6-р сарын 19
16 цаг 35 минут

Улаанбаатар хотын албан ёсны хөтөч ном хэвлэгдэнэ

Олон орны жуулчид Улаанбаатар хотод оршин суугчдын нэгэн адил түвэггүй зорчиж чадахаар боллоо. Нийслэлийн Аялал, жуулчлалын газраас “Нийслэл Масс Медиа” ХХК-тай хамтран ирэх сараас эхлэн Улаанбаатар хотын албан ёсны хөтөч номыг англи хэл дээр гаргахаар болоод байна. Дэлхийн томоохон хотуудын гарын авлагын жишгээр мэргэжлийн түвшинд гаргах “Улаанбаатар хөтөч” ном гадаадад ЭСЯ болон олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдээр үнэгүй тараагдах юм. Өнгө төрх, мэдээ мэдээллээрээ Монголыг зорих, орчин үеийн Улаанбаатартай танилцах сэдлийг жуулчдад төрүүлнэ.

НАЖГ нь нийслэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого зохицуулалтыг хэрэгжүүлэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг мэргэжлийн удирдлага, дэмжлэгээр хангах, нийслэлээ гадаад дотоодод сурталчлах чиг үүрэг бүхий нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм.

“Нийслэл Масс Медиа” ХХК нь Улаанбаатар хотын анхны үнэгүй тараагддаг “Нийслэл guide” хөтөч сэтгүүлийг эрхлэн гаргадаг. “Нийслэл guide” сэтгүүл сар бүр 10 мянган хувь хэвлэгдэж, хот даяар 120 гаруй түгээлтийн цэгт хүрдэг цор ганц сэтгүүл гэдгийг уншигчид андахгүй болсон. Тус сэтгүүлд нийслэлд болж буй шинэлэг үйл явдал, соёлын хөтөлбөр, онцлох үйлчилгээний газруудын танилцуулга, хотын түүхэн үгүүлэл зэрэг сонирхолтой контент багтдаг. Зургаан жилийн турш тасралтгүй хэвлэгдсэн “Нийслэл guide” сэтгүүлийн архивт тулгуурлан Улаанбаатар хотын албан ёсны хөтөч ном шинэлэг шийдлээр жуулчдад хүрэх боломж бүрджээ гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

М.Анхцэцэг хэмээх охины амжилтын ард Цэнхэржавын Хосбаяр хэмээх нэгэн эрхэм буй9 цаг 34 минутын өмнөХайлаастын уулзвараас Дарь эх хүртэлх зам ирэх онд ашиглалтад орно12 сар 18. 18:20Ч.Санжаадамба Буянт-Ухаа нисэх буудлаас шууд Монгол бөхийн өргөөнп ирж барилджээ12 сар 18. 18:10Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн12 сар 18. 18:10Д.Сумъяа, М.Уранцэцэг нарын "Шударга хөдөлмөр"12 сар 18. 18:06Цагаан цамцны зах угаах арга12 сар 18. 18:00Турк улс Иерусалимд ЭСЯ-аа нээхээр төлөвлөж байна12 сар 18. 18:00Авьяаслаг шүлэгч Агай хатан12 сар 18. 17:55Бидний хэрэглэж байгаа хоол хүнсний шим тэжээлийг үнэн зөв тодорхойлж байна уу12 сар 18. 17:50Шинэ “Star wars” нээлтийн 7 хоногтоо 450 саяыг олжээ12 сар 18. 17:45Өмнөд Солонгост 90 минутын дотор 4 нярай энджээ12 сар 18. 17:40Кэмерон Диас: Бен надад алдаагаа хүлээн зөвшөөрөхийг сургасан12 сар 18. 17:352017 оны Гиннессийн номонд орох амжилтууд12 сар 18. 17:25Террорист халдлагыг таслан зогсооход тусалсан АНУ-д В.Путин талархал илэрхийлэв12 сар 18. 17:20Хатан хаан II Элизабет зул сарын баяраар ажилтнууддаа ямар бэлэг өгдөг вэ12 сар 18. 17:15Өвөө нар татвараас зайлсхийхийн тулд гэрлэхээр шийджээ12 сар 18. 17:10Гэрлэн бүрхүүлээ тэргэл сартай үед цэвэрлэ12 сар 18. 17:05Мартэн Фүркад алтан медалиа жаахан охинд бэлэглэв12 сар 18. 17:00Аньсны навчийг ашиглан уушги, бөөр, давсагны үрэвсэл бусад өвчинөөс салах боломжтой12 сар 18. 16:55ШЕЗ: Г.Номуундарь хохирогчтой эрүүгийн хэрэг ирээгүй12 сар 18. 16:52Супермодель Кандис Сванепоел хоёр дахь хүүхдээ тээж байна12 сар 18. 16:50Хотын даргын “Төрийн захиргааны үйлчилгээг хялбаршуулах ажлууд”12 сар 18. 16:48Залуужуулах шидэт жор12 сар 18. 16:45Үл үзэгдэх нисдэг биет, харь гаригийн гийчид дэлхий дээр ирдэг нь үнэн12 сар 18. 16:42Хоорондоо үл зохицох хүнс12 сар 18. 16:40Лиам Пейн: Шерил миний амьдралыг илүү ихээр гэрэлтүүлж өгсөн12 сар 18. 16:35Хахууль өгсөн, авсан аль нь ч хариуцлага хүлээх ёстой12 сар 18. 16:30Жүжигчин Жона Хиллийн 30 кг жин хасч чадсан нууц12 сар 18. 16:28Дээд шүүхээс МАН-ын даргын нэр, дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэв12 сар 18. 16:28Бекхэмийн хүүхдүүд ээжийгээ уяраав12 сар 18. 16:25
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.