8-р сарын 13
13 цаг 38 минут

Нүүрний арьс арчилгаа

Залуу сайхан харагдах нь арьс арчилгаатай салшгүй холбоотой. Эрүүл саруул амьдралын хэв маяг, зохих ёсоор зөв арчилсан үед арьсны гаднах давхарга буюу эпидермис нь сар тутам бүрэн шинэчлэгдэж байдаг. Ийм арьс  эрүүл, толигор байдаг.

Шалтгаан

Жишээлэхэд, нас ахих, тослог арьстай үед арьсны эвэрлэг  бүрхүүлийн хуулралт удааширч арьс зузаардаг. Үүнээс гадна наранд шарах үед арьс нь хэт ягаан туяанаас хамгаалахын тулд зузаардаг. Мөн арьсны хөгшрөлтөнд хүйсийн ялгаа их нөлөө үзүүлдэг. Юуны өмнө эрэгтэй хүний арьс нь эмэгтэй хүнийхийг бодвол 20% илүү зузаан, бөх бат байдаг. Хоёрт, эрэгтэйчүүдийн шингэн алдаж, хуурайшихдаа бага. Гуравт, эрэгтэйчүүдийн арьсны цусан хангамж илүү идэвхтэй байдаг тул шинэчлэгдэх үйл явц нь ч илүү эрчимтэй байдаг. Дөрөвт, эрэгтэйчүүдийн арьс нь эмэгтэйчүүдийнхээс илүү их хэмжээний меланин ялгаруулдаг тул хэт ягаан туяанаас ч илүү их хамгаалттай байдаг. Тавдугаарт нь, эрэгтэй хүний холбогч эдийн онцлогоос үүдээс эрэгтэйчүүдэд хэзээ ч целлюлит үүсдэггүй.  Зургаад нь, эрэгтэйчүүдийн хөгшрөлтийн үйл явц эмэгтэйчүүдийнхээс 5-7 жилийн хойно эхэлдэг. Хэрэв эрэгтэйчүүд энэ бүх давуу талаа бүрэн ашиглаж чаддаг байсан бол эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү олон жилээр залуу харагдах боломжтой юм. Харамсалтай нь, тамхи, архи, стресс нь дийлэнх эрчүүдийн хувьд энэ бүх давуу талыг үгүй болгож орхидог.

Арчилгаа

Гэрийн буюу энгийн нөхцөл дэх арьс арчилгаа нь өглөө ба оройных  гэж хуваагддаг. Үе шат бүр нь дотроо цэвэрлэгээ, сэргээлт, эрчимт арчилгаа, хамгаалалт гэсэн хэсгээс бүрддэг.

Арьсыг саван ашиглалгүйгээр өглөөд гель, эсвэл угаагч шингэнээр, оройдоо үүн дээр цэвэрлэгч сүүнцэр нэмэн цэвэрлэж байх нь хамгийн зохистой гэж үздэг. Өглөө, эсвэл орой гэж ялгалгүйгээр сэргээлтийг цэвэрлэгээний дараа хийх ёстой. Эрчимтэй арчилгаа гэдэг нь өглөөд өдрийн тос, оройд нь шөнийн тос хэрэглэхийн хэлдэг. Өдрийн тос нь арчилгаанаас гадна нүрний арьсныг нарын туяанаас хамгаалах, нүүр будалтын суурь болох гэсэн давхар үүргийг гүйцэтгэж байдаг. Нүүрний өдөр тутмын арчилгаанаас гадна арьсыг сэргээн залуужуулах нөлөө үзүүлдэг бусад арга гэж бас байдаг.

Маск

Хуурайших, наранд түлэгдэх, нүүрний арьс өнгө алдах, цэгтэн улайх, зовхины дор хөхрөх зэрэг олон асуудлыг тус тусад нь, эсвэл хавсруулах шийдэх нь арга нь нүүрний маск юм.  Хэрэв арьсны тосыг өдөр тутмын амралт гэж бодвол, маск нь хоёр аль нэг амралтанд тааваараа хоёр долоо хоног амарсантай дүйцнэ гэж болно.

Арьсанд жил тойроод л нэг янзын арчилгаа хийгээд байдаг юм биш улирал болгонд тохирсон зохистой арчилгаа хийх шаардлагатай байдгийг эмэгтэй хүн бүр мэдэж байгаа. Мэдэхгүй байлаа ч “ингэдэг гэнэ лээ” гэсэн жороор найзаасаа бус мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахаас нэрэлхэх хэрэггүй.

Гэхдээ дан ганц гоо заслын эмчилгээ хийгээд нүүрний арьсыг эрүүл, толигор байлгах боломжгүй байдгийг анхаарах хэрэгтэй. Жишээлэхэд,  зүрх судасны үйл ажиллагааны доголтолтой хүмүүсийн зовхи нь унижиж, дор нь хөхөрдөг, ходоод гэдэсний замын эмгэгтэй хүмүүсийн царай нь бор саарал өнгөтэй болдог, ходоодны үрэвслийн үед хамар дээрх судаснууд томордог, мэдрэлийн систем хэт ядаргаанд орсон үед нүүр жижигхэн үрчлээсээр дүүрэн болдог гэх мэт. Ийм учраас хүн гоо сайхны элдэв тос,  түрхлэг зэргийг хэрэглэж эхлэхийн өмнө гоо засалч эмчид үзүүлэн арьсны асуудлын цаана дотор эрхтэн зэрэгтэй холбоотой өөр ямар нэг эмгэг байгаа эсэхийг тодруулж, илэрвэл юуны түрүүнд тэдгээрийг эмчлэх хэрэгтэй байдаг.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Таканохана-Исэгахама гэсэн хоёр багшийн сөргөлдөөн ёкозүна Харүмафүжи аваргад муугаар нөлөөлж байна6 цаг 41 минутын өмнөКюүшюү башё: Ёкозүна Хакүхо ганцаараа башёг тэргүүлж эхэллээ.8 цаг 20 минутын өмнөОй ба уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Монгол Улс бусдын хамт урагшилж байна8 цаг 58 минутын өмнөГорьдож хөх хавдах үед хэрэглэх ардын арга9 цаг 28 минутын өмнөХүүхэд хурхирах осолтой9 цаг 33 минутын өмнөОлимпийн гудамж дахь моднуудыг тайрсан талаарх мэдээлэлд тайлбар өглөө9 цаг 39 минутын өмнөКеничи Кмото олимпийн мөнгөн медалиа гардлаа9 цаг 44 минутын өмнөХүн амын 40.9 хувь нь гэртээ дам тамхидалтад өртөж байна9 цаг 48 минутын өмнөМогойноос айх айдсыг чинь үгүй хийх хөөрхөн могойнууд11 сар 17. 17:31Ж.Цолмон: Он цагийн нэгэн зурвасыг хойч үедээ үлдээлээ11 сар 17. 17:2110 шилдэг эмэгтэй реппер11 сар 17. 17:15Туркт цэргийн атташе суулгахаар судалж байна11 сар 17. 17:12Ш.Хишигмаа: Залбирал11 сар 17. 17:10Н.Энхболд сайд элчин сайдуудыг хүлээн авч уулзлаа11 сар 17. 17:07Жонни Депп клипэнд тоглов (видео)11 сар 17. 17:00АНУ-ын сенат Пентагон /БХЯ/-ы төсвийг 700 тэрбум доллараар баталлаа11 сар 17. 16:55Японы эдийн засгийн хөгжил хэт удааширчээ11 сар 17. 16:45Цайныхаа дээжийг халуунаар нь өргөж болохгүй11 сар 17. 16:41Тьерри Нэвилл сорил тэмцээнд тэргүүллээ11 сар 17. 16:38Дуучин Б.Энхбаяр тоглолтоо орон нутгаар хийж явна11 сар 17. 16:33Г.Отгонцэцэг "Казахстаны шилдэг тамирчин" санал асуулгад тэргүүлж байна11 сар 17. 16:30МАН дүрмээ шинэчилнэ11 сар 17. 16:25Удам дамжсан уурхайчин11 сар 17. 16:21Ж.Төмөрсүх: Байгаль хамгаалагчид бидний сэтгэлд эх орноо хамгаалах зорилго үргэлж хадаатай байдаг11 сар 17. 16:15Евролигийн VII тойргийн шилдэг тоглогч тодорлоо11 сар 17. 16:03Миний байрны ах нар 70-аад оны бацаанууд11 сар 17. 16:00Сэтгэлзүйч, одон орон судлаач Б.Цэцэгмаа: БАЙГАЛИЙН МЭДРЭМЖЭЭР УРТ НАСАЛЖ БОЛНО11 сар 17. 15:57Танихгүй эмэгтэй айлын хүүхэд андуурч авч явжээ11 сар 17. 15:52Хотын дарга нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүрэг өглөө11 сар 17. 15:46Олимпийн хотхонд 5G интернэт хэрэглэнэ11 сар 17. 15:41
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.