6-р сарын 22
15 цаг 29 минут

Л.Баттөр: Манайхыг зорин ирсэн иргэдийг бид харьяаллын бус гээд буцаадаггүй

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг энэ онд шинэ байрандаа нүүж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Эмнэлгийн үйл ажиллагаа болоод үйлчилгээний талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал, дэд хурандаа Л.Баттөртэй уулзаж ярилцлаа.

-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг шинэ байрандаа нүүж ирээд хагас жилийн нүүрийг үзэж байна. Үйл ажиллагааны явц ямар байна?
-Манай эмнэлэг Цэргийн төв эмнэлэгтэй нэгдэж дөрвөн жилийн турш үйл ажиллагаа явууллаа. Гэвч Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг хэмээн тусдаа үйл ажиллагаатай байх нь зөв хэмээн Монгол улсын Засгийн газрын шийдвэр гарсан учраас энэ оны нэгдүгээр сараас шинэ байрандаа нүүж ирээд үйл ажиллагаагаа эхлээд байна. Хуучин тоног төхөөрөмжүүдээ суурилуулаад, зарим лабораторийн багажийг үйлчлэх хүрээний байгууллагууд шинэчилж өгсөн. Ямартай ч өнөөдөр амбулаторийн үйл ажиллагааг хэвийн явуулж байна.

Олон тоног төхөөрөмжүүд дутуу. Эмнэлгийн хэмжээнд нэгхэн ширхэг эхо байдаг бол ходоодны дурангийн аппарат алга. Гэхдээ нөгөө талаасаа давуу технологиудтай. Жишээ нь компьютерт томографын аппарат, спириометр, харшлын шинжилгээ, эрүү нүүрний мэс засал, шүд эмчилгээ гээд эх барихаас бусад олон үйлчилгээ байна. Эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх байр долдугаар сард барилгын ажил дуусна. Үүний дараа тусгай зөвшөөрлөө авчихвал наймдугаар сарын нэгэн гэхэд 240 ортой хэвтэн эмчлүүлэх байх ашиглалтад орно.

-Танай эмнэлгийг төрийн тусгай албан хаагчдад л үйлчилдэг гэсэн ойлголттой явдаг. Гэтэл эрүүл мэндийн даатгалтай хэн бүхэн үйлчлүүлэх боломжтой гэж сонслоо?
-Нийгэмд манай эмнэлгийг төрийн тусгай албаныханд л үйлчилдэг гэсэн ойлголт байдаг. Гэтэл үндсэндээ нийт иргэдийн л эмнэлэг. Учир нь төрийн тусгай албан хаагчдаас гадна тэдний гэр бүлийнхэн, Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчилдэг. Тиймээс иргэдэд буй тусгай эмнэлэг гэдэг ойлголтыг өөрчилж маркетингийн бодлогодоо “Green Hospital” буюу эко эмнэлэг гэсэн нэршлээр явж байгаа. Эмнэлгийн өнгө төрх, брэндийг ногоон өнгөөр тодорхойлсон. Яагаад эко эмнэлэг байх ёстой гэхээр эмнэлгийн тоног төхөөрөмжүүд цахилгааны хэрэглээ маш өндөр, 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байна. Дээр нь эмнэлгийн орчинд эмийн болон химийн бодис, нэг удаагийн хэрэгслүүд гээд байгаль орчинд сөрөг нөлөөтэй зүйлс их бий. Бидэнд эмнэлэг рүү орохоор эм үнэртдэг биз дээ. Химийн бодисын молекул нь тэнд байгаа учраас үнэртэж байгаа юм. Тэр утгаараа эмнэлэг эко, байгаль орчиндоо ээлтэй байх ёстой. Чингэлтэй дүүргийнхний хувьд дүүргийн эмнэлэгт авах боломжгүй гэмтэл, яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой. Төвийн бүсэд гэмтэл бэртэл авсан тохиолдолд манай эмнэлэгт хандаж болно. Хэвтэн эмчлүүлэх байр ашиглалтанд орсноор энэ бүх үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломжтой болно.

-Иргэд даатгалаараа ямар үйлчилгээг авах боломжтой вэ?
-Иргэд эрүүл мэндийн даатгалаа ашиглан 1 улиралдаа 165000 төгрөгний оношлогоо, шинжилгээнд хамрагдах боломжтой байдаг. Энэхүү төлбөрөөс илүү гарсан болон даатгалаас санхүүждэггүй тусламж, үйлчилгээг бид төлбөртэй үзүүлдэг болохыг анхаарах хэрэгтэй. Амбулаториор дотор, мэс заслын гэх мэт 21 кабинет, өдрийн эмчилгээний 20 ортой нэгж ажиллаж байна. Иргэд ажлаа хийнгээ өдрийн эмчилгээнд хамрагдах боломжтой. Таван сарын дотор өдрийн эмчилгээнд 1300 орчим хүн үйлчлүүлсэн байна. Гэрээрээ эм тариа хийлгэх осолтой. Үүн дээр нэмэгдээд лаборатори дүрс оношлогооны 11 кабинет ажиллана.

Иргэдэд онцлох үйлчилгээ бол хүүхдийн кабинет. Өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн хүүхэд үзэх болсон. Цаашдаа төсөв нь батлагдвал хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх боломжоор хангана.

Шүдний эмчилгээ, эрүү нүүрний мэс засал, хиймэл шүд. Зарим эмнэлэгт эрүү нүүрний мэс засал байдаг ч хиймэл шүд хийдэггүй. Шүдний төвд хэвтэн эмчлүүлэх нь байхгүй. Манай эмнэлэгт хүүхдийн шүд бас эмчилж байна.

Ер нь эх барихаас бусад бүх үйлчилгээ манайд байна гэж хэлж болно. Жишээ нь хавдрын болоод арьс, харшил, эмэгтэйчүүд, нүд, чих, хамар хоолойн өвчнийг оношилж байна.

Манай бас нэг онцлог нь хилийн хөдөлгөөнд бүлэг гэж бий. Хилчид эмнэлгийн тусламж үйлчилгээг тэр бүр авч чаддаггүй. Харин манай бүлэг хилийн бүх отрядаар явж эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Энэ жил бид хилийн бүх отрядаар тойрч эмнэлгийн үзлэг хийнэ.

Уушгины багтаамж үзэх, харшлын сорил тавих зэргийг энэ зургаан сараас оношлогоондоо нэвтрүүлээд явж байна.

Эмчийн үзлэг даатгалаараа үнэ төлбөргүй. Харин даатгалгүй тохиолдолд 15 мянган төгрөгөөр үзүүлнэ.

-Танай эмнэлэгт өвдөг, түнхний үе солих мэс засал хийдэг гэсэн байх аа?
-Хэвтэн эмчлүүлэх барилга ашиглалтад орж хэвтэн эмчлүүлэх боломжтой болбол өвдөг, түнхний үе солих мэс засал хийх боломжтой болно. Энэ мэс ажилбарыг гэмтэл, нэгдүгээр эмнэлэг хийдэг. Одоогоор цэргийн төв эмнэлэгт манай зарим эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж байгаа. Энэ төрлийн мэс засал нэгдүгээр эмнэлэгт гэхэд зургаан сараас нэг жилийн хүлээгдэлтэй байдаг. Жилдээ 400 гаран хүнд хагалгаа хийдэг.

Мөн аварга тосонд манай сувилал бий. Гурван жил ажиллаагүй ч энэ жилээс амрагчдаа авах гэж байна.

-Харшлын сорилыг даатгалаар үнэгүй тавьж байгаа гэсэн?
-Харшлын 25 төрлийн сорилыг бид нэг бүрийг нь 3000 төгрөгөөр хийж байна. Даатгалгүй бол 75 мянган төгрөгөө төлөөд тавиулах боломжтой. Бид төрийн тусгай албан хаагчид болоод тэдний гэр бүл, Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчлэх ёстой ч манайд хандсан ямар ч иргэнийг харьяалал бус гээд буцаадаггүй.

-Эмнэлгийн тохижилтод их анхаардаг юм шиг санагдсан?
-Манай нэг, хоёр, таван давхарт зургийн галларэй байдаг. Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн багш нарын зургаар ханаа чимсэн. Сонирхсон хүмүүс нь тэндээс худалдан авах боломжтой. Мөн иргэдийн тав тухад нийцүүлэн кофе шоп, эмийн сан зэргийг ажиллуулж байна. Мөн хийлч Эмүжингийн цаг гэж байдаг. Сайн дураараа уран бүтээлээ танилцуулж эмнэлэгт хийлийн аялгуу сонсгодог цагтай. Цэвэр цэмцгэр орчинд цэвэрхэн л үйлчлүүлдэг.

-Даатгалаас санхүүждэггүй үйлчилгээ байдаг гэсэн?
-Даатгалаас санхүүждэггүй тусламж, үйлчилгээ бий. Жишээ нь урьдчилан сэргийлэх үзлэг даатгалаас санхүүждэггүй. Төрийн тусгай албан хаагчид жил болгон урьдчилан сэргийлэх үзлэгт ордог. Тэр нь төрөөс зардлыг нь гаргадаггүй болохоор эмчийн үзлэгээс бусдад нь тодорхой хэмжээний төлбөр авдаг. Энэ бүхэн үйлчлүүлэх хүрээний хүмүүст буруу ойлголт төрүүлдэг.

-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг төсвөөс санхүүждэггүй юм уу?
-72 хувь нь Эрүүл мэндийн даатгал, өөрийн орлогоос санхүүждэг. Энэ нь улсын төсөвт маш бага ачаалал үүсгэж байна гэсэн үг. Гэсэн хэрнээ төрийн тусгай албан хаагчдад үйлчилнэ гэсэн утгаа харвал ихэнх зардлаа улсын төсвөөс авахаар байгаа биз дээ. Гэтэл өнөөдөр 28 хувиа л төсвөөс авч байна. Улсын төсвийн санхүүжилтийг нэмэхээс өөр аргагүй.

-Цаашид эмнэлгийн гол үйлчилгээ юу байх вэ. Ирээдүйд ямар чиг барин ажиллах бол?
-Эмнэлгийн гол тэргүүлэх чиглэл бол тулгуур эрхтний гэмтлийн төв болох явдал. Өвдөгний үе солих, нурууны гэмтэл, спортын гэмтлийн төв болох зорилго тавьж байгаа. Мөн хоол тэжээл бодисын солилцооны төв байгуулахаар төслөө боловсруулсан байгаа. Ирээдүйд бид иргэддээ ойрхон, чирэгдэлгүй ухаалаг эмнэлэг болохыг эрмэлзэж буй. Цахим эсвэл утсаар цагаа авах системд шилжих зорилт тавин ажиллаж байна. Гэхдээ үүнд иргэд хариуцлагатай хандах хэрэгтэй. Утсаар цаг авчихаад ирж үйлчлүүлдэггүй тохиолдол маш их байдаг. Олон улсад үйлчилгээ авах цагаа эргэж мэдэгдэж цуцлахгүй бол цаашид даатгалаас нь мөнгө суутгах гэх мэт арга хэмжээнүүдийг авч иргэдийг хариуцлагатай болгодог.

-Ярилцсанд баярлалаа.

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

27.123.214.120Зочин   • 2018, 7 сарын 27. 18 цаг 43 минут

Sain bna mongolchuudaa setgeleesee handdag uilchilgee saitai emneleg bolohoo haruulah yum bna bayartai bna'

64.119.22.133Зочин   • 2018, 7 сарын 11. 6 цаг 22 минут

Ta bvkhend amjilt khvsie

66.181.188.133Зочин   • 2018, 2 сарын 26. 20 цаг 16 минут

Зөвхөн Чингэлтэй дүүргийнхэн л энд үзүүлнэ гэсэн байна .

122.201.26.171Зочин   • 2017, 10 сарын 13. 15 цаг 29 минут

ажлын амжилт хүсье

49.0.214.84на   • 2017, 9 сарын 25. 12 цаг 57 минут

худлааштэ харьяа биш гээд мөнгө авдаг царайгүй газар

49.0.214.84na   • 2017, 9 сарын 25. 12 цаг 56 минут

hudlaashte hariya bish geed mongo avdag bna lee

27.123.214.122Зочин   • 2017, 9 сарын 13. 13 цаг 29 минут

энэ эмнэлэг эртний сайхан уламжлалтай байсан байр орчин нь болоод ажилтнууд нь шинэхэн байгаа одоохондоо хэвтүүлэхгүй байгаа болхоор өрөөсгөл үйлчилгээ болж байгаа эмч, ажилтнуудын үйлчилгээ ур чадвар сайн юм шиг санагдсаан та нартаа амжилт хүсье,,хотын төв болхоор яаралтай эмчилгээний өндө шалгуур тулгарах болно ,,,ажилтнууд эмч нараа сайн сургах хэрэгтэй амжилт хүсье

66.181.189.223Зочин   • 2017, 6 сарын 22. 17 цаг 01 минут

Харьяаллын бус нэж буцаадаггүй гэдэг нь сайхан сонсдож бна. Уг нь бүх эмнэлэг тийм л байх ёстой. Амжилт хүсье

Шинэ мэдээ

Олон улсын хүүхдийн “Найрамдал“ цогцолбор 41 нас хүрлээ34 минут 49 секундын өмнөХээрийн түймэр гарах эрсдэлийг таслан зогсоов39 минут 49 секундын өмнө“Хөрс -Амьдрал” гэрэл зургийн уралдаан зарлаж байна44 минут 49 секундын өмнөМУГТ Н.Төгсцогт менежер Эл Хэймонтой Д.Отгондалай гэрээ байгуулахаар болов54 минут 49 секундын өмнөУсанд сэлэлтийн 2025 оны ДАШТ Казаньд болно54 минут 49 секундын өмнө“БАВАРИ” олон улсын аваргуудын цомын тэмцээнд Реалыг хожлоо59 минут 49 секундын өмнөОХУ: Хилээр тээш нэвтрүүлэх журмыг чангатгана1 цаг 7 минутын өмнөБрюс Ли энэ өдөр 32 настайдаа зуурдаар нас баржээ1 цаг 15 минутын өмнөЭвдрэлтэй гудамжнуудын замыг тэгшиллээ1 цаг 20 минутын өмнө380 жилийн ойг угтсан бүтээлч ажлын төлөвлөгөөг хэлэлцэв1 цаг 27 минутын өмнөОрон нутгийн автобусаар тарваганы нойтон тулам нэвтрүүлэхийг завджээ1 цаг 28 минутын өмнөМонгол-Оросын найрамдлыг илтгэх “Эв модны наадам” боллоо1 цаг 35 минутын өмнөНарнаас хамгаалах нүүр будалтыг хэрхэн хийх вэ1 цаг 35 минутын өмнө“Өлөн” цагаан оготнын өчил1 цаг 37 минутын өмнөХүний арьс, гоо сайхны засал авахдаа оройн 18-20 цагт хамгийн сайн байдаг1 цаг 40 минутын өмнөӨвөрмонголд "Монголын нууц товчоо"-ны хайлтын системийг судлан бүтээжээ1 цаг 45 минутын өмнөУвс нуур, дэлгэр мөрөнд иргэд усанд осолджээ1 цаг 50 минутын өмнөДуу цахилгаантай усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна2 цагийн өмнөБанкууд өөрийн хөрөнгийг хэрхэн нэмэгдүүлсэн тухай мэдээлэлд Монголбанк мэдэгдэл хийлээ    2 цаг 5 минутын өмнөУнгахын 7 ашиг тус2 цаг 15 минутын өмнөҮйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын тоо 5.8 мянгаар нэмэгджээ2 цаг 20 минутын өмнө“Avengers: Endgame” кино “Avatar”-ын амжилтыг эвдэнэ2 цаг 25 минутын өмнөТаеквондоч Х.Энхтуяа Азийн аварга боллоо2 цаг 30 минутын өмнөУран сийлбэрч Ц.Мөнх-эрдэнэ олон улсын элсэн уран баримлын уралдаанд түрүүлжээ2 цаг 35 минутын өмнөМансуурсан этгээдүүдийг илрүүлжээ2 цаг 39 минутын өмнөКим Жон Ун сонгуульд саналаа өглөө2 цаг 40 минутын өмнөМонголын 10 тамирчин ДАШТ-ий өмнөх сүүлийн чансаанд багтав2 цаг 45 минутын өмнө130 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна2 цаг 55 минутын өмнөХотын дарга захирамж гаргалаа2 цаг 59 минутын өмнөМолдир Мекенбаева: Миний өрсөлдөгч ямар байх нь надад хамаагүй учир нь би үргэлж бэлтгэлтэй байдаг3 цагийн өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.