6-р сарын 19
14 цаг 09 минут

Жирэмсэн эхнэртээ бардам байгаад яах юм бэ?

Тогоон чинээ гэдсээ барин
Тогтож ядан алхана миний эхнэр
Тоолж баршгүй алдаа гаргасан ч
Тогтоож уучилна миний эхнэр
Өндөр өсгийт дэрвэгэр даашинзаа
Өмсөж явсан минь саяхан гээд
Өдөрт толинд хэдэнтээ харж
Үрчийлгэн нүүрний арьсаа духандаа овоолно
Чимээгүй сууж байснаа гэнэт уурлаж
Чи намайг бүдүүн гэж бодож байна уу гэнэ
Идэж байсан бүхнээ хаяад надад хэлнэ
Инстаграм ороод үз туранхай зургийг минь гэнэ
Гоё охид гадуур алхаад байна
Гангалж будаад гармаар байна
Найзууд маань фитнесст байна
Намайг хар гэртээ идээд л байна
Ааш нь өдөрт хэдэн зуу солигдоно
Аягүй хөөрхөн эрхэлж ирээд хэвтэнэ
Араатан шиг заримдаа орилоод ирнэ
Ай даа эхнэр жирэмсэн шүү гээд тайвширна
Нүүрэндээ будаг нялхаа больж
Нимгэн хувцсаа ч өмсөхөө больж
Үс нь сэгсийж шүлсээ гоожуулж унтана
Үрээ тээсэн эх хүн үрдээ бүхнийг зориулна
Дургүй зүйлээ ч иддэг болж
Дуу сонсоод л уйлдаг болж
Тансаг гэсэн бүхнээ тоохоо байж
Тааваараа дээшээ харан гэдсээ илэн хэвтдэг болж
Сонингийн цаас ураад идэх нь холгүй
Согтуу хүн шиг аашлах нь элбэг
Дэлбэрэх шахам уурыг минь хүргэж чадна
Дэргэд нь заримдаа галзуурах шахна
Үдэш болсон байхад зайрмаг нэхнэ
Үүрээр сэрээд нөхөртөө хоол хийнэ
Янз бүрээр тоглоё гээд шалаад сууна
Ядарч ирэхэд гээд би унтахаа бодно
Өдөржин ганцаараа намайг хүлээсэн эхнэрээ
Өөдөөс гүйгээд ирэхэд нь уцаарлана
Ганцаардаж суусанг нь үл анзаарч
Ганцхан өөрийгөө л бодож мунхаглах юм
Уур уцаар урд үзэгдээгүй аашийг нь
Уужуу ухаанаар харж хүлээцтэй байгаарай нөхрүүд ээ!
Үргэлж тэд чинь тийм байхгүйгээс хойш
Үгсийг нь өнгөрөөж зөөллөөрэй нөхрүүд ээ!
Хэвлийдээ хөдлөх үрээ хараад
Хэсэг хугацаанд нисэх шиг болно
Ахиад хөдлөхийг нь ажин хүлээж
Аяархан инээмсэглэн чагнан сууна
Хэвлийдээ үрээ тээсэн эхнэр минь
Хамгаас илүү үзэсгэлэнтэй харагдана
Хорвоод мэндлэх үрээ хүлээх эхнэр минь
Хязгааргүй жаргалтай харагдана
Үрийг минь тээж яваа гэргийдээ би
Үргэлж талархаж явахгүй гээд яах юм бэ
Жаргал надад бэлэглэж байхад нь
Жирэмсэн эхнэртээ бардам байгаад яах юм бэ!
Жирэмсэн эхнэртээ зориулав!
Т. Ганаа
2017.06.18

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.142.69Jiremseen   • 6 сарын 21. 21 цаг 55 минут

Uilchihlaa

122.201.20.202Зочин   • 6 сарын 20. 10 цаг 37 минут

Сайхан болжээ, Сэтгэлээс гэдэг дээ

Шинэ мэдээ

М.Анхцэцэг хэмээх охины амжилтын ард Цэнхэржавын Хосбаяр хэмээх нэгэн эрхэм буй9 цаг 17 минутын өмнөХайлаастын уулзвараас Дарь эх хүртэлх зам ирэх онд ашиглалтад орно12 сар 18. 18:20Ч.Санжаадамба Буянт-Ухаа нисэх буудлаас шууд Монгол бөхийн өргөөнп ирж барилджээ12 сар 18. 18:10Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн12 сар 18. 18:10Д.Сумъяа, М.Уранцэцэг нарын "Шударга хөдөлмөр"12 сар 18. 18:06Цагаан цамцны зах угаах арга12 сар 18. 18:00Турк улс Иерусалимд ЭСЯ-аа нээхээр төлөвлөж байна12 сар 18. 18:00Авьяаслаг шүлэгч Агай хатан12 сар 18. 17:55Бидний хэрэглэж байгаа хоол хүнсний шим тэжээлийг үнэн зөв тодорхойлж байна уу12 сар 18. 17:50Шинэ “Star wars” нээлтийн 7 хоногтоо 450 саяыг олжээ12 сар 18. 17:45Өмнөд Солонгост 90 минутын дотор 4 нярай энджээ12 сар 18. 17:40Кэмерон Диас: Бен надад алдаагаа хүлээн зөвшөөрөхийг сургасан12 сар 18. 17:352017 оны Гиннессийн номонд орох амжилтууд12 сар 18. 17:25Террорист халдлагыг таслан зогсооход тусалсан АНУ-д В.Путин талархал илэрхийлэв12 сар 18. 17:20Хатан хаан II Элизабет зул сарын баяраар ажилтнууддаа ямар бэлэг өгдөг вэ12 сар 18. 17:15Өвөө нар татвараас зайлсхийхийн тулд гэрлэхээр шийджээ12 сар 18. 17:10Гэрлэн бүрхүүлээ тэргэл сартай үед цэвэрлэ12 сар 18. 17:05Мартэн Фүркад алтан медалиа жаахан охинд бэлэглэв12 сар 18. 17:00Аньсны навчийг ашиглан уушги, бөөр, давсагны үрэвсэл бусад өвчинөөс салах боломжтой12 сар 18. 16:55ШЕЗ: Г.Номуундарь хохирогчтой эрүүгийн хэрэг ирээгүй12 сар 18. 16:52Супермодель Кандис Сванепоел хоёр дахь хүүхдээ тээж байна12 сар 18. 16:50Хотын даргын “Төрийн захиргааны үйлчилгээг хялбаршуулах ажлууд”12 сар 18. 16:48Залуужуулах шидэт жор12 сар 18. 16:45Үл үзэгдэх нисдэг биет, харь гаригийн гийчид дэлхий дээр ирдэг нь үнэн12 сар 18. 16:42Хоорондоо үл зохицох хүнс12 сар 18. 16:40Лиам Пейн: Шерил миний амьдралыг илүү ихээр гэрэлтүүлж өгсөн12 сар 18. 16:35Хахууль өгсөн, авсан аль нь ч хариуцлага хүлээх ёстой12 сар 18. 16:30Жүжигчин Жона Хиллийн 30 кг жин хасч чадсан нууц12 сар 18. 16:28Дээд шүүхээс МАН-ын даргын нэр, дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэв12 сар 18. 16:28Бекхэмийн хүүхдүүд ээжийгээ уяраав12 сар 18. 16:25
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.