9-р сарын 15
13 цаг 53 минут

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөч Х.Баттулга танаа өргөх нээлттэй захидал

ЭРХЭМ ХҮНДЭТ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
Х.БАТТУЛГА ТАНАА ӨРГӨХ НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ

Хүндэт  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон энэхүү захидлыг болгоон  уншиж буй нийт ард иргэд , уншигч та бүхний  энэ өдрийн амгаланг айлтган мэндчилж байна.

БЗД-ийн иргэдийн хувьд дүүрэгт үүссэн өнөөгийн нөхцөл байдалд ундууцан бухимдаж, олонхи иргэдийн санал бодлыг төлөөлөн аргагүйн эрхэнд энэхүү захидлыг илгээхэд хүрлээ.

2016 оны 10-р сард болсон орон нутгийн сонгуулиас хойших хугацаанд БЗД-ийн ИТХ болон ЗДТГ нь намуудын талцалд хуваагдан төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх зарчмыг умартан цалгардуулсанаас болж иргэд бид ажил амьдрал, бүх талаараа хохирсоор ирлээ.

Дүүрэг хороодын захиргааны хаалга давангуут хий хоосон улс төржсөн яриа эсвэл төр захиргааны үйлчилгээ үзүүлэх ёстой газар, хэлтсүүдэд суудлаа хамгаалан үлдэхээр өөр хоорондоо тэмцэлдсэн маргаанаас өөр ид шид харагдахгүй байна.

Баянзүрх дүүрэгт засаглалын хямрал нүүрлэжээ !!!

Өнгөрсөн 4 жил Баянзүрх дүүрэгт Ардчилсан намаас сонгогдсон Засаг дарга Д.Пүрэвдаваа гэгч этгээд эрх мэдлээ ашиглан дураараа авирлаж, хувийн ашиг сонирхлоор ажилласан нь намынх нь гишүүд болон жирийн иргэдийн дургүйцлийг хүргэж түүний явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа, хууль зөрчсөн увайгүй үйлдлүүдийн эсрэг нэгдэн тэмцсээр олон сарыг үзэж байна.

Д.Пүрэвдаваагийн удирдсан 4-н жилийн хугацаанд дүүргийн хөгжил хоцрогдож хогондоо дарагдлаа, хороодын үйл ажиллагаа зогсонги байдалд орж иргэдийн төрийн үйлчилгээ авах эрх бүрэн хязгаарлагдлаа.

Нийслэлийн хамгийн том дүүргээр тоглож, ард иргэдээ доромжилсон Д.Пүрэвдаваа гэгч эрхэмийн ганц хийдэг ажил нь албан тушаалын наймааг найз нөхдөөрөө хуйвалдан цэцэглүүлэх бөгөөд энэ нь ил болж хэвлэлийн баатар болсоор удлаа.

Гэтэл дээрх увайгүй нөхөр дүүргийн Засаг даргын албан тушаалаас зугтан алга болж Монгол Улсын Ерөнхийлөгч Таны Зөвлөхөөр ажиллахаар болж нуувчинд орсоныг саяхан сонсоод туйлаас их харамсаж байна.

Бүхэл бүтэн дүүргийг улс төрийн ашиг хонжооны үүр уурхай болгосон хүнээр Монгол улсын төрийн тэргүүн зөвлүүлээд суух нь хэр зохистой үйлдэл вэ?

Баянзүрх дүүрэгт үүссэн засаглалын хямралыг дээд цэгт нь тулгасан таны зөвлөх Д.Пүрэвдаваад хэн хариуцлага тооцох вэ?

Дүүргийн одоогийн хууль бус удирдлагууд нь Боловсролын хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Газрын алба гэх мэт иргэдэд хүртээмжтэй ажиллах ёстой салбаруудынхаа үйл ажиллагааг хаан боогдуулж тамгын газраасаа хөөж гаргасан байдал юуг харуулж байна вэ?

Дүүргийн Ардчилсан нам нь ч тэр, Ардын нам нь ч тэр олон удаагийн жагсаал цуглааныг хийсээр иргэдийн дунд зөрчилдөөн улам ширүүсч газар авсаар байна. Энэ нь цаашдаа юунд хүргэхийг төрийн тэргүүн, Ард түмний эв нэгдлийг эрхэмлэгч Монгол улсын Ерөнхийлөгч танд хамгийн их хамааралтай гэж бодож байна.

Энэхүү нээлттэй захидлаар дүүргийн  МАН болон АН-ын аль нэгнийх нь үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, буруу зөвийг шүүх гэсэнгүй.

Гагцхүү хууль ёсны дагуу дүүргийн иргэдийн сонголтоор сонгуульд ялсан нь бүрэн эрхээ хэрэгжүүлж, олонхи болж чадаагүй нь дүүргийн иргэдийн эрх ашгийг хүндэтгэн хамтран ажиллах зарчимийг хангаж, засаг захиргаа, төрийн албаа  эмхлэн байгуулахыг дүүргийн иргэд шаардсаар ирсэн ч өнөөдрийг хүртэл ахиц гарсангүй.

Баянзүрх дүүрэгт төрийн хууль хэрэгжихгүй, хууль ёсны Засаг даргагүй, Иргэдийн төлөөлөгчидийн хурал нь бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй нэг жилийг үдэж байгааг анхааралдаа авч, ард иргэдийн зөрчигдсөн  эрхийг хамгаалах үүднээс Намын эрх ашигийг ангид орхиж, төрийн тэргүүний ухаалаг бодлогыг Баянзүрх дүүрэгт  чиглүүлж өгнө гэдэгт  найдан Танд энэхүү нээлттэй захидлыг хүргүүлж байна.

Таныг хүндэтгэсэн: 

БЗД-ийн     2 дугаар хорооны иргэн Балжиннямын Галбадрах

3 дугаар хорооны иргэн Балингийн Бат-Очир

3 дугаар хорооны иргэн Жанчивдоржийн Өсөхбаяр

6 дугаар хорооны иргэн Намжигийн Дулмаа

9 дүгээр хорооны иргэн Нэргүйн Болормаа

 

2017 оны 09 дүгээр сарын 12

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.164Зочин   • 2017, 9 сарын 18. 13 цаг 05 минут

huts

103.229.122.202Зочин   • 2017, 9 сарын 18. 11 цаг 52 минут

Офщорчдын мөнгийг оруулж ирнэ гээд л том яриад байсан Офщорчид өөртэй чинь барьцаад юу гэж оруулж ирэх вэ дээ Харин таныг өөрийнхөө мөнгийг оруулаад ирвэл бусад нь хэлэх үггүй болж оруулахаас өөр аргагүй болох байх даа Гэтэл ерөнхийлөгч маань өөрийнхөө офщор дансны тухай огт дуугарахгүй юм Өөртөө хууль үйлчлэхгүй гэж бодоод байгаа юм байх даа Офщорын хувьд Монголчууд таныг л голлож анхааралтай ажиглаж байгаа даа

103.229.122.202Зочин   • 2017, 9 сарын 18. 11 цаг 47 минут

267 км зам тавиад урагш нь гаргах байсан нүүрсийг зам тавих мөнгийг идэж саатуулчихаад одоо 5000км тойруу замаар орос руу гаргана гэж гэрээ ашигтай хийлээ гээд л гайхуулаад байх юм Монголын ард түмнийг мөн ч их басамжлах юм даа

150.129.141.67   • 2017, 9 сарын 17. 20 цаг 23 минут

ТӨМӨР ЗАМЫН 700 ТЭРБУМ ИДСЭН ЛУЙВАРЧИН БАС ЮУ ОНИЛЧИХСОН ЗАНАЛТАЙ ХАРААД БАЙНА . ТӨРИЙН ОРДОН Ч НИЙТИЙН ЖОРЛОН БОЛЛОО ДОО . ДҮҮРЭН ХУЛГАЙЧ НАР БАЙНА .

85.97.70.129Зочин   • 2017, 9 сарын 17. 19 цаг 17 минут

Halaarai bolohgvi bhoo.bh gazar ni bishee.r

202.9.40.86Зочин   • 2017, 9 сарын 17. 14 цаг 45 минут

Ард түмнийхээ хөрөнгийг хулгайлсан хүн уг нь шоронд байх ёстой хүнийг ерөнхийлөгчөөр сонгосон доо одоо гутаж байна даа. Баас хатавч өмхийгөө алдахгүй гэдэгдээ, муу хүнээс сайн зүйл мөн төрдөггүй л юм байна даа.

66.181.177.247Нэрээ яах нь вэ барих уу   • 2017, 9 сарын 17. 11 цаг 47 минут

Нэг их шудрага хүн болох гэж зөвлөхөө болгосон пүрэвдаваагаа халж золигтох болов уу эсвэл өмөөрч тэнэгтэх болов уу харж л байя даа

103.229.120.81тэнэг   • 2017, 9 сарын 17. 9 цаг 14 минут

энэ баттулгаыг сонгох гэж яасан их дэмжив. гэтэл байж байгааг нь. очиж очиж эрдэнэчимэг, пүрэвдаваа байхдаа яахав дээ. ой гутаж байна. хайран сонгууль . ой гутаж байна.

66.181.176.9АЙСАН   • 2017, 9 сарын 17. 1 цаг 10 минут

49 хоног өнгөрлөө ОФШОР юу болов ална тална цаазална гээд байсан юу болов АЙСНУУ

103.10.21.55хүн   • 2017, 9 сарын 17. 0 цаг 19 минут

худлаа ярих хуурамч дүр эсгэхээс ичихгүй юм ажилд авч байгаа орж байгаа хоёр адилхан л даа цаг хугацаа хурдан шүү дээ бид дүгнэх та нар илчлэгдэх болно доо

202.9.40.98Зочин   • 2017, 9 сарын 16. 12 цаг 22 минут

төр, ард түмэнийхээ хөрөнгийг хуйвалдан хулгайлдаг хүн ерөнхийлөгч болсон юм чинь монголын хүний, ард түмний үг тэр мафын толгойлогч ерөнхийлөгчид хамаагүй байлгүй дээ. Тэрэнд захидал бичсэнээс хаданд хашгарч, газар дэвсэлсэн нь дээр шүү.

202.179.27.49Зочин   • 2017, 9 сарын 16. 8 цаг 32 минут

ОРОСЫН ХҮРГЭН МОНГОЛЧУУДЫГ ЗАНАЛТАЙ ХАРЖ БАЙХ ЧИНЬ. МОНГОЛЧУУДЫГ ДООРД ҮЗДЭГ ОРОСУУД ШИГЭЭ ХУДЛАА ОРИЛОО ХЯМДХАН ЖҮЖИГЧИН.

202.72.245.198Зочин   • 2017, 9 сарын 15. 20 цаг 58 минут

Танд ард иргэд чинь итгэж байна. Юунаас ч айх хэрэггүй, зоригтой ажиллах хэрэгтэй

139.5.219.175жонхуу баттулга   • 2017, 9 сарын 15. 20 цаг 29 минут

Ингэж захидал бичээд нэмэр бгаа юмуу.пүрэвдаваагаа дэргэдээ зөвлөх болгож бгаа хүн ард иргэдынхээ хүсэлтийг сонсох уу.айн.баттулга дургүйд хүчгүй гэдэг шиг л бнадаа.ийм төрийн тэргүүн байсанд орвол байгаагүйн дээрдээ

59.153.112.30Ерөнхийлөгчдөө өргөх өргөл   • 2017, 9 сарын 15. 20 цаг 22 минут

Монголын эрүүгийн ертөнцад резетив хэрэгтэн гэж бүртгэгдсэн хэсэг нөхөд холбоо байгуулж эрхэмсэг ерөнхийлөгч Баттулгадаа хүсэлт өргөх гэнэ ээ. Тэр өргөлд ивээлдээ авна уу гэх юм гэнэ шүү

59.153.112.30Үүнээс сайн нуувч байхгүй ээ   • 2017, 9 сарын 15. 18 цаг 33 минут

Пүрэвдаваа,Гансүх, херо Баатар нар бол монголд байгаа хамгийн найдвартай хамгаалалтад орсон байна

119.40.98.162Зочин   • 2017, 9 сарын 15. 15 цаг 20 минут

Songuuliig ny budliantuulsan Songuuliin horoonii dargiig ny ajlaas ny husaach ee. Ter zavaaruulaagui bol yu gej ene met budlianuud uuzeh vee dee

202.21.100.210Зочин   • 2017, 9 сарын 15. 15 цаг 02 минут

yeronxiilogch mindee ene met bulai noxduudeesee salaachee ug ni tanyg demjeed l bdag iim buzar noxduudeesee salaachdee itgel aldrax ni bna

Шинэ мэдээ

ФОТО: Гоёмсог даашинзны загварууд17 минут 48 секундын өмнөПутин, дайралтын зэвсгээ бууруулахад бэлэн гэж мэдэгдлээ27 минут 17 секундын өмнөХүүхдээ өвөр дээрээ суулгаж тээвэрлэхгүй байхыг зөвлөв37 минут 29 секундын өмнөШадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын улс төрийн өндөр түвшний уулзалтад оролцож байна 46 минут 12 секундын өмнөХүүхдэд эцгээс удамших өндөр магадлалтай, хүчтэй генүүд…48 минут 9 секундын өмнөТөр төгсөгчидөө хүлээж авахад бэлэн үү58 минут 3 секундын өмнөАварга болж чадаагүй шигшээ багаа дотноор угтан авлаа1 цаг 8 минутын өмнөЭкскаваторынх нь шанаганд сууж, манаж хоносны үр дүнд үйл ажиллагааг нь зогсоож чаджээ1 цаг 18 минутын өмнөМодель Д.Норагийн үдшийн гангараа1 цаг 38 минутын өмнөУсанд урссан амь бүрийн төлөө…1 цаг 38 минутын өмнөШатсан цэцэрлэг ирэх намар шинэ байртай болно1 цаг 44 минутын өмнөПутин: Бид АНУ-ын хэрэгт огт оролцоогүй1 цаг 48 минутын өмнөАхмад шатарчид Дэлхийн аварга боллоо1 цаг 50 минутын өмнөМонголын Таеквондочид түүхэн амжилт гаргалаа1 цаг 50 минутын өмнөМонгол Улс Япон Улсад 100 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо1 цаг 58 минутын өмнөИрэх намрын чуулганаас эхлэн гишүүдийг ингэж “дэглэнэ”2 цаг 8 минутын өмнөБатганы сорвийг сармисаар арилгах арга narangerel 2018-07-17 09:22 Зөвлөгөө2 цаг 18 минутын өмнөМонголын хамгийн залуу нуур: Гэгээн нуур2 цаг 24 минутын өмнөХааны гэр бүлийнхний шарил мөн болохыг тогтоожээ2 цаг 28 минутын өмнөМ.Энхболд: Ээлжит бус чуулганы хуралдаан зарлахад татгалзах зүйлгүй2 цаг 29 минутын өмнөБаярын цахилгаан утаснууд ирсээр байна2 цаг 38 минутын өмнөӨнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана2 цаг 48 минутын өмнөЯпон, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар долоон сургууль баригдана2 цаг 58 минутын өмнөВ.Путин, Д.Трамп  нар ямар тохиролцоонд хүрэв3 цаг 2 минутын өмнөБ.Гүрсоронзон: Иргэний хүсэлтийг үндэслэн тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна3 цаг 8 минутын өмнөӨндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж 6 настай хүүхэд аварлаа3 цаг 18 минутын өмнөБөхчүүдийн хөлсийг рашаан чинээ санахаа болиоч ээ3 цаг 28 минутын өмнөӨнгөрсөн сард 2,182 кг алт худалдан авчээ3 цаг 28 минутын өмнөК.Мбаппе бүх орлогоо хандивлав3 цаг 32 минутын өмнөХоригдлууд 48.211.266 төгрөг хохирогчдоо шилжүүлжээ3 цаг 38 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.