6-р сарын 19
14 цаг 12 минут

21 аймаг 285 сум өргөн зурвасын, утасгүй интернетэд холбогдлоо

Монгол Улсын Засгийн газраас мэдээлэл харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүдийг батлан үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд хөдөөгийн алслагдсан сум суурин газруудад утасгүй болон суурин интернетийн үйлчилгээг нэвтрүүлж 2012 оноос “Цахим сум” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 21 аймаг, 285 сум,суурин газар өндөр хурдны өргөн зурвасын утасгүй интернетэд холбогдоод байна. Мэдээлэл харилцаа, холбооны салбарын дэвшилтэт технологийн хөгжлийн үр шимийг орон даяар түгээж буй энэхүү төслийн гурав дахь шатны үйл ажиллагааны нээлтэд Ерөнхий сайд оролцлоо. Улмаар Баян-Өлгий, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөлөлтэй онлайнаар холбогдож мэндчиллээ. 

Энэхүү "Цахим сум" төслийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

"Эрхэм хүндэт хатагтай, ноёд , зочид төлөөлөгчид өө,

Хүндэт холбоочид, энд хуран цугласан Та бүхний амар амгаланг айлтган мэндчилье.

Монгол Улсын Засгийн газар мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх чиглэлээр “Мэдээлэл, холбооны технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлал”, “Монгол Улсын мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги” , “Цахим Монгол” үндэсний хөтөлбөр , “Цахим засаг” үндэсний хөтөлбөр , “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ” үндэсний хөтөлбөр зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг батлан үндсэнд нь амжилттай хэрэгжүүлээд байна.

Үүний үр дүнд манай улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт хувийн хэвшлийн үйл ажиллагаа давамгайлж, зах зээлийн либералчлал, өрсөлдөөнийг дэмжих бодлого тууштай хэрэгжин тус салбарын орлого 2016 оны жилийн эцсийн байдлаар 965 тэрбум төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувийг эзэлжээ. Түүнчлэн нийгэм, эдийн засгийн бүх салбар, иргэдийн амьдралд 4G-LTE, 3G, IPTV, Санхүүгийн цахим үйлчилгээ-финтек зэрэг дэвшилтэт технологиуд нэвтэрч, өдөр тутмын хэрэгцээ, үйл ажиллагааных нь салшгүй хэсэг болон хөгжсөн байна.

Монгол Улсын Засгийн газраас “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар 2025 он хүртэл баримтлах бодлого”-ыг баталж, дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн мэдээлэл, харилцаа холбоог хөгжүүлэх замаар хүний хөгжлийг дэмжих, цахим засаг, харилцаа холбооны үйлчилгээ нийгэм, эдийн засгийн бүх салбар, бүс нутаг, иргэн бүрт хүртээмжтэй байх зорилтуудыг тавьсан.

Монгол Улсын иргэн бүр төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, мэдээ, мэдээллийг оршин суугаа газар, орон зай, цаг хугацаанаас үл хамааран ил тод, нээлттэй, хүртээмжтэй, түргэн шуурхай хүлээн авч, мэдээлэл холбооны хамгийн найдвартай, түгээмэл үйлчилгээг хүртэх эрхтэй.

Цаашид алслагдсан сум, суурин газрууд, хөдөө орон нутгаас иргэд маань төрийн үйлчилгээг авахаар хот газар ирдэг биш төрийн үйлчилгээ тэдгээр өрх бүрийн үүдэнд тэгш, хүртээмжтэй хүрдэг байх зорилтыг тавин ажиллаж байна.

Энэ зорилтыг биелүүлэх арга хэмжээний нэгэн чухал хэсэг болох “Цахим сум” төслийн хүрээнд 2017 онд нийт 73 сум, суурин газрын иргэддээ утасгүй болон суурин интернетийн үйлчилгээг шинээр хүргэх төслийг эхлүүлэхэд бэлэн болсон байна.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр алслагдсан сум, суурин газарт суугаа 800 мянга гаруй иргэдийнхээ төрийн бодлого боловсруулахад оролцох оролцоог нэмэгдүүлэх, төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, төрийн байгууллагын үйл ажиллагаа ил тод, нээлттэй, хүнд суртал, чирэгдэлгүй болоход чухал ач холбогдолтой юм.

“Цахим сум” төслийн хүрээнд өргөн зурвасын өндөр хурдны интернетийн үйлчилгээг авч байгаа хөдөө орон нутгийн алслагдсан сумдын иргэд, орон нутгийн удирдлагууд болон энэ үйлчилгээг хүргэх хүндтэй үүргийг амжилттай хэрэгжүүлж байгаа Мэдээлэл харилцаа холбооны газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК, “Монголын Цахилгаан холбоо” ХК-ийн удирдлагууд, ажилчид, харилцаа холбооны салбарын хувийн хэвшилд ажиллаж байгаа нийт инженер техникийн ажилтан Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсч, талархал дэвшүүлье" гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.142.168Зочин   • 6 сарын 22. 18 цаг 13 минут

АН- н эхлүүлсэн ажлыг дуусгаж байна. Яахавдээ, сайн байна

66.181.160.17м   • 6 сарын 20. 9 цаг 42 минут

гэр интернетийн хурд бага байгаад анхаарах хэрэгтэй байна.Улаанбаатарт захын хороололд гацаад байна.

202.179.31.242....   • 6 сарын 20. 11 цаг 59 минут

ger internet unitel iinh shdee ene chin mongoliin tsaihilgaan holboo shdee

Шинэ мэдээ

3D хэвлэгчээр хэвлэсэн анхны хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө9 цаг 37 минутын өмнөБүтэлгүй оролдлого9 цаг 42 минутын өмнөМарсель Киттель ОХУ-ын багтай нэгдэнэ9 цаг 47 минутын өмнөКолумби дахь босогчдын бүлэгт өсвөр насныханд үйлчилсэн цэрэг охид9 цаг 52 минутын өмнөД.Трамп шадар туслахаа огцрууллаа9 цаг 56 минутын өмнөМонголын харваачид мөнгөн медаль хүртлээ9 цаг 56 минутын өмнөХувцас өмссөн уран баримлууд9 цаг 58 минутын өмнөЦахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь8 сар 19. 12:59​2000 оны эхээр ‘’моод’’-нд орж байсан этгээд хувцаснууд8 сар 19. 12:55Барселоны халдлагаар долоон настай хүү алга болжээ8 сар 19. 12:50Тэйлор Свифт өгөөмөр нэгэн8 сар 19. 12:45Эсрэг хүйстнийхээ дүрд чадварлаг хувирсан жүжигчид /фото/8 сар 19. 12:42Америкт нийт 40 хүн гэрээсээ ажилдаг гэсэн судалгаа гарчээ8 сар 19. 12:37Үсний өнгөө өөрчлөх нь таны хувь тавиланд нөлөөлдөг гэвэл та итгэх үү8 сар 19. 12:34Цөс ямар үүрэгтэй вэ?8 сар 19. 12:29Мөнгө тогтоох 10 нууц8 сар 19. 12:20Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдэгдсэн хүмүүст ял оноолоо8 сар 19. 12:14Финландад хутгатай этгээд халдлага үйлджээ8 сар 19. 12:09Та ямар хөөрхөн гэдгээ мэдэх үү?8 сар 19. 11:55Тайванийн ерөнхийлөгчийн ордон руу самурайн сэлэмтэй этгээд дайрч орохыг завджээ8 сар 19. 11:50Ерөнхийлөгч Х.Баттулга залуучуудтай хамт дасгал хийж, гүйлээ8 сар 19. 11:44Кока Колагаар үсээ угааж үзсэн үү /бичлэг/8 сар 19. 11:40Кавай Леонард Хятад улсад айлчилж байна8 сар 19. 11:36Инстаграм тайчигчидтай дайн зарлав8 сар 19. 11:29Алга болсон таван хүүхдийг агуйгаас эсэн мэнд оллоо8 сар 19. 11:24Зөвхөн Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авахыг үүрэгдэв8 сар 19. 11:13Шарилжгүй болоход 84 сая төгрөг зарцуулна8 сар 19. 10:55ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Дархан- Уул аймагт ажиллалаа8 сар 19. 9:50Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно8 сар 19. 9:45Бичлэгтэй, ярилцлагатай, хуралтай улс төрийн үйл явдал дүүрэн өдрүүд8 сар 19. 9:34
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.