6-р сарын 19
18 цаг 30 минут

“Airbus” компани дэлхий дээрх хамгийн том нисэх онгоцыг үйлдвэрлэжээ

Европын нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” компани дэлхий дээр хамгийн томд тооцогдох зорчигч тээврийн А380 загварын шинэ нисэх онгоцыг үйлдвэрлэх ажлаа дуусгасан тухай ням гарагт мэдээлжээ. Онгоцны шинэ загварыг “Airbus A380plus” нэрлэсэн байна.

“Шинэ загварын онгоцны ашиглалтын үзүүлэлтүүд сайжирсны сацуу онгоцыг үйлдвэрлэх нийт зардал буурсан” гэж дээрх мэдээлэлд дурджээ. Шинэ онгоцонд 933 зорчигч багтах бөгөөд энэ нь өмнөх загвараас 80 хүнээр их байгаа юм. Далавчны хийц нь өөрчлөгдсөнөөр аэродинамикийн үзүүлэлтүүд сайжирч, шатахууныг 4 хувиар хэмнэх боломжтой болсон байна. Үүнээс гадна, А380-ын шинэ хувилбар нь техникийн үйлчилгээ бага шаарддаг, түүнийг үйлдвэрлэх зардал 13 хувиар буюу 428 сая доллароос 370 сая доллар болж буурчээ.

“Airbus A380” нь дэлхий дээрх хамгийн том зорчигч тээврийн агаарын хөлөг юм. Уг хөлгийн хамгийн дээд багтаамж 853 хүн, хөөрөлтийн хамгийн дээд жин 575 тонн, далавчны далайцын хэмжээ 79,7 м ба буухгүйгээр 15 200 км хол зайг туулах чадвартай. Нислэгийн үеийн дээд хурд нь 945 км/цаг юм. “Airbus A380”-ын анхны нислэг 2005 оны 4 дүгээр сарын 27-нд болж байжээ. 
 
О.Барс  
Эх сурвалж: Монцамэ

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

108.92.148.34Зочин   • 6 сарын 20. 3 цаг 28 минут

Achaanii ongotstoi bitgii haritsuulaldaa. Setguulch zorchigch teeveriin gej bichih yostoi baij...

31.173.85.166Том бишээ.   • 6 сарын 19. 23 цаг 36 минут

Оноодорын байдлаар ертонцын хамгын том нисэж л байгаа онгоц ЧИНЬ МРИЯ (USSR) ш дээ.наадах А-380аас ЧИНЬ 2 дахин том. Хоорох жин нь 600тонн. 10 н вагонтой поездны жинтэй ш дээ. Ачаа тээвэрлэх чадал нь 350.000кг:100кг=3500==2000 хуныг чолоотэй тээвэрлэнэ.

62.167.114.16irgen   • 6 сарын 19. 19 цаг 32 минут

ineedtei um be, aria odoo dongoj medej baigaa um bish bizdee

Шинэ мэдээ

Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэнг томиллоо8 цаг 3 минутын өмнөУУХҮ-ийн сайдаар Д.Сумъяабазарыг томиллоо10 сар 19. 20:43Ж.Бат-Эрдэнийг Зам тээврийн сайдаар томиллоо10 сар 19. 19:18Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн10 сар 19. 18:20АНУ-ын төлөөлөгч Ираныг эрс шүүмжлэв10 сар 19. 18:10Саддамд хэрхэн дүүжлэх ял сонсгож байв?10 сар 19. 18:00Архаг өвчтэй хүүхдийн хоолойны махыг авах нь амь насанд аюултай10 сар 19. 17:55Жереми Лин бэртжээ (видео)10 сар 19. 17:50Ургамлын гаралтай бүтээгдэхүүний хөгцрөлт ба микотоксин, түүнээс урьдчилан сэргийлэх арга10 сар 19. 17:45Хэний ч санаанд оромгүй хачирхалтай тохиолдлууд10 сар 19. 17:40Шувууны үүрэн байшин10 сар 19. 17:35Авлига, хээл хахуультай холбоотой 2,6 сая хэрэг үүсгэжээ10 сар 19. 17:30Хэврэгшиж хугараад байгаа хумсаа шар айрагны тусламжтайгаар бэхжүүлэх гайхалтай арга10 сар 19. 17:25Ажилгүй эхнэрээ шүүхэд өгчээ10 сар 19. 17:20Олон нийтийн сүлжээнд лалын шашинтнуудын эсрэг зар сурталчилгаа тавихыг дэмжиж байжээ10 сар 19. 17:15М.Энхболдоос суралц, УИХ-ын гишүүд ээ10 сар 19. 17:14Кофе их уудаг хүний уруул өнгө муутай болдог10 сар 19. 17:13Газар хөдлөлтийн үед юу хийх вэ10 сар 19. 17:10Нийгмийн даатгалын өөрчлөлтийг танилцууллаа10 сар 19. 17:07Хүрээ хийд дагасан суурин газраас шинэ хот болж хөгжсөн УЛААНБААТАР10 сар 19. 17:05Дархлааг дэмжигч хүнсний бүтээгдэхүүн №110 сар 19. 17:00“Дуун тамгатай хүлгүүд” үүрсэнэ10 сар 19. 16:57Хөлийн уланд байрлах 21 цэгт массаж хийснээр эрүүл мэнд сайжирна10 сар 19. 16:55Ж.Бат-Эрдэнэ: Нэн тэргүүнд Гашуун-Сухайт, Таван толгойн чиглэлийн төмөр замыг хэрэгжүүлнэ10 сар 19. 16:5230 жилийн турш Graffiti зурсан байшингийн хана10 сар 19. 16:51Резинэн углаашийг орлох хөлний наалт зохион бүтээжээ10 сар 19. 16:50Боулингийн ганцаарчилсан төрлийн аваргууд тодорлоо10 сар 19. 16:49Дуучин Г.Эрдэнэтунгалагын этгээд үсний засалт10 сар 19. 16:45Бүтээмжээ нэмэгдүүлье гэвэл энэ 7 зүйлийг хийхээ боль10 сар 19. 16:40Өнөөдөр Кроне асуулт хариултын тэмцээний “Октоберфест баярын тусгай дугаар” зохион байгуулагдана10 сар 19. 16:35
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.