6-р сарын 19
15 цаг 06 минут

Г.Өнөрбаяр: Энэ онд 45000 ажлын байр бий болгоно гэсэн зорилт тавьсан

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаа юм. Мөн  хөдөлмөрийн бирж ажиллаж 20.000 ажлын байранд 60 орчим ААН иргэдийг бүртгэж байна.

Ингээд энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраас тодрууллаа.

-Өдөрлөгийн хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ямар ямар ажил хэрэгжүүлж байна вэ?

-Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагууд 21 аймагт зэрэг нээлттэй хаалганы өдөрлөгөө зохион байгуулж байна. Өдөрлөгийн хүрээнд 60 гаруй аж ахуйн нэгжүүд 20000 ажлын байранд иргэдийг бүртгэж байна. Энэ бүртгэл маргааш ч үргэлжилнэ. Тиймээс ажлын байр хайж байгаа хүмүүс ирээд бүртгүүлэх боломжтой нээлттэй байгаа гэдгийг хэлмээр байна.

-Иргэдийг ажлын байранд бүртгэх ажил цаашид үргэлжлэх үү. Зөвхөн нээлттэй хаалганы өдөрлөгөөр л бүртгэх үү?

-Үргэлжилнэ. Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн бодлого явуулж байна. Энэ жил 45000 орчим ажлын байр бий болгоно гэсэн зорилт тавьсан. Үүнээс өнөөдөр 20000 ажлын байрыг нь бүртгэж байгаа юм. Цаашдаа ажлын байрыг нэмэгдүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлнэ. Эхлүүлээд ч явж байна. Тодруулбал, энэ сард хөдөлмөр эрхлэлтийг дэмжих том төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд залуучууд, ахмадууд, эмэгтэйчүүдийн ажлын  байраар хангаж , ажлын байр нэмэгдүүлэх чиглэлийг хэрэгжүүлнэ.

-Гадаадаас ажиллах хүч авах тоо хэр их нэмэгдэж байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газар гадаадаас ажиллах хүч авах асуудлаар тодорхой бодлого боловсруулж байгаа. Тодруулбал, Засгийн газраас Гадаадаас ажиллах хүч авахад 50 хувь нь монголчуудаас бүрдүүлнэ гэсэн зорилт хэрэгжүүлсэн. Энэ зорилтын хүрээнд Ерөнхий  сайдын захирамжаар Гадаадад ажиллах хүч авдаг аж ахуйн нэгжүүдийг шалгах ажлын хэсэг гарч байгаа. Тун удахгүй нэгдсэн тоо гарна.

-“Старт ап” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөөч?

-Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд олсон бас нэг том зорилт бол залуучуудын бизнесийг дэмжих “Старт ап” хөтөлбөр.  Энэ хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүд, их дээд сургууль төгссөн оюутан залуучууд, мэргэжлийн сургууль төгссөн залуучуудын гарааны  бизнесийг дэмжих жижиг бизнесийн зээлийг олгоно гэсэн бодлого зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас аймаг дүүрэг болгонд залуучуудын “Старт ап” хөтөлбөрийг баталж өгсөн байгаа. Гарааны бизнесийг  сонирхож байгаа залуучууд харьяа дүүргийнхээ Хөдөлмөр халамжийн газарт очиж мэдээлэл авах, мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын харьяа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас мэдээлэл авах боломжтой" гэлээ. 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг үргэлжилж байна. Өдөрлөгийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажлын байрны, цалин хөлсний асуудлаар төрөөс баримталж буй бодлого, эрх зүйн шинэчлэлийг танилцуулж, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг зөв зохистой зарцуулах зорилгоор хэрэгжүүлж буй эмчилгээ оношилгооны үнийн чөлөөлөлт, эмийн үнийн хөнгөлөлт болон бусад үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч байна.

Мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн суралцагч, төгсөгчид ур чадвараа үзүүлж, барилгын загвар үзүүлэн байгуулж, хийсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа дэлгэжээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр ч үзлэг явуулж, анхны тусламжийн үйлчилгээ сургалт зохион байгуулж байна. 

Өдөрлөгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудаас ХНХЯ-ны харьяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж, иргэдэд хэрэгтэй дэлгэрэнгүй мэдээлэл өгч оролцож байна. 

Б.Чимэг

 

 

24
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

24 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.123.92Зочин   • 6 сарын 21. 15 цаг 12 минут

өө мэргэжлээрээ дадлагажиж туршлагажиж байвал ганц төгрөг авалгүй залуу дээрээ дадлагажих ажилд орж авмаар л байна , гэвч мэргэжлийн ажил маань олддоггүй ээ, бүгд хүнтэй, нэмж хүн авах байсан ч мань мэт шиг ар тал гүй хүнийг авдаггүй юм шиг байна, намайг очиж асуухаад хүн авахгүй ажлын байр байхгүй гэсэн мөртөө надыг асууснаас хойш очсон мөнгөтэй айлын сэхлүүн нөхрийг ажилд авчихсан байх юм. ийм л нийгэмд бид амьдарч байна, ажил гололгүй хар ажил хийж үзлээ гэвч цалин ажиллах нөхцөл маш муу цалингаа өгөхгүй бултдаг гарууд байдын байна.

119.40.97.94Зочин   • 6 сарын 21. 8 цаг 31 минут

Хөдөлмөрийн хуульд заасан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрны жагсаалтыг гаргаж өгөөч. 2008 оны нэмэлт өөрчилтөөр жагсаалт гаргах тухай заасан байдаг. Мэргэжлийн сургалт, хөдөлмөрийн зах зээл хоёрын тохироо бүрдэхгүй байна. Сураад гарсан хүмүүс шаардлага хангахгүй байна. Мөн ажил олгогч хүнийг сургах боловсон хүчин мнежмент ч байхгүй байна. Тийм учраас ажил хийдэг хүн олдохгүй гадны хятад ажилчид ажлын байрыг эзлээд байна. Яамны бодлого тодорхой биш байна.

76.16.107.225Зочин   • 6 сарын 20. 0 цаг 45 минут

Songolia hoishluulayaa nuhduud jaahan ajil hiigee

202.9.43.206Зочин   • 6 сарын 19. 22 цаг 05 минут

ulgeriin dalai door ajillaj bgaa humuus ni hun ajild zuuchlah yamarch setgelgui yum chini yaj hun ajild zuuchlah yum be

113.144.55.25зочин   • 6 сарын 19. 20 цаг 26 минут

Ганц ч үйлдвэр ашиглалтанд оруулаагүй байж ийм их ажлын байр бий болгож чадах уу. Энэ бол зүгээр л сонгуультай холбоотой хууран мэхлэлт.

202.9.40.38Зочин   • 6 сарын 19. 20 цаг 07 минут

MAN amlasnaasaa butssan bizdee..ednii gaigaar bi tetgeverchgvi.ajilchgvi b.aa.Taniltai bol ajiltai gj MAN heleed b.aadaa

202.70.34.115ИРГЭД   • 6 сарын 19. 19 цаг 42 минут

Сонгууль угтаж ядарсан олон түмнээр бүү тоглоод БАЙ гэж МАН-д хэлэх бна........... МАН-г 2016 онд сонгоод 8 төрлийн татвараа нэмүүллээ, одоо бензин , түлшний үнийг дахиад нэмнэ гэж бгаа-БҮҮ горьд ДАХИЖ СОНГОХГҮЙ............... ИРГЭД БИД 1072 ХУВЬЦААНЫХАА ТӨЛӨӨ БАТТУЛГЫГ СОНГОНО.......КОММУНИСТУУД БАЯРТАЙ..................

103.229.123.92Зочин   • 6 сарын 19. 19 цаг 04 минут

мэргэжлээрээ л ажилж байвал цалин авахгүй ч хамаагүй ажилмаар байна, гэтэл мэргэжлийн ажил олдохгүй байна, хүний хүүхэд дадлагажуулах хүсэл алга гэсэн л хүмүүс байна, нарийн мэргэжлээр сурчихсан чинь хэцүү юм аа, танил талаар л мэргэжлийн чиглэлийнхээ газар орж дадлагажиж авч байна ш дээ, танил талгүй бол ажлын дадлага туршлага олж авч чадахгүй болчихоод байхад, шинээр ажлын байр гарчлаа гэж худлаа юм бичээд байхын,

103.229.123.92Зочин   • 6 сарын 19. 19 цаг 54 минут

дадлагажиж чадалгүй явсаар сүүлдээ нас яваад шал өөр салбарлуу ордын байна лээ, хувиараа бизнес хийж байгаа шал өөр нарийн мэргэжлийн хүмүүс гадуур дүүрэн байна,

103.229.123.92Зочин   • 6 сарын 19. 19 цаг 00 минут

мэргэжлийн чиглэлээр ажиллах гэхээр ажлын туршлагагүй гээд ажилд авахгүй юм, ажил гололгүй хийе гээд цэвэрлэгч тогооч ресепшн хийсэн ч цалин маш бага дээр нь цагтаа цалингаа буулгахгүй юм л бол өгч байгаа жоол хэдээсээ алданга тооцох гээд байх юм, зарим газар нь цалингаа огт өгөхгүй юм , яг яах учраа олохгүй байна .

202.9.40.94Зочин   • 6 сарын 19. 18 цаг 34 минут

Saihan vlger yarih yumaa.nas zvs zaagaad.ajillulchaad tsalingaa unjdag gazar olon b.a..40s deesh nastanguud bvv gorid gj b.aleeshdeeeee

103.10.23.6zochin   • 6 сарын 19. 16 цаг 40 минут

ter ajlin bairinh n jagsaltig tabiarai

182.160.33.133Зочин   • 6 сарын 19. 16 цаг 02 минут

hulaa shou neg dor iim ih ajiliin bair yaj ch bodson garahgyiee 100 hyn ajilluulah 1 ch yildber barigdaagyi baihad uu

202.180.220.186сайн ажиллаарай   • 6 сарын 19. 15 цаг 59 минут

Хамгийн сайн ажиллаж байгаа Яам бол энэ яам шүү, хэлсэндээ хүрч ажиллаж байгаад чинь баяр хүргэе. Энэ эрч хүчээрээ ажиллаарай гэж хүсье.

202.9.43.206Зочин   • 6 сарын 19. 22 цаг 05 минут

hudlaa

122.201.21.41сонгогч   • 6 сарын 19. 15 цаг 46 минут

Тэтгэврийн насаа 65 болгочихоод хаанаас 45000 ажлын байр гаргана гэж яриад байна даа? юу ярьж байгаагаа ойлгож байгаа юм болов уу? эсвэл тэгж ярь гэж эзэн нь үүрэг өгөөд энэ нь дамжуулж байна уу, эр хүн хэлсэн дээ л гэдэгсэн, МАН хэлсэн дээ хүрч 1, цалин нэмсэн үү? 2, тэтгэвэр нэмсэн үү? 3, татвар бууруулсан уу? үгүй харин эсрэгээр л яваад молиго үмхүүлсэнийг бид мартаагүй байхад энэ юугаа яриад олныг басамжлаад байна вэ?

202.9.40.94Зочин   • 6 сарын 19. 18 цаг 32 минут

Harin tmee.ajilgvi bdag.hezee tetgevert garnadaa

150.129.140.116Зочин   • 6 сарын 19. 15 цаг 30 минут

ЦАЛИН НЬ 240000 ТӨГРӨГ ҮҮ?

27.123.213.131Зочин   • 6 сарын 19. 15 цаг 24 минут

45 000 ажлын байр сайхан байна, ГЭВЧ ажил хийж байгаа хүн ядуу байгаа асуудлыг авч үзэхгүйгээр, урьдчилгаа 100000 төг сарын сүүлд 150000 төгрөгний ажлын байрууд бий болгоод, 23 % ийн татвар аваад, ажилтай болгосон гэвэл өрөөсгөл гэж үзэж байна.

202.70.46.229өарол   • 6 сарын 19. 15 цаг 05 минут

МАН-ын сонгуулийн шоуны нэг хэсэг

202.21.113.238Ариунаа   • 6 сарын 19. 15 цаг 01 минут

Эрчүүд ажил явуулахад урамтай байдаг. Хөдөлмөрийн яам дан эрчүүдээр дүүрсэн ёстой урагштай яам шиг харагддаг шүү. Угаасаа ч хамгийн сн ажиллаж байгаа яам. Орой мэдээгээр танай хийж байгаа ажлуудыг их л хүлээн авч үзэж байна. Таатай байна.

202.70.46.212Ганаа   • 6 сарын 19. 14 цаг 06 минут

Нусан таглаа яасан хуцдаг юм бэ хаанаас тэр их ажлын байр гарах уу андуурсан гөлөг вээ намаа ч зөв сонгож чадаагүй ажил хийж үзсэн болов уу даа энэ хүүхэд

66.181.178.21Зочин   • 6 сарын 19. 13 цаг 54 минут

Энэ хүүхэлдэй өөрөө жинхнээсээ ажил хийж үзсэн болов уу? Ядаж төлөвлөж үзсэн болов уу? Ажлын байр гэж юу болохыг мэдэх болов уу? Ийм хүүхэлдэй, ийм люмпэнгүүдээр дүүрсэн төрийн аппарат сонгуулиас хойш бие даан ажиллаж чадах болов уу? Эсвэл сонгууль дуустал хэн аяж ч мөөрсөн хамаагүй хэрэг үү?

223.132.122.135zochin   • 6 сарын 19. 13 цаг 49 минут

Amjilt husey

Шинэ мэдээ

Чуулган: Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны сайдаар томиллоо7 минут 18 секундын өмнөН.Энхболдыг Батлан хамгаалахын сайдаар томиллоо41 минут 10 секундын өмнө“SX-1.2” өндөр хурдны онгоцыг туршжээ41 минут 26 секундын өмнөУлаанбаатарт шөнөдөө 4 хэм хүйтэн51 минут 26 секундын өмнөХ.Дуламсүрэн: Захидал1 цаг 2 минутын өмнөМарк Овермарс Арсеналтай нэгдэнэ1 цаг 12 минутын өмнөPlay boy сэтгүүлийн нүүрийг чимсэн бүсгүйчүүд 20 жилийн дараа1 цаг 17 минутын өмнөНамар шарлаагүй навч (өгүүллэг)1 цаг 22 минутын өмнөАНУ-д роботын ирээдүйн хөгжлийн талаар хэлэлцүүлэг болж байна1 цаг 27 минутын өмнөШакира нөхрөөсөө салаагүй1 цаг 32 минутын өмнөГранд турын ялагч багаа солилоо1 цаг 37 минутын өмнөЖан-Клод Ван Даммын төрсөн өдөр тохиож байна1 цаг 42 минутын өмнөХамраас цус гоожих үед ямар арга хэмжээ авах вэ1 цаг 47 минутын өмнөҮзэсгэлэнтэй өгзгийн тэмцээнд ялсан Бразилийн гоо бүсгүй1 цаг 52 минутын өмнөСавны хийг гэрийн нөхцөлд дасгал хийснээр арилгаж болгоно1 цаг 57 минутын өмнөВ.Путин Умард Солонгосын эсрэг хориг тавих тухай зарлигт гарын үсэг зуржээ2 цаг 2 минутын өмнөИх Британи улсад Шинкансен хурдны галт тэрэг явж эхэллээ2 цаг 7 минутын өмнөТаны мэдэхгүй хамгийн аюултай таван амьтан2 цаг 12 минутын өмнөШер шинээр гарах "Mamma mia 2" кинонд тоглоно гэдгээ зарлалаа2 цаг 17 минутын өмнөРохинжачуудын тосгодын гуравны нэгийг нь шатаасан байна гэв2 цаг 22 минутын өмнөЖижи Хадид Монохром даашинзаар гоёжээ2 цаг 27 минутын өмнөБОАЖ-ын сайдаар Н.Цэрэнбатыг томиллоо2 цаг 28 минутын өмнөД.Оюунхорол: МАН муухай харагдаж байвал АН-д ашигтай гэсэн дүрмээр тоглож байна2 цаг 29 минутын өмнөОлимпын бамбарыг аялуулах эхний алдартан тодорлоо2 цаг 32 минутын өмнөЭмэгтэйчүүдэд хамгийн аюултай их хотууд2 цаг 34 минутын өмнөТрампын охин шиг болгох мэс ажилбар ихэсчээ2 цаг 37 минутын өмнөБаяжуулахын “нэвтэрхий толь”2 цаг 42 минутын өмнөЖеннифер Лопез болон жүжигчин Ванесса Хадженс нар хамтран ажиллахаар болжээ2 цаг 42 минутын өмнөЭд Шийран осолджээ2 цаг 47 минутын өмнөХамгийн хачирхалтай хамаатнууд2 цаг 52 минутын өмнө
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.