6-р сарын 19
10 цаг 09 минут

Хамгийн ер бусын үхэлүүд

Хамгийн ер бусын үхэлүүд

Сарны сүүдэр аймшигтай
Хятадын хамгийн алдартай яруу найрагч Ли Бо саранд маш дуртай байв. Тэр нэг шөнө усанд туссан сарны дүрсийг тэврэх гэж оролдон, завинаасаа унаж, Янцы голд живж үхжээ.

Сахлаас ганц болжээ
Австрийн Ханс Штайнингер сахлаа 1.4 м урт ургуулж, дэлхийн дээд амжилт тогтоов. Гэвч чухам сахал амийг нь авах тавилантай байж. 1567 онд хотод түймэр гарах үед тэр зугтааж яваад сахлынхаа үзүүр дээр санамсаргүй гишгэж унан, хүзүүгээ хугалж нас баржээ.

Давсгаа суллах тустай
Данийн язгууртан, одон оронч Тихо Браге маш этгээд, хачин хүн байжээ. Хүлээн авалтанд алиа салбадайгаа авчран, ширээн доор суулгачихдаг, гэртээ хандгай тэжээх зэрэг. Тэр халз тулаанд хамраа сэлмэнд хатгуулсан учир үргэлж алт, мөнгөн хошуувч зүүдэг байв. 1601 оны хүлээн авалт маш удаан үргэлжилж, түүний давсаг чинэсэн ч тэвчээд л байв. Оройн зоогны үеэр босч явахыг соёлгүй, бүдүүлэг гэж тооцдог байсан учир тэр. Гэтэл Ханс давсагны үрэвсэл болж, хэдхэн өдрийн дараа нас баржээ. Түүхчид түүний үхлийг арай “гайгүй” харагдуулах гэж мөнгөн усанд хордсон мэт бичиж үлдээсэн гэнэ.

Удирдаачийн дохиур үхэл тээв
Удирдаач Жан-Баптист Лулли 1687 онд Францын хаан Людовик XIV-д зориулан бичсэн “Те Deum” бүтээлийг тоглож байхдаа дохиураар хөлийн хуруугаа цохиж гэмтээжээ. Тэр эмчлүүлэхээс татгалзан үргэлжлүүлэн тоглож. Хүмүүс голдуу хөгширч эсвэл өвчнөөр нас бардаг. Мөн эмгэнэлт үхлээр өнгөрөх нь ч бий. Гэтэл бараг онигоо болмоор санаанд оромгүй, санамсаргүй, этгээд хачин үхлүүд бас тохиолддог аж. Гэтэл хуруу нь үрэвсч идээлэн, нас барсан байна. Амиа золиослон байж тоглосон сүлд дуулал нь Людовик хааныг түргэн эдгэрэхэд зориулсан бүтээл байсан гэдэг.

Хэтрүүлбэл үхэл
Шведийн хаан Адольф Фредерик идэх донтой байсан. 1771 онд 61 настайдаа хэтрүүлж идээд насан эцэслэжээ. Оройн хоолонд түүний хамгийн дуртай түрс, хилэм, өнгөт байцаа, чэстэй шөл, утсан май загас, оргилуун дарс өгчээ. Зөвхөн марфипантай, сүүтэй талх л гэхэд 14 удаа өгсөн гэнэ.

Амь насаараа баталжээ
1871 онд алдарт өмгөөлөгч Клемент Валландингэм ажлынхаа төлөө амиа золиослов. Түүний өмгөөлөлд буй Томас Макгэханыг бааранд хамт архи уусан Том Майерыг алсан гэж буруутгажээ. Харин өмгөөлөгч тэр хүн буугаа хуйнаас гаргахдаа санамсаргүй өөрийгөө буудсан гэж тайлбарлан, үнэмшилтэй болгохын тулд өөрийн буугаа авч, буудав. Гэтэл буу сумтай байж таарч, тэр өөрийгөө хороочихжээ. Өмгөөлөгчийн үхэл Томас үнэхээр буруугүй гэдгийг Тангарагтны шүүхэд итгүүлж чадсан байна.

Хэлээ хазах осолтой
Алан Пинкертон (1819-1884) хамгийн анх хувийн мөрдөх товчоо байгуулсан алдартай хүн. Нэг удаа тэр явган хүний зам дээр хальтирч унаад хэлээ хазчихжээ. Гэтэл хэл нь үрэвсч, үхширэл үүсэн өнгөрчээ.

Ажилдаа эрт ирж болохгүй
Алдартай виски үйлдвэрлэгч Жек Даниэл нэг өдөр ажилдаа эртхэн иржээ. Тэр сейфээ онгойлгох гэтэл кодоо мартчихав. Тэгээд уурандаа сейфээ өшиглөтөл хуруу нь гэмтэж. Ингээд халдвар орж, идээт үрэвсэл болон нас нөгчжээ.

Амтат жүржний хальс ч үхэл
Бобби Лич үхлээс айдаггүй хүн байсан. Тэр 1911 онд торхонд суун, Ниагарын усан хүрхрээг туулсан хоёр дахь хүн болов. Бобби олон удаа аймшигтай тоглолт үзүүлж байсан ч тэнэг үхлээр насан эцэслэсэн юм. Тэр Шинэ Зеландын гудамжаар зугаалж яваад амтат жүржний хальсанд хальтирч хөлөө хугалжээ. Тэгээд хөл тайрах мэс заслын үед хүндрэл гарч, нас барсан гэнэ.

Үхлээ өөрөө бэлджээ
1911 онд францын оёдолчин Франц Ришель цув ч болдог, шүхэр ч болдог бүтээгдэхүүн хийв. Тэгээд түүнээ туршихаар Эйфелийн цамхагаас үсрэв. Уг нь манекен ашиглах гэж байснаа сүүлчийн мөчид гэнэт өөрөө үсрэхээр шийдсэн байна. Харамсалтай нь түүний шүхэр дэлгэгдсэнгүй, амиа алдсан юм билээ.

Хн, тэгээд үхдэггүй ээ?
Григорий Распутинд эхлээд маш их хор өгтөл хордсонгүй. Тэгэхээр бүтэн дайз сумаар буудав. Бүр болохгүй болохоор модоор цохитол бас алж чадсангүй. Сүүлд нь Нева мөрөнд живүүлжээ.

Бейсболын бөмбөг аюултай
Бейсболын “Cleveland Indians” багийн тоглогч Рэй Чэпмен өрсөлдөгч “New York Yankees” багийн тоглогчийн шидсэн бөмбөгөнд оногдож нас баржээ.

Урт ороолт хүзүү орооно
1927 онд орчин үеийн бүжгийн “загалмайлсан эх” Айседор Дункан задгай машинд суун, хотоор давхиж явтал салхинд намирсан урт ороолт нь санамсаргүй дугуйнд орооцолдов. Тэгээд бүсгүй ороолтондоо татагдан машинаас унажээ. Хүмүүс хашгиралдахад жолооч зогссон ч хожимдсан байлгүй яахав.

Хог гай чирдэг
Ах дүү Гомер ба Лонгли Коллиер нар гэр орондоо элдэв хог новш цуглуулах донтой. Хэрэгтэй юмаа хаячих вий гэж тэд ухаангүй айдаг гэнэ. Бүр хулгайчаас сэргийлж, гудамд олон жижиг занга тавьжээ. 1947 онд тэдний гэрт үхсэн хүн байна гэсэн дуудлагаар цагдаа нар очиж, дотогшоо арай гэж нэвтрэв. Дүүрэн хогтой зочдын өрөөнд Гомер үхсэн хэвтэх ба ах нь олдсонгүй. Харин тэднийхээс хоёр долоо хоногийн турш 100 тонн хогийг гаргаж хаясны дараа Гомерийн олдсон газраас ердөө 10 футийн зайд Лонгли нас барсан байхыг олжээ. Тэр хэвтрийн ахдаа хоол аваачих гэж байгаад өөрийн тавьсан занганд орж үхсэн хэрэг. Ингээд Гомер хэд хоногийн дараа өлссөөр нас баржээ.

Ток-шоуны ухэл
Жером Ирвинг Родейл гэгч эр эрүүл хооллохыг сурталчилдаг байв. Тэр 1971 онд телевизийн ток шоун дээр “Би 100 насална. Санамсаргүй такси дайрчихгүй л бол” хэмээн онгирч байтал гэнэт зүрх нь өвдөж, тэр дороо нас баржээ.

Эфирт амиа хорлогч
Кристин Чаббак шууд эфирт амиа хорлосон анхны бөгөөд одоогоор цорын ганц сурвалжлагч. Бүсгүй сэтгэл гутралд автсан үедээ 1974 оны 7-р сарын 15-ны өдрийн шууд эфирийн 8 дахь минутанд “Та нарт зориулан, хэн нэгний урссан цус, аймшигт үхлийг хамгийн түрүүнд харуулахын тулд бүхнийг хийдэг “Channel 40’s” сувгийн бодлогыг би дэмжиж байна. Та нар телевизийн амиа хорлолт гэж юу байдгийг анх удаа харна” гээд гар буу шүүрч аван, өөрийгөө бууджээ.

Хэт таргалах осолтой
Рок-н-роллын хаан Элвис Аарон Пресли өөрийн “Graceland” шилтгээнд угаалгын өрөөнийхөө жорлонгийн суултуур дээр амьтавьсан байв. Эмч нар түүнийг хэт таргалж, эмийн тунгаа хэтрүүлснээс болж, зүрх нь дийлсэнгүй гэж оношлосон.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

3D хэвлэгчээр хэвлэсэн анхны хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө9 цаг 37 минутын өмнөБүтэлгүй оролдлого9 цаг 42 минутын өмнөМарсель Киттель ОХУ-ын багтай нэгдэнэ9 цаг 47 минутын өмнөКолумби дахь босогчдын бүлэгт өсвөр насныханд үйлчилсэн цэрэг охид9 цаг 52 минутын өмнөД.Трамп шадар туслахаа огцрууллаа9 цаг 56 минутын өмнөМонголын харваачид мөнгөн медаль хүртлээ9 цаг 57 минутын өмнөХувцас өмссөн уран баримлууд9 цаг 58 минутын өмнөЦахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь8 сар 19. 12:59​2000 оны эхээр ‘’моод’’-нд орж байсан этгээд хувцаснууд8 сар 19. 12:55Барселоны халдлагаар долоон настай хүү алга болжээ8 сар 19. 12:50Тэйлор Свифт өгөөмөр нэгэн8 сар 19. 12:45Эсрэг хүйстнийхээ дүрд чадварлаг хувирсан жүжигчид /фото/8 сар 19. 12:42Америкт нийт 40 хүн гэрээсээ ажилдаг гэсэн судалгаа гарчээ8 сар 19. 12:37Үсний өнгөө өөрчлөх нь таны хувь тавиланд нөлөөлдөг гэвэл та итгэх үү8 сар 19. 12:34Цөс ямар үүрэгтэй вэ?8 сар 19. 12:29Мөнгө тогтоох 10 нууц8 сар 19. 12:20Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдэгдсэн хүмүүст ял оноолоо8 сар 19. 12:14Финландад хутгатай этгээд халдлага үйлджээ8 сар 19. 12:09Та ямар хөөрхөн гэдгээ мэдэх үү?8 сар 19. 11:55Тайванийн ерөнхийлөгчийн ордон руу самурайн сэлэмтэй этгээд дайрч орохыг завджээ8 сар 19. 11:50Ерөнхийлөгч Х.Баттулга залуучуудтай хамт дасгал хийж, гүйлээ8 сар 19. 11:44Кока Колагаар үсээ угааж үзсэн үү /бичлэг/8 сар 19. 11:40Кавай Леонард Хятад улсад айлчилж байна8 сар 19. 11:36Инстаграм тайчигчидтай дайн зарлав8 сар 19. 11:29Алга болсон таван хүүхдийг агуйгаас эсэн мэнд оллоо8 сар 19. 11:24Зөвхөн Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авахыг үүрэгдэв8 сар 19. 11:13Шарилжгүй болоход 84 сая төгрөг зарцуулна8 сар 19. 10:55ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Дархан- Уул аймагт ажиллалаа8 сар 19. 9:50Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно8 сар 19. 9:45Бичлэгтэй, ярилцлагатай, хуралтай улс төрийн үйл явдал дүүрэн өдрүүд8 сар 19. 9:34
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.