2017 оны 7-р сарын 15
12 цаг 20 минут

"НАСА" солирын чиглэлийг өөрчлөх төлөвлөгөөгөө танилцуулжээ

АНУ-ын сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний газар буюу "НАСА" өнгөрсөн зургаадугаар сард жижиг хэмжээний хос солир манай дэлхийг чиглэн ойртож байгаа тухай мэдээлж байсан. Тэгвэл "НАСА"-гийн эрдэмтэд дэлхийд ойртож байгаа жижиг хэмжээний солирын чиглэлийг өөрчлөх төлөвлөгөөгөө танилцуулжээ.

Уг хөтөлбөрийг "Хос солирын чиглэлийг өөрчлөх сорилт" гэж нэрлэсэн байна. "НАСА"-гийн мэдээлснээр өдөр болгон солирын хэлтэрхий дэлхийд ойртож байдаг боловч агаар мандалд нэвтэрмэгцээ шатаж үгүй болох жижиг хэмжээнийх байдаг байна. Гэвч манай гарагийг чиглэн ирж байгаа  "Дидимос" А, Б нэртэй хоёр солир нь шатаж үгүй болоход хэтэрхий том хэмжээтэй учир дэлхийд аюул учруулж болзошгүй гэж эрдэмтдийн зүгээс болгоомжилж байна.

Тиймээс "НАСА"-гийн дэлхийг хамгаалах албаны ажилтан Линдли Жонсон хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр солирын чиглэлийг өөрчилж, тойрог замаас нь гаргах боломжтойг цохон тэмдэглэжээ. Сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний газар хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд жижиг хэмжээний солир дээр туршилт хийхээр болсон байна.

"Дидимос" солир 2022 оны аравдугаар сард дэлхийд ойртож ирэх тооцоо гарсан. Энэ үеэр "НАСА" хөргөгчний хэмжээтэй сансрын төхөөрөмжийг "Дидимос Б" солир руу хөөргөж, мөргөлдүүлэх юм байна. Үүний дүнд солирын чиглэл өөрчлөгдөж, дэлхийгээс холдох юм. Энэ хөтөлбөрийн ачаар ирээдүйд дэлхийд аюул занал учруулж болзошгүй солирын хэлтэрхийнээс хамгаалж болно гэж судлаачид өндрөөр үнэлж буй юм байна. Өмнө нь буюу 1908 онд Оросын Тунгуск голын ойролцоо солир унаж, 65 км зайд байсан тосгонд хохирол учруулж байжээ.

 Нийтэлсэн: Moнголын мэдээ

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.184Баадай   • 2017, 7 сарын 16. 11 цаг 36 минут

Энэ бол хүмүүн бидний үүсгэсэн аюул биш.Бурхандаа залбирч эрдэмтэддээ найдахаас өөр аргагүй байдалдаа.

202.21.106.115Зочин   • 2017, 7 сарын 15. 16 цаг 47 минут

Одоо барууныхан Орос найзаа туслаарай гээд гүйх байхдаа.

103.57.95.250ХЭХЭ   • 2017, 7 сарын 30. 7 цаг 14 минут

ХЭХЭ ҮМХИЙ ХУЛМАСТАЙГАА ТАМРУУГАА ТОНИЛ

Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ4 цаг 24 минутын өмнөБайгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах 10 дүрэм4 цаг 29 минутын өмнөАНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ4 цаг 34 минутын өмнөЗөгийн бал хэмээх шидэт идээний ашиг тус…4 цаг 39 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод4 цаг 44 минутын өмнө"Анхдагч" ах нар4 цаг 49 минутын өмнөНийслэлийн бүсэд баавгай орж иржээ4 цаг 49 минутын өмнөӨвөрмөц авьяастай 15 алдартан4 цаг 54 минутын өмнөИх Британид 121 граммын цул алт олджээ4 цаг 59 минутын өмнөАрдчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана5 цаг 1 минутын өмнөАнгли хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ5 цаг 4 минутын өмнөДэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ5 цаг 9 минутын өмнөVolkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ5 цаг 14 минутын өмнөВалютын ханш5 цаг 19 минутын өмнөДэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ5 цаг 24 минутын өмнөТаеквондогийн "Москва гран при финал-2019"5 цаг 29 минутын өмнөВидео: 2019 оны хамгийн шилдэг зургаан кпоп дуу5 цаг 34 минутын өмнөБрэд Питт: Би 20 жил нэг ч уйлаагүй5 цаг 39 минутын өмнөНийт газар нутгийн 70 хувьд зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна5 цаг 44 минутын өмнөHalsey болон “BTS”-ын Suga нар хамтарсан дуу гарлаа5 цаг 49 минутын өмнөУИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...5 цаг 54 минутын өмнө“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” боллоо5 цаг 59 минутын өмнөМелания Трамп импичментийн талаар анхныхаа "МЭДЭГДЭЛ"-ээ хийлээ6 цаг 4 минутын өмнө2018 онд улаан бурхан өвчний улмаас 140 мянга гаруй хүн амиа алджээ6 цаг 9 минутын өмнөОнгоцонд ашигласны дараа идэж болох аяганд кофе хийж өгдөг болно6 цаг 14 минутын өмнөБНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний талаарх албан мэдээлэл6 цаг 19 минутын өмнөУИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...6 цаг 24 минутын өмнөМиссээ дэмжих үү6 цаг 29 минутын өмнөБ.Буджаргал Ази тивд анх удаа болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтэд түрүүллээ6 цаг 34 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эмэгтэй кпоп одод6 цаг 39 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.