8-р сарын 11
16 цаг 49 минут

Монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг Хан-Уул дүүрэгт эхэллээ

Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийг өнөөдөр (2017.08.11) Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Хан-Уул дүүргийн 16 хороодын 400 гаруй иргэн хамрагдлаа.

 Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан уг хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ч. Ариунхур нар хөтлөн явуулсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цэрэн , Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин нар оролцож иргэдэд хандан хэлэлцүүлэгт ач холбогдол өгөн оролцох талаар үг хэлэв.

Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөл энэ үеэр уг хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж тодруулан, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн ба Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи саналын хуудсыг бөглөж, саналаа бичгээр өгсөн юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлэг Нийслэлийн  Хан-Уул дүүрэгт амжилттай эхэлж байгаа ба энэ сарын 15-наас 21-ний хооронд тус дүүргийн 16 хороонд төслийн талаарх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулах юм.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дэлхийн цаатны холбооны чуулга уулзалт боллоо8 сар 22. 17:50Өөрийгөө бүтээж чадсан инстаграм модель8 сар 22. 17:50Өдөр бүр аяга дарс уух зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг8 сар 22. 17:45Яргуй цэцэг итгэл найдварыг бэлэгддэг8 сар 22. 17:40Богино хугацаанд турааж эрүүлжүүлэх гайхамшигт таван цэг8 сар 22. 17:35"Монголын үлэг гүрвэлийн олон улсын судалгааны төсөл” хэрэгжинэ8 сар 22. 17:34Японд далайн урсгалаас эрчим хүч гарган авах төхөөрөмжийн туршилт амжилттай болжээ8 сар 22. 17:30Ким Чен Ун цэрэггүй бүсэд нууцаар айлчилжээ8 сар 22. 17:25Унтаж байх үедээ ч өөхөө шатаах гайхалтай "Жор"8 сар 22. 17:21Харьцуулалт: Селин Дион уу Леди Гага юу8 сар 22. 17:20Саудын Араб улстай хамтарсан махны үйлдвэр барих ажлын хэсэг байгуулна8 сар 22. 17:19Флойд Мейведер, Конор Макгрегор нар 25 сая долларын төлөө тулалдана8 сар 22. 17:15Бадминтоны 2017 оны Дэлхийн аварга эхэлнэ8 сар 22. 17:10Г.Димитров анхны Мастерс цомоо хүртлээ8 сар 22. 17:05Трамп: Афганистанаас цэргээ татмаар ч “Исламын улс”, “Аль Кайда” бэхжих учир боломжгүй8 сар 22. 17:01И.Лампарт Вуэльта Испаниа уралдааны анхны түрүүгээ хүртлээ8 сар 22. 17:00Энэ өдөр дэлхийн түүхэнд8 сар 22. 16:55Тарваганы бөөс, бүүрэгт хазуулсан бол мэргэжлийн байгууллагад яаралтай хандаарай8 сар 22. 16:50Бруклин Бекхэм, Хлоя Морец нар эргэн нийлжээ8 сар 22. 16:47Майкл Дуглас өвөө болно8 сар 22. 16:45Мэтт Даусон мэс засалд орно8 сар 22. 16:40Трампын бэр хөлөө гэмтээжээ8 сар 22. 16:35Гэр бүл салах шалтгаан8 сар 22. 16:30Ногоон тивийн Австрали Шар тивийн АШТ-нд түрүүллээ8 сар 22. 16:25Нийслэлийн Ерөнхий боловсролын 16 сургуулийн орчныг аюулгүй болгож байна8 сар 22. 16:20Хөвсгөл аймагт цас орж байна8 сар 22. 16:13Зүүн эргэхийг хориглохыг иргэдээсээ асууж, илүү боловсронгуй болгохыг үүрэг болголоо8 сар 22. 16:10Нүүрний улайлт арилгах8 сар 22. 16:10Азаиа Томас хэзээ эдгэрэх нь тодорхойгүй8 сар 22. 16:05Нас барсан ялтныг цуврал алуурчин болохыг баталжээ8 сар 22. 16:00
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.