2017 оны 7-р сарын 7
19 цаг 04 минут

Төв аймагт 100 хувь хяналтын тооллого хийх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт өнөө өглөө 07.00 цагт эхэлсэн. Гэтэл Төв аймгийн хэсгийн хороодод 07.00-13.00 цагийн хооронд  нэг ч санал тоолох машин ажиллаагүй юм. Үүнтэй холбогдуулан Монгол Ардын намын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төв аймгийн бүх хэсгийн хороонд санал тоолох машин ажиллаагүй нь Сонгуулийн ерөнхий хороо бэлтгэл ажлыг дутуу хангасныг харуулж байна. Төв аймаг бол Монгол Ардын намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын төрсөн нутаг. Тиймээс энэ тойрогт нэр дэвшигч илт давуу санал авах нь тодорхой. Гэтэл энэ аймагт санал тоолох машин ажиллахгүй байгаа нь сонгуулийг будилаантуулах гэсэн зориудаар зохион байгуулсан үйлдэл байж болзошгүй. Тиймээс СЕХ-нд хоёр зүйл бүхий шаардлага хүргүүлж байна” гэв. Шаардлагад нэгдүгээрт, ямар шалтгаанаар 07.00-13.00 цагийн хооронд санал тоолох машин ажиллаагүй талаар тайлбар хүсчээ. Хоёрдугаарт, Төв аймгийн бүх хэсгийн хороодод санал хураалтын дараа намуудын ажиглагч нарыг байлцуулан 100 хувь хяналтын тооллого хийлгэх шаардлагыг хүргүүллээ.

Энэ асуудлаар МАН-аас өнөө өглөө СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнтэй уулзахад “Урд урдны саналд хураах үйл ажиллагаанд санал тоолох машин гацах, эвдрэх гэх мэт техникийн алдаа гарах үйлдэл байдаг” хэмээн үл ойшоосон байдалтай байжээ. Өмнөх сонгуулиудаар нэг аймгийн бүх хэсгийн хороодод санал тоолох машин ажиллахгүй байх тохиолдол гарч байгаагүй аж. 

Э.Энхцэцэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Үндсэн хуулийн эхийг Ерөнхийлөгчид өргөн барина20 минут 57 секундын өмнөХарри Кейн Европын аваргын урьдчилсан бүх тоглолтод гоолдсон 3 дахь хөлбөмбөгч22 минут 38 секундын өмнө"Huawei"-ийн эвхэгддэг утас хэдхэн минутын дотор зарагджээ24 минут 43 секундын өмнөКПОП: Энэ онд хамтлагаа орхисон одод29 минут 43 секундын өмнө“Airbus” хорт утаа ялгаруулдаггүй нисэх онгоц бүтээнэ34 минут 43 секундын өмнөЧөлөөтийн 15 хүртэлх насны ААШТ-д оролцох тамирчид Тайванийг зорилоо39 минут 8 секундын өмнөНийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо39 минут 43 секундын өмнөБНСУ-Японы худалдааны алдагдал ихээхэн буурчээ44 минут 43 секундын өмнөХүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого явагдана49 минут 43 секундын өмнөЛа-Маншийн хоолойд 39 цагаачийг саатуулжээ54 минут 43 секундын өмнөГ.Нэргүй: Угаарын хийн дуудлага эрс багассан59 минут 43 секундын өмнөАНУ-ын цэргийн зардал төлөхийг эсэргүүцэн солонгосчууд жагсав1 цаг 5 минутын өмнө"Нүүдэлчин иж бүрдэл" хоолны газрыг хаалаа1 цаг 10 минутын өмнөЦ.УЯНГА: Гэгээлэн төв хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудад бие даан хөгжих боломжийг бүрдүүлэн ажиллаж байна1 цаг 15 минутын өмнөҮхрийн мах нэг килограмм нь 7500 төгрөгийн ханштай байна1 цаг 20 минутын өмнөОРОСЫН уран гулгагчид бүх алтан медалийг хамлаа1 цаг 25 минутын өмнөАрдын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Боржигоны бор тал” шүлэг аялгуу болжээ1 цаг 30 минутын өмнөКофены ашигтай арван тус1 цаг 35 минутын өмнөИх Британийн арми цэргүүдийн үйлдсэн гэмт хэргийг нууж байжээ1 цаг 40 минутын өмнөЦэцэрлэгт хүрээлэнд анааш машинтай мөргөлджээ1 цаг 45 минутын өмнөХорт хавдартай 134 иргэнд 42 сая төгрөгийн дэмжлэг олгожээ1 цаг 50 минутын өмнөДэлхийн рекорд эзэмшигч оны шилдэгт нэр дэвшжээ1 цаг 55 минутын өмнөАвстралийн хоёр улс төрчийг Хятад руу орохыг хориглолоо2 цагийн өмнөБилл Гейтс Жеф Безосыг ардаа орхиж, дэлхийн хамгийн баян хүнээр тодорлоо2 цаг 5 минутын өмнөСУМО ТОЙМ: Хакухо болон Тамаваши нар сэтгэл зүйн барилдаан хийлээ2 цаг 10 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Хоёр жилийн өмнө батлагдсан хуулинд хориг тавьж болдоггүйг мэддэггүй юм уу2 цаг 10 минутын өмнөОрост хүүхдүүд хятад жүржнээс болж амиа алдсан тухай цуурхал гарчээ2 цаг 15 минутын өмнө"Нэр төрд халдлаа гэж гомдол гаргагчдын 33 хувь нь улс төрийн өндөр албан тушаалтан"2 цаг 20 минутын өмнөАспиринийг тогтмол хэрэглэх нь таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй2 цаг 25 минутын өмнөТАНЫ СОНГОХ 76: Аймгуудад хамгийн их дэмжлэгтэй яваа улстөрчид2 цаг 30 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.