6-р сарын 19
11 цаг 58 минут

Ж.Эрдэнэбат: Монгол Улс хөрөнгө оруулагчдыг урин дуудаж байна

 “Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” сэдэвт чуулга уулзалт Их тэнгэрт болж байна.

Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ.

Тэрбээр "Монгол орон эрдэс түүхий эдийн арвин их нөөцтэй, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан улс.  Манай улсын гадаад худалдааны эргэлт жилээс жилд өсөн нэмэгдэж 2016  оны байдлаар 8.3 тэрбум ам долларт хүрсэн бол энэ оны эхний таван сарын байдлаар 4.0  тэрбум ам доллартай тэнцлээ. Нийт экспортын 80 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эзэлж байна.

Цаашид эдийн засгаа төрөлжүүлж, олон тулгууртай болгох, хөдөө аж ахуйн түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулж, дэлхийн зах зээлд  худалдах хэтийн зорилго тавин ажиллаж байгаа.

Далайд гарцгүй Төв Азийн олон улс орны нэгэн адил Монгол Улс ч гэсэн гадаад худалдааны дэд бүтцээ хөгжүүлэх, тээвэрлэлтийн хурдан шуурхай, хямд өртөгтэй шинэ суваг бий болгох, бүс нутгийн худалдааны сүлжээнд нэгдэн орох хүсэл эрмэлзэлтэй байна.

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өнгөрсөн сард болсон “Нэг бүс, Нэг зам” сэдэвт уулзалтад миний бие улсаа төлөөлөн оролцож улс орнуудын хамтын хүчин чармайлтаар бүс нутагт худалдаа, тээвэрлэлтийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, түүнд Монгол Улсын оруулж болох хувь нэмрийн талаар байр сууриа илэрхийлсэн билээ.

Мөн энэ сарын эхээр ОХУ-д болсон “Санкт Петербургийн Эдийн засгийн форум”-ын хүрээнд ч бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга замын талаар олон улс орны бизнес эрхлэгчид болон холбогдох албаны хүмүүс хэлэлцсэн. 

ӨНӨӨДРИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД “ТОКИО МИЦИБУШИ”, “СОФТ” БАНК БОЛОН БУСАД ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙНН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОЖ БАЙГААДИХЭЭХЭН ТАЛАРХАЖ БАЙНА

Монгол Улсын уламжлалт хөршийн хувьд ч, мөн гадаад худалдааны нийт эргэлтийн 70 гаруй хувь нь ногдож байгаагийн хувьд ч хоёр хөрштэй хийж байгаа гадаад худалдааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх нь манай ашиг сонирхолд нийцэх болно.

Монгол Улсаар дамжин өнгөрөх бүх төрлийн тээвэрлэлт, худалдааг цаашид улам нэмэгдүүлэх асар их боломж байгаа гэж бид үзэж байна. Энэ боломжийг бодит ажил хэрэг болгохын тулд Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд баруун бүсэд транзит тээвэрлэлтийг хийх боломжийг бүрдүүлсэн хатуу хучилттай авто замыг барьж дууссан. 

Мөн Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн төмөр замын тээх, нэвтрүүлэх чадварыг жил ирэх тутам өргөтгөн сайжруулж байна. Өнгөрсөн жилүүдэд тасалдаад байсан ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлт дахин сэргэж эхэллээ.

Цаашид дамжин өнгөрөх төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах, хоолойн тээвэрлэлтийг хөгжүүлэх чиглэлээр ОХУ, БНХАУ болон бүс нутгийн бусад улс оронтой үр ашигтай санаачилга, төслүүдийг хэрэгжүүлэхэд Монгол Улс идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байна.

Зам, тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, уул уурхай, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гадаад орон, тэр дундаа хөрш орнуудтай дэд бүтцээр холбогдох, худалдааг хөнгөвчлөх, бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг бууруулах зорилго бүхий “Хөгжлийн зам  хөтөлбөр”-ийг саяхан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга болон ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо” хамтын ажиллагааны механизмтай уялдуулан гурван улсыг хамарсан“Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Ингэхэд Монгол Улсын баримталж буй гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, засаглалын тогтвортой байдал, бодлогын залгамж чанарыг хадгалах нь туйлын чухал гэдгийг бид гүнээ ухамсарлаж бүс нутгийн чанартай дээрх төслүүдийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, эдийн засгийн тааламжтай орчин нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна.

Улс орон хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд зөвхөн Засгийн газар хоорондын харилцаанаас гадна бизнес эрхлэгчдийн харилцан ашигтай, нягт хамтын ажиллагаа туйлын чухал гэж бид үзэж байна.

Монголын Бизнесийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа өнөөдрийн чуулга уулзалтад нэр хүнд бүхий “Токио Мицибуши”, “Софт” банк болон бусад томоохон хөрөнгө оруулагчийнн төлөөлөл оролцож байгаад бид ихээхэн талархаж байна.

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ТОГТВОРЖИЖ, СЭРГЭХ ХАНДЛАГА АЖИГЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

УИХ-аас өнгөрсөн намар батлан гаргасан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байна. Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” батлагдан хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хөтөлбөрийг дэмжихээ илэрхийлж, хамтран ажиллаж байгаа Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банкны хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд бэлэн боллоо.

Монгол Улсын эдийн засаг тогтворжиж, сэргэх хандлага ажиглагдаж эхэллээ. Энэ онд болон дунд хугацаанд хэрэгжих уул уурхай, дэд бүтцийн хэд хэдэн томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэлээ хангаад байна.

Монгол Улсын зээлжих зэрэглэл буцаад тогтвортой гэсэн түвшиндээ хүрч, Монгол Улс хөрөнгө оруулагчдыг урин дуудаж байна.

 Оюутолгойн ордын далд уурхайн бүтээн байгуулалт, Тавантолгой болон бусад ордын төсөл хэрэгжиж эхлэх нь эдгээр төслийг дагасан худалдаа, тээвэр, ложистик, ханган нийлүүлэлтийн олон тааламжтай боломжийг бий болгож байна.

 Дунд хугацаанд манай улсын макро эдийн засгийн төлөв хандлага өөдрөг байхаар байгааг Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, бие даасан шинжээчдийн гаргаж буй тайлан, судалгаанаас харж болохоор байна.

 МОНГОЛ УЛС ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫНХАА ИТГЭЛИЙГ АЛДАХГҮЙ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БИЗНЕСИЙН ОРЧНОО УЛАМ БҮР САЙЖРУУЛАХ БОЛНО

  Монгол Улс хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг алдахгүй, хөрөнгө оруулалт, бизнесийн орчноо улам бүр сайжруулах болно. Та бүхнийг Монголын бизнес эрхлэгчидтэй бизнесийн гэрээ, хэлцлээ итгэлтэйгээр байгуулахыг уриалж байна.

 Төр, засгийн зүгээс макро эдийн засгийн орчны тогтвортой байлгах, засаглалын эрсдэлийг бууруулах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахын төлөө бүхий л хүчин чармайлтаа тавьж ажиллах болно.

 “Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” сэдвийн дор болж байгаа чуулга уулзалтад оролцогч Та бүхний бизнесийн үйл ажиллагаа цаашид улам бүр өргөжин тэлэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсье" гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.26.193.51худал бүү ярьж монголчуудыг   • 6 сарын 20. 1 цаг 43 минут

гадаадынханыг гуйлагчилж яваад олоод ирэхээр эь босоо хөх монголынхон тэргүүлээд ташуураа бариад шанатаажлаж хөөнө,гадаадын харьяадынхан визээ өгөхгүй гэнэ,"гааль татварынхан авилага гэнэ. уулзсан дарга нар надад хэдэн % оногдохов гэнэ ийм бхад хэн дээрэмдүүлэх луйвардуулах гэж ирхэвдээ.эхлээд эрх зүгээ сайжируул

92.50.232.18зочин   • 6 сарын 20. 0 цаг 12 минут

ард тумэнд хуртэж б/гаа юм юуч алга баигаа биздээ сонгуулиин шоу та нарт итгэх итгэл а/т-нд нэгэнт угуи болжээ

66.181.165.204Л   • 6 сарын 19. 15 цаг 34 минут

Эдийн засаг сэргэж бнааа энэ жил худалдан авалт сайн бна та бүхэнд амжилт хүсье

202.9.42.117Зочин   • 6 сарын 19. 15 цаг 24 минут

Эвэр хошуутнуууд л муу амалдаг юм. Зарим нэгэн хөөрхийлмөөр хүмүүс байнга эвэр хошуулна. Тэдэнд буян заяа дутаад байна аа.

202.179.4.30Амар   • 6 сарын 19. 15 цаг 15 минут

улс орноо эдийн засгийн зөв төлөвшилд оруулан ажллаж байгаа нь хөрш 2 улсад хийсэн уулзалт харуулан одоо аз болон европын улсуудадтай сайн ажиллах хэрэгтэй амжилт хүсье

126.209.241.8HEHE   • 6 сарын 19. 13 цаг 38 минут

HESEGTEE L OCHIHGUI DEE

202.21.117.34b vxcb   • 6 сарын 19. 13 цаг 35 минут

ЭХ ОРНОО ТАВИАД ТУУЧИХ ВИЙ ДЭЭ.МОНГОЛ хүн амьдрах газаргүа болох вии дээ

202.179.31.5Зочин   • 6 сарын 19. 12 цаг 01 минут

Ард түмний амьдралд бодит ахиц алга. худалаа тархи угаагаад л

Шинэ мэдээ

3D хэвлэгчээр хэвлэсэн анхны хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө9 цаг 34 минутын өмнөБүтэлгүй оролдлого9 цаг 39 минутын өмнөМарсель Киттель ОХУ-ын багтай нэгдэнэ9 цаг 44 минутын өмнөКолумби дахь босогчдын бүлэгт өсвөр насныханд үйлчилсэн цэрэг охид9 цаг 49 минутын өмнөД.Трамп шадар туслахаа огцрууллаа9 цаг 53 минутын өмнөМонголын харваачид мөнгөн медаль хүртлээ9 цаг 53 минутын өмнөХувцас өмссөн уран баримлууд9 цаг 55 минутын өмнөЦахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь10 цагийн өмнө​2000 оны эхээр ‘’моод’’-нд орж байсан этгээд хувцаснууд8 сар 19. 12:55Барселоны халдлагаар долоон настай хүү алга болжээ8 сар 19. 12:50Тэйлор Свифт өгөөмөр нэгэн8 сар 19. 12:45Эсрэг хүйстнийхээ дүрд чадварлаг хувирсан жүжигчид /фото/8 сар 19. 12:42Америкт нийт 40 хүн гэрээсээ ажилдаг гэсэн судалгаа гарчээ8 сар 19. 12:37Үсний өнгөө өөрчлөх нь таны хувь тавиланд нөлөөлдөг гэвэл та итгэх үү8 сар 19. 12:34Цөс ямар үүрэгтэй вэ?8 сар 19. 12:29Мөнгө тогтоох 10 нууц8 сар 19. 12:20Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдэгдсэн хүмүүст ял оноолоо8 сар 19. 12:14Финландад хутгатай этгээд халдлага үйлджээ8 сар 19. 12:09Та ямар хөөрхөн гэдгээ мэдэх үү?8 сар 19. 11:55Тайванийн ерөнхийлөгчийн ордон руу самурайн сэлэмтэй этгээд дайрч орохыг завджээ8 сар 19. 11:50Ерөнхийлөгч Х.Баттулга залуучуудтай хамт дасгал хийж, гүйлээ8 сар 19. 11:44Кока Колагаар үсээ угааж үзсэн үү /бичлэг/8 сар 19. 11:40Кавай Леонард Хятад улсад айлчилж байна8 сар 19. 11:36Инстаграм тайчигчидтай дайн зарлав8 сар 19. 11:29Алга болсон таван хүүхдийг агуйгаас эсэн мэнд оллоо8 сар 19. 11:24Зөвхөн Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авахыг үүрэгдэв8 сар 19. 11:13Шарилжгүй болоход 84 сая төгрөг зарцуулна8 сар 19. 10:55ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Дархан- Уул аймагт ажиллалаа8 сар 19. 9:50Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно8 сар 19. 9:45Бичлэгтэй, ярилцлагатай, хуралтай улс төрийн үйл явдал дүүрэн өдрүүд8 сар 19. 9:34
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.