8-р сарын 12
11 цаг 11 минут

Эрэгтэй хүүхэдтэй ээжийн баримтлах 9 дүрэм

Бид хоёр эцэггүй өсөж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл би өрх толгойлсон эмэгтэй. Би анхнаасаа л бүрэн бүтэн биш айл гэдэг бол үл бүтэх зүйл гэсэн хэвшсэн буруу ойлголтыг эвдэх ёстой, өвөрмөц ээж байх ёстой гэсэн бодолтой хүн билээ. Тиймээс би хүүгээ надад итгэх итгэлийг батжуулах гэж төрснөөс нь хойш анхаарч ирсэн ба цаашид ч анхаарах болно. Учир нь итгэл гэдэг бол ганцхан мөчид л алдагдаж болох зүйл бөгөөд харин үүнийг олж авахын тулд олон жилийн зүтгэл хэрэгтэй билээ.

Ингээд бараг 14 жил шахам эх гэдэг нэрийг зүүж яваа хүн би энэхүү итгэлийн үндсэн зарчмыг хувьдаа тодорхойлж авсан юм.

 

  1. Хэзээ ч хүүгээ дооглож бүү инээ

Эрэгтэй хүний хувьд эмэгтэй хүн дооглож инээнэ гэдэг бол сэтгэлзүйн том цохилт бөгөөд ээж нь дооглож инээнэ гэдэг бол бүр ч том цохилт. Хүү чинь өмдөө буруу харуулаад өмссөнд юм уу, хазгар нохой зурсан болон хажуугийн ширээний охинд хайртайгаа илэрхийлсэн зэрэг ямар нэг тодорхой зүйлд дооглож инээх нь буруу юм. Таны тэр доогтой инээдийг хүү чинь насан туршдаа санах болно. Хамгийн гол нь хэзээ ч мартахгүй.

 

  1. Асуулт болгонд нь заавал хариул

Хэдэн настай байх нь хамаагүй. Бас ямар ч “том болохоор чинь”, “хүүхдэд хамаагүй” мэтийн хариулт байж болохгүй. Заавал хариул. Хэрвээ хариулж мэдэхгүй бол тэрийгээ л хэл. Дараа нь мэдсэн хойноо хариуг нь хэл. Ичиж зовохоор юм байвал яах вэ? Сайн л биз. Танд бас нэг дутагдал байгааг та мэдэх болно. Ичиж зовох нь таны нэг дутагдал мөн биз? Үүнийгээ хүүхдэд бүү халдварлуул. Асуусан асуулт чинь шууд хариулахад хүнд юм байна гээд бодох цаг гуй. Хүүхэд танд хангалттай цаг дуртай өгнө.

 

  1. Шийдвэр гаргахдаа хүүгээсээ зөвлөгөө хүс

Таны шийдэх гэж сар жилээр зовсон асуудалд чинь хүүхэд заримдаа ямар амархан, ямар зөв шийдвэр олдог гэж бодно? Ямар ч сэдвээр тэр шүү. Манайх ямар байртай болбол сайхан бэ? гэдгээс эхлээд би яагаад үргэлж хэн нэгэнтэй муудалцаад байнаа ч юм уу, би юу буруу хийгээд байна? гэх зэрэг бүх төрлийн асуудалд тэр шүү. Ингэснээр хүүхдэд маань эр хүний мөн чанар сууж эхлэх ба удалгүй таны түшиг тулгуур болох болно. Харин та үргэлж түүнд итгэж байгаагаа, хүндэлж байдгаа харуулах хэрэгтэй.

 

  1. “Би чамд хэлээ биз дээ” гэдэг үгийг март

Та урьд нь хэлсэн байгаад хүүхэд чинь мартсан байлаа ч энэ “дууг дуулах” хэрэггүй. Үүрд март. Та хүүхэдтэй юугаар ч өрсөлдөх хэрэггүй бөгөөд “би чамд хэлээ биз дээ” бол яах аргагүй ээж нь ялалтандаа баярлаж байгаа өрсөлдөөн юм. Таны зөв байсан байлаа ч чимээгүй л баярла. Цаадах чинь аяндаа ойлгоно.

 

  1. Магт, хөөргө

Энийг ингэсэн бол… мэтийн дэмий үггүйгээр хүүхдээ магт. Зүгээр л “ямар мундаг юм бэ”. Таны хүүхэд ч мундаг байх болно. Том болоод харин “энийг ингэсэн бол”-ыг өөрөө харна.

 

  1. Мөрөөдлийг нь дэмж

“Усан доорх археологич болмоор байна” – Зөв. Энэ сэдвээр ном авч өг. Дараа нь “уран зураач болмоор” болно. Бас л зөв. Дахиад л ном авч өгнө. “Инженер болмоор” үед ч ялгаагүй. Зарчим тодорхой биз? Хүүхэд чинь 20-иод насандаа л жинхэнэ шийдвэрээ гаргана, тэр болтол мөрөөдөл болгоныг дэмжих хэрэгтэй.

 

  1. Хүүхэд уйлж байхад…

Уйлж байна гэдэг болохгүй юм болжээ гэсэн үг. Бидний хувьд хамгийн жижигхэн (цэцэрлэгт нь дуртай хоолыг нь биш өөр хоол өгч л дээ) зүйл боловч тэдний хувьд асар том явдал. Учир нь хүүхдийн ертөнц маань одоогоор жижигхэн учир дургүй хоол нь тэр ертөнцөд том хэвээрээ байсаар байх болно.Хэрвээ уйлж байвал тайвшруул. Хэдэн настай байсан ч хамаагүй. Заавал тайвшруул. Энэ бол та хоёр ирээдүйн бие биеэ ойлголцох суурь, хууль болох ёстой ба хүүхэд ганцаараа уйлж суух ёсгүй. Хэзээ ч тэр.

 

  1. Битгий үглэ

Энд элдэв тайлбар хэрэггүй бизээ.

 

  1. Үргэлж түүний талд ор

Зөвхөн үгээр ч биш үйл хэргээрээ ч түүний талд бай. Битгий багштай нийлж түүнийг буруутга, гэр бүлийн болон бусад нөхөдтэй санаа нэгтэй байсных нь төлөө бүү загна. Хүмүүсийн хажууд үргэлж түүний зөв байх ёстой.

Ийм л байж чадвал таны хүү танд хамгийн нандин чухал нууцаа ч хуваалцах болно. Яагаад гэвэл тэр таныг “Юу асуугаад байгаа юм бэ?”, “ Ичддэгүй юм уу” мэтийн хашгираа гуагачаан болохгүй гэдэгт бүрэн итгэлтэй байх учраас тэр шүү. Өөрөөр хэлбэл тэр танд итгэж байгаа учраас. Үр хүүхдийнх нь итгэл гэдэг ээж хүний мөрөөдөл биш гэж үү? Үүнийг дээрх замаар л олж болно шүү.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.25.149Зочин   • 8 сарын 12. 15 цаг 29 минут

dutuu l bol dutuu l osno. buu saltsgaa. ur huuhdee buu onchruul. eldev zovolgoo ogch baihiin orond ur huuhdiinhee omno hariutslaga hulee. Buu onchruul

202.131.230.238Зочин   • 8 сарын 14. 9 цаг 09 минут

yag unen shuu

27.123.212.137Зочин   • 8 сарын 12. 11 цаг 41 минут

эхгүй хүүхдийн бөгс том,эцэггүй хүүхдийн толгой том гэдэг даанч үнэн үг дээ

Шинэ мэдээ

Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэнг томиллоо8 цаг 5 минутын өмнөУУХҮ-ийн сайдаар Д.Сумъяабазарыг томиллоо10 сар 19. 20:43Ж.Бат-Эрдэнийг Зам тээврийн сайдаар томиллоо10 сар 19. 19:18Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн10 сар 19. 18:20АНУ-ын төлөөлөгч Ираныг эрс шүүмжлэв10 сар 19. 18:10Саддамд хэрхэн дүүжлэх ял сонсгож байв?10 сар 19. 18:00Архаг өвчтэй хүүхдийн хоолойны махыг авах нь амь насанд аюултай10 сар 19. 17:55Жереми Лин бэртжээ (видео)10 сар 19. 17:50Ургамлын гаралтай бүтээгдэхүүний хөгцрөлт ба микотоксин, түүнээс урьдчилан сэргийлэх арга10 сар 19. 17:45Хэний ч санаанд оромгүй хачирхалтай тохиолдлууд10 сар 19. 17:40Шувууны үүрэн байшин10 сар 19. 17:35Авлига, хээл хахуультай холбоотой 2,6 сая хэрэг үүсгэжээ10 сар 19. 17:30Хэврэгшиж хугараад байгаа хумсаа шар айрагны тусламжтайгаар бэхжүүлэх гайхалтай арга10 сар 19. 17:25Ажилгүй эхнэрээ шүүхэд өгчээ10 сар 19. 17:20Олон нийтийн сүлжээнд лалын шашинтнуудын эсрэг зар сурталчилгаа тавихыг дэмжиж байжээ10 сар 19. 17:15М.Энхболдоос суралц, УИХ-ын гишүүд ээ10 сар 19. 17:14Кофе их уудаг хүний уруул өнгө муутай болдог10 сар 19. 17:13Газар хөдлөлтийн үед юу хийх вэ10 сар 19. 17:10Нийгмийн даатгалын өөрчлөлтийг танилцууллаа10 сар 19. 17:07Хүрээ хийд дагасан суурин газраас шинэ хот болж хөгжсөн УЛААНБААТАР10 сар 19. 17:05Дархлааг дэмжигч хүнсний бүтээгдэхүүн №110 сар 19. 17:00“Дуун тамгатай хүлгүүд” үүрсэнэ10 сар 19. 16:57Хөлийн уланд байрлах 21 цэгт массаж хийснээр эрүүл мэнд сайжирна10 сар 19. 16:55Ж.Бат-Эрдэнэ: Нэн тэргүүнд Гашуун-Сухайт, Таван толгойн чиглэлийн төмөр замыг хэрэгжүүлнэ10 сар 19. 16:5230 жилийн турш Graffiti зурсан байшингийн хана10 сар 19. 16:51Резинэн углаашийг орлох хөлний наалт зохион бүтээжээ10 сар 19. 16:50Боулингийн ганцаарчилсан төрлийн аваргууд тодорлоо10 сар 19. 16:49Дуучин Г.Эрдэнэтунгалагын этгээд үсний засалт10 сар 19. 16:45Бүтээмжээ нэмэгдүүлье гэвэл энэ 7 зүйлийг хийхээ боль10 сар 19. 16:40Өнөөдөр Кроне асуулт хариултын тэмцээний “Октоберфест баярын тусгай дугаар” зохион байгуулагдана10 сар 19. 16:35
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.