8-р сарын 12
9 цаг 05 минут

Н.Байгалмаа: Европ хүртэл 20 мянган бээр газрыг тэмээгээр туулна

Монгол бүсгүйчүүд Европын 12 орноор тэмээтэй аялал хийхээр удахгүй эх орноосоо мордох гэж байна. Эх орноо сурталчлахаар энэхүү сонирхолтой аялалд гарах гэж байгаа уулчин, аялагч Н.Байгалмаатай  ярилцлаа.
 
-Монголоос Европ тивийг зорих, тэр дундаа тэмээгээр аялах өвөрмөц санаа таньд анх хэрхэн төрсөн бэ?
 
- Би 2008 оноос хойш аялал жуулчлалын салбарт 10  дахь жилдээ ажиллаж байна. Аяллын бүх төрлөөр хичээллэдэг.Аялал миний амьдралын нэгээхэн хэсэг болсон төдийгүй, хэмжээлшгүй аз жаргалыг мэдэрдэг. Тэр хэрээрээ хүн болгон дуртай салбартаа манлайлахыг хүсдэг шиг би ч гэсэн энэ чиглэлээрээ амжилт гаргахыг хүссэн. Зургаан жилийн өмнө миний таньдаг австрали хүн Монголоос Унгар хүртэлх замыг морьтой туулсан юм. Тэр үед  Монголоос Унгар хүртэл яаж морьтой явдаг байна гэж бодож, биширсэн. Тухайн үед санаанд бууж өгөхгүй байсан ч одоо бол аялж чадах юм шиг санагдаж байна.  Зургаан жилийн өмнө хамгийн анх энэ аяллыг хийх тухай бодол толгойд буусан.
 
- Яагаад заавал тэмээгээр аялахаар шийдэв?
 
- Эрт дээр үеэс манай монголчууд тэмээн дээр гэр орон, ачаа тээшээ тээвэрлэн, нүүдэллэж ирсэн уламжлалтай. Ер нь ачаа тээвэрлэхэд их тохиромжтой.Түүнээс гадна хоёр  бөхтэй тэмээ нэг бөхтэйгөөсөө илүү туулах чадвар сайн. Мөн тэмээ гурван сар ус, хоолгүй явж чаддаг.Гэхдээ чаддаг гээд хоолгүй байлгана гэсэн үг биш л дээ. Зардлаа зохицуулаад явах боломжтой.
 
-Нийт арван тэмээгээр аялах төлөвлөгөөтэй гэсэн. Тэмээнүүдээ яаж сонгосон бэ?
 
-“Монголын тэмээн холбоо”-нд хандаж,“Манай аялалд юугаар тусалж чадах вэ. Хоёр бөхтэй тэмээг алдаршуулах талаар юу гэж боддог вэ” гэж асуусан. “Монголын тэмээн холбоо”-ны Ариунсанаа  эерэгээр хүлээн авч, гурван  тэмээ бэлэглэсэн. Бусад нь Өмнөговь аймгийн Ханын Хэцийн хүрэн үүлдэрийн тэмээнүүд бий. Тэндхийн тэмээнүүд залуу, уналга, эдэлгээнд хэрэглэгдэж байгаагүй. Миний хувьд хөдөө тэмээтэй ойрхон өссөн ч тодорхой хэмжээнд тэмээг судлах шаардлага гарсан. Туулах чадвар зэргээсээ хамаарч янз бүр байдаг. Гадаад аялагчдын хувьд тэмээг анх удаа унах гэж байгаа учраас бүр ч их судалгаа хийсэн.
 
-Гадаад хүмүүсээр багаа бүрдүүлсэн гэхээр сонирхолтой санагдаж байна. Та багийнхнаа танилцуулаач?
 
-Өөрийнхөө хүсэл, мөрөөдлийг биелүүлэхийн тулд зангидсан гар шиг гайхалтай хамт олныг бүрдүүлэх хэрэгтэй. Олон улсын аялагчид байвал арай илүү олон хүмүүст хүрэх байх гэж бодсон. Гадаад аялагч нар тэмээгээ унахгүй, ачаагаа тэмээн дээрээ тавиад явна. Гурван монгол маань тэмээ унаж магадгүй ч бид өөрсдөө явган алхаад сурчихсан. Хүмүүс хэд хоног хөдөө явахад л их зутардаг шүү дээ. Тийм болохоор өдөр болгон арван  тэмээ асарна гэдэг хэцүү. Хувь хүн өөрөө бас сэтгэлзүйн бэлтгэл, бие бялдрын хөгжил сайтай байх хэрэгтэй. Карл Бушбид гадаад хүмүүсийн багаа бүрдүүлэх даалгаврыг өгөөд, өөрөө монгол бүсгүйчүүдээ олсон. Баг сонголт дээр маш их ярилцсан. Зургаан өөр ертөнц, зан ааш, соёлтой хүмүүс нэг дор нэгдээд аялна гэдэг амаргүй. Багийн гишүүдээсээ харсан зүйл бол тэсвэр, хатуужил, аливаа зүйлийг даваад гарах чадвар.
 
Аяллын санааг би гаргасан ч намайг дэмжсэн хүн бол Английн алдарт явган аялагч Карл Бушби юм. Бид хоёрын аялалын маршрут нэг учраас манай баг болооч  гэсэн хүсэлтийг би тавьсан. Одоогоор манай баг гурван монгол, гурван гадаад хүний бүрэлдэхүүнтэй. Мөн Бразил, АНУ-ын аялагчид хамт явна. Энэ гурав дэлхийд аль хэдийнээ танигдсан, чадварлаг явган аялагчид.Монголоос манай найз, сүүлийн 2-3 жил аялж байгаа бүсгүй хамт явна. Монголын хилээр гартал бидэнтэй хамт нэг, хоёр сард малчин маань  явж магадгүй.
 
-Аяллын ач холбогдлыг юу гэж харж байна  вэ?
 
- Маш олон ач холбогдолтой. Нэгдүгээрт, Монголынхоо түүхэнд бичигдсэн замаар дахин явж өөрийн нэрээ үлдээх юм. Хоёрдугаарт, дэлхийн 20 гаруй орноор аялж явахад манай орныг мэдэх хүмүүс их ховор байдаг. Тиймээс аялаад явж байхад  харсан хүн болгон сонирхож, аль улсын иргэн гэдгийг минь асууна. Ер нь Монголд маш том сурталчилгаа болно гэж бодож байна. Гуравдугаарт,  Монголын хоёр  бөхтэй тэмээг гадаадад алдаршуулахыг зорьсон.
 
-Тэмээгээр аялахад багагүй саад бэрхшээл тохиолдох байх. Аяллын маршрутыг сонирхож болох уу?
 
-Маршрутын хувьд хуучны торгоны замуудаар явж байгаад Хятадын хилээр гараад цаашаа Англи хүртлээ нийт 12 орныг дайрах төлөвлөгөөтэй. Торгоны зам гэдэг нь Азиас Европ хүртэлх зам бөгөөд НТӨ 115 оноос XIII  зуун хүртэл хамгийн чухал арилжааг хийдэг байсан.Италийн аялагч Марко Поло энэхүү замаар худалдаа наймаа хийдэг байсан.Болж өгвөл Xlll  зууны үед Чингисийн эзэнт гүрэн байсан үеийн газруудаар явж өнгөрөх төлөвлөгөөтэй байна.Өөрсдөө болон тэмээгээ амраах ёстой учраас өдөрт 30 км туулна.Казахстан, Узбекстан, Туркменистан, Иран, Турк, Европын орнууд гэх мэт 12 орныг дайрч өнгөрөхөөр төлөвлөж байгаа. Тэгэхээр нийтдээ 20 мянга гаруй км замыг туулах юм.
 
-Урт хугацааны аялалд маш их зориг, тэвчээр шаардагдана. Сэтгэл санаагаа хэрхэн бэлтгэсэн  бэ?
 
-Цаг тутамд сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, “Би чадна” гэсэн итгэлтэй байх хэрэгтэй. Урт хугацааны аялал мэдээж амаргүй. Ууланд даарна, өлсөнө, цангана, магадгүй хөл, гараа хөлдөөж, гэмтэл авна. Европ тивийн уулын оргилд -40 хэмийн  хүйтэнд майханд хононо гэдэг амаргүй ч оргил дээр гарсан хойно тэр бүх зовлонг мартчихдаг.Эрүүл л байвал ямар ч хэцүү аяллыг даваад гардаг. Харин өвчтэй үед яаж ч сэтгэл санаагаа өөдрөг байлгах гээд чадахгүй үе бий. Хамгийн сүүлд арванхоёрдугаар сард Энэтхэгт 20-иод хоногийн аяллаар явахдаа хоолны хордлогод орж, 14 хоног хэвтэхэд их хүнд байсан.
 
Аяллын эхний гурван сар явагдсаны дараа манай аяллын талаар нэвтрүүлэг National Geography,Bbc телевизээр гарч эхэлнэ.National Geography манай ивээн тэтгэгч болохоор яригдчихсан байгаа.
 
-Туршлагатай ууланд авирагч, аялагч хүний хувьд аялах хүсэл сонирхолтой ч ажил хэрэг болгож чадахгүй байгаа хүмүүст зөвлөгөө өгвөл?
 
-Эхлээд зорилгоо тодорхойл. Зорилготой хүн бүхнийг даван туулж чаддаг. Мөн гомдоллож өөрийн бурууг бусдаас эрхээ болих хэрэгтэй. Бүхнийг чадна гэсэн итгэлтэй байж, чадахын тулд хичээвэл зорилгодоо хүрнэ.
 
Б.Хандсүрэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Эх сурвалж:
20
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.21Зочин   • 2017, 8 сарын 14. 2 цаг 42 минут

Мэдээлэл хангалттай сайн өгөөрэй Монгол тэмээгээ заавал эрүүл саруул буцааж авчраарай та нар чадна амжилт хүсье

122.201.26.171Бор   • 2017, 8 сарын 13. 18 цаг 36 минут

Энэ мал зовоосон, ДОХ тусч ихэр тэнэг ажлаа зогсоовол таарна. Ирэхээр нь заавал албан ёсоор Дох-ын шинжилгээ аваарай. Монгол улсын нэр нүүрийг ч гутааж өнлөөл дөө

150.129.140.163Зочин   • 2017, 8 сарын 13. 18 цаг 16 минут

чамд хоёр хөл байна. хоёр хөлөөрөө тэр европ руугаа аялж үз. амьтан зовоож гээд байгаа юм.

203.91.117.8Зочин   • 2017, 8 сарын 13. 17 цаг 50 минут

Уг нь сайхан санаа... Даанч Монголоос дан хүүхнүүд гэхээр... Сүүлд нь хүүхэн нь ч үгүй тэмээ ч үгүй болоод хоцорно гэхээр л ....

213.132.152.127Зочин   • 2017, 8 сарын 12. 21 цаг 07 минут

Jin teej bsn xvnees zowolgoo awbal deer bxdaa. Yadarsan ued maldaa umxuulex shar tos eswel chomognii tos zereg xeregtei zuil awch yawbal deer bx.

59.153.114.167Зочин   • 2017, 8 сарын 12. 17 цаг 59 минут

Мал тамлахаа боль. Наад зах нь бөгс, хонго нь улаан нялга болоод ирнэ гэдэг нь үнэн.

139.5.218.19Зочин   • 2017, 8 сарын 12. 12 цаг 31 минут

medehgui l baina da ene huuhen, tend hurtel bugs hungo geed bugd avah yumgui ulaan nyalga bolood hurne de.bas hul maiga boloh magadlal undur. huurhun huuhen ingej boldoggui yum aa

78.250.98.74Зочин   • 2017, 8 сарын 12. 12 цаг 29 минут

erguu gichiig boliulaachee

202.70.46.235Зочин   • 2017, 8 сарын 12. 12 цаг 13 минут

Завхай юмнууд мөрөөрөө л тэнэхгүй, мал зовоогоод. Тэмээд лав очсон газраа зоьж үхнэ

59.153.115.28Зочин   • 2017, 8 сарын 12. 11 цаг 44 минут

Гадаадын мал мэдэхгүй юмнуудтай нийлж, мал тамлана даа, Эднийг Монгол хүн шиг тэмээгээ хайрлаад, арчлаад, бас зовоохгүй явна гэдэгт итгэхгүй байнөө

103.26.194.155Боль боль   • 2017, 8 сарын 12. 11 цаг 19 минут

Энэ нэг тэнэг хүүхэн мал зовоогоод . Өөрийн хобби бол зүгээр л алхаад явна биз дээ. Яг аялахдаа бол тэмээгээр явах уу аан. Машинд ачаад л яваад хүрнэ дээ. За тэгээд тэгээд л гадаад дотоодгүй хүмүүст ...... үнэлээд л найгүй заваарч өгнө дөө чааваас. Ийм өчүүхэн хүмүүсээр монгол гэдэг нэрийг нь ингэж унагаад байвал ч ёстой муухай даа . Овоо их өвчтэй орон гаран тэнэг хүүхэн дээ. Олон хавар нэгэндээ гэж тэгж байгаад сайн хаширч гөвүүлэх вий дээ энэ нэг шар хүүхэн.

27.123.214.84Зочин   • 2017, 8 сарын 12. 11 цаг 05 минут

Тэмээ хүний нутагт үлдээхгүй шүү !!!Өөрсдөө машинаар явж, тэмээчин болон тэмээнүүд хүндийг үүрэх нь дээ хө

202.55.191.130Зочин   • 2017, 8 сарын 12. 10 цаг 46 минут

shal demii yum hiij bhiin, amitan zovoogood, tegj l ner aldart durlaad bgaam bol uuruu 2 huluuruu yavaach de

59.153.114.219any   • 2017, 8 сарын 12. 10 цаг 36 минут

Amitan zovoogood yavhgaad baigaa ym bol 2 holooroi yavna biz

66.181.179.168Зочин   • 2017, 8 сарын 12. 10 цаг 03 минут

Болио та нар минь. Ямар ч хэрэггүй мал зовоохоо боль.

202.9.40.131зочин   • 2017, 8 сарын 12. 9 цаг 57 минут

балай юмнууд амьтан мал зовоосон өөрсдөө явах мөрөөрөө явахгүй

182.160.4.138Зочин   • 2017, 8 сарын 12. 9 цаг 51 минут

Уналга, эдэлгээнд явж байгаагүй, залуу тэмээ сонгодог яаж байна. Тэд нар чинь хол, аяны саадыг давж чадахгүй ,Харийн өмнө нь унаж, ашиглаж байсан байсан тэмээ бол ггрын ая даана, бас турж, эцэхгүй

122.201.31.200Зочин   • 2017, 8 сарын 12. 10 цаг 58 минут

Санал нэг байна Та бүхний аялалд амжилт хүсье Холын аянд дан говийн залуу ат авч явах нь буруу. Говийн тэмээ Алтай Хангайн өндөр уул, гол уснаас "сүрддэг" Аянд авч явах тэмээний 6 уул устай нутгийн тэмээ байвал зүгээр байх, энэ 6 тэмээний хоер ингэ байвал зүгээр.

112.72.11.115ххх   • 2017, 8 сарын 12. 9 цаг 14 минут

Маркополо дамын наймаачин байсан гэнээ. Шинэ юм сурч авлаа. Монголын түүхэнд бичвэл таарна.

112.72.11.115Зочин   • 2017, 8 сарын 12. 9 цаг 12 минут

оччихоод тэндээ тэмээгээ үлдээгээд консерв болгочихоод л ирнэ биз. худлаа гэвэл 10 тэмээгээ ачуулаад ирээрэй. чадахгүй л дээ.

Шинэ мэдээ

ФОТО: Гоёмсог даашинзны загварууд5 минут 55 секундын өмнөПутин, дайралтын зэвсгээ бууруулахад бэлэн гэж мэдэгдлээ15 минут 24 секундын өмнөХүүхдээ өвөр дээрээ суулгаж тээвэрлэхгүй байхыг зөвлөв25 минут 36 секундын өмнөШадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын улс төрийн өндөр түвшний уулзалтад оролцож байна 34 минут 19 секундын өмнөХүүхдэд эцгээс удамших өндөр магадлалтай, хүчтэй генүүд…36 минут 16 секундын өмнөТөр төгсөгчидөө хүлээж авахад бэлэн үү46 минут 10 секундын өмнөАварга болж чадаагүй шигшээ багаа дотноор угтан авлаа55 минут 48 секундын өмнөЭкскаваторынх нь шанаганд сууж, манаж хоносны үр дүнд үйл ажиллагааг нь зогсоож чаджээ1 цаг 7 минутын өмнөМодель Д.Норагийн үдшийн гангараа1 цаг 26 минутын өмнөУсанд урссан амь бүрийн төлөө…1 цаг 26 минутын өмнөШатсан цэцэрлэг ирэх намар шинэ байртай болно1 цаг 32 минутын өмнөПутин: Бид АНУ-ын хэрэгт огт оролцоогүй1 цаг 36 минутын өмнөАхмад шатарчид Дэлхийн аварга боллоо1 цаг 38 минутын өмнөМонголын Таеквондочид түүхэн амжилт гаргалаа1 цаг 39 минутын өмнөМонгол Улс Япон Улсад 100 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо1 цаг 47 минутын өмнөИрэх намрын чуулганаас эхлэн гишүүдийг ингэж “дэглэнэ”1 цаг 57 минутын өмнөБатганы сорвийг сармисаар арилгах арга narangerel 2018-07-17 09:22 Зөвлөгөө2 цаг 6 минутын өмнөМонголын хамгийн залуу нуур: Гэгээн нуур2 цаг 12 минутын өмнөХааны гэр бүлийнхний шарил мөн болохыг тогтоожээ2 цаг 16 минутын өмнөМ.Энхболд: Ээлжит бус чуулганы хуралдаан зарлахад татгалзах зүйлгүй2 цаг 17 минутын өмнөБаярын цахилгаан утаснууд ирсээр байна2 цаг 27 минутын өмнөӨнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана2 цаг 36 минутын өмнөЯпон, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар долоон сургууль баригдана2 цаг 46 минутын өмнөВ.Путин, Д.Трамп  нар ямар тохиролцоонд хүрэв2 цаг 50 минутын өмнөБ.Гүрсоронзон: Иргэний хүсэлтийг үндэслэн тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна2 цаг 57 минутын өмнөӨндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж 6 настай хүүхэд аварлаа3 цаг 6 минутын өмнөБөхчүүдийн хөлсийг рашаан чинээ санахаа болиоч ээ3 цаг 16 минутын өмнөӨнгөрсөн сард 2,182 кг алт худалдан авчээ3 цаг 16 минутын өмнөК.Мбаппе бүх орлогоо хандивлав3 цаг 20 минутын өмнөХоригдлууд 48.211.266 төгрөг хохирогчдоо шилжүүлжээ3 цаг 26 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.