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн. Энэ нь Монголын эрэгтэй бодибилдингийн тамирчдын олон улсын тэмцээнээс авсан анхны медаль байв.
 
-Улсын найман удаагийн аварга.
 
-Монголын мистерээр хоёр удаа шалгарсан.
 
-Зүүн болон Төв Азийн үнэмлэхүй аварга.
 
-Азийн аварга.
 
Энэ амжилтын эзэн хэн бэ гэвэл үлгэрлэн хэлэхийн аргагүй нэг л сайхан залуу. Дүрлэгэр алаг нүд нь ухаалаг, бие бялдар нь их хүч энерги цогцлоосон нь бусдаас содон ийм л хүн буюу. Гансүхийн Дорж л доо. Монголдоо залуу гэгдэх бодибилдингийн нэртэй тамирчны нэг гэдэг нь дээрх амжилтуудаар харагдах биз. Угаас сайн сайхан, зөв амьдарч яваа хүний тухай ярих, бичихэд таашаал төрдөг. Харин муу муухай явдалтны тухай үг эвлэдэггүй үзэг хүртэл хөшөөд байдаг даа. Тэгвэл сод тамирчин Г.Доржийг бичсэн ч, зурсан ч урам төрөх юм. Энэ залуу тийм магтаал, сайшаалд дуртай нэгэн биш бололтойдог. Өөрийгөө хоосон гайхуулагч ч бүр биш. Зүгээр л амьдралаа, амжилтаа ярихдаа нэг л бардам. Хүний сэтгэлийн бөрзөн тайлах үгс түүний ярианаас дэндүү олон сонсогдох юм билээ. Хүнд хар буруу санахыг цээрлэдэг. Тиймээс дайсангүй. Ердөө л тэмцээний талбар дээр л өрсөлдөгтэйгөө мэддэг гэх. Түүнтэй ярилцаж эхлэнгүүтээ л манай говийнхон шиг л гүндүүгүй даруу хүн юм даа гэж бодсиймаа. Тэгсэн мань залуу маань Дундговь аймгийн Мандалговьд төрсөн үнэхээр л говь нутгийн нэгэн үр сад байв. Эцэг Т.Гансүх нь насаараа төрд алба хааж явсан хүн юм. Ижий Д.Шура нь холбоочин. Холыг ойртуулж, хоёрыг уулзуулдаг буянтай ажилтай нэгэн. Тэднийхээ хайр ивээлд Дорж эрхлэнгүйхэн өсч. Гэвч жаахан дураараа. Тэрнийг нь аав, ижий хоёр нь буруутгадаггүй байж. Энэ нь мөрөөдөлдөө үнэнч байхын эхлэл болсон юмсан уу. Хөвүүүн Дорж сургуульд байхаасаа л содон. Нэг их хүч тэнхээтэй, олонд бараатай хүн болохсон гэж боддог, мөрөөддөг байж. Ямар сайндаа Арнольд Шварцнеггерийн булчин шөрмөс нь зангирсан гайхамшигтай сүрдэм зургийг сэтгүүлээс хайчлан орныхоо ард хадчихаад сав л хийвэл хараад байх. Харин түүнийг яагаад тийм нүд булаах хүн болсон юм бэ гэдгийг мэдэхгүй ч тэр зургийг балчирхан оюундаа бурхан л гэж боддог байж л дээ.
 
Гэхдээ хоосон мөрөөдөгч байсангүй ээ Дорж. Тугалга хайлж, молоконы лаазанд цутгаад гантеллерхуу юм хийж өргөж үздэг. Амьхандаа тамирчин болох гэж л бэлтгэл хийж байгаа нь тэр. Улмаар бөхийн секцэнд явдаг. Самбо, жүдогоор сургууль цаашлаад аймагтаа тэмцээнд оролцдог. Бас түрүүлчихдэг байв. Нэг удаа Улаанбаатарт улсын аваргад ирж оролцохдоо дөрөвдүгээр байрт орж. Анх тамирчин болох үүд хаалгыг нээж өгсөн хүнээ аймгийнхаа арван жилийн сургуулийн биеийн тамирын багш Цагаанхүүг гэдэг юм билээ тэр.
 
ДОРЖИЙН СОНГОСОН ЗАМ ДАРДАН БАЙЛАА
 
Дунд сургуулиа дүүргээд тэр 1999 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуульд элсэж. Тэхдээ бүр бодибилдингийн ангийг сонгож. Нөгөө л мөрөөдөлдөө хөтлөгдөөд яваа нь тэр л дээ. Оюутан байх эхний жилд хааяа  барилдчихна. Гар барилдааны улсын аваргад оролцоод мөнгөн медаль авч байж. Бас пауэрлифтингийн төрлөөр бага биш хугацаанд хичээллэж үзэж. Амжилт гэдгийн амтыг эндээс мэдэрсэн гэж болохоор. Улсын аваргад дөрвөн удаа түрүүлж, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медальтай ирж байж. Гэвч эцэст нь Доржийн сонгосон зам бодибилдингээр тууштай хичээллэсэн үеэс эхтэй. Өөрийнх нь хэлснээр яг зөв зам байсан юм билээ тэр нь. Дээд сургуулиа төгсөх үеэсээ л бодибилдинг гэдэг тансаг спортын мэргэжлийн тамирчин болов. Энэ төрөлд багшилж тамирчны зам мөрийг нь улам тодотгож өгсөн хүн нь “Тайхар” клубын захирал, Монголын мистер Батсуурь юм байна. Тухайн үедээ анхдагч томоохон клуб нь ч энэ. Дорж энэ клубт багш, тамирчин болж. Тэгээд л дотоод, гадаадын олон тэмцээнд оролцож амжилтын буухиагаа үргэлжлүүлсэн байх юм. Ажил мэргэжлийнхээ хүрээнд аварга гэж хүндлүүлэх хүртлээ өсч. Энэ онд болсон Бүх Азийн аварга шалгаруулах тэмцээнд 70 кг-ын жинд түрүүлжээ. Энэ амжилытг Монголын бодибилдингийн эрэгтэй тамирчдаас төрсөн анхны аварга гэдгийг тодотгоё. Өнгөрсөн хавар АНУ-д болсон “Арнольд классик” нэртэй дэлхийн олон орны тамирчид чуулсан том тэмцээнд жиндээ бас түрүүлсэн байна. Энэ тухайгаа Г.Дорж ярихдаа:
 
-Мөрөөдлийн маань нэгэн туйл тэнд л биеллээ оллоо шүү дээ. Бөмбөрцгийн нөгөө талд болсон дэлхийн нэр хүндтэй энэ тэмцээнд аварга болж улмаар өнөө зургийг нь шүтэж ийм хүн болохсон гэж мөрөөдөж, бодож явсан Арнольд Шварцнеггертэй уулзаж түүний гараас шагналаа гардаж хамт зургаа авахууллаа. Ёстой л тамирчин болсныхоо ид шидийг үзлээ дээ гэж байна лээ.
 
Энэ үгийг хэлэхдээ Дорж маань төдийлэн сагсалзсангүй. Нэг л даруухан болдог юм болоо л өнгөрсөн гэсэн царайтай байсан. Харин сэтгэл дотор нь хэр буцалж булгилаж байгааг нь хэр буцалж блгилаж байгааг нь хэн мэдлээ. Хамт олныхоо тухай, найз нөхдийнхөө тухай харин ярихаараа үг нь ундраад дуу нь арай чангараад ирэх юм билээ.
 
-Би одоо IFBB гэдэг дэлхийн хамгийн том холбоонд харьяалагддаг Монголын бодибилдингийн холбоонд (МБФНХ) элсээд хэдэн жил боллоо. Г.Очир захиралтай манай холбоо маш сайн ажилладаг. Сүүлийн жилүүдэд тив, дэлхийн тэмцээнд  тамирчдаа байнга оролцуулж байна. Өөрийн орондоо дэлхийн болон тивийн аварга шалгаруулах гурван ч тэмцээнийг зохион байгууллаа. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ. Холбооны ажил өөдрөг болохоор тамирчдынх нь амжилт ч ахиж байна гээд л ярих юм билээ.
 
 
 
 
БОДИБИЛДИНГИЙН ТУХАЙ ХЭДЭН ҮГ
 
Одоогоос 30-аадхан жилийн өмнө бодибилдинг гэдэг спортын төрлийг монголчууд эхэлж мэдэрсэн гэхэд болно байхаа. Түүнээс өмнө гадаадад ийм тэмцээн болдог юм гэнэ гэж л сонсдог, хэвлэлээс уншдаг байлаа шүү дээ. Монголд анх бий болохдоо нэг тийм гологдмол юм шиг хүн төдийлэн ойлгодоггүй спорт байв. Тэгвэл өнөөдөр өргөжин тэлж байгаа Улаанбаатарын хороолол бүхэнд шахам фитнесс клуб бий болсон. Тэнд хичээллэгчдийн тоо ч их өсч. Монголын баг, тамирчид ч оролцсон тэмцээн бүрээсээ ганзага дүүрэн ирдэг болсон байгаа юм. Тэгэхээр бодибилдинг гэдэг онцгой. Спортын нэг төрөл боловч тамирчныхаа үзүүлбэр, тоглолт дээр урлаг, гоо зүйн таашаал өгнө. Энэ тухай тодруулж хэлбэл бэлтгэлийн үед спорт л харагдана. Харин тайзан дээр урлагийн төрөлд хувирдаг гэж болох.
 
Нөгөө нэг онцлог нь гэвэл хамгийн хүнд, тамирчнаас дээд зэргийн тэвчээр хатуужилтэй байхыг шаарддаг басхүү нарийн дэг журамтай спорт юм л даа. Гэхдээ амархан тал нь багийн спортыг бодвол бие даасан шинжтэй. Доржийн төлөө Дорж л анхаарна. Бэлтгэл, хооллолт гээд бүх юм нэг л санаа бодлын дагуу хийгдэнэ гэсэн үг л дээ. Нөгөө талаар амархан биш нь хичээллэгчээсс хамгийн их тэвчээр сэтгэл зүйн мундаг хатуужил шаарддаг. Энэ тухайд Дорж ярихдаа:
 
-Энэ спортод чин сэтгэлээсээ дурлаагүй хүн бол шантардаг юм. Харин миний хувьд эргэлт буцалт байгаагүй дээ. Бодигийн тамирчин болсноор аливаад тууштай ханддаг, тэвчээртэй, өөртөө итгэлтэй чанарыг олж авсан даа гэж байна лээ. Энэ спортын бас нэг онцлогийг хэлбэл тамирчны амжилтын ид цэцэглэлтийн үе нь 40 нас аж. Бөх юм уу, өөр спортод бол харих үе л дээ. Яагаад 40 насанд бодийд амжилт гаргаж болдог вэ гэвэл хүний бие махбодь булчингийн хөгжил олон арван жилийн хөдөлмөрийн үр дүнд хөгжиж гүйцдэгтэй холбоотой юм байна л даа. Амжилт ч тэр хөдөлмөрлөсний үр дүн. Тоглолтыг нь харахад үзсэн хүн бүрийн нүднээ ил байдаг юм билээ.
 
 
 
 
ЗАЯАНЫ ХАНЬ ЗАМ ДЭЭР ГЭДЭГ...
 
Дорж маань амьдралын баялаг түүхийг ахархан хугацаанд бүтээсэн хүн юм. Би энэ спортын хүн болсноор сайхан амьдарч байгаа гэж тэр сэтгэл хангалуун хэлсэн. Арга ч үгүй юм. Хүн аливаад тууштай хандаж чадвал үр өгөөж нь аяндаа ирдэг гэдэг. Түүний эхнрэ нь Б.Оюунгэрэл. Бас бодибилдингийн шилдэг тамирчны нэг. Улсын дөрвөн удаагийн аварга. Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэлтэй. Энэ жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн гээд түүний амжилтын тухай ихийг хэлж болно. Доржийнх гэдэг залуу гэр бүл нийслэлийн нэгэн шинэ хороололд байна. Тэднийг ороход юугаар баян юм бэ гэвэл төрөл бүрийн цом, медаль л байх. Тэр нь Дорж, Оюунгэрэл хоёрын хэр тамирчин юм бол гэдгийг “хэлж өгнө”.  Хоёулаа олон улсын хэмжээний мастер цолтой. Дорж “Би амьдралынхаа ханийг зөв сонгосон хүн” гэж байна лээ. Харин яаж танилцсан тухайгаа хөөрхөн хөгжилтэй ярих юм.
 
-Би “Тайхар” клубт багшилдаг байхад Оюунгэрэл маань жаахан бор охин анх фитнесээр хичээллэх гэж орж ирсэн. Бид хоёрт танилцах тавилан байсан шиг байгаа юм. Эхлээд Оюунаа маань намайг ойлгож өгөхгүй, их болгоомжлоод байх шиг л байж билээ гэж Доржийг хэлэхэд Б.Оюунгэрэл:
 
-Тийм ээ. Нэг их ойлгомжгүй нөхөр надад сүжрээд л... Хамт хоолонд орноо. Надад хоол авч өгчихөөд өөрөө үүргэвчнээсээ савтай юм гаргаж ирээд л идэх. Нэг л хачин санагдаж байлаа эхлээд гээд дурсан ярьж инээдэм болж байх юм. Тэгээд удалгүй гэр бүл болж. Бэлтгэлд явна хамт, тэмцээнд орноо хамт. Иддэг уудаг хүнс нь хүртэл нэг. Яг л нэг хүн шиг амьдарч өдий хүрч. Жилийн өмнөхөн хөөрхөн хүүтэй болж. Нэр нь Доржсэмбэ. Өчигдөр, уржигдархан нэг ойгоо тэмдэглэж аав, ижийгээ энхрий инээдээрээ баярлуулсан байна. Удахгүй бодигийн тамирчин болох ч юм билүү. Спортын талбарт бие биенээ олсон хоёр бодибилдингийн “цэцэрлэгт хүрээлэн”-д ийнхүү сайхан амьдарч явнам. Хэрвээ бодибилдинг гэдэг бурхан спортыг сонгоогүй бол би өдий зэрэгтэй тэгш сайхан амьдарч яваа ч уу. Өөр спортын хүн байсан бол гэж бодох ч дэмий байдаг гэж Дорж ярьсаан.
 
Энэ бол олдсон амьдралаараа, ажил мэргэжлээрээ бахархсан хүний үг юм даа. Доржоос өөр хүн байсан бол өнөөдөр жирийн нэг албан хаагч байж мэдэх тийм тохиолдол олон байж. Өндөр цалинтай ажил амлах хүн ч нэг биш тааралдсан гэх. “Монгол газар” компанийн захирал Б.Мянганбаяр:
 
-Чи манайд ажилла. Хүний нөөцийн албыг хариуц. Тэгээд уралдаан, тэмцээндээ оролцож байна биз гэсэн санал ирүүлсэн гэдэг. Тэгэхэд Доржийн сонгосон спортдоо үнэнч байх сэтгэл нь “Битгий” гээд байж. Хэдийгээр бодибилдинг гэдэг төрөл спортуудаас хүнд нь. Зардал ихтэй ч Доржийн хувьд дуртай юмандаа өөриймсөг ханддаг чанар алдар хүнд, алив сайн сайханд дуудсаар. Бодибилдинг гэдэг наран саран өөд тамирчин залуу хос хөтлөлцөн тэмүүлж үүх түүхээ бичиж байна. Бидний яриа өндөрлөх тийшээ болох үед Дорж сэргэлэн зангаар “Та надад хэдэн үг хэлэх зөвшөөрөл өгөөч” гээд:
 
-Энэ завшааныг ашиглан энэ биеийг төрүүлж өгсөн ижий, аав, уртай учиртайхан сайхан спортоор замнахад байнга тусладаг холбооныхоо захирал Г.Очир, “Үлэмж” компанийн захирал Батмөнх болон үе үеийн багш нар, хамт олон, найз нөхдөдөө хязгааргүй баярлаж явдгаа илэрхийлье. Монголын тамирчдын баярын мэнд дэвшүүлье гэлээ.
 
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Эх сурвалж:
4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.113.238Зочин   • 6 сарын 22. 10 цаг 52 минут

mundag humuus shuu

202.21.111.98Зочин   • 6 сарын 19. 17 цаг 13 минут

uneheer neg setgeltei yvsanii ur dun ene shuudee gerbuld ni amjilt

202.21.102.226Зочин   • 6 сарын 19. 10 цаг 31 минут

ДОРЖОО БАГШДАА БОЛОН ГЭР БҮЛД НЬ ЭРҮҮЛ ЭНХ, САРУУЛ САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ. 2002 ОНЫ ТАЙХАР КЛУБЫН ШАВЬ НЬ.....

103.87.255.421   • 6 сарын 19. 9 цаг 48 минут

ХҮҮХЭД ЧИНЬ ТӨРӨЛХИЙН БУЛЧИНТАЙ ТӨРСӨН ҮҮ

Шинэ мэдээ

ЦЕГ: С.Ганбаатар гадаадын иргэнээс хандив авсан бичлэг үнэн болох нь тогтоогдсон5 цаг 10 минутын өмнөБрюсселийн вокзалд бөмбөг дэлбэлсэн этгээд Марокко улсын иргэн байжээ6 цаг 7 минутын өмнөЦЕГ-аас шуурхай хэвлэлийн бага хурал зарлалаа6 цаг 14 минутын өмнөЭнэтхэг улс 2032 оны олимпыг зохион байгуулах мэдүүлгээ өгч магадгүй6 цаг 17 минутын өмнөПортугал, Мексикийн багууд хоёр дахь хожлоо байгууллаа6 цаг 27 минутын өмнөГагарины цомын шилдэг 10 гоолууд (2017)6 цаг 37 минутын өмнөГурван сая хүнийг үймүүлсэн гурван нэр дэвшигч6 цаг 39 минутын өмнөУлаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан6 цаг 42 минутын өмнөСонгууль зохион байгуулж буй танай арга туршлага маш чухал гэв6 цаг 46 минутын өмнөГарлаа, дэвлээ, давлаа6 цаг 47 минутын өмнөНом уншуулж өссөн хүүхэд хэлд эрт ордог юм байна6 цаг 52 минутын өмнөЦөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураах асуудлаар уулзалт болж байна6 цаг 57 минутын өмнөСонжоо: Хурууны урт дараах утгыг илэрхийлдэг6 цаг 57 минутын өмнөЗамын ажлыг чанаргүй хийсэн компаниудад шаардлага хүргүүлжээ7 цагийн өмнөМонгол сонголт-Оюунлаг сонголт7 цаг 1 минутын өмнөЭдди Парерагийн өвөрмөц бүтээлүүд7 цаг 2 минутын өмнөЖорж Клуни Текилагийн брэндээ 1 тэрбумаар заржээ7 цаг 7 минутын өмнөА.Пиночетын битүүмжлэгдсэн хөрөнгийг буцааж өгөхөөр шийдвэрлэжээ7 цаг 12 минутын өмнөМиний охины ирээдүйн хань мөнгөний төлөө биш хүүхдийнхээ төлөө зүтгэдэг хүн байх хэрэгтэйг санаж яваарай7 цаг 17 минутын өмнөАмьдралд дурласан үхэл7 цаг 21 минутын өмнөЮнисеф: Иракийн 5 сая гаруй хүүхдэд хүмүүнлэгийн яаралтай тусламж хэрэгтэй байна7 цаг 22 минутын өмнөС.Хокинг: Хүн төрлөхтөн ойрын 30 жилийн дотор дэлхийгээс нүүж явах нь зүйтэй7 цаг 27 минутын өмнөТангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо7 цаг 28 минутын өмнөХятадын бизнесмэн “Онгоц зөөгч” худалдаж авахыг хүслээ7 цаг 28 минутын өмнө"Универсиад"-ын галт бамбарыг Турин хотод асаав7 цаг 28 минутын өмнөХүндийн өргөлтийн залуучуудын УАШТ эхэллээ7 цаг 31 минутын өмнөРакка хотын энгийн иргэдийг хамгаалахыг А.Гутерриш уриаллаа7 цаг 32 минутын өмнөАфрик гаралтай Америк иргэнийг буудан хөнөөсөн цагдааг цагаатгажээ7 цаг 37 минутын өмнөСургууль, цэцэрлэг бүхий 1008 айлын орон сууц баригдана7 цаг 38 минутын өмнөБаянгол дүүрэгт ахмад настны 60 ортой эмнэлгийг ашиглалтад орууллаа7 цаг 39 минутын өмнө
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.