8-р сарын 12
7 цаг 50 минут

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр сайд нарт үүрэг өгсөн долоо хоног

1. Багш нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн багш нар болон цэцэрлэгийн багш цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж, есдүгээр сарын 1-нээс өмнө цуглан шат дараатайгаар үзэл бодлоо илэрхийлж, өөрсдийн нийгмийн байдлыг дээрдүүлэх шийдвэр гарах төвшинд хүртэл жагсаж, цаашлаад хичээл хаялт зарлах аж. Хичээл хаялтыг хичээлийн шинэ жил эхэлмэгц буюу есдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэхээр төлөвлөсөн байна.

Учир нь ерөнхий боловсролын болон цэцэрлэгийн багш нар ТҮ5, ТҮ6 ангилалд хамаарагдах бөгөөд ажилласан жилээсээ хамаарч 480-608 мянган төгрөгний үндсэн цалин авдаг. Тэдний энэ ангилалд хамаарах цалин хаана ч хүрэхгүй, хичээлийн бэлтгэл хэмээн цалингийн тодорхой хувийг багш цалингаасаа гаргадаг, дийлэнх багш нар цалингийн зээлтэй, цалингаас цалин буухын хооронд зээл тавьж амьдралаа залгуулдаг, хэн их ачаалалтай ажилладаг гэх мэтчилэн олон асуудлыг ярьж байгаа юм. Ингэхдээ хэт их ачаалалтай буюу дунд сургуулийн нэг ангид 30-35 хүүхэд байсан бол одоо 50-60, цэцэрлэгийн нэг ангид 25-35 хүүхэд байсан бол одоо 60-70 хүүхэдтэй нэг багш ажилладаг талаар мэдээлж байна.

Харин одоогоор энэхүү жагсаалд 3000 гаруй багш нар нэгдэн гар дээрээ 1,5 сая төгрөг авдаг байхаар шаардах аж.

2. Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт 20 жилийн ял оноолоо

УИХ-ын гишүүн, төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал боллоо. Шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр ялын дээд хэмжээ сонсоод буй шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын дээд шүүх хянан хэлэлцэж, тус бүрт чанга дэглэмтэй хорих ангид 20 жилийн ял эдлүүлэхээр шийдвэр гаргалаа.

Ингэхдээ өмнөх шүүх хурлаар тогтоосон “Нийгэмд онц аюултай гэмт хэрэгтэн” гэх заалтыг хүчингүй болгосон бөгөөд яллагдагчдын өмгөөлөгчийн зүгээс шүүх бүрэлдэхүүнд ирүүлсэн хүсэлтийг бүгдийг нь бүрэлдэхүүн авч хэлэлцээд, хүчингүйд тооцсон байна.

Шүүхийн шийдвэрийг энэ оны долдугаар сараас эхлэн мөрдөгдөж эхлээд буй Эрүүгийн хуулийн шинэчлэсэн найруулсан хуулиар шийдвэрлэсэн аж.

Шүүгдэгчид анхан болон давж заалдах шатны шүүх хурлаас Дэд бүтцийн сайд асан С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болж, шүүгдэгч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт 24-25 жилийн ял оноогоод байсан юм.

3. Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл зүүн гар тийш эргэдэггүй болно

Нийслэлийн төв зам буюу баруун 4 замаас зүүн 4 замын хооронд оргил цагт хөдөлгөөний нягтрал их болж, гол замын хөдөлгөөн уулзваруудын хооронд түгжирч, босоо замд нөлөөлдөг байна. Замын хөдөлгөөний зохицуулалтыг энгийн богино хугацаатай болгохын тулд гол замаас зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарлаж, туслах зам руу шилжүүлэх шаардлага тулгарч буй юм. Ингэснээр гэрлэн дохио богино үеэр ажиллаж, гол болон туслах замын хөдөлгөөнийг ашигтайгаар нэвтрүүлэх аж. Хөдөлгөөний зохицуулалтыг энэ сарын 15-наас хэрэгжүүлж эхлэх юм байна.

4. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн И Хэ Чан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Ноён И Хэ Чан, есөн жилийн дараа ирэхэд Монгол Улс ч, манай хоёр улсын харилцаа ч маш их хөгжсөн байна гээд энэ удаа хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийг түлхүү сонирхож буйгаа онцоллоо.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, манай улсын хөгжлийн тэргүүлэх салбаруудын нэг нь хөдөө аж ахуй юм гээд энэ чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллахад болон Засгийн газрын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа дурдлаа. БНСУ-д саяхан болсон сонгуулиар Ардчилсан нам ялж, эрх баригч хүчин болсонд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат баяр хүргэж, хоёрын талын тохирсон зарим ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцлов. Тухайлбал, одоо ажлын хэсгийн хамтарсан судалгааны төвшинд байгаа Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хурдхан байгуулбал манай хоёр улсын харилцаа илүү хөгжих боломжтойг Ерөнхий сайд илэрхийллээ. Мөн БНСУ-ын тал манай улсад 500 сая долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн байгаа, энэ зээлээр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн саналаа манай тал удахгүй явуулах учир зээлийн хэлэлцээрийг ойрын үед тохирч байгуулна гэдэгт итгэж буйгаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

Монгол Улсын 40 гаруй мянган иргэн БНСУ-д ажиллаж амьдарч байгаа юм. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эдийн засаг сэргэхээр иргэд маань эх орондоо буцаад ирнэ. Манай улсын эдийн засгийн түр зуурын хүндрэлтэй энэ байдлыг харгалзан БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдэд маань бүх талын дэмжлэг үзүүлэх, цаашид хоёр улсын иргэдийн харилцан зорчих визийн нөхцөлийг илүү хөнгөвчлөх тал дээр эрх баригч шинэ хүчин, Үндэсний ассамблейн зүгээс нааштай хандана” гэдэгт итгэж байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

5. Өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр сайд нарт үүрэг өглөө

Засгийн газрын хуралдаанаар 2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаар холбогдох сайд нарын танилцуулгыг сонсч Монгол Улсын Ерөнхий сайд дараахь үүргийг өглөө.

-Бүх шатны сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засварын ажлыг есдүгээр сарын 1 гэхэд бүрэн дуусгахыг БСШУС-ын сайдад,

-Эрчим хүчний засвар үйлчилгээг дуусгаж, эрчим хүч, дулааны доголдолгүй ажиллах бэлтгэлийг хангахыг Эрчим хүчний сайдад,

-Ургацын урьдчилсан балансыг зөв гаргаж, түүн дээрээ зөв анализ хийж ажлаа төлөвлөх, гантай зуны үр чанартай байдаг учир ирэх жил тариалах үрийн нөөцийг 100 хувь дотоодоосоо хангахаар нөөцлөхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад,

-Отрын бүс нутгуудыг зөв төлөвлөх, малын тэжээлийг хангалттай хэмжээгээр бэлтгэх, мах экспортлох ажлын бэлтгэлийг эрчимжүүлэх, дотоодод борлуулах махны зах зээлийг бэлтгэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хэрвээ халдварт өвчин гарсан тохиолдолд тухайн малчин хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхэд тавих хяналт, хүлээх хариуцлагыг чангатгаж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад,

-Бүх аймгийн Засаг дарга нарын нэгдсэн цугларалт хийж, өвөлжилтийн бэлтгэлийг хангахад орон нутагт тулгарч байгаа хүндрэлийг шийдэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад,

-Өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр хариуцсан салбар бүртээ шуурхай хуралдаан хийх, шаардлагатай бол газар дээр нь ажиллахыг Засгийн газрын бүх гишүүдэд тус тус үүрэг болголоо.

6. Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбад 5.1 жилийн хорих ял оноолоо

Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба нарт холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, Эрүүл мэндийн спортын сайд асан Г.Шийлэгдамбад 5.1 жилийн хорих ял оноож, хахуулаар авсан мөнгийг нь улсын орлого болгох шийдвэр гаргажээ.

Шүүх хуралд шүүгчээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, З.Болдбаатар нар оролцсон байна. Шүүх бүрэлдэхүүн Г.Шийлэгдамбад авлига өгсөн О.Даваасүрэнд 1 жил 6 сарын ял өгч, Г.Ганчимэгт 19 сая 200 мянган төгрөгийн, “Метро нетворк” компанийн гүйцэтгэх захирал Э.Гантулгад 14 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Г.Шийлэгдамбыг Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байх үедээ буюу 2015 оны 11-р сард ажлын өрөөнөөс нь АТГ-ынхан баривчилж байсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад АТГ сайн ажиллаж гэм буруутайг нь тогтоосноор ийнхүү яллажээ.

7. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг орон даяар явагдаж байна

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Ажлын хэсэг хөдөө орон нутагт хэлэлцүүлэг хийж байгаа юм.  Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Улсын Их Хурлын гишүүдээс 2000, 2011, 2012, 2015 онуудад Монгол Улсын Их Хуралд тус тус өргөн мэдүүлж байжээ. 

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явцад олон нийтийн оролцоог хангаснаар Үндсэн хуульд итгэх олон нийтийн итгэл, түүний хууль ёсны байдлыг улам бүр нэмэгдүүлэх болно.

УИХ-ын Тамгын газар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн дор явуулж байгаа билээ.

16
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.25.58Зочин   • 8 сарын 13. 22 цаг 10 минут

76 ZAILAA PZDA

150.129.140.163Зочин   • 8 сарын 13. 20 цаг 08 минут

Азийн улс орнууд дотор монгол шиг ийм авилгал хээл хахуульд идэгдсэн албан тушаал наймаалцдаг бохир заваан төр засаг хууль шүүхтэй улс орон хайгаад ч олдохгүй.

66.181.176.31Зочин   • 8 сарын 13. 18 цаг 39 минут

TUSGAI ZAMIIN AVTOBUSNII HOER TALAAR HASHLAG HIIVEL BOLOVSRONGUI BOLNO

103.26.194.94Зочин   • 8 сарын 13. 17 цаг 32 минут

1 түвд зайлаа .

103.26.194.94Зочин   • 8 сарын 13. 17 цаг 30 минут

Ажил хаяад байгаа багш нарыг халаад өөр залуу шинэ багш ав . Их цалинг хувийн сургууль өгч чадна . Тэндээ очихгүй юу .

103.26.194.94Зочин   • 8 сарын 13. 17 цаг 27 минут

Багшаар бараг заалгахаа больсон . Өөрсдөө хүүхдээ уншуулж бичүүлж бодуулаад оруулж байна . Багш хүүхдийн бичгийн хэв эвдсэн шал дургүй хүрсэн шүү . Зүтгэлтэй хүүхдийг гэрээр сургаж болно .

202.179.24.64Зочин   • 8 сарын 13. 13 цаг 52 минут

76 hujaa zailaa

27.123.213.131Зочин   • 8 сарын 13. 13 цаг 03 минут

10 жилийн багш нарын цалинг шүүгч нарын цалинтай адилхан болгох хэрэгтэй , гар дээрээ 1,5 сая аваад улс орноо бодож байна гэвэл дэндүү хүлцэнгүй шүү,

121.170.250.56Зочин   • 8 сарын 13. 11 цаг 28 минут

Энд багш нарыг дорд үзэж байгаа хүмүүсүүдэл хандахад та нар багшгүйгээр бүхнийг өөрсдөө сурсан уу гэж асууж байна.

202.179.31.108ганаа   • 8 сарын 13. 11 цаг 00 минут

Би багш хүн.Гэхдээ өмнөх 4 жилд засгийн газар баян хүний эрх хүүхэд шиг мөнгө цацаж байхад багш нар цалингаа нэмүүлэх талаар таг чиг байсан нь сонин санагдаад байна.

202.9.40.108selenge   • 8 сарын 13. 9 цаг 52 минут

bi bagsh narin talaar buruu oilgolttoi yaudag humuusig gaihah yum 1 odor ochood ter bagshd tuslaad uz ymar hetsuu nohtsold ajilladagig medeh bno

174.6.125.64Жамсарн   • 8 сарын 13. 8 цаг 20 минут

Би багш хүн. Гэхдээ энэ ажил хаялтыг эрс эсэргүүцэж байна

103.26.194.94Зочин   • 8 сарын 12. 12 цаг 57 минут

Их дээд сургууль хариуцлагүй ажилладаг сургалтын албаныхан гэж юу ч хийдэггүй төгсөх болход 2 жилийн өмнөх дүн олдохгүй сандаорсан шүү . Хариуцлага их муутай даа .

202.179.26.113Зочин   • 8 сарын 12. 11 цаг 33 минут

Шийлэгдамбатай 2 жил тохиролцох гээд, тэгээд тохирч чадахгүй дээ хүрээд яллавуу

175.113.106.19Зочин   • 8 сарын 12. 11 цаг 02 минут

tsalin ni denduu baga yumaaa. tor oligtoi bodlogo heregjuulj chadahgui yum aa bagsh nariin tsalin deeree anhaaraach ee. tsalingiin zeeltei , amidrald mongo ni yu ch bolohgui .

202.9.42.110Зочин   • 8 сарын 12. 10 цаг 18 минут

Багш нар эхлээд өөрсдийн мэдлэг заах арга хүүхэдтэй харьцах чадвар зэрэгээ сайжруулж харуулах хэрэгтэй.яана даа гэмээр багш нар их л байх юм.хүүхдүүд гэрт ирчхээд багшийнхаа мэдлэгийг арай ч дээ гээд шоолоод ярихаар нүүр хийх газар олдохгүй юм

Шинэ мэдээ

ШЕЗ: Г.Номуундарь хохирогчтой эрүүгийн хэрэг ирээгүй1 цаг 53 минутын өмнөСупермодель Кандис Сванепоел хоёр дахь хүүхдээ тээж байна1 цаг 55 минутын өмнөХотын даргын “Төрийн захиргааны үйлчилгээг хялбаршуулах ажлууд”1 цаг 57 минутын өмнөЗалуужуулах шидэт жор2 цагийн өмнөҮл үзэгдэх нисдэг биет, харь гаригийн гийчид дэлхий дээр ирдэг нь үнэн2 цаг 3 минутын өмнөХоорондоо үл зохицох хүнс2 цаг 5 минутын өмнөЛиам Пейн: Шерил миний амьдралыг илүү ихээр гэрэлтүүлж өгсөн2 цаг 10 минутын өмнөХахууль өгсөн, авсан аль нь ч хариуцлага хүлээх ёстой2 цаг 15 минутын өмнөЖүжигчин Жона Хиллийн 30 кг жин хасч чадсан нууц2 цаг 16 минутын өмнөДээд шүүхээс МАН-ын даргын нэр, дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэв2 цаг 16 минутын өмнөБекхэмийн хүүхдүүд ээжийгээ уяраав2 цаг 20 минутын өмнөЖорж Клуни найзууддаа сая, сая доллар бэлэглэжээ2 цаг 25 минутын өмнөШинэ жилийн Ева даашинз2 цаг 30 минутын өмнөМАХН-ын Нарийн бичгийн дарга П.Ангарагийг эрэн сурвалжилж эхэллээ2 цаг 32 минутын өмнөХамгийн түрүүнд өрсөлдөхөө зарласан Ксения Собчак сонгуулиас нэрээ татахад бэлэн гэлээ2 цаг 35 минутын өмнөГэртээ сайн сайхныг даллаж, муу муухайг зайлуулах арга...2 цаг 40 минутын өмнөХүйтэнд хүүхдүүдээ хөлдөөх дөхсөн Анжелина Жоли2 цаг 45 минутын өмнөАйлийн гэрт зовлон дууддаг 10 зүйл2 цаг 47 минутын өмнөБНСУ хуулийн хориглолтоо бууруулна2 цаг 50 минутын өмнөЛ.Мөнхбаясгалан ”сайн ахдаа чадуулсан” Сарангэрэлийн хэргийн тухайд юу ярив2 цаг 55 минутын өмнөХятадад үйлдвэрлэсэн хоёр дахь "Си 919" онгоц анхны туршилтын нислэгээ үйлджээ3 цагийн өмнөЧ.Ану: Учирна гэж бодсон залуутайгаа учирсан3 цаг 5 минутын өмнөХ.Баделхан төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзаж байр сууриа илэрхийллээ3 цаг 7 минутын өмнө“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдсан ээжүүд ямар материал бүрдүүлэх вэ3 цаг 10 минутын өмнө“ГЭРЭЛТЭЙ БАЙШИН” зорилтот нэвтрүүлэг өнөөдөр эхэлнэ3 цаг 11 минутын өмнөТолгой өвдөлт, зовиурыг ямар хоолоор анагаах вэ3 цаг 15 минутын өмнөХангалттай "шийтгүүлсэн" Ц.Алдармаа3 цаг 20 минутын өмнөЖастин: "Би Селенад маш их хайртай. Миний зүрх сэтгэл хэзээд түүнийх байсан"3 цаг 25 минутын өмнөОнцлох дүүрэг “Хоггүй Хан-Уул”3 цаг 28 минутын өмнөДэлхийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй нисэх онгоцны буудал 1000 гаруй нислэгээ цуцалжээ3 цаг 30 минутын өмнө
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.