6-р сарын 19
16 цаг 12 минут

Ерөнхийлөгчийн энэ сонгуулиас болж ертөнцийн хүмүүсээс ичиж байна бид

Би хуульч биш, улс төрч бүр ч биш, төр улсдаа тангараг өргөж, төрийн тусгай албанд 40 гаруй жил нэгэн үзүүрт  сэтгэлээр зүтгээд тэтгэвэртээ гарсан жирийн нэгэн сэхээтэн, ахмад настан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа, сурталчилгаа ч гэж дээ, бие биенээ элдвээр өөнтөглөн муулж, гүтгэн доромжилж, аль муухай үгээр нэг нэгнийгээ “хараар будаж”, сонгогч олон түмнээ бухимдуулж байгаа “хар хэрүүл”-ийг хараад жирийн иргэний хувьд хэлэх ч олигтой үг үнэндээ надад (ихэнх хүмүүст ч мөн адил байх) олдохгүй болоод байна.

Төрийн хариуцлагатай албан тушаалуудыг үнэлэн зарж намдаа хөрөнгө босгосон, төрийн эрхийг хууль бусаар булаан авах хуйвалдаан зохион байгуулсан, улсын хөрөнгийг үнэгүйдүүлж хувьдаа завшсан, улсын чанартай томооохон бүтээн босголтоос асар их мөнгө зувчуулсан, хувийн олон компанитай, үнэт эрднэсийн ашигт малтмалын олон арван лиценз эзэмшдэг, оффшорт хэдэн тэрбумаар тоологдох мөнгө хөрөнгө нуусан, гадаадын шашны байгууллагаас  хээл хахууль авсан, боловсрол багатай, хуурамч дипломтой, сургуулиасаа хөөгдөж туугдаж байсан, хятад цустай, орос авгайтай гэх зэргээр, ер нь үнэн худал нь мэдэгдэхгүй, юу эсийг хэвлэл мэдээллээр цацаж ард олны тархийг “хордуулж” байна вэ?!

Энэ бүхнийг хараад, 2017 оны 1-р сард УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж чадалгүй буцааж байхад УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: “Энэ хуулийг яагаад гаргах ёстой юм гэхлээр, сонгууль явагдаад дуусахад, хаашаа ч харсан, хэн ч юу ч гэж хэлж чадахгүй, маргаан үүсгэхээргүй тийм хуулийн орчин бүрдүүлчихье гэж бодож байсан юмсан...Ноднин жил энэ хууль батлагдахад Батбаяр (фортуна) гишүүн: “Энэ хуулиар сонгууль явуулбал бослого гарахаар хачин юм бид баталсан байна” гээд дэвхцэж байсан шүү дээ!...Тэгээд, тийм юмыг нь засъя, “ус”-ыг нь шахъя гэхлээр засуулахгүй байгаад харамсаж байна...” гэж ТВ-ээр хэлж байсан нь юутай үнэн байж вэ?!

УИХ-ын дэд дарга, Монголын парламентэд бараг насаараа зүтгэж байгаа туршлагатай хуульч Ц.Нямдоржийн бодож, санал болгож байснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн тэр төслийг тухайн үед нь УИХ нарийвчлан шүүж хэлэлцээд, баталж хэрэгжүүлсэн бол одоо арай ч ийм ёрын муухай хэрүүл (хар PR) гарахгүй л байсан болов уу гэж өөрийн эрхгүй бодогдоно.

Өнөөгийн энэ сонгуулийг явуулж байгаа хууль үнэндээ, амьдралд үл нийцэх, ёстой л том том цоорхойтой “шүүрэн шанага” юм байна гэдэг нь жирийн иргэн хэн бүхэнд одоо тодоос тод харагдаж, харамсал, зэвүүцэл, гутралыг өөрийн эрхгүй нэгэн зэрэг төрүүлж байна гэхэд хилсдэхгүй л болов уу.

Адгийн наад зах нь, төрийн ямар ч албан тушаалд тавигддаг боловсролын болон ажлын дадлага туршлагын  шалгуур үзүүлэлт байдаг байтал ард түмний хүндэтгэн дээдэлж нэрлэдэг “Төрийн гурван өндөрлөг”-т, түүний дотор Ерөнхийлөгчид боловсролын болон төрийн албаны зарим чухал шалгуур үзүүлэлт байдаггүй нь тун ч  хачирхалтай.

Уг нь, боловсрол мэдлэг өндөртэй, гадаад (англи) хэлний зохих түвшний мэдлэгтэй, төрийн ажил албаны арвин их дадлага туршлагатай, удирдан зохион байгуулах авъяас чадвартай, зан суртахууны хувьд төлөвшсөн, өндөр ёс зүйтэй, удам гарвалын хувьд ч цэвэр монгол угсагааны тийм л иргэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож гэмээ нь сая, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, гадаад харилцаанд улс орноо бүрэн эрхтэйгээр төлөөлөх, жинхэнэ төрийн тэргүүн нь болж болдог хуультай баймаар санагдах юм.

Ний нуугүй хэлэхэд, Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд иргэнийхээ хувьд саналаа өгөх ч хэцүү, байх ч бас хэцүү болоод, дунд нь орж эргэлзээд “таг гацчихсан” олон хүн байгаа нь тодорхой. За, бидний хэдэн монголчууд ч яах вэ, ингэж хэрэлдэж уралдаж байгаад энэ сонгууль дахисан ч хэн нэгийг нь татаж түлхсээр гаргаад л ирж таарна. Харин асар хурдтай, өргөн их цар хүрээтэй ТВ, интернэт, и-мэйл, фэйсбуук, сонин хэвлэл гээд мэдээлэл, холбоо харилцааны сүлжээ дэлхийг аалзны тор мэт хэрж сүлжсэн энэ орчин цагт, хол ойроос биднийг доог тохуутай нь аргагүй ажиглан харж, нэг нэг рүүгээ “нүдээ ирмэн жуумалзаж” суугаа орчлон хорвоогийн олон улс орны хүмүүсээс сэтгэл зовинож, “яс хавтайж” суух л бэрх юм байна, яалтай ч билээ...

”Хүн нэрээ, тогос өдөө” гэдэг дээ, эрхэм хууль тогтоогч дээдэс-УИХ-ын гишүүд, төрийн түшээд та нар минь эн тэргүүнд эх орон, ард түмнийхээ нэрийг бодож, тэднийхээ нүүрийг нь ингэж түлэхгүйгээр ажлаа чамбай хиймээр байна шүү гэдгийг эцэст шулуухан хэлэхээс өөр арга иргэн надад алга даа, уучлаарай!

Нийслэлийн БЗД-ийн 22-р хороонд оршин суугч,

иргэн М.Хүрлээ

 

17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.70.46.230Зочин   • 6 сарын 20. 0 цаг 30 минут

enhbold l ..bish ...shuuu

66.181.184.92ИРГЭН   • 6 сарын 19. 20 цаг 29 минут

ХҮРЛЭЭ ГУАЙ МАШ ЗӨВ ХАРЖЭЭ. ЭНЭ СОНГУУЛИЙН ХЭРҮҮЛИЙН ЭХ УНДРАГА НЬ ЧАДВАР МУУТАЙ УИХ-ИЙН ГИШҮҮД, АЖЛАА ТАСАЛДАГ, АРХИЧИН, БООВЧИН, БОХЬЧИН ӨӨР ХЭН ХЭН БИЛЭЭ?..................

202.21.117.14зочин   • 6 сарын 19. 19 цаг 28 минут

Би хэнд нь ч саналаа өгөхгүй

103.57.94.98Чулуун   • 6 сарын 19. 19 цаг 18 минут

Үүндээр санаа зовох зүйл алга Энхболд бол яах аргагүй ёрөнхийлөгч болж болох хүн Ганбаатар Баттулгыг сонгоод юу хийх юм бэ МАН д өгсөн өгөөд хариуцлагаа нэхэх нь зөв ер ерөнхийлөгч бол хамгийн ухаалаг дагаж дэвээд байхааргүй хүн хэрэгтэй биз дээ

202.9.40.92Зочин   • 6 сарын 19. 19 цаг 13 минут

Элчин Баяр 3саяыг хуцуулж бахаа хангасан.Энхболд 3саяыг хагралдуулж бахаа хангах нь дээ.Үнэндээ эд нарын зугаа гаргачид бол амьдралынхаа учрыг олохгүй ирээдүйгээ харж чадаагүй МАН-ын гишүүд юм.Энхболд монголын төрийн бүх л албыг хашлаа. Тэгээд тэр юу бүтээсэн бэ?УБ хотыг ямарч ирээдүйгүй болгосон.20-н жилийн дарра хараарай.

116.44.154.116zochin   • 6 сарын 19. 18 цаг 20 минут

hurlee g buruu yrij bn gej bodoj bn ene 3 bish koment bichigchidiig odoo hunii rerhend hldsan bol shuud shalg songuuliig muuhai bolgoj taltsuulj bigaa humuus setgegdeluud ed nariin erh choloo arai dendelee ene hurelee ch bas dutgegch

116.44.154.116zochin   • 6 сарын 19. 18 цаг 07 минут

ene 3 ymar gentei yum be harin ch ene es zui hunii mos chanaraa aldsan hevlel medeelliin heregsel tuuniig ashiglan hunii ner hunded haldaj biga koment ner deer ene 3 iig doromjlon gutaaj bigaa irged ynz buriin tsadigaa aldsan baiguullaguudiig shalgaj taslan zogsooh tsag n bolson ENE 3 HUNii alin ch buruugui EP giin saituudiin komentiin busarmag humuuciig shalga

75.34.165.214Зочин   • 6 сарын 19. 17 цаг 54 минут

Bolobsrolgui Bohir humus an man debshuulseneer Arai heterch ba munguur budgiig chadna gesen jenkogiin bodlogo auyltai book ba baasan avgai deeremchin dorjzodob magna yaunga hero munhbaysaglan gesen humuuseer bag bufduulsen allaga urialsan songuul 7/1 ees dor tsust songuul bolj magad

202.21.106.169Зочин   • 6 сарын 19. 17 цаг 16 минут

нэр дэвшсэн Баттулга нь том гарын луйварчин, Ганбаатар нь жижиг гарын /боловсролын үнэмлэх г.м/ луйварчин, жирийн нэг заргачин учраас сонгуулийн сурталчилгаа ийм муухай болж байгаам...

103.57.93.40Зочин   • 6 сарын 19. 17 цаг 15 минут

Энхболдын самбарыг аваачээ хуухэд айгаад уйлаад бна Хуухэд тоглох зайгуй байхад самбар дуурэн нуур самбараар ерселддег цаг енгерсенийг мэддэггуй юмуу

116.44.154.116zochin   • 6 сарын 19. 18 цаг 21 минут

ene mal chn TENEGUU ugui yu

112.72.11.110Зочин   • 6 сарын 19. 17 цаг 15 минут

Лав Энхболдын ***** гарал батлагдсан шүү дээ, ээж нь хятадын охин байсан байна даа

116.44.154.116zochin   • 6 сарын 19. 18 цаг 22 минут

HUTSaaa

66.181.179.232Зочин   • 6 сарын 19. 17 цаг 05 минут

MAH.n Orosyn darlalaas garaagui tsagt ted ard tumniihee tarhiig ugaaj l baina shuu dee/

66.181.164.136Зочин   • 6 сарын 19. 16 цаг 46 минут

Даанч дээ бид чинь төрийн тэргүүнээ сонгох гээд байна уу эсвэл энэ улсын улс төрийн хүрээнийхний хамгийн ёс зүйгүй, боловсролгүй, гадныханы гар хөл болсон, ард түмний хөрөнгийг хувьдаа завшиж, холын холд нуудаг, хотол түмнийхээ газар нутгийг зарж амьдардаг, хамгийн бүтэлгүй хүнийг нь шалгаруулах гээд байгаа юм уу. Энэ бүхний үнэн худлыг хуулийн байгууллагаар шалгаж тогтоож байж нэр цэвэр хүний нэрийг нь дэвшүүлдэг хуультай болох хэрэгтэй юм даа. Түүнээс бохир хүмүүсийн нэрийг дэвшүүлж ард түмнийг талцуулж, хуваагдал үүсгэх нь туйлын буруу.

66.181.182.138зоригт   • 6 сарын 19. 16 цаг 29 минут

Нийгэм нь бузрын бузаруудаар дүүрчихсэн юм чинь яалтай билээ.монголчууд өөрсдөө гадныханд тараа таниулж ирсэн шүү дээ.яая гэхэв

213.89.34.221zochin   • 6 сарын 19. 16 цаг 21 минут

vnen yum vneneeree l baih heregtei sh dee mungunii hvvheldei naraa

Шинэ мэдээ

Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэнг томиллоо8 цагийн өмнөУУХҮ-ийн сайдаар Д.Сумъяабазарыг томиллоо10 сар 19. 20:43Ж.Бат-Эрдэнийг Зам тээврийн сайдаар томиллоо10 сар 19. 19:18Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн10 сар 19. 18:20АНУ-ын төлөөлөгч Ираныг эрс шүүмжлэв10 сар 19. 18:10Саддамд хэрхэн дүүжлэх ял сонсгож байв?10 сар 19. 18:00Архаг өвчтэй хүүхдийн хоолойны махыг авах нь амь насанд аюултай10 сар 19. 17:55Жереми Лин бэртжээ (видео)10 сар 19. 17:50Ургамлын гаралтай бүтээгдэхүүний хөгцрөлт ба микотоксин, түүнээс урьдчилан сэргийлэх арга10 сар 19. 17:45Хэний ч санаанд оромгүй хачирхалтай тохиолдлууд10 сар 19. 17:40Шувууны үүрэн байшин10 сар 19. 17:35Авлига, хээл хахуультай холбоотой 2,6 сая хэрэг үүсгэжээ10 сар 19. 17:30Хэврэгшиж хугараад байгаа хумсаа шар айрагны тусламжтайгаар бэхжүүлэх гайхалтай арга10 сар 19. 17:25Ажилгүй эхнэрээ шүүхэд өгчээ10 сар 19. 17:20Олон нийтийн сүлжээнд лалын шашинтнуудын эсрэг зар сурталчилгаа тавихыг дэмжиж байжээ10 сар 19. 17:15М.Энхболдоос суралц, УИХ-ын гишүүд ээ10 сар 19. 17:14Кофе их уудаг хүний уруул өнгө муутай болдог10 сар 19. 17:13Газар хөдлөлтийн үед юу хийх вэ10 сар 19. 17:10Нийгмийн даатгалын өөрчлөлтийг танилцууллаа10 сар 19. 17:07Хүрээ хийд дагасан суурин газраас шинэ хот болж хөгжсөн УЛААНБААТАР10 сар 19. 17:05Дархлааг дэмжигч хүнсний бүтээгдэхүүн №110 сар 19. 17:00“Дуун тамгатай хүлгүүд” үүрсэнэ10 сар 19. 16:57Хөлийн уланд байрлах 21 цэгт массаж хийснээр эрүүл мэнд сайжирна10 сар 19. 16:55Ж.Бат-Эрдэнэ: Нэн тэргүүнд Гашуун-Сухайт, Таван толгойн чиглэлийн төмөр замыг хэрэгжүүлнэ10 сар 19. 16:5230 жилийн турш Graffiti зурсан байшингийн хана10 сар 19. 16:51Резинэн углаашийг орлох хөлний наалт зохион бүтээжээ10 сар 19. 16:50Боулингийн ганцаарчилсан төрлийн аваргууд тодорлоо10 сар 19. 16:49Дуучин Г.Эрдэнэтунгалагын этгээд үсний засалт10 сар 19. 16:45Бүтээмжээ нэмэгдүүлье гэвэл энэ 7 зүйлийг хийхээ боль10 сар 19. 16:40Өнөөдөр Кроне асуулт хариултын тэмцээний “Октоберфест баярын тусгай дугаар” зохион байгуулагдана10 сар 19. 16:35
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.