2017 оны 6-р сарын 22
15 цаг 27 минут

ТТАХНЭ, БНСУ-ын Косин Их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллахаар санал солилцлоо

Бүгд Найрамдах Солонгос Улсын “Косин” их сургуулийн эмнэлгийн төлөөлөгч нар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр хүрэлцэн ирж, хамтран ажиллахаар санал солилцлоо.

Косин их сургуулийн эмнэлэг нь 1970 онд байгуулагдсан бөгөөд улсдаа хоёрдугаарт ордог. Түүнчлэн хорт хавдрын өвчний эмчилгээ, үйлчилгээг илүү үзүүлдгээрээ онцлогтой юм. Тус эмнэлгийг ихэвчлэн Япон, Непал, Казакстан улсын үйлчлүүлэгч нар зорин ирдэг байна.

Тус өдөр Косин их сургуулийн эмнэлгийг төлөөлөн Гадаад харилцаа, мэдээллийн албаны дарга Бак Чан Хюу, Төлөвлөлтийн хэлтсийн дарга, хэвлийн хөндийн тасгийн эмч, профессор Шин Дун Хүн, Мэдээгүйжүүлэлтийн эмч, профессор Гим Дү Шиг, Эмчилгээний тасгийн дарга, үе мөчний эмч, профессор Гим Гын Тэ, “Сэжон глобал” эмчилгээ зуучлал ХХК-ийн захирал Жан Ён Хы нөгөө талаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн захирал, дэд хурандаа Л.Баттөр (АУ-ны доктор, дэд профессор), Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, дэд хурандаа Т.Нарантуяа (АУ-ны доктор), Стратеги төлөвлөлт эрхэлсэн дэд захирал, хошууч Д.Баярсайхан (Боловсролын ухааны доктор) Сургалт, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны албаны дарга, ахмад Д.Шүрэн нар уулзалдан, хамтран ажиллах санал солилцсон юм. Энэ үеэр Косин их сургуулийн эмнэлгийн төлөөлөгч нар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Цаашид хоёр тал хамтран ажилласнаар харилцан туршлага солилцох, эмч, мэргэжилтнүүдийг сургах,  өвчтөнийг солилцох, хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэргээр боломжууд бий болж байгаа юм.

 

 
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Видео: 2019 онд YOUTUBE сайтаас хамгийн их хандалт авсан кпоп дуунууд4 цаг 56 минутын өмнөБНСУ-ын Элчин сайдын яамнаас АНХААРУУЛГА гаргалаа4 цаг 59 минутын өмнөЭцэг, эхчүүд хүүхдийнхээ гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан болдог5 цаг 1 минутын өмнөМиами Хит нэмэлт цагт Атланта Хаукс багийг буулгаж авлаа5 цаг 6 минутын өмнө“Дисней” кино компани 10 тэрбум ам.долларын ашиг олжээ5 цаг 11 минутын өмнөХятадын төрийн дууллыг үл хүндэлсэн сагсчинг торгожээ5 цаг 16 минутын өмнөАхмадын дэлхийн аврага шалгаруулах шатрын тэмцээнд дэд байр эзэллээ5 цаг 21 минутын өмнөШинэ жилийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа5 цаг 21 минутын өмнөШинэ жилийн баяр ба дуучдын ханш5 цаг 26 минутын өмнөТанзани улсын ерөнхийлөгч 5.000 гаруй хоригдлыг өршөөлөө5 цаг 31 минутын өмнөНисэх зурваст дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем бүтээжээ5 цаг 36 минутын өмнөЖирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу5 цаг 41 минутын өмнөБ.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан5 цаг 46 минутын өмнөБНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна5 цаг 51 минутын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ5 цаг 56 минутын өмнөЭЗБХ:Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, хуулийн төслүүдийг хэлэлцэв6 цаг 1 минутын өмнөРохинжа хүмүүсийг хоморголон устгасан гэх гомдлоор сонсгол хурал хийж байна6 цаг 6 минутын өмнө“BTS” агентлагтайгаа заргалдана6 цаг 11 минутын өмнөХөгжим сонсоод хийхэд бүтээмж нэмэгддэг ажлын байрууд6 цаг 16 минутын өмнөБяцхан бүрх малгайтай тагтаанууд харагдах болжээ6 цаг 21 минутын өмнөАНУ-тай “ХХI зууны гол тулалдаан” хийнэ гэж Орост үзэж байна6 цаг 26 минутын өмнөДэлхийн анхны цахилгаан онгоц нислэг үйлдлээ6 цаг 31 минутын өмнөОНЦЛОХ ТОО | Google, Facebook: Цалин хэд вэ?6 цаг 36 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дөрвөн жолооч зам тээврийн осол гаргажээ6 цаг 41 минутын өмнөГэрээ тохижуулахад гаргадаг БИДНИЙ АЛДАА6 цаг 46 минутын өмнөЖүжигчин, багш Г.Дөлгөөн-Аюуш загварынхнаас илүү гарахаас биш дутахгүй6 цаг 51 минутын өмнөХөнөөлт мэйк-ап буюу таны оо энгэсэгт ямар бактериуд нуугддаг вэ6 цаг 56 минутын өмнөСаудын Арабын оюутнуудын сургалтыг зогсоожээ7 цаг 1 минутын өмнөХамгийн сонирхолтой нэр7 цаг 6 минутын өмнөШатаж байсан байшингаас хоёр хүүхдийн амийг аварчээ7 цаг 11 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.