8-р сарын 10
9 цаг 33 минут

Туркменистаны Рэмбо

-Ерөнхийлөгч Бердбмухаммедовт буудах, дрифт, дижей хийх гээд “чадахгүй зүйл үгүй”- 
“Хэрхэн хөгжилтэй удирдагч болох вэ. Дэлгэрэнгүй заавар”. Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухаммедов 20 гаруй ном бичсэн ч хүлээгдэж буй цорын ганц бүтээл нь энэ. Тус улсын төрийн тэргүүн генералууддаа буудлага, хутга шидэх зэрэг хичээл зааж, гитар, төгөлдөр хуур тоглож, морин уралдаанд оролцож, автомашинаар дрифт хийхийг үзүүлдэг. Энэ улстөрчийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна. 
Туркменистан бол дэлхийн хамгийн баян орнуудын нэг. Энэ улс дэлхийд хийн ордын хэмжээгээрээ хоёрдугаарт, байгалийн хийн нөөцөөрөө дөрөвдүгээрт бичигддэг. Ердөө л тав орчим сая хүн амтай. Тийм болохоор Туркменистан хоёр дахь Катар, эсвэл Арабын Нэгдсэн Эмират улс болох бүрэн боломжтой. Гэвч тэгсэнгүй. Тус улсын удирдагчид улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд анхаарахаас илүүтэй хөшөө дурсгал, өөрсдийнхөө агуу мундгийг шагширсан ном бичихэд бүхнээ зориулдаг. Өнгөрсөн зургаадугаар сард Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухаммедов Засгийн газартаа хүн амдаа үзүүлж буй бүх хөнгөлөлтийг зогсоох үүрэг өгчээ. 2016 оны нэгдүгээр сард тус улсын засаг захиргаа хүн амын дунд гадаадын валют худалдахыг хориглосон шийдвэр ч гаргаж байв. “Transparency International”-ийн бэлтгэн гаргасан авлигын индексээр Туркменистан 2016 онд 176 орноос 154 дүгээр байрт оржээ.
Түүнчлэн “Хил хязгааргүй сэтгүүлчид” хэвлэл мэдээлийн индексийн жагсаалтад тус улс өнгөрсөн онд 180 орноос 178-д орсон, “Human Rights Watch”-ын үнэлгээгээр хараат бус үнэлгээнд хаалттай, хавчлагад нэрвэгдсэн орон гэж гарчээ. 
Засгийн газраас иргэдийнхээ үг хэлэх эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөөг маш их хязгаарладаг гэсэн байна. Тэгэхээр Туркменистан дэлхийн хамгийн хаалттай улс орнуудын нэг гэсэн үг. 
Туркменистанд нэлээд хэдэн интернэт сайт, олон нийтийн сүлжээг хориглодгоос гадна гадаадын иргэд тус улсын виз авахад маш хүнд. Тэр ч бүү хэл хар өнгийн машин унахыг хүртэл хориглодог гээд этгээд хачин хориг заалтууд их. Гэхдээ энэ бүхэн нь төрийн тэргүүнээ амарч, амьдралын баяр баясгаланг мэдрэхэд саад болдоггүй аж. Саяхан буюу энэ сарын 2-нд л гэхэд Бердымухаммедов генералууддаа галт зэвсгээр хэрхэн буудах, хутга шидэх зэрэг дадлыг өөрийн биеэр үзүүлжээ. Цэргийн өндөр албан тушаалтнууд төрийн тэргүүнийхээ уг үйлдэлд галзуу юм шиг л алга ташицгаах аж. Сургуулилтын дараа Бердымухаммедов байт буудлага хийжээ. Туркменистаны удирдагчийн иймэрхүү ихэрхүү, онгироо зангаас болж олон нийтийн сүлжээгээр түүнийг Рэмботой зүйрлэжээ. 
Бердымухаммедов өнгөрсөн нэгдүгээр сард сонгогчидтойгоо уулзалт хийх үеэрээ гитар тоглож, өөрийнхөө зохиосон дууг дуулсан байна. Түүнийг ийнхүү урлагийн номер үзүүлэхэд хүмүүс хөхиүлэн дэмжиж, “Аркадагугийн яруу алдар бадраг” (Бердымухаммедовын албан бус цол буюу ивээгч гэсэн утгатай) хэмээн хашхиралдана. 
Үүгээр Бердымухаммедовын хөгжмийн авьяас дууссангүй. Тэрбээр 2016 оны шинэ жилээр ач нартайгаа хамтран Жастин Тимберлейкийн “Can't stop the feeling” дууг дуулсан билээ. Ач нар нь дуулж, бүжиглэж байхад Бердымухаммедов дижей хийж байлаа. 
Энэ оны нэгдүгээр сард Туркмений удирдагч зааланд үзүүлэх сургуулилт зохион байгуулж, түүнийг нь төрийн телевизээр дамжуулсан аж. Тэрбээр иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарсан нь энэ. Гэхдээ тэднийг ямар нэгэн байранд бус, жавар тачигнасан гадаа идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхийг уриалжээ. 
Хүний бие махбодын 70 хувь уснаас бүрддэг. Бердымухаммедовынх ч мөн адил. Гэхдээ ямар нэгэн онцгой уснаас тогтдог бололтой. Өнгөрсөн оны наймдугаар сард Туркменистаны төрийн тэргүүн ХБНГУ-д ажлын айлчлал хийсэн. Энэ үеэр тэрбээр Ангела Меркельтэй хамтарсан хэвлэлийн бага хурал хийхэд түүний уух усыг сэмхэн сольж буй нь олон нийтэд түгжээ. 
Туркменүүд адууны ахалтекины үүлдрийг бэлгэ тэмдгээ болгодог. Үүнийг алдалгүй, төрийн тэргүүн адууны тухай ном гаргасан байна. Тэр ч бүү хэл тэрбээр морь унах чадвартай гэдгээ харуулахыг зорьжээ. 2013 онд тэр морин уралдаанд оролцож байсан түүхтэй. Харамсалтай нь мориноосоо унажээ. Түүний унаж явсан морь бүдэрч, Ерөнхийлөгч улаан нүүрээрээ зам дээр унасан аж. Төрийн тэргүүн унасныхаа дараа дээш харан хэсэг хөдөлгөөнгүй хэвтжээ. Энэ үед аюулгүйн албаны хэдэн арван ажилтан Ерөнхийлөгч рүүгээ гүйлдэж, түргэн тусламжид хүргэж өгсөн байна. 
Номын тухай ярихад Бердымухаммедов элдэв янзын сэдвээр бичдэг. Түүний бичсэн нэг ном л гэхэд цайны тухай байх агаад Засгийн газрын хуралдаан дээр танилцуулж байлаа. Уг номыг авсан албан тушаалтан бүр төрийн тэргүүнд мөргөж, номыг судар аятай тэргүүндээ хүргэж байв. 
Бердымухаммедов түүнчлэн авто спортод сонирхолтой. Тэрбээр 2012 онд 1.7 сая ам.долларын үнэтэй, хувийн эзэмшлийнхээ “Bugatti Veyron” хэмээх хоёр суудалтай спорт загварын автомашинаараа үзүүлбэр үзүүлсэн. Уг үзүүлбэрт Туркийн “Volkicar” шатахуун бага зарцуулдаг автомашинууд уралдсан болохоор дрифтийн тэмцээнд Ерөнхийлөгч түрүүлжээ. Ерөнхийдөө авьяаслаг хүн бүх зүйлд авьяастай байдаг бололтой. Тийм ч учраас өнгөрсөн оны есдүгээр сард тус улсын парламент Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Бердымухаммедовыг төрийн тэргүүнээр хугацаагүй ажиллах эрх олгосон биз ээ.

Эх сурвалж:

Эх сурвалж:
6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

78.209.187.2gui   • 2017, 8 сарын 22. 22 цаг 41 минут

battulgiigaa tahin shutey ee

203.91.118.180Зочин   • 2017, 8 сарын 21. 16 цаг 14 минут

ацны их удирдагч байх вэ дээ, Туркменыг хамаагүй оролдож болдоггүй юм л даа, та нар телевизийг нь сонирхоорой, нил ногоон өнгө болсон улс л байгаа, яг нэг өнгө шигээ одоохондоо байгаа шүү дээ

172.58.137.47Зочин   • 2017, 8 сарын 12. 12 цаг 01 минут

Бас нэг ким чин ун юм биш үү.

43.228.129.131йы   • 2017, 8 сарын 10. 13 цаг 47 минут

Оросууд хөрш орондоо хөгжих боломж өгөхгүй л дээ. Хор найруулж хутгаж үймүүлсээр байгаад л том том төслүүдийг нь гацааж орхидог.

202.179.27.26Зочин   • 2017, 8 сарын 19. 12 цаг 09 минут

demii ym bichihiin

103.57.94.182Зочин   • 2017, 8 сарын 10. 11 цаг 03 минут

Манай монголчууд ийм их удирдагчийг хүсээд байдаг юм биш үү?

Шинэ мэдээ

Амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод цаг агаар сэрүүхэн байна8 цаг 25 минутын өмнөХодоодны шархтай хүн тамхи татаж болохгүй8 цаг 35 минутын өмнөТ.Дэлгэрмөрөн: Гадаадад очиж ажилласнаас эндээ “од” байсан дээр...8 цаг 46 минутын өмнөСураггүй алга болсон хүүхдүүдийг дурсах өдөр тохиож байна8 цаг 55 минутын өмнөЦэргийн төв эмнэлгийн эмч нар АНУ-ын эмч нартай хамтран 20 гаруй хүнд үнэ төлбөргүй хагалгаа хийж байна9 цаг 5 минутын өмнөЯпон бүсгүйчүүдийн жингээ барих нууц-13 өдрийн дэглэм9 цаг 15 минутын өмнөГүржийн бөх Точиношин башёг улам сонирхолтой болголоо9 цаг 20 минутын өмнөНӨАТ-ын баримтаар хожсон 50 сая төгрөгийг эмчилгээндээ зориулна гэв9 цаг 25 минутын өмнөХахуул авсан цагдаад тэнсэн харгалзах ял оноожээ9 цаг 35 минутын өмнө“Байгалиа хамгаалъя“ аян эхэлснээс хойш 54 зөрчил илрүүлж, долоон зөрчилд 21 сая төгрөгийн торгууль ногдуулжээ9 цаг 45 минутын өмнөШведийн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Монголд айлчилна9 цаг 55 минутын өмнөУдирдах хорооны хурал боллоо5 сар 25. 16:40Иргэний эрх тэгш байх нөхцөлийг алдагдуулсан гэж Цэц дүгнэлээ5 сар 25. 16:25Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын сорилыг нээлттэй болголоо5 сар 25. 16:15Асашёорюү: Зээ дүү маань жонидан зиндаанд түрүүлсэн байна5 сар 25. 16:08Ил задгай худалдаа эрхлэгчдийг албадан нүүлгэнэ5 сар 25. 16:06Г.Мишээл: Хүн болгон нийслэл бараадвал аймгуудын театр эзгүйрнэ5 сар 25. 15:50ТҮЦ эрхлэгчдийн саналыг журамд тусгаж шийдвэрлэхийг үүрэгдлээ5 сар 25. 15:45Та үүнийг мэдэх үү: Улаагчины Хар нуур5 сар 25. 15:31Оросуудад саятан болох том боломж нээгдлээ5 сар 25. 15:30Г.Мишээл: Хүн болгон нийслэл бараадвал аймгуудын театр эзгүйрнэ5 сар 25. 15:27Үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг эрчимжүүлж байна5 сар 25. 15:25А.Эрдэнэ-Очир-Хар нүдэн5 сар 25. 15:21Амжилтанд хүрсэн хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 10 дадал5 сар 25. 15:20МУГТ М.Уранцэцэг, МУГТ Д.Амартүвшин нар хүрэл медалийн төлөө барилдана5 сар 25. 15:15"Засгийн газрын цом- 2018" тэмцээнд Эрчим хүчний яам оролцорхгүй гэв5 сар 25. 15:12Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ5 сар 25. 15:10Нацу башё: Макүшитагийн түрүү Монголынх болов5 сар 25. 15:03Солонгос эмэгтэйчүүд үр хөндүүлэхийн эсрэг хуулийг цуцлахыг шаардаж жагсчээ5 сар 25. 14:58Хойд Солонгос гадаадын сэтгүүлчдэд цөмийн зэвсэг бүтээж, туршиж байсан байгууламжийг үзүүлжээ5 сар 25. 14:49
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.