8-р сарын 11
11 цаг 40 минут

Нийслэл хүрээний суурь тавигдах дөхсөн Чингэлт уул

 Архангай аймгийн Батцэнгэл сумын нэр уг нь Чингэлт уулын нэрээр нэрлэгдсэн бөгөөд эл уул сумын төвийн хойд талд бий.

           Урьд Богдын хүрээ байгуулах гэж энд тэнд газар нутаг шинжлэх үед нэр нь хүртэл зохистой, хүрээ байгуулж болохуйц сайхан нутаг гэж энэ хавийн газрыг сонгосон юм гэнэ. Шинжээч хүн энэ хавийг хараад Чингэлт уул уг нь гүрнийг эзэлсэн хаан хүн сууж буй шинжтэй, ард нь буй их бага Булуу нэртэй, оройдоо нүцгэн, хормойдоо модтой, жимс тариа элбэгтэй хоёр уул хааны их бага хоёр хатан шинжтэй, баруун зүүн хоёр талд нь Өндөр улаан нэртэй хоёр уул бий нь хааны дэргэд бараа бологч хоёр  хиа шинжтэй, урд нь буй Өгөөмөр нуур сөнгийн шинжтэй, нуурын урдах уул нь сөнгийн түшмэл байдалтай, нуур уул хоёрын завсарт буй овоо нь хундага нь юм шиг ажээ гэж шинжжээ. Мөн зүүн талд нь Бөхөн шар, Согоот гэдэг хоёр уул бий бөгөөд үүний Бөхөн шар нь дайныг дарсан баатар эр хөнжлөө нөмрөөд унтсан байдалтай, Согоот нь их сүрэг адуугаа адуулсан хүдэр эр дахаа нөмреөд сууж буй байдалтай гэж үзжээ. Ман Өндөр дэлгэр уулын ар талд ардаа модтой Саадаг тохой гэдэг уул буйг саадаг нь, Гурван нарийн гэдэг уулыг сум нь, баруун талд нь буй Халзан дуулга гэдэг уул буйг их баатар эрийн шинжтэй гэж тэмдэглээд ийм, сайхан нутагт Богдын хүрээг суурьшуулъя гэжээ. Гэтэл түшмэлийн морийг хөтөлж явсан нэгэн зарц өвгөн үг хэлэх зөвшөөрөл аваад «Их хот байгуулахад энд урсгал их мөрөн байхгүй, нуур голдуу тогтмол усгай тул тохиромжгүй юм» гэжээ. Ингэж ингэж тунгалаг Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Богд уулын ард Хүрээг суурьшуулах болж хойд ууланд нь Архангайн тэр уулын нэрийг өгч Чингэлт гэж нэрлэсэн гэдэг.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Богд хан уулын хишиг барилдаанд Улсын начин Б.Амарзаяа түрүүллээ8 цаг 51 минутын өмнө18.00 цагаас хойшхи зөв хооллолтын жор12 сар 17. 15:00Бүсгүй танд ямар төрлийн даашинз тохиромжтой вэ?12 сар 17. 14:50Ухаалаг хүний 10 чанар12 сар 17. 14:40Шинэ жилийн баярын ширээг хэрхэн засах вэ?12 сар 17. 14:40Толгой өвдөлт, зовиурыг ямар хоолоор анагаах вэ?12 сар 17. 14:20Хөгтэй тохиолдлоор охиноо Бейонсе гэж нэрлэжээ12 сар 17. 14:10Эрх чөлөөний хөшөө байдаг нь Нью-Йоркод халдлага гарахад нөлөөлсөн гэв12 сар 17. 14:00Нөгөө ертөнцөд очиж үзсэн хүний яриа12 сар 17. 13:50Мөсөн авиралтын тэмцээн болж байна12 сар 17. 13:40Соронзон таталцлын тусламжтайгаар эвхэгддэг хамгаалалтын дуулга бүтээжээ12 сар 17. 13:30“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?12 сар 17. 13:20Хүйтэнд мөрдөх 10 дүрэм12 сар 17. 13:10Самса хийж идээрэй12 сар 17. 13:00Нийслэлийн дөрвөн цэгт агаарын бохирдол стандартыг давсан байна12 сар 17. 12:40Зэвүүн ярианд "өгзөг" Баярмаа оролцлоо12 сар 17. 12:40Шадар сайд Ө.Энхтүвшин: Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно12 сар 17. 12:20ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ОХУ-д ажлын айлчлал хийлээ12 сар 17. 12:00Үс засуулбал сүлд тэнэж одно12 сар 17. 11:30Улаанбаатарт 21 градус хүйтэн байна12 сар 17. 11:14Доржсүрэнгийн Cумъяа "World Masters"-д завсаргүй 4 түрүүллээ12 сар 17. 0:38World Masters 2017: ОУХМ Г. Хэрлэн Алтан медаль хүртлээ12 сар 17. 0:27World Masters St. Petersburg 2017 шууд үзэх12 сар 16. 15:06Хагарсан ч гэсэн хэсэгхэн хугацааны дараа бүтцээ бүрэн сэргээх чадвартай шил бүтээжээ12 сар 16. 15:00Улаан терроризмын нэгэн харгислалын учир шалтгаан12 сар 16. 14:55Түшээ гүн, хошой Чин ван Г.Чагдаржав12 сар 16. 14:50Й.Бьо хурдтай бас мэргэн байна12 сар 16. 14:45Хойдууд дахин цөмийн туршилт хийж магадгүй гэв12 сар 16. 14:40"Уолт Дисней" компани "21-р зуун фокс"-ыг худалдан авав12 сар 16. 14:35Өсвөр үеийнхний жирэмслэлт буурчээ12 сар 16. 14:30
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.