6-р сарын 19
14 цаг 58 минут

Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын “Эрх чөлөө”, “Уур минь хүрч байна” хос цомгийн нээлт маргааш болно

Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 80 жилийн ойн хүрээнд “Өд” сангаас эрхлэн гаргаж буй “Р.Чойном” зохиол бүтээлийн 13 боть ном, “Эрх чөлөө”, “Уур минь хүрч байна” хос цомгийн нээлт маргааш болох гэж байна.

Р.Чойномын уран бүтээлийн өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, судлах, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулдаг “Өд” сан нь 2000 оноос эхлэн нэрт найрагчийн зохиол бүтээлийг хэвлэж эхэлсэн юм. Түүнээс хойш 25 цуврал ном хэвлэгдсэн учир тэдгээр номоо ботилох хэмжээнд хүрсэн гэж үзээд уг 13 боть номыг бүтээжээ. Номын тухайд I-II боть нь шүлэг, III-IV боть нь найраглал, V-VI боть нь шүлэглэсэн тууж, роман, VII-VIII боть нь өгүүллэг, тууж, роман, IX боть нь орчуулгын бүтээл, X боть нь захидал, XI боть нь дурсамж, хууч яриа, XII боть нь сурвалжлага, ярилцлага, XIII боть нь судлал шинжлэл гэсэн бүтэцтэй ажээ.

Үнийн хувьд нээлтийн өдрөөс өмнө захиалсан тохиолдолд хямдралтай үнээр буюу нэг ботийг 30 000 төгрөгөөр худалдан авах боломжтой аж. Харин нээлтийн өдрөөс эхлэн үндсэн үнээр нь буюу нэг ботийг нь 40 000 төгрөгөөр худалдах юм байна.

Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Өд” сангийн тэргүүн, хэл шинжлэлийн ухааны доктор Д.Ганболд ном болоод хос цомгийнхоо тухай “Өнгөрсөн онд Р.Чойном найрагч мэндэлсний 80 жилийн ой тохиосон. Тэрхүү ойн хүрээнд бид Р.Чойном найрагчийн зохиол бүтээлийг нэгтгэсэн 13 боть ном бүтээх ажлаа эхэлж, энэ онд дуусгаж байна. Бид номоо бүтээхдээ Р.Чойномын өөрийнх нь гар бичмэлээс буулгах гэж их хичээсэн. Энэ явцдаа ойролцоо нэртэй шүлгүүдийг нь хольж бичих явдал байсныг гар бичмэлтэй нь тулгаж, цэгцэлсэн. Судалгаанаас үзэхэд найрагчийн маань 1800 гаруй бүтээл байдаг. Энэ дотроос өмнө нь ганцхан удаа хэвлэгдэж түүнээс хойш дахин хэвлээгүйн улмаас мартагдсан зохиол бүтээлийг нь номондоо оруулсан. Хос цомгийн тухайд эхний цомгоо “Эрх чөлөө” гэж нэрлэсэн. Найрагчийн маань хүсэл мөрөөдөл, зохиол бүтээлийнх нь цаад мөн чанар нь эрх чөлөөний дуулал болж байсан учраас ийм нэр өгсөн. Хоёр дахь цомог маань “Уур минь хүрч байна” нэртэй. Р.Чойном 1969 онд хэцүү нэртийн хаалга татах болсон шалтгаан нь “Уур минь хүрч байна шүлэг”. Тиймээс хоёр дахь цомгоо ийн нэрлэсэн. Цомогт маань П.Цэрэндагва, Л.Чаминчулуун, Д.Сосорбарам зэрэг манай урдаа барьдаг нэртэй уран бүтээлчид өөрсдийн дуу хоолойгоор Р.Чойном найрагчийн шүлгүүдийг мөнхөлсөн” хэмээсэн юм.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

108.92.148.34Зочин   • 6 сарын 22. 21 цаг 27 минут

Lhagvasuren uuruus n iluu huniig yanz bureer doosh n hiih durtai manj zantai hun.Choinom,Tudev guai,Purevdorj ed nariig il dald bainga goochilj bahaa hangadag haltar uhna. Badarch guaig hurtel bainga toiruugaar hiichih yumaa tamhichin uhna.Harin Surenjav naieagch bol er hun. Choinom naiziigaa umuuruud haltar uhniig shaaj yavsan gunduugui er.

66.181.160.2Зочин   • 6 сарын 20. 9 цаг 16 минут

songuuli bolohoor uls torchdiin doodohiig doloodog erguu baliar ovgon Lhagvasuren.Ene ***** ovgon oligtoi zohiol bicheegui shuu dee,nomiig n unshaad uzeerei.Harin Badarch guai bol jinhene nairagch.aRCHAAGUI ***** OVGON LHAGVASUREN TV BUZARLAJ ,HUUHDUUDED SADAR YUM YARIHAA BOLIJ ZAILAARAI

66.181.165.91Irgen   • 6 сарын 20. 8 цаг 49 минут

Choinyam nairagch avah yostoi Turiin shagnalaa avsan baihad Puntsagiin Badarch hemeeh nairagch hezee tur zasgniin ene hair enereliig hurteh yum bold oo

103.229.122.100Өвгөн   • 6 сарын 20. 7 цаг 55 минут

Үхсэн мөртөө Чойном амьд арзайсан Лхагвасүрэнтэй нэг өдөр , нэг танхимд, хамтдаа Төрийн соёрхол хүртсэнийг үнэний дэнс гэхгүй өөр юу гэхийм !

2.69.85.40Зочин   • 6 сарын 20. 1 цаг 53 минут

Bavuugiin lhagvasuren gj shalig balai uvgun agyy choinomiig doosh hiigeed Elii balai yum yariad bsan muu erguu uvgun

Шинэ мэдээ

М.Анхцэцэг хэмээх охины амжилтын ард Цэнхэржавын Хосбаяр хэмээх нэгэн эрхэм буй9 цаг 28 минутын өмнөХайлаастын уулзвараас Дарь эх хүртэлх зам ирэх онд ашиглалтад орно12 сар 18. 18:20Ч.Санжаадамба Буянт-Ухаа нисэх буудлаас шууд Монгол бөхийн өргөөнп ирж барилджээ12 сар 18. 18:10Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн12 сар 18. 18:10Д.Сумъяа, М.Уранцэцэг нарын "Шударга хөдөлмөр"12 сар 18. 18:06Цагаан цамцны зах угаах арга12 сар 18. 18:00Турк улс Иерусалимд ЭСЯ-аа нээхээр төлөвлөж байна12 сар 18. 18:00Авьяаслаг шүлэгч Агай хатан12 сар 18. 17:55Бидний хэрэглэж байгаа хоол хүнсний шим тэжээлийг үнэн зөв тодорхойлж байна уу12 сар 18. 17:50Шинэ “Star wars” нээлтийн 7 хоногтоо 450 саяыг олжээ12 сар 18. 17:45Өмнөд Солонгост 90 минутын дотор 4 нярай энджээ12 сар 18. 17:40Кэмерон Диас: Бен надад алдаагаа хүлээн зөвшөөрөхийг сургасан12 сар 18. 17:352017 оны Гиннессийн номонд орох амжилтууд12 сар 18. 17:25Террорист халдлагыг таслан зогсооход тусалсан АНУ-д В.Путин талархал илэрхийлэв12 сар 18. 17:20Хатан хаан II Элизабет зул сарын баяраар ажилтнууддаа ямар бэлэг өгдөг вэ12 сар 18. 17:15Өвөө нар татвараас зайлсхийхийн тулд гэрлэхээр шийджээ12 сар 18. 17:10Гэрлэн бүрхүүлээ тэргэл сартай үед цэвэрлэ12 сар 18. 17:05Мартэн Фүркад алтан медалиа жаахан охинд бэлэглэв12 сар 18. 17:00Аньсны навчийг ашиглан уушги, бөөр, давсагны үрэвсэл бусад өвчинөөс салах боломжтой12 сар 18. 16:55ШЕЗ: Г.Номуундарь хохирогчтой эрүүгийн хэрэг ирээгүй12 сар 18. 16:52Супермодель Кандис Сванепоел хоёр дахь хүүхдээ тээж байна12 сар 18. 16:50Хотын даргын “Төрийн захиргааны үйлчилгээг хялбаршуулах ажлууд”12 сар 18. 16:48Залуужуулах шидэт жор12 сар 18. 16:45Үл үзэгдэх нисдэг биет, харь гаригийн гийчид дэлхий дээр ирдэг нь үнэн12 сар 18. 16:42Хоорондоо үл зохицох хүнс12 сар 18. 16:40Лиам Пейн: Шерил миний амьдралыг илүү ихээр гэрэлтүүлж өгсөн12 сар 18. 16:35Хахууль өгсөн, авсан аль нь ч хариуцлага хүлээх ёстой12 сар 18. 16:30Жүжигчин Жона Хиллийн 30 кг жин хасч чадсан нууц12 сар 18. 16:28Дээд шүүхээс МАН-ын даргын нэр, дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэв12 сар 18. 16:28Бекхэмийн хүүхдүүд ээжийгээ уяраав12 сар 18. 16:25
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.