9-р сарын 18
13 цаг 18 минут

С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг бизнесийн шинэ загварууд гарч ирж байна

Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга С.Адъяасүрэнтэй ярилцлаа.

-“ICT Экспо -2017 үйл ажиллагаа өнгөрсөн өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Арван нэг дэх жилдээ болж буй уг арга хэмжээ энэ удаад ямар онцлогтой болсныг та дүгнээд хэлэхгүй юу?

-Энэхүү арга хэмжээ бол Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт тухайн жилдээ гарсан дэвшилтэт технологийн шийдлүүд, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийт, хэрэглэгчдэд танилцуулдаг уламжилтай. Нэг ёсондоо бэлгээ дэлгэдэг манай салбарын томоохон арга хэмжээ юм. Манай экспо үр дүнтэй болдог учраас тасралтгүй 11 жилийн хугацаанд зохион байгуулагдаж байна. Энэ жилийн экспо “Төсөөллөө бүтээцгээе” уриан дор намрын улиралд болсноороо онцлогтой. Учир нь бид илүү олон хүнийг хамруулахын тулд ажил хөдөлмөрийн идэвхтэй үеийг тохиолдуулж сонгосон юм. Өнгөрсөн гурван өдрийн турш Сүхбаатарын талбай хөл хөдөлгөөн ихтэй байлаа шүү дээ. Манай салбарт хамааралгүй салбар гэж үгүй. Энэ жилийн экспод анх удаа банкны салбар оролцож байх жишээтэй. Экспод оролцсон нийт төр хувийн хэвшлийн байгууллагын удирдлага хамт олонд гүн талархал илэрхийлье. Өнөөдөр хэрэглэгчгүй бол ямар ч салбар явахгүй. Тиймээс Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын сайн сайхны төлөө Монгол орны өнцөг булан бүрт суугаа хэрэглэгчдэдээ баярлалаа.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг эрчимтэй хөгжүүлэх тухай тусгасан байгаа. Интернэтэд холбогдоогүй сумдыг энэ үйлчилгээгээр хангах ажил ямар шатандаа явж байгаа юм бол? 

-Мэдээллийн технологийн салбараар дамжуулаад хот хөдөөгийн ялгааг бууруулах, интернетийн хүртээмжийг сайжруулахаар тусгасан зорилго үе үеийн Засгийн газарт байсаар ирсэн л дээ. Аль ч Засгийн газрын бодлогод манай салбарын нөлөө тэргүүлэх чиглэлд байсан. Одоо шилэн кабелийн сүлжээнд ороогүй 30 гаруй сум бий. Эдгээр сумдын ард иргэдийг орчин үеийн мэдээлэл технологийн үйлчилгээгээр хангах асуудал нэлээд яригдаж байна. Ингэснээр үүрэн холбооны бусад операторууд ч орох бүрэн боломжтой. Нөгөөтэйгүүр зах зээлд өрсөлдөөнийг дэмжих замаар үйлчилгээний чанарыг сайжруулах,  үнэ тарифыг хэрэглэгчийн тодорхой даах хэмжээнд аваачих зэрэг олон төрлийн ажлуудыг манай байгууллага хариуцдаг. Харилцаа холбооны зохицуулах хорооны бүртгэлд давхардсан тоогоор 20100 гаруй тусгай зөвшөөрөл, бүртгэлийн гэрчилгээ, эрхийн бичиг эзэмшигч байдаг юм. Хэдийгээр энэ тоог манай улсын зах зээлийн орчин, хүн амын тоотой харьцуулахад өндөр боловч тэд үргэлж идэвхтэй шинэ санаа, бизнес өрнүүлж байдаг. Ийм онцлогтой салбарыг Засгийн газар анхаарал тавьж сансрын холбоо, шуудан, радио, телевиз өргөн нэвтрүүлэг, цахилгаан холбоо, үүрэн холбооны чиглэлээр дэмжлэг үзүүлж байгаа. Арваадхан жилийн өмнө манай улс 7500 км шилэн кабельтай байлаа. Өнөөдөр 20 гаруй мянган км болсон байна. Тэр хэмжээгээр хөдөө, хотын ялгааг багасаж байгааг харуулж байна л даа.

-Төрийн үйлчилгээг цахимжуулснаар иргэд албан байгууллагын үүдэнд дугаарлаж зогсдог байсан үе ард хоцорч байна. Саяын экспогийн үер төрийн нэгдсэн үйлчилгээний “ХУР” систем нээлтээ хийлээ. Энэ ямар учиртай, шинэлэг үйлчилгээ вэ?

-Үүнийг “ТҮЦ” машины дараагийн үе гэж ойлгож болно. Илүү дээд түвшний “ХУР” системийг нэвтрүүлснээр “ТҮЦ” машин ашиглалтаас гарна гэсэн үг биш. “ТҮЦ” машин ажилладгаараа ажиллана. “ХУР” систем нь нэг цэг дээр бүх  мэдээллийг төвлөрүүлж, төрийн үйлчилгээгээр бүрэн үйлчлэх бололцоог хангах юм. Энэ үйлчилгээ Харилцаа холбооны зохицуулах хороо, Үндэсний дата төв, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтраад өнгөрсөн жилээс санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Гадны улсуудын туршлагаас ч судаллаа. Хөгжүүлэлтийг монгол залуус хийж байна. “ХУР” систем бол энэ удаагийн экспогоор манай салбарын зүгээс ард иргэддээ барьсан бэлэг байлаа.

Өнөөдөр иргэн хурууны хээ юм уу иргэний цахим үнэмлэхтэйгээ байхад ямар нэгэн цаас шаардахгүйгээр хүссэн үйлчилгээгээ авах боломжтой. Системд тухайн мэдээлэл бий болгож, хуримтлуулж байгаа газар мэдээллийнхээ үнэн зөв байдлыг  нарийн хөтөлж байх ёстой. Суурь системээ зөв болгож чадах юм бол төр буцаагаад тэр хүнд үйлчлэх бололцоо нь өргөн байдаг. Энэ мэтчилэн хүнээс ямар ч бичиг цаас нэхэхгүй үйлчилгээг цаашдаа бизнесийн салбарт нэвтрүүлнэ. Тухайлбал, орон сууцны зээл, цалингийн зээл зэрэг дээр иргэдээс баахан тодорхойлолт, гарын үсэг нэхдэг шүү дээ. Мэдээллийн технологийн шийдлийг ашиглан хүнийг чирэгдүүлдэг энэ байдлыг л халах гээд байгаа юм. Ингэж чадвал хотын замын түгжрэл хүртэл эрс багасаж, авлигын индекс буурна.

-Та “ICT экспо-2017” арга хэмжээг нээж үг хэлэхдээ салбараа тоон эдийн засгийн гол тоглогч болж байна гэж тодотгож байсан. Үүнийгээ тодруулахгүй юу?

-НҮБ-ын харьяа Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас энэ оны долоо дугаар сард гаргасан тунхагтаа мэдээллийн технологийн зах зээлийн чиг хандлагыг тодорхойлсон байгаа. Үүнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн үе шатны тоон эдийн засгийн гол тоглогч байна гэсэн. Орчин үед биет бус асар их хүчирхэг бизнесийн шинэ загварууд гараад ирлээ. Энэ бүгд мэдээллийн технологийн ололт амжилт дээр суурилагдаж бий болж байгаа юм. Санхүүгийн салбарын үйл ажиллагааны дийлэнх хувь нь мэдээллийн технологит суурилаад  хялбар болсон. Тэгэхээр манай салбар мөнгө болж харагдаж байгаа юм. Тухайлбал, том том уул уурхайн үйлдвэрүүд автоматжиж, систем нь хялбарчлагдан цомхон болж байна. Тэдний зардал нь багассан ч бүтээмж нь хэвийн байгаад нь манай салбарын ашиг тус их л дээ. Дэлхий дээр өөрийн гэсэн хөрөнгөгүй хэрнээ асар их баяжсан том компаниуд олон байна. Өөрийн гэсэн үл хөдлөхгүй хэрнээ үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ эрхэлдэг тэрбумтан компани AirBNB байна, ганц ч таксигүй атлаа такси үйлчилгээ явуулдаг “Uber” зэрэг компаниудыг нэрлэж болно. Тэд тухайн салбарт бүх насаа зориулж, хөрөнгө хураасан хүмүүсээс хэд дахин богино хугацаанд хөрөнгөжиж чадаж байна. Ердөө л мэдээллийн технологийг ашиглан бусдын хамаарлыг нь зохицуулсныхаа төлөө бизнес хийдэг. Ийм шинэ бизнесийн загвар гарч ирж байгаа юм.

-Харилцаа холбоо, мэдээллийн технологи хөгжиж байгаа нь сайн талтай ч янз бүрийн цахим халдлагууд гарч нийгэмд  сөрөг үр дагавар авчирч байна. Ер нь аюулгүй байдал талаас ямар алхмуудыг хийх ёстой вэ? 

- Өнөөдөр хүн бүр гар утас хэрэглэж байна. Асар их мэдээллийг олж авах, мэдлэгийг хүртэх боломж нь хязгааргүй болчихсон. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргасан тунхагт кибер халдлагын хамрах хүрээ, тоо хэмжээ дэлхий дахинд тулгамдсан асуудал болж байгааг онцолсон. Өөрөөр хэлбэл, үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчид, хаа нэгтээ сүлжээний ямар нэгэн аюул эрсдэлд танаас болон бусдаас үл хамааран өртөх явдал байнга гарч байна гэсэн үг. Тиймээс зохистой хэрэглээний бодлого зохицуулалтын арга хэмжээг авах нь зүйтэй. Ингэхийн тулд зохистой хэрэглээг төлөвшүүлэх ёстой юм.

Фэйсбүүк, youtube, гүүгл зэрэг асар их мэдээллийн сантай үйлчилгээнүүд нийгмийн сүлжээ өргөжихийн хэрээр тэд олон нийт болон та бидний хийж буй үйлдэл бүхнийг ажиглаж байгаа. Хэнтэй харьцдаг, ямар сонирхолтой, ямар мэргэжилтэй юм гэх зэрэг мэдээллийг боловсруулж, өөрсдийн сүлжээн дэх бодлогоо улам бүр идэвхжүүлж байна. Энэ байдал нь дэлхийн нийгэм эдийн засагт хүчтэй нөлөөлөх хэмжээнд хүрлээ. Дэлхийн олон оронд үүнийг зохицуулсан туршлагууд байна л даа. Хуулиар хэсэгчлэн хаадаг. Зарим нь бүр мөсөн хорьдог. Өөр нэг хэсэг нь  эцэг, эхэд нь даатгадаг байх жишээтэй.

Манай байгууллага өнгөрсөн жил “Цахим гадуурхал цаашаа” сэдвээр сурагчдын дунд зургийн уралдаан зохион байгуулсан. Нийгмийг бүрэн танин мэдээгүй үедээ цахим орчинд уруу татагдах, зан харилцааны үед асуудалд орох зэрэг сөрөг хандлагууд бий. Ер нь хүүхдэд багаас нь цахим ертөнцийн зөв зохистой хэрэглээг нь төлөвшүүлэх нь зүйтэй юм.

-Танайх хурдацтай хөгждөг салбар шүү дээ. Тэр утгаараа хууль эрх зүйн орчны шинэчлэлийн асуудал зайлшгүй яригддаг байх. Ярилцлагынхаа төгсгөлд танаас үүнийг асуумаар байна?

-Хоёулаа техник, технологийн хөгжил, үсрэнгүй амжилтуудын тухай дээр ярилаа. Энэ бүхнийг дагаад тодорхой зохицуулах эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай. Манай салбартай хамаатай нэлээд хэдэн хууль байдаг. Харин суурь хууль маань Харилцаа холбооны тухай хууль юм. Манай салбар анх 2001 бие даасан салбарын хуультай болж байлаа. Өнөөдөр хүн гурван үеэрээ хөдөлмөрлөж олж болох капитал, бизнесийн хөрөнгийг үндсэндээ 5-10 хан жил бий болгох хөгжил ирлээ. Үүний суурь нь нөгөө л харилцаа холбоо мэдээллийн технологийн үндсэн суурин дээр бий болоод байгаа юм. Тэгэхээр хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай юм. Миний бие Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбаттай хамтарсан тушаал гаргаж ажлын хэсгээ байгуулсан. Манай салбар хурдтай хөгжиж байгаа энэ хурдад нийцсэн хууль эрх зүйн шийдвэрүүд түлхүү явах ёстой. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын өнөө үеийн үсрэнгүй чиг хандлага нь төр засгийн байгууллагын зүгээс хууль эрх зүйн шинэчлэлтийг зайлшгүй хийх, бодлого зохицуулалтын оновчтой, хурдтай, үр дүнтэй үйл ажиллагаа явуулахыг шаардаж байна. Эдгээр арга хэмжээ нь судалгаа шинжилгээнд  суурилсан, салбар хоорондын хөгжлийн уялдаа холбоог харгалзсан оролцогч бүх талуудын эрх ашигт нийцсэн байх ёстой.

-Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.


Эх сурвалж:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Шинэ мэдээ

ФОТО: Гоёмсог даашинзны загварууд12 минут 37 секундын өмнөПутин, дайралтын зэвсгээ бууруулахад бэлэн гэж мэдэгдлээ22 минут 6 секундын өмнөХүүхдээ өвөр дээрээ суулгаж тээвэрлэхгүй байхыг зөвлөв32 минут 18 секундын өмнөШадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын улс төрийн өндөр түвшний уулзалтад оролцож байна 41 минут 1 секундын өмнөХүүхдэд эцгээс удамших өндөр магадлалтай, хүчтэй генүүд…42 минут 58 секундын өмнөТөр төгсөгчидөө хүлээж авахад бэлэн үү52 минут 52 секундын өмнөАварга болж чадаагүй шигшээ багаа дотноор угтан авлаа1 цаг 3 минутын өмнөЭкскаваторынх нь шанаганд сууж, манаж хоносны үр дүнд үйл ажиллагааг нь зогсоож чаджээ1 цаг 13 минутын өмнөМодель Д.Норагийн үдшийн гангараа1 цаг 33 минутын өмнөУсанд урссан амь бүрийн төлөө…1 цаг 33 минутын өмнөШатсан цэцэрлэг ирэх намар шинэ байртай болно1 цаг 38 минутын өмнөПутин: Бид АНУ-ын хэрэгт огт оролцоогүй1 цаг 43 минутын өмнөАхмад шатарчид Дэлхийн аварга боллоо1 цаг 45 минутын өмнөМонголын Таеквондочид түүхэн амжилт гаргалаа1 цаг 45 минутын өмнөМонгол Улс Япон Улсад 100 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо1 цаг 53 минутын өмнөИрэх намрын чуулганаас эхлэн гишүүдийг ингэж “дэглэнэ”2 цаг 3 минутын өмнөБатганы сорвийг сармисаар арилгах арга narangerel 2018-07-17 09:22 Зөвлөгөө2 цаг 13 минутын өмнөМонголын хамгийн залуу нуур: Гэгээн нуур2 цаг 19 минутын өмнөХааны гэр бүлийнхний шарил мөн болохыг тогтоожээ2 цаг 23 минутын өмнөМ.Энхболд: Ээлжит бус чуулганы хуралдаан зарлахад татгалзах зүйлгүй2 цаг 23 минутын өмнөБаярын цахилгаан утаснууд ирсээр байна2 цаг 33 минутын өмнөӨнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана2 цаг 43 минутын өмнөЯпон, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар долоон сургууль баригдана2 цаг 53 минутын өмнөВ.Путин, Д.Трамп  нар ямар тохиролцоонд хүрэв2 цаг 57 минутын өмнөБ.Гүрсоронзон: Иргэний хүсэлтийг үндэслэн тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна3 цаг 3 минутын өмнөӨндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж 6 настай хүүхэд аварлаа3 цаг 13 минутын өмнөБөхчүүдийн хөлсийг рашаан чинээ санахаа болиоч ээ3 цаг 23 минутын өмнөӨнгөрсөн сард 2,182 кг алт худалдан авчээ3 цаг 23 минутын өмнөК.Мбаппе бүх орлогоо хандивлав3 цаг 27 минутын өмнөХоригдлууд 48.211.266 төгрөг хохирогчдоо шилжүүлжээ3 цаг 33 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.