6-р сарын 19
15 цаг 28 минут

Залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдлаа

Ирэх сарын 19-23-ны хооронд Тайландын нийслэл Бангког хотноо зохиогдох “Азийн 23 хүртэлх насны АШТ”-ний урьдчилсан шатны тоглолтуудад оролцох Монгол Улсын залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүн бүрэн тодорлоо.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс сүүлийн хоёр сарын турш шинжсэн хөлбөмбөгчдөөс шилдэг гэсэн 30 залууг өөрийн багт дуудсан. Дуудагдан тоглогчид багагүй хугацаанд бэлтгэл хийн, МҮОХ-ны байранд байрлан нэг баг болж, “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн “Эрчим”, “Сэлэнгэпресс”, “Эф Си Улаанбаатар” клубүүдтэй нөхөрсөг тоглолтууд хийсэн юм. Тэдгээр тоглолт, бэлтгэлүүд дээр өөрийгөө харуулж чадсан болон өөрийн арга багтаа нэгтгэхээр эртнээс төлөвлөсөн шилдэг 23 тоглогчийг шигшээ багт албан ёсоор багтаалаа.

Монголын 23 хүртэлх насны залуучуудын шигшээ багийг “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн “Атлетик 220”, “Хоромхон”, “Эрчим”, “Дэрэн”, “Сэлэнгэпресс”, “Хангарьд”, “Гоёо Эф Си”, “Унаганууд”, “Улаанбаатар сити” гэсэн клубүүдэд тоглодог хамгийн шилдэг тоглогчид бүрдүүлэх болсон. Герман дасгалжуулагч Майкл Вайсс "Би шигшээ багтаа сэтгэл хангалуун байна. Манай тоглогчдод авьяас бий. Бид богино хугацаанд чамлашгүй ахиц гаргасан. Урт хугацаанд тогтмол бэлтгэлтэй байвал цаашид амжилтанд хүрэх бүрэн боломж байна" гэлээ. Манай шигшээ баг “Азийн 23 хүртэлх насны АШТ”-ий “H хэсэг”-т Тайланд, Индонези, Малайз улсуудтай өрсөлдөнө. Тэмцээнээс өмнө Солонгост нэгдсэн бэлтгэл хийхээр ирэх сарын таванд эх орноосоо өмнө мордох бөгөөд наана нь 06 сарын 27-нд Монгол дахь легионеруудтай нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай байна.

Шигшээ багаа дэмжиж тамирчдаа хамруулсан клубүүддээ баярлалаа.

НЭГ БАГ – НЭГ ЗОРИЛГО

MONGOLIAN FOOTBALL FEDERATION

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

3D хэвлэгчээр хэвлэсэн анхны хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө9 цаг 32 минутын өмнөБүтэлгүй оролдлого9 цаг 37 минутын өмнөМарсель Киттель ОХУ-ын багтай нэгдэнэ9 цаг 42 минутын өмнөКолумби дахь босогчдын бүлэгт өсвөр насныханд үйлчилсэн цэрэг охид9 цаг 47 минутын өмнөД.Трамп шадар туслахаа огцрууллаа9 цаг 51 минутын өмнөМонголын харваачид мөнгөн медаль хүртлээ9 цаг 51 минутын өмнөХувцас өмссөн уран баримлууд9 цаг 53 минутын өмнөЦахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь9 цаг 58 минутын өмнө​2000 оны эхээр ‘’моод’’-нд орж байсан этгээд хувцаснууд8 сар 19. 12:55Барселоны халдлагаар долоон настай хүү алга болжээ8 сар 19. 12:50Тэйлор Свифт өгөөмөр нэгэн8 сар 19. 12:45Эсрэг хүйстнийхээ дүрд чадварлаг хувирсан жүжигчид /фото/8 сар 19. 12:42Америкт нийт 40 хүн гэрээсээ ажилдаг гэсэн судалгаа гарчээ8 сар 19. 12:37Үсний өнгөө өөрчлөх нь таны хувь тавиланд нөлөөлдөг гэвэл та итгэх үү8 сар 19. 12:34Цөс ямар үүрэгтэй вэ?8 сар 19. 12:29Мөнгө тогтоох 10 нууц8 сар 19. 12:20Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдэгдсэн хүмүүст ял оноолоо8 сар 19. 12:14Финландад хутгатай этгээд халдлага үйлджээ8 сар 19. 12:09Та ямар хөөрхөн гэдгээ мэдэх үү?8 сар 19. 11:55Тайванийн ерөнхийлөгчийн ордон руу самурайн сэлэмтэй этгээд дайрч орохыг завджээ8 сар 19. 11:50Ерөнхийлөгч Х.Баттулга залуучуудтай хамт дасгал хийж, гүйлээ8 сар 19. 11:44Кока Колагаар үсээ угааж үзсэн үү /бичлэг/8 сар 19. 11:40Кавай Леонард Хятад улсад айлчилж байна8 сар 19. 11:36Инстаграм тайчигчидтай дайн зарлав8 сар 19. 11:29Алга болсон таван хүүхдийг агуйгаас эсэн мэнд оллоо8 сар 19. 11:24Зөвхөн Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авахыг үүрэгдэв8 сар 19. 11:13Шарилжгүй болоход 84 сая төгрөг зарцуулна8 сар 19. 10:55ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Дархан- Уул аймагт ажиллалаа8 сар 19. 9:50Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно8 сар 19. 9:45Бичлэгтэй, ярилцлагатай, хуралтай улс төрийн үйл явдал дүүрэн өдрүүд8 сар 19. 9:34
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.