6-р сарын 19
14 цаг 54 минут

Х.Баттулга 39 лиценз, 43 компани, 49 үл хөдлөх хөрөнгө, 240 мянган га газар эзэмшиж байна гэв

УИХ-ын гишүүн Д.Гантулга өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт долоо хоногийн хоногийн хугацаа үлдлээ. Энэ хугацаанд иргэд бодитой, баримттай мэдээлэл авч чадахгүй байгаа нь харамсалтай.

АН-ын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд “Баримт ярьцгаая. Баримттай ярилцъя” гэж байгаа. Бид ч бас баримттай ярихаар АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгын бизнесийн бүлэглэлийн талаар баримт цуглуулсан.

Х.Баттулгын бизнесийг төрсөн эгч Х.Цэндбаяр нь хариуцдаг. Харин үл хөдлөх хөрөнгүүдийг нь хүргэн ах П.Моломжамц нь хариуцдаг. П.Моломжацын охин М.Золжаргал бизнесийн үйл ажиллагаанд нь төдийлөн оролцоод байдаггүй ч түүний нөхөр Т.Лхагвадорж бизнесийг нь удирдах үйл ажиллагаанд оролцдог. Мөн Х.Баттулгын бизнесийн гол түнш нь олон нийтэд "Ард" Батсүх нэрээр танигдсан Я.Батсүх. 

Энэ бүлэглэлийн мэдэлд хайгуулын болон олборлолтын 39 лиценз, 43 компани, 49 үл хөдлөх хөрөнгө байна. Иргэд 0.07 га газраа эзмшиж чадахгүй байхад түүний эзэмшиж байгаа газрынх нь хэмжээ 240 мянган га. Баянхонгорт 10, Сэлэнгэ, Дундговьт тус бүр тав, Дорнод, Төв аймагт тус бүр дөрөв, Баян-Өлгий, Дорноговь, Сүхбаатар, Увс аймаг, тус бүр хоёр, Говь-Алтай, Хөвсгөл аймаг, Налайх дүүрэгт тус бүр нэг нэг лиценз эзэмшиж байна.

Энэ бүлэглэлийн мэдэлд хайгуулын болон олборлолтын 39 лиценз, 43 компани, 49 үл хөдлөх хөрөнгө байна. Иргэд 0.07 га газраа эзмшиж чадахгүй байхад түүний эзэмшиж байгаа газрынх нь хэмжээ 240 мянган га.

 

43 компанийнх нь дунд оффшор бүсэд бүртгэлтэй компани нь бий. Нэр дэвшигч Х.Баттулга байгуулсан компаниа ихэнх тохиолдолд хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр  шилжүүлдэг, лицензээ тэднийхээ нэрээр авдаг. Хамгийн их анхаарал татаж байгаа нь сайдаар ажиллаж байхдаа олон компани байгуулж төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байсан байна. Улмаар бизнес нь сайн явж байгаа компанийг нь төрсөн эгчийнх нь хүргэн Т.Лхагвадорж оффшор бүсэд бүртгүүлдэг дүр зураг ажигдагдаж байна” гэлээ.

Мөн тэрбээр "Энэхүү судалгааг нарийвчлан хийсэн. Компани тус бүрийнх нь байгуулагдсан түүхээр нэвтрүүлэг хийж олон нийтэд хүргэхээр ажиллаж байгаа. Энэ бүхнийг буруу ташаа мэдээлэл гэж үзэж байгаа бол нэр дэвшигч Х.Баттулга баримтаар няцаалт хийх хэрэгтэй" гэв.
 
 
Б.Анир
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Шинэ мэдээ

Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэнг томиллоо8 цаг 3 минутын өмнөУУХҮ-ийн сайдаар Д.Сумъяабазарыг томиллоо10 сар 19. 20:43Ж.Бат-Эрдэнийг Зам тээврийн сайдаар томиллоо10 сар 19. 19:18Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн10 сар 19. 18:20АНУ-ын төлөөлөгч Ираныг эрс шүүмжлэв10 сар 19. 18:10Саддамд хэрхэн дүүжлэх ял сонсгож байв?10 сар 19. 18:00Архаг өвчтэй хүүхдийн хоолойны махыг авах нь амь насанд аюултай10 сар 19. 17:55Жереми Лин бэртжээ (видео)10 сар 19. 17:50Ургамлын гаралтай бүтээгдэхүүний хөгцрөлт ба микотоксин, түүнээс урьдчилан сэргийлэх арга10 сар 19. 17:45Хэний ч санаанд оромгүй хачирхалтай тохиолдлууд10 сар 19. 17:40Шувууны үүрэн байшин10 сар 19. 17:35Авлига, хээл хахуультай холбоотой 2,6 сая хэрэг үүсгэжээ10 сар 19. 17:30Хэврэгшиж хугараад байгаа хумсаа шар айрагны тусламжтайгаар бэхжүүлэх гайхалтай арга10 сар 19. 17:25Ажилгүй эхнэрээ шүүхэд өгчээ10 сар 19. 17:20Олон нийтийн сүлжээнд лалын шашинтнуудын эсрэг зар сурталчилгаа тавихыг дэмжиж байжээ10 сар 19. 17:15М.Энхболдоос суралц, УИХ-ын гишүүд ээ10 сар 19. 17:14Кофе их уудаг хүний уруул өнгө муутай болдог10 сар 19. 17:13Газар хөдлөлтийн үед юу хийх вэ10 сар 19. 17:10Нийгмийн даатгалын өөрчлөлтийг танилцууллаа10 сар 19. 17:07Хүрээ хийд дагасан суурин газраас шинэ хот болж хөгжсөн УЛААНБААТАР10 сар 19. 17:05Дархлааг дэмжигч хүнсний бүтээгдэхүүн №110 сар 19. 17:00“Дуун тамгатай хүлгүүд” үүрсэнэ10 сар 19. 16:57Хөлийн уланд байрлах 21 цэгт массаж хийснээр эрүүл мэнд сайжирна10 сар 19. 16:55Ж.Бат-Эрдэнэ: Нэн тэргүүнд Гашуун-Сухайт, Таван толгойн чиглэлийн төмөр замыг хэрэгжүүлнэ10 сар 19. 16:5230 жилийн турш Graffiti зурсан байшингийн хана10 сар 19. 16:51Резинэн углаашийг орлох хөлний наалт зохион бүтээжээ10 сар 19. 16:50Боулингийн ганцаарчилсан төрлийн аваргууд тодорлоо10 сар 19. 16:49Дуучин Г.Эрдэнэтунгалагын этгээд үсний засалт10 сар 19. 16:45Бүтээмжээ нэмэгдүүлье гэвэл энэ 7 зүйлийг хийхээ боль10 сар 19. 16:40Өнөөдөр Кроне асуулт хариултын тэмцээний “Октоберфест баярын тусгай дугаар” зохион байгуулагдана10 сар 19. 16:35
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.