8-р сарын 12
9 цаг 47 минут

Монгол улсаас цагдаагийн Олимпийн хос медальтан төрлөө

 Дэлхийн цагдаагийн спортын их наадам наймдугаар сарын 7-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод амжилттай үргэлжлэн явагдаж байна. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг 17 дахь удаагийн наадамд дэлхийн 96 гаруй орны 10 мянга гаруй тамирчин олимпийн болон спортын бусад 55 төрөлд өрсөлдөж байна.

Өчигдөр Цагдаагийн олимпийн их наадмын дугуйн спортын төрөлд ОБЕГ-ын "Аврагч Спорт Хороо"-ны тамирчин, ОУХМ Эрдэнэбатын АЛТАН-ОЧИР хол, ойрын зайнд уралдаж алт, хүрэл хос медаль хүртэж цагдаа, аврах хүчний байгууллагын дэлхийн аварга болж байна. Э.АЛТАН-ОЧИР нь Өвөрхангай аймгийн уугуул, энэ жил 22 настай, дугуйн спортоор хичээллээд 4 жил болж байна. Тэрээр олон улсын чанартай спортын 20 гаруй тэмцээн уралдаанд улс эх орноо төлөөлөн амжилттай оролцсон бөгөөд энэ удаад ийнхүү дугуйн төрөлдөө хос медаль хүртсэн анхны эрэгтэй тамирчин боллоо.
Өмнө нь 2015 оны Цагдаагийн олимпоос манай улс дугуйн төрлөөр хос алтан медаль хүртэж байсан удаатай. 
Ази тивийн аварга, цагдаагийн дэслэгч Түвшинжаргалын ЭНХЖАРГАЛ энэ төрлөөр гурван хос алтан медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болж байсан юм. Дашрамд дуулгахад энэ хоёр тамирчин хоёулаа нэг багшийн шавь нар юм. Цагдаагийн ахмад, ОУХМ 
Түмэн-Өлзийгийн ДАВААТОГТОХЫН дасгалжуулалтаар дугуйн спортын анхны гараагаа эхлүүлсэн байна. Тэмцээн 08 дугаар сарын 17 хүртэл үргэлжилнэ.

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

178.199.118.26Зочин   • 8 сарын 13. 20 цаг 52 минут

ta nartaa mash ich bayarlalaa. az jargal amjilt hysie

103.26.194.94Зочин   • 8 сарын 13. 14 цаг 27 минут

АН - ХАНААС 20 ТЭРБУМ ДОЛЛАРАА АВЬЯ . УЛС ДАМПУУРАХ ДЭЭРЭЭ ТУЛВАЛ МУУСАЙН ХУЛГАЙЧ НАРЫГ АРЧИНА ШҮҮ .

202.9.42.219Монгол ээж   • 8 сарын 13. 13 цаг 51 минут

Сайхан мэдээ байна тамирчиндаа спортын ендер амжилт аз жаргал хусье

66.181.179.235Засс   • 8 сарын 13. 11 цаг 47 минут

Энд сүржигнээд байх зүйл алга. Монголын оуюн уханы спортод дэлхийн аврага болоод ирсэн. Нэг ч хүн ирэхэд нь угтаж аваагүй. Олимпын аврага биш л бол ач холбогдол өгдөггүй бололтой. Хог новшоор дүүрсэн мэдээ мэдээлэл тавих юм. Улс орон дампуурах гээд цаана чинь ЗГ донслоод.байхад. ямар завтай юм бичдэг юм.

202.9.42.219Засс-т   • 8 сарын 13. 13 цаг 53 минут

Чи харин эерэг инергит мэдээг доромжилдог естой тэнэг байнадаа

59.153.112.190Зочин   • 8 сарын 13. 8 цаг 57 минут

ШАЛ ТЭНЭГ ГАРЧИГ

103.26.194.94Зочин   • 8 сарын 12. 22 цаг 37 минут

Хөдөлмөрийн баатар цол олгоё .

27.123.212.129Зочин   • 8 сарын 12. 19 цаг 12 минут

Манайхан л амжилтгүй хэдэн тамирчингаа урадуулаад бгаа болохоос энд чинь ээгийн цагдаа нар ордог юм

112.72.11.121zochin   • 8 сарын 12. 14 цаг 54 минут

Mundag yumaa bayar hurgye

202.9.40.4Зочин   • 8 сарын 12. 14 цаг 02 минут

za amjilt 1 nid ahlah deslegch nuguud ahmad uguh baih shv

Шинэ мэдээ

Дэлхийн цаатны холбооны чуулга уулзалт боллоо8 сар 22. 17:50Өөрийгөө бүтээж чадсан инстаграм модель8 сар 22. 17:50Өдөр бүр аяга дарс уух зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг8 сар 22. 17:45Яргуй цэцэг итгэл найдварыг бэлэгддэг8 сар 22. 17:40Богино хугацаанд турааж эрүүлжүүлэх гайхамшигт таван цэг8 сар 22. 17:35"Монголын үлэг гүрвэлийн олон улсын судалгааны төсөл” хэрэгжинэ8 сар 22. 17:34Японд далайн урсгалаас эрчим хүч гарган авах төхөөрөмжийн туршилт амжилттай болжээ8 сар 22. 17:30Ким Чен Ун цэрэггүй бүсэд нууцаар айлчилжээ8 сар 22. 17:25Унтаж байх үедээ ч өөхөө шатаах гайхалтай "Жор"8 сар 22. 17:21Харьцуулалт: Селин Дион уу Леди Гага юу8 сар 22. 17:20Саудын Араб улстай хамтарсан махны үйлдвэр барих ажлын хэсэг байгуулна8 сар 22. 17:19Флойд Мейведер, Конор Макгрегор нар 25 сая долларын төлөө тулалдана8 сар 22. 17:15Бадминтоны 2017 оны Дэлхийн аварга эхэлнэ8 сар 22. 17:10Г.Димитров анхны Мастерс цомоо хүртлээ8 сар 22. 17:05Трамп: Афганистанаас цэргээ татмаар ч “Исламын улс”, “Аль Кайда” бэхжих учир боломжгүй8 сар 22. 17:01И.Лампарт Вуэльта Испаниа уралдааны анхны түрүүгээ хүртлээ8 сар 22. 17:00Энэ өдөр дэлхийн түүхэнд8 сар 22. 16:55Тарваганы бөөс, бүүрэгт хазуулсан бол мэргэжлийн байгууллагад яаралтай хандаарай8 сар 22. 16:50Бруклин Бекхэм, Хлоя Морец нар эргэн нийлжээ8 сар 22. 16:47Майкл Дуглас өвөө болно8 сар 22. 16:45Мэтт Даусон мэс засалд орно8 сар 22. 16:40Трампын бэр хөлөө гэмтээжээ8 сар 22. 16:35Гэр бүл салах шалтгаан8 сар 22. 16:30Ногоон тивийн Австрали Шар тивийн АШТ-нд түрүүллээ8 сар 22. 16:25Нийслэлийн Ерөнхий боловсролын 16 сургуулийн орчныг аюулгүй болгож байна8 сар 22. 16:20Хөвсгөл аймагт цас орж байна8 сар 22. 16:13Зүүн эргэхийг хориглохыг иргэдээсээ асууж, илүү боловсронгуй болгохыг үүрэг болголоо8 сар 22. 16:10Нүүрний улайлт арилгах8 сар 22. 16:10Азаиа Томас хэзээ эдгэрэх нь тодорхойгүй8 сар 22. 16:05Нас барсан ялтныг цуврал алуурчин болохыг баталжээ8 сар 22. 16:00
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.