6-р сарын 19
15 цаг 12 минут

А.Гансүхийн хэрэгт бичсэн прокурорын эсэргүүцлийг шүүх энэ сарын 20-нд буюу маргааш хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн асан Х.Баттулга болон Зам тээврийн сайд асан А.Гансүх нарын нэр бүхий хүмүүсийг “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцад албан тушаалаа урвуулан улсад хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутган хуулийн байгууллагынхан өнгөрсөн оноос шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал уг хэрэгт,  “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жонг Ёл болон УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “МТЗ”-ын ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа нарыг шалгаж эхэлсэн юм. Мөн “Либерал партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг Интерполоор эрэн сурвалжилж байгаа билээ.

Тэднийг шалгах АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийн шалгалт дуусч прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан юм. Гэвч анхан шатны шүүхээс хэргийн материалтай танилцаж үзээд шүүх хурлыг хийхгүйгээр мөрдөн байцаалтад буцаасан юм. Учир нь шүүх  энэ хэрэгт нэмэлт  байцаалт хийх хэрэгтэй гэж үзсэнийх юм.

Харин мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч Нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэл бичиж Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Тэгэхээр прокурорын байгууллагын зүгээс мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай хийгдсэн гэж үзэж буй бололтой юм. Прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх  шүүхийн хурал энэ сарын 20-нд буюу маргааш товлогдоод байна.

Ингэснээр анхан шатны шүүхийн өмнөх  шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг дахин шалгах уу, эсвэл прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүх хурлыг товлох уу гэдгийг  шийдэх юм. Хэрэв шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүх хурлыг хийхээр болбол энэ хэргийн хамтрагч гэгдэж байсан өнөөгийн нэр дэвшигч Х.Баттулгын асуудал давхар яригдах нь тодорхой. Учир нь Х.Баттулгыг тухайн хэрэгт сэжигтнээр татан шалгаж байгааг  өнгөрөгч оны наймдугаар сард прокурорын байгууллагынхан нотолж байсан. Харин түүнээс хойш Х.Баттулгын гэм зэмгүйг тогтоосон тухай мэдээлэл огт дуулдаагүй болохоор сэжигтэн хэвээр байгаа гэж ойлгогдож байгаа юм.

Энэ ч учраас УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Н.Цэрэнбат, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Золбоо нар хэвлэлийн хурал зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын шалгагдаж байгаа хэргүүдийг эцэслэн шийдвэрлэхийг шаардсан хууль хяналтын байгууллагуудад хандаж буйгаа мэдэгдээд байгаа. Тэд “Одоо тэр сэжигтэн үү, яллагдагч уу, шүүгдэгч үү, статусыг нь тодорхойлж өгөөч. Энэ хэргийг хөөн хэлэлцэх хугацаа хэзээ дуусах вэ.” Гэсэн асуултыг тавьж байгаа бөгөөд  “Монгол Төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай сонголтын өмнө зайлшгүй мэдэх ёстой асуудал” гэсэн юм.

Ямартай ч дээрхи хэргийн хамсаатан гэгддэг А.Гансүхийн хувьд  шүүх хурал болох нь тодорхой болж байх шиг. Хэрэв Шүүх хурал болбол Х.Баттулгын хувьд  нэр дэвшигчээс хасагдах нөхцөл байдал үүсч магадгүй гэсэн санаа оноо ч бас явж байгаа юм. 

Б.Анир

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Шинэ мэдээ

3D хэвлэгчээр хэвлэсэн анхны хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө9 цаг 39 минутын өмнөБүтэлгүй оролдлого9 цаг 44 минутын өмнөМарсель Киттель ОХУ-ын багтай нэгдэнэ9 цаг 49 минутын өмнөКолумби дахь босогчдын бүлэгт өсвөр насныханд үйлчилсэн цэрэг охид9 цаг 54 минутын өмнөД.Трамп шадар туслахаа огцрууллаа9 цаг 58 минутын өмнөМонголын харваачид мөнгөн медаль хүртлээ9 цаг 58 минутын өмнөХувцас өмссөн уран баримлууд10 цагийн өмнөЦахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь8 сар 19. 12:59​2000 оны эхээр ‘’моод’’-нд орж байсан этгээд хувцаснууд8 сар 19. 12:55Барселоны халдлагаар долоон настай хүү алга болжээ8 сар 19. 12:50Тэйлор Свифт өгөөмөр нэгэн8 сар 19. 12:45Эсрэг хүйстнийхээ дүрд чадварлаг хувирсан жүжигчид /фото/8 сар 19. 12:42Америкт нийт 40 хүн гэрээсээ ажилдаг гэсэн судалгаа гарчээ8 сар 19. 12:37Үсний өнгөө өөрчлөх нь таны хувь тавиланд нөлөөлдөг гэвэл та итгэх үү8 сар 19. 12:34Цөс ямар үүрэгтэй вэ?8 сар 19. 12:29Мөнгө тогтоох 10 нууц8 сар 19. 12:20Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдэгдсэн хүмүүст ял оноолоо8 сар 19. 12:14Финландад хутгатай этгээд халдлага үйлджээ8 сар 19. 12:09Та ямар хөөрхөн гэдгээ мэдэх үү?8 сар 19. 11:55Тайванийн ерөнхийлөгчийн ордон руу самурайн сэлэмтэй этгээд дайрч орохыг завджээ8 сар 19. 11:50Ерөнхийлөгч Х.Баттулга залуучуудтай хамт дасгал хийж, гүйлээ8 сар 19. 11:44Кока Колагаар үсээ угааж үзсэн үү /бичлэг/8 сар 19. 11:40Кавай Леонард Хятад улсад айлчилж байна8 сар 19. 11:36Инстаграм тайчигчидтай дайн зарлав8 сар 19. 11:29Алга болсон таван хүүхдийг агуйгаас эсэн мэнд оллоо8 сар 19. 11:24Зөвхөн Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авахыг үүрэгдэв8 сар 19. 11:13Шарилжгүй болоход 84 сая төгрөг зарцуулна8 сар 19. 10:55ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Дархан- Уул аймагт ажиллалаа8 сар 19. 9:50Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно8 сар 19. 9:45Бичлэгтэй, ярилцлагатай, хуралтай улс төрийн үйл явдал дүүрэн өдрүүд8 сар 19. 9:34
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.