6-р сарын 19
16 цаг 36 минут

Хан-Уул дүүрэгт “Түр хамгаалах байр” нээлтээ хийлээ

Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл төдийлөн буурахгүй, хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах тусгайлсан байр хангамж, хүрэлцээ муу хэвээр байгаа билээ.
Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай гэр бүл” зорилтын хүрээнд 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх үүднээс “Түр хамгаалах байр”-ыг Нийслэлийн хэмжээнд анхлан бий болгож үйл ажиллагаагаа эхлүүллээ. 

Нээлтийн арга хэмжээнд НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Уранцэцэг, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн болон бусад холбогдох хүмүүс оролцлоо.

“Түр хамгаалах байр”-ыг нээснээр Хан-Уул дүүргийн хэмжээнд хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдийг хүлээн авч тэдэнд тулгамдсан асуудлыг шийдэж өгөхөөс гадна бүрэн цогц үйлчилгээ үзүүлж байгаагаараа давуу талтай юм.

Үүнд:

  • Эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ
  • Сэтгэл зүйн үйлчилгээ
  • Нийгмийн халамжийн үйлчилгээ
  • Хүүхэд хамгааллын үйлчилгээ
  • Эрх зүйн туслалцаа зэрэг цогц үйлчилгээ багтсан.

Хүчирхийлэлд өртсөн иргэн нь сэтгэлзүйн талаасаа цочиролд орсон байдаг тул тэдэнд зориулж мэргэжлийн сэтгэлзүйч анхан шатны зөвөлгөө өгч, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж цаашлаад бүхий л арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлэх юм. 

Хамгийн гол нь “Түр хамгаалах байр” бий болсноор хүчирхийлэлд өртсөн иргэдийг түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж ямарваа нэг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж байгаа юм.

Мөн тус байр нь 24 цагаар үйлчилгээ үзүүлэх  бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хэн бүхэнд нээлттэй ажиллана гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

М.Анхцэцэг хэмээх охины амжилтын ард Цэнхэржавын Хосбаяр хэмээх нэгэн эрхэм буй9 цаг 20 минутын өмнөХайлаастын уулзвараас Дарь эх хүртэлх зам ирэх онд ашиглалтад орно12 сар 18. 18:20Ч.Санжаадамба Буянт-Ухаа нисэх буудлаас шууд Монгол бөхийн өргөөнп ирж барилджээ12 сар 18. 18:10Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн12 сар 18. 18:10Д.Сумъяа, М.Уранцэцэг нарын "Шударга хөдөлмөр"12 сар 18. 18:06Цагаан цамцны зах угаах арга12 сар 18. 18:00Турк улс Иерусалимд ЭСЯ-аа нээхээр төлөвлөж байна12 сар 18. 18:00Авьяаслаг шүлэгч Агай хатан12 сар 18. 17:55Бидний хэрэглэж байгаа хоол хүнсний шим тэжээлийг үнэн зөв тодорхойлж байна уу12 сар 18. 17:50Шинэ “Star wars” нээлтийн 7 хоногтоо 450 саяыг олжээ12 сар 18. 17:45Өмнөд Солонгост 90 минутын дотор 4 нярай энджээ12 сар 18. 17:40Кэмерон Диас: Бен надад алдаагаа хүлээн зөвшөөрөхийг сургасан12 сар 18. 17:352017 оны Гиннессийн номонд орох амжилтууд12 сар 18. 17:25Террорист халдлагыг таслан зогсооход тусалсан АНУ-д В.Путин талархал илэрхийлэв12 сар 18. 17:20Хатан хаан II Элизабет зул сарын баяраар ажилтнууддаа ямар бэлэг өгдөг вэ12 сар 18. 17:15Өвөө нар татвараас зайлсхийхийн тулд гэрлэхээр шийджээ12 сар 18. 17:10Гэрлэн бүрхүүлээ тэргэл сартай үед цэвэрлэ12 сар 18. 17:05Мартэн Фүркад алтан медалиа жаахан охинд бэлэглэв12 сар 18. 17:00Аньсны навчийг ашиглан уушги, бөөр, давсагны үрэвсэл бусад өвчинөөс салах боломжтой12 сар 18. 16:55ШЕЗ: Г.Номуундарь хохирогчтой эрүүгийн хэрэг ирээгүй12 сар 18. 16:52Супермодель Кандис Сванепоел хоёр дахь хүүхдээ тээж байна12 сар 18. 16:50Хотын даргын “Төрийн захиргааны үйлчилгээг хялбаршуулах ажлууд”12 сар 18. 16:48Залуужуулах шидэт жор12 сар 18. 16:45Үл үзэгдэх нисдэг биет, харь гаригийн гийчид дэлхий дээр ирдэг нь үнэн12 сар 18. 16:42Хоорондоо үл зохицох хүнс12 сар 18. 16:40Лиам Пейн: Шерил миний амьдралыг илүү ихээр гэрэлтүүлж өгсөн12 сар 18. 16:35Хахууль өгсөн, авсан аль нь ч хариуцлага хүлээх ёстой12 сар 18. 16:30Жүжигчин Жона Хиллийн 30 кг жин хасч чадсан нууц12 сар 18. 16:28Дээд шүүхээс МАН-ын даргын нэр, дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэв12 сар 18. 16:28Бекхэмийн хүүхдүүд ээжийгээ уяраав12 сар 18. 16:25
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.