8-р сарын 8
9 цаг 51 минут

Гэгээн алсад одож болохгүй Б.Шарав

Хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав хорт хавдрын улмаас БНХАУ-ын нийслэл Бээжин хотын цэргийн тойргийн төв эмнэлэгт олон цаг үргэлжилсэн хүнд мэс засалд орж аюулт өвчнөөсөө ангижирсан ч олон сар, магадгүй жилийн эрчимт эмчилгээ хэрэгтэй болсон талаар Монголчууд гэнэтхэн дуулж цочирдсон нь саяхан. Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн дээд Чингисийн одонт Б.Шаравыг мэдэхгүй, түүний зохиосон аялгуу сайхан “Сэтгэлийн эгшиг”, “Гэгээн алсад одохсон”, “Сэрсэн тал” хөгжмийг сонсоогүй, уяран догдлоогүй ухаа орсон Монгол хүн байхгүй гэхэд хилсдэхгүй. Харин сонгодог хөгжим сонирхогчдын тухайд “Чингис хаан” дуурь, “Зуурдын орон” балет, “Ононд хатаагдсан илд” дуулалт жүжиг, 1,2 дугаар симпони, “Замба тивийн наран” магтуу гээд хөвөрнө. Тэрээр Монголын нийтийн дууны урлагийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, жинхэнэ мэргэжлийн дуулаачдын хоолойн цараа чадал шалгасан “Аав ээж хоёр минь”, “Монголын тал нутаг” гээд бид бүхний сонсох дуртай олон гайхалтай дууны аялгууг бичсэн. Монголдоо байтугай Японд ихэд алдартай, цаашлаад дэлхийд танигдсан энэ агуу хөгжмийн зохиолчид “МСS” группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал халуун гараа сунгаж яаралтай хагалгааных нь зардлыг 100 хувь дааж хагалгаа нь ч амжилттай болжээ. 
Алдарт хөгжмийн зохиолчийн бие илааршиж байгаа сайхан мэдээтэй зэрэгцэн өдгөөгөөс нэлээн хэдэн жилийн өмнө Б.Шаравын салдаггүй ганц найз “Ламбугуайн нулимс”-ын эзэн төрийн соёрхолт нэрт хөгжмийн зохиолч агсан Х.Билэгжаргалтай уулзахаар “Оргил” сувиллыг хамтдаа зорьж, найзыг нь аваад ажил тарсан хойно Дуурийн театрын тайзан дээрх том төгөлдөр хуур хөгжим дээр билэг танхай хоёр хөгжмийн зохиолч зэрэгцэн суугаад хөгжимдөн дуулж, хэн нь Монголын хамгийн том хөгжмийн зохиолч болох талаараа наргиантай маргаж байсан талаарх гэгээн дурсамж хөврөв. Тухайн үед билэг танхай хоёр хөгжмийн зохиолч хоёулаа нэгэн зүйлийг хүлээн зөвшөөрч “Манай Чинжиг бид хоёроос том хөгжмийн зохиолч байсан” хэмээж байсан нь тулгын гурван чулуу шиг ижилдэн нөхөрлөж явсан нэрт хөгжмийн зохиолч асан Ц.Чинзоригоо хэрхэн хайрлаж, хүндэлж байсны нотолгоо юм. Тухайн үед хоёр хөгжмийн зохиолч маань “Манай Чинжигийн “Үүлэн цэнхэр хангай”, “Намрын дурсамж”, “Дууны хорвоо”, “Учран золгохын ерөөл” бол дахин давтагдашгүй аялгуутай” хэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч буцаж ирдэггүй мөнхийн аяндаа мордсон эрхэм андыгаа аньсага чийгтүүлэн дурсч байсансан. 
Х.Билэгжаргал агсныг “Оргил” сувилал дээрээс очиж авсан болохоор найз хоёр ихэд наргиантай, дуу нь үе үе чангарч Х.Билэгжаргал агснаас яриа авах санаатай өдөржин шогшсон би байсхийгээд л хойшоо хаа байсан 4 дүгээр дэлгүүр гүйгээстэйгээр шөнө дунд хүргэж билээ. Монголын хөгжмийн урлагийн хоёр оргилыг бүтэн өдөржин дагаж, наргиан хөгжилтэй яриа хөөрөөг нь өдөржин, шөнө хугаслан сонссоор Х.Билэгжаргал агсныг Төмөр замын цагдаагийн газрын хажуугийн байранд, Б.Шарав гуайг 10 дугаар хорооллын гэрийнх гадаа хүргэж өгснөөр өндөрлөж билээ. Тухайн үед Х.Билэгжаргал асан “Би чамд номхон сууж байгаад, наад нэг хар юмыг чинь амандаа барьж байгаад яриа өгнө гэж байхгүй. Чи зүгээр явдал суудал дунд, бид хоёрын маазарч байх хооронд л өөрийнхөө ажлыг амжуулахыг бодоорой. Чадвал аз чинь чадахгүй бол ахдаа битгий гомдоорой” хэмээн эр хүн шиг түс тас хэлснээр нь болж хоёр аваргын наргиан хөгжөөн дундуур зохицуулж авсан яриа маань час хийсэн ажил болж “Хадаас” ярилцлага хэмээн дарга даамлуудаасаа магтаал сонсож билээ. 
Одоо нэхэн санавал Б.Шарав гуай “Монголд олон жил амьдарч байгаа Японы Окуяма Юми гэдэг дуучин хүүхний захиалгаар хийсэн дуу” хэмээн “Монголын тал нутаг”-аа дуулж байсан юмдаг. Өнөөдөр тэр сайхан дууг нь Чингисийн одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар хэрхэн дуулж дэлхийг яажшуухан уйлуулж, уярааж байгааг Монгол хүн бүр харсан, сонссон. 
Ийм л шавхагдашгүй сод аялгуу эгшгийн эзэн агуу хөгжмийн зохиолч Б.Шарав гуай ямартай ч эхний том аюулыг эсэн мэнд давж, олон сарын эмчилгээ сувилгаанд орсон байна. Цөөхөн Монголчууд бид ийм л сод авъяастнаа яагаад ч “Гэгээн алсад одуулж” болохгүй. Түүнд одоо л бидний сэтгэлийн болон бусад дэмжлэг туслалцаа юу юунаас илүү хэрэгтэй байгаа. 


Эх сурвалж:

19
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

19 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.93.146Зочин   • 2017, 8 сарын 12. 10 цаг 49 минут

Монголчуудаа дэмжицгээе

139.5.218.45Зочин   • 2017, 8 сарын 10. 20 цаг 12 минут

Улс самарсан элбэгдоржийг насаар нь тэжээх мөнгөөр сан байгуулж шарав гуайд өгье

150.129.142.73Sodnomtseren   • 2017, 8 сарын 10. 7 цаг 31 минут

ta hurdah edgeed ireerei tanii hugjmiig sonsoh durtai tanii tuluu tsainii deejee urgunuu

103.26.195.210Зочин   • 2017, 8 сарын 9. 21 цаг 38 минут

Таны зохиосон олон сайхан дуунуудыг дуулж сонсож явдаг юмаа. Та минь эрүүлжээд ирнээ сэтгэл санаагаар битгий унаарай таны ард урлагт дуртай Монголын ард түмэн хүлээж байгаа шүү. Та гялалзаж ирээд бидэндээ дахин ая дуугаа өргөөрөй. Таны төлөө залбирч байна.

202.72.245.122б   • 2017, 8 сарын 9. 14 цаг 34 минут

Нийгмийн сэтгэлгээний явцуурал урлагын бүтээлийн агуулгын ядуурал хоёр улам доош орсоор.Нийгэм дан мөнгө тойрсон үзэгдэл сонирходог бол ялзралд хялбар автна.Хөгжим дуу бол сэтгэлгээг сэргээн залууужуулах ,тэлэх уужруулах эм.60-70,80 аад оны суут бүтээлүүдийг одоо амьд байгаа хүмүүс байнга сурталчилах ёстой.

202.9.43.143unen   • 2017, 8 сарын 9. 13 цаг 59 минут

Aldart hugjmiin zohiolch maani ard tumniihee hair iveeleer udahgui saihan edgerch ireed zohiol buteelee tuurvih bolno oo

202.21.106.119Зочин   • 2017, 8 сарын 9. 8 цаг 55 минут

Хөгийн Монголчууд . 2 монгол ийм юм хэзээ ч ярихгүй. Хятадууд эрлийзүүд хутган үймүүлж байгаа юм.

202.21.111.98Зочин   • 2017, 8 сарын 9. 8 цаг 34 минут

hairtai hugjmiin zohiolch mine mongol saihan eh orondoo esen mend ireerei

202.72.245.122х   • 2017, 8 сарын 9. 8 цаг 01 минут

Хөгжмийн зохиол том боловсрол дэлхийн хөгжмийн сангийг том түүхийг уйгагуй судлаж байж аугаа сайхан бүтээлүүд ундарч чадна.

115.177.9.27Зочин   • 2017, 8 сарын 8. 15 цаг 16 минут

Ёстой үнэн шүү. Дахин Монголчууд бидэнд заяхгүй сод хүн юм шүү дээ.

27.123.214.125Монгол   • 2017, 8 сарын 8. 12 цаг 52 минут

Урт наслаарай ах минь.

27.123.212.131zochin   • 2017, 8 сарын 8. 11 цаг 40 минут

Gaihamshigtai saihan hun mongoliin mini sor bolson hugjmiin zohiolch ta mini mash turgen edgej urt nasalj udaan jargaj urlagiin tengertee gaihashigaa buteej ard tumnee bayrluulj yvaarai.

27.123.214.119Зочин   • 2017, 8 сарын 8. 10 цаг 57 минут

одоо ч эмнэлэг хөгжижээ нэг зовоохгүй ,тааваар нь эмчилж байгаа байлгүй дээ,,, сайн сайхан хүмүүс наслахаа өөрсдөө л болгоодог гэдэг үг байдаг,,, хандив мөнгө өргөх хүмүүст дансаа нээвэл зүгээр юм даа ,, алсын орчлон одох болоогүй байхаа ,,эрүүл эхнийг ерөөе босноо босно МОНГОЛ чууд босгоно,.

122.201.31.217Зочин   • 2017, 8 сарын 8. 10 цаг 40 минут

Би ч ганц хайртай хөгжмийн зохиолчоо удаан тарчлахгүйгээр гэгээн алсдаа одоосой гэж залбирч байна. Учир нь хамгийн дотны хүмүүсээс минь тэгэж удаан тарчилж байж амирлахад нь надад үнэхээр хэцүү байдаг. Тэр хийсэн бүтээсэн, амьдарсан, бид сонссон мэдсэн, сэтгэл ханасан.Тэгээд л болоо.Би Шарав гэж нэртэй өөр хүнээс агуу их хөгжмийн зохиолчийг нь ялгаж мэднэ.Түүний хөгжмийг хүүхдүүддээ сонсгохыг бодно. Хүүхдүүдэд маань таалагдвал тэр бүтээл цааш өртөөлсөөр л байх болно. Үүнээс өөр юм хэрэггүй байх аа.Би л лав тэгэж он удаан "амьдарч" чадахгүй. .

103.57.94.15Зочин   • 2017, 8 сарын 8. 17 цаг 42 минут

Yu ve yamar bileggui yum bicne ve. Edgej baigaa olon hun bgaa shuu. Hyatadiin anagaah uhaan udruur bish tsagaar hugjij baigaa. Edgenee sanaa buu zovogtun

103.87.255.421   • 2017, 8 сарын 8. 10 цаг 07 минут

ТЭНЭГ ӨВГӨН, ӨӨРӨӨ ГЭГЭЭН АЛСАД ОДОХ ЮМСАН ГЭЖ ОЛОН ХҮНИЙГ АМИА ХОРЛОХОД УРИАЛЧИХААД ӨӨРӨӨ БОЛОХООР ОДОХГҮЙ ГЭЭД НОВШИРДОГ ТӨГЦӨГ ЮМ АА

103.57.94.15Зочин   • 2017, 8 сарын 8. 17 цаг 44 минут

1. chi udahgui

203.91.115.36чоно   • 2017, 8 сарын 8. 13 цаг 50 минут

Хуцдаг,чам шиг хэдэн арван мянган лалараас ч хол илүү Монголын ард түмэнд хэрэгтэй суут хүн!чам шиг юмнуудад хэн ч харамсахгүй!

122.201.23.201Зочин   • 2017, 8 сарын 8. 10 цаг 25 минут

chi yamar baliar amitan ve.Uuruu uhej dald or.

Шинэ мэдээ

Улаанбаатар Гаруда баг Канадын гран прид өрсөлдлөө8 цаг 48 минутын өмнөНагоя башёд сэкиваке Митакеуми түрүүллээ7 сар 22. 12:12Үерийн голомтод цэвэрлэгээний болон халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна7 сар 22. 11:34Тэмцээнд 600 гаруй тамирчин оролцож байна7 сар 22. 11:31Сүхбаатарын талбайд элэгний үзлэг оношилгоо хийнэ7 сар 22. 11:10К.Мбаппе: Зургаан настайгаасаа дэлхийн аварга болохыг мөрөөдсөн7 сар 22. 11:08“Нүүдэлчин Монгол” наадмыг 8–р сард Хүй Долоон Худагт зохион байгуулна7 сар 22. 10:53Дэлхийд ноёрхохын төлөө Ангорын дэргэдэх шийдвэрлэх тулалдаан7 сар 22. 10:50Монголын бодибилдингчид Хятадын гранпригаас дөрвөн медальтай7 сар 22. 10:45Та үүнийг мэдэхүү: Галбын говь7 сар 22. 10:27Сонирхогчдын Сүмогийн Азийн АШТ, Залуучуудын ДАШТ-үүдэд амжилттай оролцож байна7 сар 22. 10:25Та үүнийг мэдэх үү: БҮРДЭНЭ БУЛАГ7 сар 22. 10:04Хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ7 сар 21. 18:28Монголын Оюун Ухааны Академийнхан "Гайхамшигт хүмүүс нэвтрүүлэгт уригджээ7 сар 21. 17:52Долдугаар сарын 27-нд хамгийн урт сар хиртэлт болно7 сар 21. 15:16Ажилдаа цагтаа очихын тулд шөнөжингөө алхсан залууд захирал нь машинаа бэлэглэжээ7 сар 21. 15:12Г.Галбадрах: “Бэлэг цуглуулах” гэдэг зовлон7 сар 21. 14:48Т.Ариунаа: "Хайрлах учиртай"7 сар 21. 13:22Гайхалтай мэдээ: К2 МОНГОЛЫНХ7 сар 21. 12:45Эхийн талын эмээ – хүүхдийн амьдралд хамгийн чухал хүн7 сар 21. 12:33Мөнгөөр тасрахгүй байя гэвэл...7 сар 21. 12:33Монгол монголоо барьж идэх юмаа гэж...7 сар 21. 12:26Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байсныг иргэдийн хүсэлтээр зогсоожээ7 сар 21. 12:04"Их говийн тэнгэрлэг залуус 98 холбоо" 20 жилийн ойн хүрээнд Даланзадгадаа тохижуулав7 сар 21. 11:58Д.Батцэцэг: Өөрөөрөө байгаа нэгнийг өнгө мөнгөтэй нь дараад байх юм7 сар 21. 11:45Баянзүрх дүүргийн хэмжээнд 7 цэгт нийтийн тээврийн зогсоолыг цогц байдлаар шийднэ7 сар 21. 10:18Долоон аймгийн 55 сумын цахилгааныг холбоод байна7 сар 21. 10:14Далан сувгийн орчимд зөвшөөрөлгүй барьсан барилгаас үүдэн авто замуудад эвдрэл үүсээд байна7 сар 21. 10:10Баян-Өлгий аймаг руу тусламжийн цуваа хөдөллөө7 сар 21. 10:08Чөлөөт бөхийн охидууд дахин 3 медаль зүүлээ7 сар 21. 8:35
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.