6-р сарын 19
17 цаг 35 минут

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн өдөрлөг Баянзүрх дүүрэгт боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг иргэдэд таниулах үйл ажиллагааны өдөрлөг өнөөдөр Баянзүрх дүүрэгт боллоо.

Өдөрлөгийн нээлтэнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Д.Уламбаяр, тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Энэхүү өдөрлөгийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв, АШУҮИС-ийн харьяа “Эрхэс” клиник, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж, иргэдэд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн талаарх мэдээлэл, сурталчилгааг хүргэсэн юм.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд зорилтод бүлгийн буюу 40-65 насны иргэд 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалдаа бүрэн хамрагдсан байх шаардлагатай. Тиймээс ард иргэдэд чухал хэрэгцээтэй мэдээлэл зөвлөмжийг өгч, илрүүлэг шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг уриалсан эрүүл мэндийн салбарын удирдлагууд өдөрлөгийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, үйлчлүүлэгчдийн санал сэтгэгдлийг сонслоо.

Эрүүл мэндийн үзлэг оношилгоо, урлагийн тоглолтоор үргэлжилсэн энэхүү өдөрлөгийн хүрээнд олон жил үр бүтээлтэй ажилласан, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч сувилагч нарт ЭМЯ-ны шагнал урамшууллыг гардуулсан юм. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Баянзүрх дүүргийн 4, 5, 14 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд цусны шинжилгээнд шаардагдах центрифуг, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тус дүүргийн эрүүл мэндийн төвд өвчтөний ор таван ширхэгийг тус тус хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

 
 
 
1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.167Зочин   • 6 сарын 19. 21 цаг 44 минут

Kkkkkkmmk

Шинэ мэдээ

Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэнг томиллоо8 цаг 3 минутын өмнөУУХҮ-ийн сайдаар Д.Сумъяабазарыг томиллоо10 сар 19. 20:43Ж.Бат-Эрдэнийг Зам тээврийн сайдаар томиллоо10 сар 19. 19:18Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн10 сар 19. 18:20АНУ-ын төлөөлөгч Ираныг эрс шүүмжлэв10 сар 19. 18:10Саддамд хэрхэн дүүжлэх ял сонсгож байв?10 сар 19. 18:00Архаг өвчтэй хүүхдийн хоолойны махыг авах нь амь насанд аюултай10 сар 19. 17:55Жереми Лин бэртжээ (видео)10 сар 19. 17:50Ургамлын гаралтай бүтээгдэхүүний хөгцрөлт ба микотоксин, түүнээс урьдчилан сэргийлэх арга10 сар 19. 17:45Хэний ч санаанд оромгүй хачирхалтай тохиолдлууд10 сар 19. 17:40Шувууны үүрэн байшин10 сар 19. 17:35Авлига, хээл хахуультай холбоотой 2,6 сая хэрэг үүсгэжээ10 сар 19. 17:30Хэврэгшиж хугараад байгаа хумсаа шар айрагны тусламжтайгаар бэхжүүлэх гайхалтай арга10 сар 19. 17:25Ажилгүй эхнэрээ шүүхэд өгчээ10 сар 19. 17:20Олон нийтийн сүлжээнд лалын шашинтнуудын эсрэг зар сурталчилгаа тавихыг дэмжиж байжээ10 сар 19. 17:15М.Энхболдоос суралц, УИХ-ын гишүүд ээ10 сар 19. 17:14Кофе их уудаг хүний уруул өнгө муутай болдог10 сар 19. 17:13Газар хөдлөлтийн үед юу хийх вэ10 сар 19. 17:10Нийгмийн даатгалын өөрчлөлтийг танилцууллаа10 сар 19. 17:07Хүрээ хийд дагасан суурин газраас шинэ хот болж хөгжсөн УЛААНБААТАР10 сар 19. 17:05Дархлааг дэмжигч хүнсний бүтээгдэхүүн №110 сар 19. 17:00“Дуун тамгатай хүлгүүд” үүрсэнэ10 сар 19. 16:57Хөлийн уланд байрлах 21 цэгт массаж хийснээр эрүүл мэнд сайжирна10 сар 19. 16:55Ж.Бат-Эрдэнэ: Нэн тэргүүнд Гашуун-Сухайт, Таван толгойн чиглэлийн төмөр замыг хэрэгжүүлнэ10 сар 19. 16:5230 жилийн турш Graffiti зурсан байшингийн хана10 сар 19. 16:51Резинэн углаашийг орлох хөлний наалт зохион бүтээжээ10 сар 19. 16:50Боулингийн ганцаарчилсан төрлийн аваргууд тодорлоо10 сар 19. 16:49Дуучин Г.Эрдэнэтунгалагын этгээд үсний засалт10 сар 19. 16:45Бүтээмжээ нэмэгдүүлье гэвэл энэ 7 зүйлийг хийхээ боль10 сар 19. 16:40Өнөөдөр Кроне асуулт хариултын тэмцээний “Октоберфест баярын тусгай дугаар” зохион байгуулагдана10 сар 19. 16:35
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.