8-р сарын 11
19 цаг 27 минут

Халхын хэцүү То ван Бат-Очирын Тогтохтөр

Бат-Очирын Тогтохтөр ван бол Сэцэн хан аймгаас төрж гарсан суут хүмүүсийн нэг бөгөөд улс даяар дурсагдах түүний сургаал номлолыг судлан сурталчилж түүгээр бахархан дээдлэн яваа нь өнөөгийн нийгэмд тодорхой орон зайг эзлэж яваагийн илрэл юм.
    Тогтох төр нь Боржигон овгын Бат-Очирын гэрт 1797 онд Сэцэн хан аймгийн Илдэн Вангийн хошууны нутаг “Сангийн далай” нуурын зүүн талын Сэргэлэн дэнжид Эзэн Богд Чингэс хааны 37 дахь үеийн хүн Чингэсийн алтан ургийн сурвалжит сэхээтэн болон мэндэлсэн.

1822 онд эцгийн ван хэргэмийг залгамжилж харъяат хошууны засаг ноён болсон.  Энэ үед Тогтохтөр 25 настай байжээ. Тэрээр Монгол, манж, хятад, төвд хэл сайн эзэмшсэн гүн сэтгэгч, эдийн засагч, шинэчлэн өөрчлөгч, төрийн зүтгэлтэн, эх оронч хүн байсан. То ван 1868 онд Хятадаас ирж явах замдаа хөлийн бам гэдэг өвчний улмаас нас барсан. 

          Тогтох төр вангийн хувийн зан чанарын онцлог нь ажлаас залхууран хойш суух албан татвараас зайлсхийх, архи дарс хэрэглэн зугаа цэнгэл хөөх, тамхи татах, чамирхан гангарах, ахмад буурлыг эс хүндлэх, нялхсыг үл асрах зэрэг хандлага гаргасан хүмүүсийг яс махнаасаа үзэн яддаг хүн байсан.

1822-1868 онд Сэцэн хан аймгийн Хэбэй чуулганы даргын албыг хашиж 1853 онд Хэбэй вангийн аж төрхийг заасан сургаал номоо бичсэн. 1864 онд 123 үсэгтэй” Оюун билгийн соёрхол” хэмээх уйгаржин Монгол бичгийн сурах бичиг зохиосон, мөн энэ онд Тансаг булагт хошууны хөрөнгөөр 300 гаруй хүүхдийн төрийн сургууль байгуулсан. Хошуундаа хөгжлийн хүрээлэн байгуулж төрөл бүрийн үйлдвэрүүд ажиллуулсан. Дашзундуй, Дашгэлсэн, Дашцэрэн, Дашравдан гэсэн 4 том жас аж ахуй зохион байгуулсан. 80 тохой өндөр их бурхан Жанрайсагийг бүтээсэн. Уран хийц загвартай орд харш, сүм хийдүүдийг байгуулсан. Аж төрх үйлийг нэгтгэсэн эдийн засгийн онолын цогц бүтээл гаргасан.

 Сургаалиудаас нь товчхон:

Гэрт бараа, мөнгө байвч үржихгүй байсаар хохирно.

Хэрэв мөнгийг хүүлбээс нэг лан ихэдвэл нэгэн жилд мөн 3 цэн 6 фун хүү төрнө.

5 цэнгийн үнэтэй эм хонь нэгэн жилд 5 цэнгийн хурга нэг хоёр хургална.

Хурга үхэвч арьсыг нь 6-н цэнгээс худалдана …
“ Өвлийн богино өдөрт идиш багасгаж түргэн эцнэ.
Зуны халуунд норж тарга нь хойргошино.
Намар цагт усанд ээрэгдэн өвсөнд хүрэхгүй болно. 
Хавар цагт урсгасан агь шавагт хүргэхгүй болно. 
өвлийн хүйтэн боловч өвлийн сөл сайн бол эрт бэлчээвэл гэмгүй сайн” 

 Ухаан  санаа барагдаж залхууран хойргошсоор  хамаг үйл хождож, аж төрөл үгүйгээс хоосрох болно. Хоосрохуйн урьдаар  ухаан барагдана.
УХААНТАЙ ХҮН ХООСРОХ  БЭРХ.
5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.26.192.154Зочин   • 8 сарын 17. 13 цаг 14 минут

Дорнод Монголын ард түмний гарамгай саруул ухаантай хөвгүүний үргэлжлэл удам одоо чтасрахгүй зүтгэсээр байна. Дорнодчууд даруу дөлгөөн ухаантай саруул сайжрах хүмүүс шүү

202.179.26.113Зочин   • 8 сарын 12. 11 цаг 44 минут

То вангийн хойч удмын ноёдуудаас урвагч төрж, гамингуудыг нутагтаа оруулах урилгазаллага өгсөн гэж саяхан уншсан. Залуу.ком дээр байлуу.

66.181.187.39Зочин   • 8 сарын 12. 0 цаг 07 минут

Hyataduud naimaa hiij mingan tereg davs uvul avii orond n mingan biruu ugii gesend hyataduud zuvshuurchee tegeed ter uvul n zud bolood hyataduud davsaa havar avchirch ugsund to ban avaagui gedeg mingan boruu uhern shudlen uher bolchihson geed butsah da hytaduud sangiin dalaid asgaad sangiin dalai uussen gedeg

66.181.187.39Зочин   • 8 сарын 12. 0 цаг 00 минут

Manjiin amban saidaas neg uheriin shir arisni chinee gazar guisan gedeg manj said zuvshuurch ava gesen uheriin arisaa nariihan zuseed uvug deedsiinhee ongon tahilgad uulaa manjiin gazaraas tasalj avch baisan gedeg

66.181.178.59Зочин   • 8 сарын 11. 20 цаг 59 минут

саруул ухаант өвөг дээдэс минь

Шинэ мэдээ

Дэлхийн цаатны холбооны чуулга уулзалт боллоо8 сар 22. 17:50Өөрийгөө бүтээж чадсан инстаграм модель8 сар 22. 17:50Өдөр бүр аяга дарс уух зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг8 сар 22. 17:45Яргуй цэцэг итгэл найдварыг бэлэгддэг8 сар 22. 17:40Богино хугацаанд турааж эрүүлжүүлэх гайхамшигт таван цэг8 сар 22. 17:35"Монголын үлэг гүрвэлийн олон улсын судалгааны төсөл” хэрэгжинэ8 сар 22. 17:34Японд далайн урсгалаас эрчим хүч гарган авах төхөөрөмжийн туршилт амжилттай болжээ8 сар 22. 17:30Ким Чен Ун цэрэггүй бүсэд нууцаар айлчилжээ8 сар 22. 17:25Унтаж байх үедээ ч өөхөө шатаах гайхалтай "Жор"8 сар 22. 17:21Харьцуулалт: Селин Дион уу Леди Гага юу8 сар 22. 17:20Саудын Араб улстай хамтарсан махны үйлдвэр барих ажлын хэсэг байгуулна8 сар 22. 17:19Флойд Мейведер, Конор Макгрегор нар 25 сая долларын төлөө тулалдана8 сар 22. 17:15Бадминтоны 2017 оны Дэлхийн аварга эхэлнэ8 сар 22. 17:10Г.Димитров анхны Мастерс цомоо хүртлээ8 сар 22. 17:05Трамп: Афганистанаас цэргээ татмаар ч “Исламын улс”, “Аль Кайда” бэхжих учир боломжгүй8 сар 22. 17:01И.Лампарт Вуэльта Испаниа уралдааны анхны түрүүгээ хүртлээ8 сар 22. 17:00Энэ өдөр дэлхийн түүхэнд8 сар 22. 16:55Тарваганы бөөс, бүүрэгт хазуулсан бол мэргэжлийн байгууллагад яаралтай хандаарай8 сар 22. 16:50Бруклин Бекхэм, Хлоя Морец нар эргэн нийлжээ8 сар 22. 16:47Майкл Дуглас өвөө болно8 сар 22. 16:45Мэтт Даусон мэс засалд орно8 сар 22. 16:40Трампын бэр хөлөө гэмтээжээ8 сар 22. 16:35Гэр бүл салах шалтгаан8 сар 22. 16:30Ногоон тивийн Австрали Шар тивийн АШТ-нд түрүүллээ8 сар 22. 16:25Нийслэлийн Ерөнхий боловсролын 16 сургуулийн орчныг аюулгүй болгож байна8 сар 22. 16:20Хөвсгөл аймагт цас орж байна8 сар 22. 16:13Зүүн эргэхийг хориглохыг иргэдээсээ асууж, илүү боловсронгуй болгохыг үүрэг болголоо8 сар 22. 16:10Нүүрний улайлт арилгах8 сар 22. 16:10Азаиа Томас хэзээ эдгэрэх нь тодорхойгүй8 сар 22. 16:05Нас барсан ялтныг цуврал алуурчин болохыг баталжээ8 сар 22. 16:00
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.