8-р сарын 12
10 цаг 07 минут

Ж.Барамсай: Биегүй сүүдрүүд

Сүүдэр гэрлийн хүчээр амь зуудаг ч тас харанхуй шөнө ч эзнийхээ дэргэд сүг шиг дагана. Сүүдэр эзнийхээ нүгэл буяныг гарцаагүй мэднэ. Өдөр шөнө ялгагдахгүй бүрсгэр саарал цагаан оршуулгын газар олон сүүдэр тэнэж явна. Эзнээ алдсан сүүдрүүд амьд сэрүүнд нь "бараа" болж явсан биеэ одоо бол үхдэл эрцгээнэ. Хүүрийн газар хон хэрээ гуаглан, салхины аясаар энд тэнд ганц нэг сэнс эргэлдэнэ. Хааяа нэг шарилаас нөгөө рүү оготор хулгана гүйж орно. 

Сүүдрүүд дөрвөлжин саарал цемент болгоныг тонгойн харж 
явна. Зарим нь үхдэл, биеэ олов бололтой. Босоо хүний дайтай чулуу толгойн тушаа нь босгосон шарилын дэргэд нэгэн бүдүүн хар сүүдэр тухлан суугаад ярьж эхлэв.
- Нарт ертөнцөд амьд байх хугацаанд чинь чамайг дагасан. Би харанхуйд цагаан гэгээтэйд хар явсан чиний дагуул чиний сүүдэр чинь байна. Одоо миний ярих цаг болж чиний сонсох цаг иржээ, Өнгөрч одсон чиний бүх явдлыг хүмүүст дэлгэхээр би ирлээ гэхэд газрын хүүр "Намайг энд хэвтэж байхад чи гадна байх ёсгүй, сүнсгүй муу сүүдэр бүү сүрдүүл" гэж уцаарлавал сүүдэр ташаа тулан ханхайж шарилын хөшөө чулууг өшиглөөд,
- Гучин найман онд чи хорин хэдэн настай, ташаандаа нагаан буутай нүдэндээ цагаан шилтэй, энгэртээ гинжин оосор унжуулж халааснаасаа цаг гарган харсан дотоод яамны гялалзсан төлөөлөгч явснаа санаж байна уу? гэж асуув.
- Саналгүйдээ, гэхдээ одоо юу ч үлдэлгүй хувхайрчээ.
- Yгүй дээ чиний ар гэр үр удамд их юм үлдсэн. Аманд чинь байсан зургаан шүдний алтан бүрээс хадгаламжинд байгаа найман зуун мянган төгрөг, Заяын хүрээний гавж ламтны шүтээн алтан бурхан атганд багтахгүй чүнчигноров хөөрөг цөм чамд буудуулж алуулсан хүмүүсийн юм...
- Мөн байлаа ч би эдэлдгээ эдэлж жаргадгаа жаргасан болохоор аз л болж дээ.
- Нөхрийг нь барьж алаад авгайтай нь нөгцөж байсан тэр гаслант өдрүүдийг чи сана. Чамд байцаагдаж тамлагдан тарчилж үхэгдсийн сүнс, чиний сүнсийг тамд аваачиж хаясан.
- Сүүдэр минь чи хичнээн дэвхцлээ ч би хийдгээ хийж хождогоо хожсон. Одоо энд жаргаж хэвтэнэ.
- Чиний ясыг өндөлзүүлж, үр удмыг чинь гутаан доромжилж байгаач чи юугаа мэдэх билээ,
- Мэдлээ ч намайг яаж ч чадахгүй. Yлдсэн цөм хохь нь болог
- Чиний нүгэл амьддаа гараагүй үхсэн хойноо сүнс чинь тамд очиж зовлонгийн далайд унасан. (Сүнс чинь тас харанхуй нүхэнд амьдарч тархи руугаа буудуулж үхэх тавилантай тарвага болсон. Энэ сүүдэр үхдэл биетэйгээ ийнхүү ярилцаж байхад өөр нэг толгойгүй сүүдэр газар дорхи цогцостойгоо шивнэлдэнэ.)

- Та минь амгалан нойрсож байна уу? 
- Амгалан даа. Хорин долоохон насалж хорвоод хийсэн нүгэлгүй мөртөө толгойгоо тас цавчуулсан болохоор энд хэвтэх гомдолтой л юм.

- Таны нэр мөнхөд үлдэж алтан үсгээр бичигдсэн сүнс чинь диваажинд очсон. Та эх орондоо буян хийсэн гавьяатай хүн.
- Алтан саатай пагон хадсан ахмад, өдөн малгайтай үйтэн хуартай хүүхэнтэй гуулин хөгжмийн аяар эргэж байсан тэр оройгоо ногоон малгайтнуудад баригдаж билээ. Буудуулах тийм ч амар юм биш билээ. Булуулах нүхээ би нар зөв гурав тойрсон шүү!
- Бие минь чамайг эргэж төрөхөд сүүдэр чинь болохсон гэж их бодсон өөрийн чинь сүнс гандан хийдэд шавилан сууж байгаа ламд шингэсэн. Буян нүгэл хоёрын ялгаа одоо гарч байнаа.
- Сүүдэр чи эргэн ирж надтай хууч хөөрч монголын минь тухай ярьж байгаач. Юу болж байгааг мэдэхгүй би газрын хөрсөнд чичрэн уйдсаар байх юм.
Сүүдэр бие хоёр мэгшин уйлцгаав. Сүүдэр санаашран "Чамайг цаазалж үй олны цусаар гараа будахад оролцогсдын зарим нь гэм зэмгүй явж байна. Хорвоо бөөрөнхий болохоор эргэлдсээр л байх юм хэмээн сүүрс алдав.
Хүүрийн газар биегүй сүүдрүүд мөнх нойрссон эзэдтэйгээ ярилцсаар л ... Зарим сүүдэр орилон хашгирч, зарим нь занаж зүхсэн хараал хэрүүл болцгооно.
- Муу бэртэгчин чи босоод ир! Монгол үндэстнийг бараг устгах гэж байлуу? Буун дуугүй хэлмэгдэл явуулахад чи оролцсон, мал буяныг хурааж сүм хийдийг галдан шатааж үнэт соёлыг устгаж эх орны баялгийг гадаадад цөлмөн гаргаж байсныг чинь өнөөдөр шүүж байна. Улсын хөрөнгөөр туйлж баян цатгалан амьдарч явсныг чинь жигшиж байгааг чи мэд! хэмээн нэг сүүдэр хашгичихад өөр нэг сүүдэр "Хүний ёсоор хальсан тандаа буян үйлдэх минь. таны нэр мөр хоёр цагаан болохоор үр сад удам судар чинь сайн сайхан яваа гээд нулимс унагана. Сүүдрүүд дагаж явсан эздийнхээ амьгүй шарилтай ийнхүү ярилцсаар.
Зэвгэр хүйтэн салхи үлээн хүүгэж том том хон хэрээнүүд лэглийн сууна.
Оршуулгын газар чив чимээгүй ч бүдэг саарал сүүдрүүд буг чөтгөр гэлтэй сүүдэгнэнэ.
1990

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод цаг агаар сэрүүхэн байна8 цаг 18 минутын өмнөХодоодны шархтай хүн тамхи татаж болохгүй8 цаг 27 минутын өмнөТ.Дэлгэрмөрөн: Гадаадад очиж ажилласнаас эндээ “од” байсан дээр...8 цаг 38 минутын өмнөСураггүй алга болсон хүүхдүүдийг дурсах өдөр тохиож байна8 цаг 48 минутын өмнөЦэргийн төв эмнэлгийн эмч нар АНУ-ын эмч нартай хамтран 20 гаруй хүнд үнэ төлбөргүй хагалгаа хийж байна8 цаг 57 минутын өмнөЯпон бүсгүйчүүдийн жингээ барих нууц-13 өдрийн дэглэм9 цаг 8 минутын өмнөГүржийн бөх Точиношин башёг улам сонирхолтой болголоо9 цаг 13 минутын өмнөНӨАТ-ын баримтаар хожсон 50 сая төгрөгийг эмчилгээндээ зориулна гэв9 цаг 18 минутын өмнөХахуул авсан цагдаад тэнсэн харгалзах ял оноожээ9 цаг 28 минутын өмнө“Байгалиа хамгаалъя“ аян эхэлснээс хойш 54 зөрчил илрүүлж, долоон зөрчилд 21 сая төгрөгийн торгууль ногдуулжээ9 цаг 37 минутын өмнөШведийн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Монголд айлчилна9 цаг 48 минутын өмнөУдирдах хорооны хурал боллоо9 цаг 58 минутын өмнөИргэний эрх тэгш байх нөхцөлийг алдагдуулсан гэж Цэц дүгнэлээ5 сар 25. 16:25Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын сорилыг нээлттэй болголоо5 сар 25. 16:15Асашёорюү: Зээ дүү маань жонидан зиндаанд түрүүлсэн байна5 сар 25. 16:08Ил задгай худалдаа эрхлэгчдийг албадан нүүлгэнэ5 сар 25. 16:06Г.Мишээл: Хүн болгон нийслэл бараадвал аймгуудын театр эзгүйрнэ5 сар 25. 15:50ТҮЦ эрхлэгчдийн саналыг журамд тусгаж шийдвэрлэхийг үүрэгдлээ5 сар 25. 15:45Та үүнийг мэдэх үү: Улаагчины Хар нуур5 сар 25. 15:31Оросуудад саятан болох том боломж нээгдлээ5 сар 25. 15:30Г.Мишээл: Хүн болгон нийслэл бараадвал аймгуудын театр эзгүйрнэ5 сар 25. 15:27Үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг эрчимжүүлж байна5 сар 25. 15:25А.Эрдэнэ-Очир-Хар нүдэн5 сар 25. 15:21Амжилтанд хүрсэн хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 10 дадал5 сар 25. 15:20МУГТ М.Уранцэцэг, МУГТ Д.Амартүвшин нар хүрэл медалийн төлөө барилдана5 сар 25. 15:15"Засгийн газрын цом- 2018" тэмцээнд Эрчим хүчний яам оролцорхгүй гэв5 сар 25. 15:12Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ5 сар 25. 15:10Нацу башё: Макүшитагийн түрүү Монголынх болов5 сар 25. 15:03Солонгос эмэгтэйчүүд үр хөндүүлэхийн эсрэг хуулийг цуцлахыг шаардаж жагсчээ5 сар 25. 14:58Хойд Солонгос гадаадын сэтгүүлчдэд цөмийн зэвсэг бүтээж, туршиж байсан байгууламжийг үзүүлжээ5 сар 25. 14:49
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.