2017 оны 7-р сарын 24
8 цаг 05 минут

Өсөлтийн хязгаар ба Томас Мальтус

1960 онд манай гаригийн хүн ам гурван тэрбум байлаа. Харин түүнээс хойшхи хагас зуун  жилд 2,5 дахин өсч эдүгээ долоон тэрбумд хүрээд байна. Энэ бол хүн амын өсөлт эрчимтэй байгааг илэрхийлнэ. Энэ янзаараа бол 2050 он гэхэд есөн тэрбумд хүрэх төлөвтэй. Тэр дундаа Азийн хүн амын өсөлт давамгайлж, 5,1 тэрбумд хүрнэ гэсэн тооцоог хүн ам зүйчид гаргажээ. Хүн нэмбэл хүнс нэмдэг зарчмаар авч үзвэл энэ тийм  ч сайн хандлага биш. Хүн амын өсөлт хязгааргүй байдаг юмаа гэхэд тэднийг хооллож хувцаслах боломж нь хязгаарлагдмал. Одоохондоо хүн төрөлхтний эх дэлхийгээсээ гадагш хийх нүүдэл боломжгүй зүйл хэвээр байгаа болохоор энэ олон “хоолны сав”-ны хэрэглээг хангах нь ганцхан цэнхэр гаригт маань арай л ахадсан ажил болох байх.

Байгалийн нөөц баялаг, газрын үржил шим улам бүр доройтож байгаа бол хүн амын өсөлт  геометрийн прогрессоор өсч байна. Хүн амын өсөлт болон хоол тэжээлийн хүрэлцээний  хооронд үндсэндээ урвуу хамаарал бий болчихоод байна гэсэн үг.  Энэ бол нийт хүн төрөлхтний тулгамдсан асуудал. 

Хүн амын өсөлт ба хүнсний хангамжийн талаархи Томас Мальтусын (1766-1834) үзэл бодлыг өмнөх нийгмийн үед их шүүмжилдэг байлаа. Тэр нь юу вэ гэхээр нийгмийн доод давхрагын хүмүүсийн өсөлт хэтэрхий их байгаа,  хүнсний хүртээмжээс шалтгаалан дайн байлдаан, өвчин тахал гарч байна гэсэн таамаглал дэвшүүлсэн юм.  Энэ нь ажиглалт судалгаан дээр түшиглэсэн  онол  болохоос биш хүн амын өсөлтийг дайн байлдаан, өвчин тахлаар зохицуул гэсэн үг огтхон ч биш байсан. Харамсалтай нь Мальтусын энэ санааг мөн ч олон жил гуйвуулж, харааж зүхсэн байх юм. 

Томас Роберт Мальтусын “Хүн ам ба хүнсний математик” гээд алдартай өгүүлэл бий Харин одоо хүн ам зүйчид, нийгмийн зүтгэлтнүүд бүгд л  “Мальтусын зөв байсан. Хүн төрөлхтөн дэндүү олширч, дэндүү их хэрэглээтэй байна” хэмээн  ам уралдан ярьж байна. “Манай гаригийн хүн ам хэтэрхий олшрохын хэрээр өлсгөлөн нүүрлэж байна. Хүнсний бүтээгдэхүүний үнэ урьд өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрлээ. Эргэн тойрноо анзаарах тусам Мальтусын зөн билэгт итгэх боллоо” хэмээн  “Тайм” сэтгүүлд  өгүүлжээ.

Их Британийн  долоо хоног тутмын “New Statesman” сонинд “Мальтусын үзэл санаа өнөөдөр үнэн хэвээр үлдэж байна. Эх дэлхий маань өнөөдрийнхөөс олон хүнийг тэжээж дийлэхгүйд хүрч байна” хэмээн бичсэн бол “Guardian” сонинд “Түүний үзэл санаа үнэн зөв байсныг Чарльз Дарвины эволюцийн  хуулиар байгаль өөрөө нотолж байна. Тааламжтай нөхцөлд ан амьтны популяц аяндаа өсдөг, идэш тэжээлийн эх үүсвэр байхгүй бол тоо толгой нь огцом буурдаг. Харин homo sapiens ийм маягаар устаж үгүй болох уу гэсэн хоржоонтой асуултыг тавьжээ. Энэ асуултын хариуд “New York Times”  сонин “Мальтусын зөв байсан” хэмээн товч тодорхой хариулжээ.   Гэхдээ хүн  бол байгалийн хүчин зүйлийн нөлөөнд тэр бүр автаад байхааргүй хашир суусан “ертөнц”.  Тулгамдаж буй зорилтыг даван гарах чадвар, боломж бий.

Хүн амын өсөлт бол байгалийн гэхээсээ илүүтэй хүн төрөлхтний өөрсдөөс нь хамаарах асуудал. Ухамсартай амьтны хувьд төрөлт өсөлтөө тодорхой хэмжээгээр  зохицуулах бүрэн боломж бий. Энэ бол хүн амын өсөлтийг дагасан хямралаас гарах хамгийн шилдэг боломжуудын нэг. Түүнчлэн асуудлыг өөдрөгөөр харах нэг шалтгаан  бол шинжлэх ухаан техникийн ололт дэвшил хүнсний хангалтыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж байгаа явдал. Тухайлбал манай гаригийнхан нэг жилд хурааж авсан үр тариагаа бүрэн зарцуулж хүчрэхгүй байгаа. Манай дэлхий америк маягийн амьдралын хэвшил бүхий 12 тэрбум хүнийг хооллож хувцаслахад хүрнэ гэсэн судалгаа бий.

Хүн ам олонтой томоохон гүрнүүд хүн ам зүйн бодлогодоо дорвитой өөрчлөлт хийж байгаа. Үүний бэлээхэн жишээ нь манай урд хөрш. Хүн амынхаа тоогоор тэргүүлэгчдийн нэг Энэтхэг бас ийм бодлого хэрэгжүүлж эхлээд байна. Энэ бүхэн асуудалд өөдрөг хандах боломж олгож байна.

П.Булган

 

28
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

28 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.160.23Зочин   • 2017, 7 сарын 26. 21 цаг 11 минут

Зүүн өмнөд Ази, мусальманууд өсөлтөө хязгаарлах хэрэгтэй. Тухайн улсын хүн амын өсөлт доод давхаргынханд илүү байдаг

202.9.40.10Зочин   • 2017, 7 сарын 26. 7 цаг 55 минут

Засс нэг өгөр хар ламын аль эртний Манжийн бодлогоор тав гуравхан хүнтэй болсон Монголд ер ямар хамаа байнаа. Тэгээд ч өмнөх нийгмийн үед бурууг тохоод байх шаардлагагүй зэрлэг капитализмын энэ үзэл улс орноо төвлөрсөн төлөвлөгөөтөй хөгжүүлж хүн амдаа баялагийг хийснийх нь хирээр аль болох тэгш хуваарилах чигтэй нийгэмд яаж наад муу аль өнгөрсөн баларсан хар ламын үзэл тохирохын. Хятад улс төвлөрсөн төлөвөгөөгөөр улс орноо хөгжүүлэн хүн амаа өсгөн эдийн засгаараа дэлхийд тэргүүлчихлээ. Нөгөө Адам Смитын цуст гар чөлөөт эдийн засаг масаг гуцаад

202.9.43.59Зочин   • 2017, 7 сарын 25. 22 цаг 06 минут

HEMJEEGUI YUM GEJ UGUI UHAMSAR

103.229.120.172Со   • 2017, 7 сарын 25. 17 цаг 33 минут

Гэр орноо аятайхан аваад явж чадахгүй байж юун дэлхий ертөнц вэ жаахан өөр юм бодож бай.тэнэг гарууд жүүдүүд тэрэнд ямар хамаа байна

103.229.121.137Зочин   • 2017, 7 сарын 25. 14 цаг 47 минут

санаа зовогч түрүүлээд учраа олно уу

150.129.142.108ойдаа   • 2017, 7 сарын 25. 14 цаг 18 минут

байхаар малынхаа тоог бууруулах арга хэмжээг ухамсартайгаар авах ёстой.Гэхдээ засгийн нөхдүүд чадахгүй л дээ.Малчдын эсрэг ажил хийлээ гээд нам авахуулах учир малчдын мал нь зуданд өвчинд нам авахуулах нь засгийн нөхдүүдэд дээр дээ.Үүнд бид биш зуд буруутай гээд л гүйцээ.Ингэхээс ч өөр арга алга даа.даанч

150.129.142.108ойдаа   • 2017, 7 сарын 25. 14 цаг 14 минут

Манайд бол хүн амын өсөлт хэрэгтэй.Үүнийг дэмжиж ч байгаа. Харин малын өсөлт үнэхээр асуудал болж байна.Бэлчээр байхгүй болж нутаг цөлжихөд мал ялангуйа хонь ямаа нөлөөлж байна Тоо нь олштрч бэлчээрийн даац хэтэрч зуд турхан болоход улсаас маш их хөрөнгө гаргаж үргүй зардал гаргаж байна.Энэ жилийн хувьд ихэнх нутгаар хадлан байхгүй мал тарга хүч авахгүй байна.Мөн өвчин ч их гарч байна.Ингээд малын чинь өсөлт ёстой геометрийн прогрессоор өсч байхад байгаль дэлхийн гарц урвуу пропроцианалиар багасч байна.Ийм үргүй зардал гаргаж

66.181.160.81Зочин   • 2017, 7 сарын 25. 7 цаг 37 минут

Хязгаарлах хэрэгтэй

103.26.194.217Зочин   • 2017, 7 сарын 25. 9 цаг 49 минут

Чамайг хязгаарлана гээд байгаа юм шүү дээ.

202.9.41.164Үнэн   • 2017, 7 сарын 25. 6 цаг 02 минут

Энэ шинэ шинэ өвчин,дайн тулаан,байгалийн гамшиг гээд гараад олшроод,нэмэгдээд байгаа нь байгаль хүн амын тоог зохицуулах гээд байгаа орлдлого юмаа! Дэлхийн хүн ам ингэж зохицуулалтгүй өсөж үржиж болохгүй ээ!!! Хорхой шавьж шиг үржиж байгаа 10-аад орон харууд,лалынханд нүб-аас тусгай хөтөлбөр зохиож хүн амынх нь өсөлтийг зогсоох ёстой! Ингэхгүй бол тун удахгүй дэлхийн хэмжээний сүйрлүүдэд байнга тогтмол өртөх болноо! Хүн төрөлхтний сүйрэл нэг эхэлбэл зогсоож чадах уу бид,эргэлзэж байнаа!!!...

202.9.47.177Зочин   • 2017, 7 сарын 25. 3 цаг 03 минут

гол нь хүмүүсийн тансаг хэрэглээ шүү дээ,би нэг утсаа 6 жил барьж байна болоол байна.2 Жинсэн өмдөө бас 5 жил өмсөж байна.идэж уух юм бүхэн энгийн энгийн.Гэтэл нийгэм тэр чигээрээ дэндүү үрэлгэн шүү.Тэр бүгдийн чинь цаана үйлдвэрлэл явагдаж байгаа.Үйлдвэрлэл бүрийн ард байгал орчины нөөц хомсдож байгаа.Хүмүүсийн шунал хүсэл л эх дэлхийг нь сүйрүүлж байна даа гэж

103.26.192.190Зочин   • 2017, 7 сарын 25. 14 цаг 28 минут

Тийм ээ. Мөнгөтэй л болбол их идэштэй жип машин унах гэж бүгд улайрцгаах юм. Түүгээрээ жилд нэг удаа аялалд явж, байгальд гарч байгаа юмуу үгүй юу, хотын бөглөрөлд л өмхий утаа хаяад зогсож байгаа ш дээ.

202.131.246.86Зочин   • 2017, 7 сарын 25. 0 цаг 13 минут

you fit me tailor-made,love how you put it on

202.131.246.86Зочин   • 2017, 7 сарын 25. 0 цаг 07 минут

no

202.9.40.22Зочин   • 2017, 7 сарын 24. 20 цаг 01 минут

Трампын ар талд еврей нар байгаа, тэгээд л бөгс нь загатнаад дайн хийхийн түүс. Хүн цөөрнө.мөнгө өснө...

193.80.68.191Зочин   • 2017, 7 сарын 24. 19 цаг 00 минут

dain uuniig zohitsuulna 18aas 30 nasnii erchuud daind javna tal n butsaj irne huuhnuud suvairna

66.181.185.174Зочин   • 2017, 7 сарын 24. 18 цаг 06 минут

Энэ бол хүн төрөлхтнийг аймаглан устгах онол. Устгах ёстой үндэстний тоонд Монгол байдаг юм. Ардчилал гарч ирээгүй бол манай хүн ам өдийд 5 саяд хүрчихсэн байх байлаа.

202.179.31.19Зочин   • 2017, 8 сарын 25. 15 цаг 13 минут

Монголд коммунизм нүүрлээгүй бол аль эрт 10 саяулаа болж азийн бар болохоо байг гэхэд амиа аваад явчих Э.З тай болчих байлаа

202.179.31.19Зочин   • 2017, 8 сарын 25. 15 цаг 18 минут

МАНгарууд хүүхдийн мөнгийг мөн ч их эсэргүүцэх юм ***** бодлоготой хүмүүс юм уу хаашаа юм Ардчилсан нам хүн амаа өсгөе дэмжинэ гэдэг хүүхдийн мөнгийг нэмэе гээд байдаг

212.112.105.206concerned   • 2017, 7 сарын 24. 17 цаг 07 минут

Ene Malthusyn onolyg tsagaan arsitnuudyn erkh ashgiig hamgaalsan onol gej uzdeg yum, yagaad geheer hogjingui ornuudad 4-5 delhii garig shaardakh heregleegee yanzlaagui baij busad uls orny hun amyg homorgolon ustgah bodlogo gej uzdeg yum shu, tiimees ene onoltoi niilj duugarhaasaa onmo, ter tusmaa hun amyn nyagtral tsootei manaikh shig orny irged tsaad sanaag ni medej bolgoomjtoi duugarah heregtei. ANU-d magistryn surgaltand Adam Smithyn ediin zasgiin onoltoi tsug uzdeg bolohoor surch medseneesee huvaaltsav.

202.9.41.154Зочин   • 2017, 7 сарын 24. 13 цаг 49 минут

103 мэтийн тэнэгүүд дэлхий дээр даанч олон юм даа

103.229.120.241Зочин   • 2017, 7 сарын 24. 13 цаг 29 минут

Дэлхийн даац хэтэрсэн байгаа .Амeрикууд өөр гариг дээр шилжин амьдрах төсөл альхэдийн хийгээд эхэлсэн . Тэнд зөвхөн баячууд нь очно . Бид бол үгүй юм аа .

66.181.185.174Зочин   • 2017, 7 сарын 24. 19 цаг 38 минут

Дебмлт

27.123.214.84иргэн   • 2017, 7 сарын 24. 11 цаг 28 минут

за даа урд хөрш маягаар хүн амын хязгаарлалт явагдвал хүүхэн ховордож хүчин энэ тэр цадигаа алдана аа

202.9.41.154Зочин   • 2017, 7 сарын 24. 11 цаг 20 минут

Дэлхийн хамаг баялгийг эзэмших гэсэн еврэйн үзэл суртал шүү дээ. Ротшилд мэтийн

99.70.235.30a   • 2017, 7 сарын 24. 10 цаг 51 минут

Hujaa Enetxeg 2 baixgui bolchuul xugeer ted yalaa shig urjij olshirch baigaa ni delxii boxirduulj, xunsnii xomsdold oruulj baina, ene 2 baixgui bol delxii barag 3 terbumeer xongorood yavchixna

202.179.24.94Зүгээр ээ зүгээр   • 2017, 7 сарын 24. 9 цаг 03 минут

Хүн төрөлхтөн цөөрч, устах чиглэлрүүгээ эргэчихсэн. Аливаа улсын хөгжлийн төвшин дээшлэх тусам төрөлт, өсөлт нь буурдаг нь аль ХХ зууны 70-аад оноос тодохой болсон. Одоо түрүүчээсээ хүн амын тоо нь буураад эхлэсэн. Япон 2010-15 онд 1 сая хүнээр цөөрсөн, энэ хурдаар бол 600 жилийн дараа япон устана гээд ойлгочих.

66.181.160.45Зочин   • 2017, 7 сарын 24. 8 цаг 12 минут

Хүн амын өсөлтийг хязгаарлах тухай сэдэв бүр Библийн үеэс л яригдсан гэх юм билээ. Тэгэхээр энэ бол их өнө эртний асуудал болж байгаа юм. Азийн орнууд өсөлтийн хатуу бодлого баримтлах хэрэгтэй. Энэ Хятад, Энэтхэг, Бангладеш, Индонез, за тэгээд Зүүн өмнөд Азийнхан, лалынхан гээд

Шинэ мэдээ

"Барса" хожигдож, "Реал"-д хүснэгтийг тэргүүлж боломж бүрдлээ20 минут 20 секундын өмнөЗахуудыг хаах эсэхийг Онцгой комиссын хурлаар шийдвэрлэнэ31 минут 39 секундын өмнөӨ.Энхтүвшин: Ухань хотод байгаа 31 оюутныг авчрах нь зүйтэй гэсэн шийдвэрийг Засгийн газар гаргалаа42 минут 55 секундын өмнөИх, дээд сургуулийг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл амраахаар боллоо1 цаг 18 минутын өмнөЕвропын Холбоог хэлэлцээрээ зөрчиж байна хэмээн буруушаалаа1 сар 25. 15:00Ихэр байлдагч1 сар 25. 14:55КДРАМ: 2020 оны нэгдүгээр сарын хамгийн шилдэг жүжигчид1 сар 25. 14:50СУМО ТОЙМ: Тэрүнофужи Г.Ган-Эрдэнэ жүрёо зиндаанд түрүүллээ1 сар 25. 14:45УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...1 сар 25. 14:40Түлэгдсэн иргэдийн тоо буурахгүй байна1 сар 25. 14:35Таксины тухай СОНИН ХАЧИН1 сар 25. 14:30Гэргий танаа1 сар 25. 14:25Леброн Жеймс трипл дабл гүйцэтггэж багаа хожилд хөтөллөө1 сар 25. 14:20Ан амьтдын өвөлжилт хэвийн байна гэж дүгнэжээ1 сар 25. 14:15Шулуун гэдсэнд хуримтлагдсан бохирдлыг цэвэрлэх хоргүй арга1 сар 25. 14:10“Brexit”-н нөхцөлүүдийн тухай хэлэлцээрт Б. Жонсон гарын үсэг зуржээ1 сар 25. 14:05Австралид коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ1 сар 25. 14:00Монгол Улсад коронавирусийн халдвар гарах эрсдэлийн түвшин "дунд" гэж ДЭМБ дүгнэсэн байна1 сар 25. 13:55"Токио 2020" олимпийн тасалбарын загварыг танилцуулав1 сар 25. 13:50Эрдэмтэд хортой могойн булчирхайг анх удаа ургуулжээ1 сар 25. 13:45Ирэх сарын 1-ний өдрөөс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно1 сар 25. 13:40Халдварт өвчний сэжигтэй тохиолдол илрээгүй1 сар 25. 13:35Манай гурван бүсгүй өнөөдөр алтан медалийн төлөө барилдана1 сар 25. 13:30Ухань хотын голомтод ажиллаж буй эмч бодит байдлыг бичлэгээр цацлаа1 сар 25. 13:25Хилийн боомтуудыг хаалаа1 сар 25. 13:20Коронавирусний улмаас Ухань хотын эмч нас баржээ1 сар 25. 13:15Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж1 сар 25. 13:10"Токио-2020" олимпийн эрх олгох боксын тэмцээн Йордан улсад болно1 сар 25. 13:05Гүн үрчлээг хэрхэн арилгах вэ1 сар 25. 13:00Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж байна1 сар 25. 12:55
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.