8-р сарын 12
9 цаг 27 минут

"Брэйнг трэйдинг" компани Улаанбаатар Хангарьд багийн залуусыг шагналаа

Япон Улсын Уцономия хотод болсон ОУСБХ-ны 3х3 (FIBA 3x3)-ийн Их Дуулга тэмцээнд (FIBA 3x3 World Tour) амжилттай оролцож шилдэг 4-т шалгарсан Улаанбаатар Хангарьд багийн залууст "Монголын сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залууст бахдал, үлгэр дуурайлал, итгэл төрүүлж сагсан бөмбөгийн түүхэн амжилт" үзүүлсэн хэмээн талархаж Э. Хишигдэлгэр захиралтай "Брэйнг трэйдинг" компани 2,000,000 төгрөг, өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.

Олимпийн наадмын шинэхэн төрөл болсон 3х3 төрлөөр өндөр амжилт үзүүлж Монгол Улсынхаа нэрийг тив дэлхийд цуурайтуулж Олимпод оролцох том зорилготой 3х3-ийн баг тамирчдыг хувийн хэвшлийн зүгээс өөрсдийн санаачлагаар бодитоор дэмжиж буй "Брэйнг трэйдинг" компаний хамт олонд маш их баярлалаа.

Дэлхийн чансааны өндөр оноо цуглуулах, FIBA 3x3 ОУ-ын цуврал тэмцээнүүдэд оролцоход хамгийн том хүндрэл бол тэмцээнд оролцох зардлын асуудал байгаа ба Л. Мягмаржав ерөнхийлөгчтэй Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо ганцаараа эдгээр асуудлуудыг шийдвэрлэж байгаа юм.

Тамирчдад өндөр амжилт үзүүлэхэд хожил, хожигдол бүртэй хамт байж дэмждэг Монгол түмний урам, дэмжлэг юу юунаас илүү чухал байдаг билээ.

Энэ сарын 18-19-ны өдрүүдэд FIBA 3x3 ээлжит гранпри Словени Улсын Любляна хотод болох "FIBA 3x3 Samsung Ljubljana Challenger"-т оролцохыг Улаанбаатар Хангарьдыг уриад байгаа юм.

Сагсан бөмбөг өндөр хөгжсөн буурал тивийн гранприд Ази тивээс зөвхөн Монголын багийг урьсан нь нэр төрийн хэрэг юм.

Манай баг энэхүү гранприд оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа ба "Брэйнг трэйдинг" хамт олны дэмжлэгийг энэхүү тэмцээнд оролцох замын зардалдаа зарцуулж, та бүхнийхээ итгэлийг алдахгүй амжилттай оролцохыг хичээх болно.

Дэлхийн Их Дуулгад шилдэг 4-т орсон Улаанбаатар Хангарьд багийн тамирчдыг хүлээн авч уулзан анхны дэмжлэгийг Брэйнг Трейдингийн хамт олон ийнхүү өглөө.

Олимпийн шинэхэн төрөл Сагсан бөмбөгийн 3х3-ийн баг тамирчдаа дэмжиж буй "Брэйнг трэйдинг" компаний хамт олон шиг байгууллага, хамт олон улам олон болох болтугай.

Эх сурвалж: 3x3 Mongolian Basketball Association

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Таканохана-Исэгахама гэсэн хоёр багшийн сөргөлдөөн ёкозүна Харүмафүжи аваргад муугаар нөлөөлж байна6 цаг 40 минутын өмнөКюүшюү башё: Ёкозүна Хакүхо ганцаараа башёг тэргүүлж эхэллээ.8 цаг 18 минутын өмнөОй ба уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Монгол Улс бусдын хамт урагшилж байна8 цаг 57 минутын өмнөГорьдож хөх хавдах үед хэрэглэх ардын арга9 цаг 27 минутын өмнөХүүхэд хурхирах осолтой9 цаг 32 минутын өмнөОлимпийн гудамж дахь моднуудыг тайрсан талаарх мэдээлэлд тайлбар өглөө9 цаг 37 минутын өмнөКеничи Кмото олимпийн мөнгөн медалиа гардлаа9 цаг 42 минутын өмнөХүн амын 40.9 хувь нь гэртээ дам тамхидалтад өртөж байна9 цаг 47 минутын өмнөМогойноос айх айдсыг чинь үгүй хийх хөөрхөн могойнууд11 сар 17. 17:31Ж.Цолмон: Он цагийн нэгэн зурвасыг хойч үедээ үлдээлээ11 сар 17. 17:2110 шилдэг эмэгтэй реппер11 сар 17. 17:15Туркт цэргийн атташе суулгахаар судалж байна11 сар 17. 17:12Ш.Хишигмаа: Залбирал11 сар 17. 17:10Н.Энхболд сайд элчин сайдуудыг хүлээн авч уулзлаа11 сар 17. 17:07Жонни Депп клипэнд тоглов (видео)11 сар 17. 17:00АНУ-ын сенат Пентагон /БХЯ/-ы төсвийг 700 тэрбум доллараар баталлаа11 сар 17. 16:55Японы эдийн засгийн хөгжил хэт удааширчээ11 сар 17. 16:45Цайныхаа дээжийг халуунаар нь өргөж болохгүй11 сар 17. 16:41Тьерри Нэвилл сорил тэмцээнд тэргүүллээ11 сар 17. 16:38Дуучин Б.Энхбаяр тоглолтоо орон нутгаар хийж явна11 сар 17. 16:33Г.Отгонцэцэг "Казахстаны шилдэг тамирчин" санал асуулгад тэргүүлж байна11 сар 17. 16:30МАН дүрмээ шинэчилнэ11 сар 17. 16:25Удам дамжсан уурхайчин11 сар 17. 16:21Ж.Төмөрсүх: Байгаль хамгаалагчид бидний сэтгэлд эх орноо хамгаалах зорилго үргэлж хадаатай байдаг11 сар 17. 16:15Евролигийн VII тойргийн шилдэг тоглогч тодорлоо11 сар 17. 16:03Миний байрны ах нар 70-аад оны бацаанууд11 сар 17. 16:00Сэтгэлзүйч, одон орон судлаач Б.Цэцэгмаа: БАЙГАЛИЙН МЭДРЭМЖЭЭР УРТ НАСАЛЖ БОЛНО11 сар 17. 15:57Танихгүй эмэгтэй айлын хүүхэд андуурч авч явжээ11 сар 17. 15:52Хотын дарга нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүрэг өглөө11 сар 17. 15:46Олимпийн хотхонд 5G интернэт хэрэглэнэ11 сар 17. 15:41
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.