6-р сарын 19
17 цаг 10 минут

Гайхалтай түүх: Их иддэггүйн учир амьд яваа хүн

Хүн, идэхгүй бол амьдарч чадахгүй.
Гэтэл бас идэхгүйн учир амьд яваа ч хүн байна.
***

Мори Мичиё хэмээх Япон бүсгүй нэгэн хүнд өвчин тусчээ.
Толгой нь үе үе хүчтэй манарч эргэдэг болсноосоо хойш, хэдхэн алхаад л унаад байх юм гэнэ. Тэр нь явсаар эцэстээ алхаж ч чадахгүйд хүрлээ. Энэ өвчин нь нугас, бага тархины өөрчлөлт (SCD) буюу бага тархи уусан үхэждэг гэх аймаар өвчин бөгөөд, бүрэн эдгэсэн тохиолдол нэг ч гараагүй, нэн хүнд өвчний жагсаалтанд орсон өвчин юм. Ийм өвчтөнүүдийн амьд явах хугацаа нь 5 – 10 жил. Тухайн үед Мори 21 настай байлаа.

Нэгэнт цөхрөлийн буланд хашигдсан Мори гэнэт нэгэн хүнийг санав. Тэр нь Кода Мицүо хэмээх “Хоол сойлт, хоол хасалтаар хүнд өвчнийг анагаадаг” гэдгээрээ алдартай нэгэн.

Кода эмчид үзүүлтэл Мори гуайн гэдсийг л чагнаад байх юм гэнэ. “Уул нь миний гэдэс биш, тархи л өвдсөн юмсан” хэмээн гайхширч байтал, эмч “хоол сойлт, хоол хасалтаар сайжрах юм байна” гээд итгэлтэй нь аргагүй ам гарах нь тэр.Төдийг хүртэл эмч нараас “найдваргүй” гэхээс өөр үг сонсож байсангүй, гэтэл Кода эмч л ганцаараа “сайжирна” гэх юм.

Өөдрөг эмчээс урам авч, Мори гуайн сэтгэлд найдвар аслаа. “SCD өвчинөөс салсан дэлхийн хамгийн анхны хүн болохын төлөө!!!” Кода эмчийн эмчилгээ нь “түүхий ногоон хоол”. Түүхий хоол гэдэг нь халааж чанаагүй түүхий ногоо, жимс, хөц будаа зэргээр голлосон хоол.

Эмчилгээ анх эхлэх үед Мори-д өдөрт хоолноос авдаг илчлэг нь 900ккал хэртэй байж. Тэгтэл гайхалтай нь, Моригийн жин ихсээд байх юм гэнэ. Орчин үеийн анагаахаар яагаад ч тайлбарлах боломжгүй жигтэй үзэгдэлүүд бага багаар өрнөх болов.

Хоолоо багасгах тусам биеийн байдал дээшилж, алхаж чадахуйц болоод ирнэ. Харин их идэнгүүт буцаад муудчихна. Нэг иймэрхүү “муур хулгана болж тоглосон өдрүүд” хэсэг үргэлжилж, улам бүр хоолоо хассаар, үе үе хоол сойлт ч хийж үзнэ.

Ингээд Кода эмчийг дагасан 5 дахь жил дээрээ жинхэнэ утгаар нь хоолоо сойхоор болов. Бүхэл бүтэн 24 өдрийн турш үргэлжлэх хоол сойлт гэдэг тун аюултай. Тийм ч учраас түүний бэлтгэл болгож 5 жилийг зарцуулсан хэрэг.

Түүнээс хойш SCD өвчнийх нь зовиурууд ирмэсэн мэт л алга болсон байв. Энэ бол төгс эдгэсний шинж байлаа. Тасралтгүй хоолоо хасч ирсэн Мори гуай эцэстээ өдрийн хоол ердөө ганц аяга ногооны жүүс (аожирү 60ккал) болж ирэв.

Гэсэн ч тэрээр амьдарсаар л. Үгүй ээ, харин ч тэгсэнийхээ хүчинд л амьд явна. Өвдсөнөөсөө хойш 28 жил, ганц аяга ногооны жүүснээс хойш 17 жил өнгөрчээ. Эмнэлэгийн ямар ч үзлэгт орсон “хэвийн”. Жингийн илүүдэлдээ санаа зовох нь холгүй л явна даа.

Эмч нарын үзсэнээр Мори гуайн ходоодны бактериуд нь “өвсөн тэжээлт амьтантай төстэй болсон” байна гэнэ. Клостридий гэх ургамлын мяндасыг боловсруулж, түүгээр уураг хийдэг ходоодны бактери хүнд 0.1% л байх ёстой атал, Мори гуайд 100 дахин их буюу 9.8% тай гарчээ.

Мөн, клостридий шиг уураг бүтээдэг бактериуд нь гэдсэн дэхь аммиакнаас амин хүчлийг ч гаргаж чаддаг. Аммиак нь биеэс гадагшилдаг хүнд хэрэггүй илүүдэл боловч, клостридий нь тийм юмыг ч ашиглаж чаддаг гэсэн үг юм. Учир нь тэд аммиакнаас азот гарган авч чаддаг (шээс уух эмчилгээ ч үүнтэй холбоотой).

Энэ бол Папуа-Нью Гвинейн өндөрлөгт амьдрах хүмүүс булцуут ногооноос өөр юм идэхгүй хирнээ бадриун булиа болдогтой ижил жишээ юм.

Дээр нь нэмээд Louis Pasteur анагаахын судалгааны төв Мори гуайн биеийн эсэргүйцлийг судлаж үзээд уулга алдав.
Биеийн дархлааны илтгэцүүр болох “интерферон α” нь ердийн хүнийхээс 4 дахин өндөр байна гэнэ. Энэхүү дархлааны бодис нь вирус болон хорт хавдар зэргийг дарлах хүчтэй нөлөөтэй гэдгээрээ танигдсан бөгөөд, хорт хавдар зэрэг элдэв хүнд өвчнүүдийг ч эдгээдэг гэнэ.

Төгсгөлд нь Мори гуай ийм нэгэн яриа дэлгэв.
- Диваажинд хүмүүс бүгдээр том тогоо тойрч суугаад, уртаа халбагаар бие биесээ хооллож байдаг юм. Харин тамд бол “би, би” гэсэн хүмүүс тэр урт халбагаараа өөрийнхөө аманд хоол зөөх гэж зүдэрдэг тул, эцэстээ асгаж цутгаад, үмх ч хоол идэж чадалгүй өлсөж зовж байдаг юм.
- Би л цадаад авъя гэдэг нь “там”. Бүгд цадаасай гэдэг нь “диваажин”. Ялгаа нь ердөө л энэ юм шүү дээ.
- Бүгд идэхээ багахаан тэвчээд, бусадтайгаа хуваалцахад л хангалттай юм.

Ноорхойдуу хувцас өмсөөд, ердөө 300 иенээр (5400 төг) л гадуур үзлэг хийн явдаг байсан Кода эмчийн тухайд:
- Эмч маань хэзээ ч өөрийгөө төвийлгөлгүй, цаг ямагт бусдын эрүүл мэндэд анхаарч, хоол сойлт, хоол хасалтыг түгээж ирсэн дээ гэж дурсана.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.122.93Soongo   • 6 сарын 20. 6 цаг 32 минут

Зиааа энэ харин үнэн шүү, хүн хоолноос болж, өөрөөр хэлбэл хоол багадсанаас болж үхдэггүй юм байна лээ гэдгийг өөрийн биеэр харин туулсан шүү, хоол идэдвэл л элдвийн өвчин тусах магадлал өндөр байдаг байх, ер нь зүгээр идэж байгаа зүйлээ бага хэмжээгээр л тааруулаад идээд сурчихвал л хэрэгтэй байх, энэ мэдээг үнэн гэдэгт 100 хувь итгэнээ, бас гэрчилж чадна хэ хэ

59.153.87.228jargalsaikhan   • 6 сарын 20. 5 цаг 08 минут

zia daa eronhiidoo unen bhaa bi oeutan bhdaa ovdloo l gedegugui l bsan yumdag suugaa ajil hiigeed irsen baga bagaar jaahan zoviurlaad tegeed ih alahdag bolson idej uuhaa bagasgasan er n zugeer shuu

122.201.22.4уншигч   • 6 сарын 19. 20 цаг 54 минут

Гайхамшигтай юмаа. За ер нь хоол сойлт хийнээ.

150.129.140.36ойдаа   • 6 сарын 19. 18 цаг 03 минут

Поль Брэг гэдэг хүний өлсөхүйн гайхамшиг гэдэг ном байдаг.Ер нь өлөн зөлмөн байх нь биеийн эрүүл мэндэд сайн гэдэг. Поль брэг 7 хоногт 24 цаг сард 3 хоног өлсдөг гэсэн.Өлсөх нь биед илүүдэл /ургацаг,өөх,гэх мэт/ зүйлийг боловсруулан биеийн хэрэгтэй зүйлд зарцуулдаг Ийм учраас мацаг барьж биеийн жингээ хасч эрүүл болоорой

43.242.242.51Нарантуяа   • 6 сарын 19. 17 цаг 33 минут

Аниадаа аз жаргал хүсье. Мундаг шүү

Шинэ мэдээ

Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэнг томиллоо8 цаг 1 минутын өмнөУУХҮ-ийн сайдаар Д.Сумъяабазарыг томиллоо10 сар 19. 20:43Ж.Бат-Эрдэнийг Зам тээврийн сайдаар томиллоо10 сар 19. 19:18Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн10 сар 19. 18:20АНУ-ын төлөөлөгч Ираныг эрс шүүмжлэв10 сар 19. 18:10Саддамд хэрхэн дүүжлэх ял сонсгож байв?10 сар 19. 18:00Архаг өвчтэй хүүхдийн хоолойны махыг авах нь амь насанд аюултай10 сар 19. 17:55Жереми Лин бэртжээ (видео)10 сар 19. 17:50Ургамлын гаралтай бүтээгдэхүүний хөгцрөлт ба микотоксин, түүнээс урьдчилан сэргийлэх арга10 сар 19. 17:45Хэний ч санаанд оромгүй хачирхалтай тохиолдлууд10 сар 19. 17:40Шувууны үүрэн байшин10 сар 19. 17:35Авлига, хээл хахуультай холбоотой 2,6 сая хэрэг үүсгэжээ10 сар 19. 17:30Хэврэгшиж хугараад байгаа хумсаа шар айрагны тусламжтайгаар бэхжүүлэх гайхалтай арга10 сар 19. 17:25Ажилгүй эхнэрээ шүүхэд өгчээ10 сар 19. 17:20Олон нийтийн сүлжээнд лалын шашинтнуудын эсрэг зар сурталчилгаа тавихыг дэмжиж байжээ10 сар 19. 17:15М.Энхболдоос суралц, УИХ-ын гишүүд ээ10 сар 19. 17:14Кофе их уудаг хүний уруул өнгө муутай болдог10 сар 19. 17:13Газар хөдлөлтийн үед юу хийх вэ10 сар 19. 17:10Нийгмийн даатгалын өөрчлөлтийг танилцууллаа10 сар 19. 17:07Хүрээ хийд дагасан суурин газраас шинэ хот болж хөгжсөн УЛААНБААТАР10 сар 19. 17:05Дархлааг дэмжигч хүнсний бүтээгдэхүүн №110 сар 19. 17:00“Дуун тамгатай хүлгүүд” үүрсэнэ10 сар 19. 16:57Хөлийн уланд байрлах 21 цэгт массаж хийснээр эрүүл мэнд сайжирна10 сар 19. 16:55Ж.Бат-Эрдэнэ: Нэн тэргүүнд Гашуун-Сухайт, Таван толгойн чиглэлийн төмөр замыг хэрэгжүүлнэ10 сар 19. 16:5230 жилийн турш Graffiti зурсан байшингийн хана10 сар 19. 16:51Резинэн углаашийг орлох хөлний наалт зохион бүтээжээ10 сар 19. 16:50Боулингийн ганцаарчилсан төрлийн аваргууд тодорлоо10 сар 19. 16:49Дуучин Г.Эрдэнэтунгалагын этгээд үсний засалт10 сар 19. 16:45Бүтээмжээ нэмэгдүүлье гэвэл энэ 7 зүйлийг хийхээ боль10 сар 19. 16:40Өнөөдөр Кроне асуулт хариултын тэмцээний “Октоберфест баярын тусгай дугаар” зохион байгуулагдана10 сар 19. 16:35
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.