8-р сарын 12
9 цаг 35 минут

Универсиад наадамд 14 жүдоч хүч үзнэ

Тайваний Тайпей хотноо энэ сарын 19-30-нд зохион байгуулагдах дэлхийн оюутан, залуучуудын зуны Универсиад наадмын жүдо бөхийн төрөлд Монгол улсын шигшээ багийн 14 жүдоч хүч үзэхээр боллоо. Универсиад наадмын жүдо бөхийн төрөл энэ сарын 20-24-нд болох бөгөөд манай залуучуудын шигшээ баг, "Будапешт-2017" ДАШТ-д оролцох багтайгаа хамт "Говь ресорт" амралтын баазад бэлтгэл сургуулилтаа базааж байна. Универсиад наадамд манай улс нийтдээ 10 алт, 14 мөнгө, 27 хүрэл медалийг хүртсэн амжилттай бөгөөд 2015 оны Кванжугийн Универсиад наадмаас гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа алтан медаль хүртэж байсан түүхтэй. Үүнээс өмнө 1999 онд Испанийн Малльоркад болсон 20 дахь удаагийн Универсиад наадмаас МУ-ын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар анхлан алтан медаль хүртжээ. Мөн 2007 оны Тайландын Банкокт болсон 24 дэх удаагийн Универсиад наадмаас МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа алтан медальтай эх орондоо ирж байв.
Универсиад наадамд оролцох Монгол Улсын шигшээ баг:
Эрэгтэй:
60 кг: Б.Мягмардорж /ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо/
66 кг: Б.Эрхэмбаяр /"Увс нуур" дэвжээ/
73 кг: С.Баяртүвшин /"Увс нуур" дэвжээ/
81 кг: Д.Гаажадамба /"Женко" клуб/
90 кг: Э.Мөнхжаргал /ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо/
+100 кг: Б.Сугаржаргал /"Женко" клуб/
Эмэгтэй:
48 кг: Г.Наранцэцэг /Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо/
52 кг: Г.Ганцэцэг /ХХЕГ-ын "Хилчин" спорт хороо/
57 кг: Ц.Хулан /ХХЕГ-ын "Хилчин" спорт хороо/
63 кг: Б.Баасанжаргал /ХХЕГ-ын "Хилчин" спорт хороо/
70 кг: М.Даваасүрэн /"Боржин төв" дэвжээ/
+78 кг: Э.Гандиймаа /ХХЕГ-ын "Хилчин" спорт хороо/
Дасгалжуулагч: Х.Цагаанбаатар, О.Болд-Эрдэнэ

Эх сурвалж: Mongolian Judo Association

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.4.138Зочин   • 2017, 8 сарын 12. 9 цаг 44 минут

14 биш 12 хүн байна. Тоо мэддэггүй юм уу? Хүний хэлсэн зүйлийг зөв ойлгох, цаасанд буулгах чадваргүй амьтан уу,

Шинэ мэдээ

Улаанбаатар Гаруда баг Канадын гран прид өрсөлдлөө8 цаг 48 минутын өмнөНагоя башёд сэкиваке Митакеуми түрүүллээ7 сар 22. 12:12Үерийн голомтод цэвэрлэгээний болон халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна7 сар 22. 11:34Тэмцээнд 600 гаруй тамирчин оролцож байна7 сар 22. 11:31Сүхбаатарын талбайд элэгний үзлэг оношилгоо хийнэ7 сар 22. 11:10К.Мбаппе: Зургаан настайгаасаа дэлхийн аварга болохыг мөрөөдсөн7 сар 22. 11:08“Нүүдэлчин Монгол” наадмыг 8–р сард Хүй Долоон Худагт зохион байгуулна7 сар 22. 10:53Дэлхийд ноёрхохын төлөө Ангорын дэргэдэх шийдвэрлэх тулалдаан7 сар 22. 10:50Монголын бодибилдингчид Хятадын гранпригаас дөрвөн медальтай7 сар 22. 10:45Та үүнийг мэдэхүү: Галбын говь7 сар 22. 10:27Сонирхогчдын Сүмогийн Азийн АШТ, Залуучуудын ДАШТ-үүдэд амжилттай оролцож байна7 сар 22. 10:25Та үүнийг мэдэх үү: БҮРДЭНЭ БУЛАГ7 сар 22. 10:04Хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ7 сар 21. 18:28Монголын Оюун Ухааны Академийнхан "Гайхамшигт хүмүүс нэвтрүүлэгт уригджээ7 сар 21. 17:52Долдугаар сарын 27-нд хамгийн урт сар хиртэлт болно7 сар 21. 15:16Ажилдаа цагтаа очихын тулд шөнөжингөө алхсан залууд захирал нь машинаа бэлэглэжээ7 сар 21. 15:12Г.Галбадрах: “Бэлэг цуглуулах” гэдэг зовлон7 сар 21. 14:48Т.Ариунаа: "Хайрлах учиртай"7 сар 21. 13:22Гайхалтай мэдээ: К2 МОНГОЛЫНХ7 сар 21. 12:45Эхийн талын эмээ – хүүхдийн амьдралд хамгийн чухал хүн7 сар 21. 12:33Мөнгөөр тасрахгүй байя гэвэл...7 сар 21. 12:33Монгол монголоо барьж идэх юмаа гэж...7 сар 21. 12:26Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байсныг иргэдийн хүсэлтээр зогсоожээ7 сар 21. 12:04"Их говийн тэнгэрлэг залуус 98 холбоо" 20 жилийн ойн хүрээнд Даланзадгадаа тохижуулав7 сар 21. 11:58Д.Батцэцэг: Өөрөөрөө байгаа нэгнийг өнгө мөнгөтэй нь дараад байх юм7 сар 21. 11:45Баянзүрх дүүргийн хэмжээнд 7 цэгт нийтийн тээврийн зогсоолыг цогц байдлаар шийднэ7 сар 21. 10:18Долоон аймгийн 55 сумын цахилгааныг холбоод байна7 сар 21. 10:14Далан сувгийн орчимд зөвшөөрөлгүй барьсан барилгаас үүдэн авто замуудад эвдрэл үүсээд байна7 сар 21. 10:10Баян-Өлгий аймаг руу тусламжийн цуваа хөдөллөө7 сар 21. 10:08Чөлөөт бөхийн охидууд дахин 3 медаль зүүлээ7 сар 21. 8:35
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.