6-р сарын 19
17 цаг 30 минут

Сэрэмжлүүлэг:Танихгүй хүнд виза картаа бүү ашиглуул

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянаад яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Уг гэмт хэргийг үйлдсэн этгээд нь интернет сүлжээнд байгаа иргэдийн цахим шуудангийн хаяг, утасны дугаарыг олж авч, цахим шуудангийн хаяганд хууль бусаар нэвтрэн интернет банкны үйлчилгээний эрхийг сэргээн, гүйлгээний нууц дугаарыг тухайн цахим шуудангийн хаягаар илгээснийг хүлээн авч, интернет банкны үйлчилгээг ашиглан тухайн иргэдийн банкин дахь хувийн харилцах данс руу нэвтрэн мөнгийг хулгайлж, бэлэн мөнгөний машинаас бусад иргэдийн виза картыг ашиглан бэлэн мөнгийг гаргуулан авах аргаар гэмт хэрэг үйлддэг болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.

Дээрх иргэдийн цахим шуудангийн хаягийн нууц үгийг өөрийн барьж байгаа утасны дугаараар хийсэн, олон нийтийн сүлжээнд цахим хаягаа утасны дугаарын хамт байршуулсан, түүнчлэн бэлэн мөнгөний машинаас виза картаа ашиглан бэлэн мөнгө авах үеэр үл таних этгээдийн мөнгө гаргаад өгвөл хариуд мөнгө өгөхөөр амласан худал үгэнд итгэж зөвшөөрсөн зэрэг нь гэмт этгээдүүдийг хялбар аргаар гэмт хэрэг үйлдэх нөхцлийг бүрдүүлдэг байна.

Иймд иргэд танихгүй хүнд банкны картаа ашиглуулахгүй байх, банкны картыг ашиглан мөнгө авсанаар урамшууллын мөнгө өгнө гэсэн саналыг хүлээн авахгүй байх, олон нийтийн сүлжээнд цахим хаягаа байршуулахдаа нууцлал, аюулгүй байдлыг хангах, утасны дугаарыг олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байх, цахим хаяг нээхдээ нууц үгийг утасны дугаар болон олон нийтийн сүлжээнд хэрэглэгддэг тоо, тэмдэгтээр хийхгүй байх зэргээр гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, гэмт этгээдэд гэмт хэрэг үйлдэх боломжийг олгохгүй байхыг Нийслэлийн прокурорын газраас сэрэмжлүүллээ.

О.Сайхан

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

М.Анхцэцэг хэмээх охины амжилтын ард Цэнхэржавын Хосбаяр хэмээх нэгэн эрхэм буй9 цаг 14 минутын өмнөХайлаастын уулзвараас Дарь эх хүртэлх зам ирэх онд ашиглалтад орно12 сар 18. 18:20Ч.Санжаадамба Буянт-Ухаа нисэх буудлаас шууд Монгол бөхийн өргөөнп ирж барилджээ12 сар 18. 18:10Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн12 сар 18. 18:10Д.Сумъяа, М.Уранцэцэг нарын "Шударга хөдөлмөр"12 сар 18. 18:06Цагаан цамцны зах угаах арга12 сар 18. 18:00Турк улс Иерусалимд ЭСЯ-аа нээхээр төлөвлөж байна12 сар 18. 18:00Авьяаслаг шүлэгч Агай хатан12 сар 18. 17:55Бидний хэрэглэж байгаа хоол хүнсний шим тэжээлийг үнэн зөв тодорхойлж байна уу12 сар 18. 17:50Шинэ “Star wars” нээлтийн 7 хоногтоо 450 саяыг олжээ12 сар 18. 17:45Өмнөд Солонгост 90 минутын дотор 4 нярай энджээ12 сар 18. 17:40Кэмерон Диас: Бен надад алдаагаа хүлээн зөвшөөрөхийг сургасан12 сар 18. 17:352017 оны Гиннессийн номонд орох амжилтууд12 сар 18. 17:25Террорист халдлагыг таслан зогсооход тусалсан АНУ-д В.Путин талархал илэрхийлэв12 сар 18. 17:20Хатан хаан II Элизабет зул сарын баяраар ажилтнууддаа ямар бэлэг өгдөг вэ12 сар 18. 17:15Өвөө нар татвараас зайлсхийхийн тулд гэрлэхээр шийджээ12 сар 18. 17:10Гэрлэн бүрхүүлээ тэргэл сартай үед цэвэрлэ12 сар 18. 17:05Мартэн Фүркад алтан медалиа жаахан охинд бэлэглэв12 сар 18. 17:00Аньсны навчийг ашиглан уушги, бөөр, давсагны үрэвсэл бусад өвчинөөс салах боломжтой12 сар 18. 16:55ШЕЗ: Г.Номуундарь хохирогчтой эрүүгийн хэрэг ирээгүй12 сар 18. 16:52Супермодель Кандис Сванепоел хоёр дахь хүүхдээ тээж байна12 сар 18. 16:50Хотын даргын “Төрийн захиргааны үйлчилгээг хялбаршуулах ажлууд”12 сар 18. 16:48Залуужуулах шидэт жор12 сар 18. 16:45Үл үзэгдэх нисдэг биет, харь гаригийн гийчид дэлхий дээр ирдэг нь үнэн12 сар 18. 16:42Хоорондоо үл зохицох хүнс12 сар 18. 16:40Лиам Пейн: Шерил миний амьдралыг илүү ихээр гэрэлтүүлж өгсөн12 сар 18. 16:35Хахууль өгсөн, авсан аль нь ч хариуцлага хүлээх ёстой12 сар 18. 16:30Жүжигчин Жона Хиллийн 30 кг жин хасч чадсан нууц12 сар 18. 16:28Дээд шүүхээс МАН-ын даргын нэр, дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэв12 сар 18. 16:28Бекхэмийн хүүхдүүд ээжийгээ уяраав12 сар 18. 16:25
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.