9-р сарын 20
10 цаг 25 минут

МАН-ыг МАН хэвээр нь үлдээх эсэхийг Бага хурлын 330 гишүүн шийднэ

Б.ДАМДИН-ОЧИР

МАН-ын Бага хурал ирэх даваа гаригт болно. Энэ Бага хурлаас ямар шийдвэр гарахыг олон нийт анхааралтай ажиглаж байх шиг байна. Ингэх нь зүй ёсны хэрэг юм. МАН бол Монгол төрийн эрхийг барьж буй. Тиймээс тэд ямар шийдвэр гаргахаас Монгол Улсын, монголчуудын амьдрал хамаарна.

Энэ намд сүүлийн хэдэн сарын турш юу юу ч болоод өнгөрөв дөө. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хоёр хуваагдаад баахан дайтав. Ингэсээр ээлжит бус чуулганыг хуралдуулж, Засгийн газраа унагааж авсан. Засгийн газар огцорсноос хойш задрал нь улам явагдаж, өнөөдөр хэд ч салаад байгаа юм, бүү мэд.

Одоо энэ намынханд хэн Ерөнхий сайд болж, хэн хэнийг сайдаар томилох нь чухал байгаа мэт харагдаж байна.

Ийм үйл явц өрнөж байгаа учраас олон нийт ч ингэж хараад эхэлсэн байна. Гэхдээ зөвхөн энэ өдрүүдэд болж байгаад ийм дүгнэлт хийж байгаа хэрэг биш байх. Учир нь МАН-ынхан Монголын улс төрийн түүхэнд байгаагүй мөн ч олон явдлыг Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш ард түмэнд харуулсан даа. Ялангуяа цахим сүлжээнд бие бие рүүгээ дайрсан, доромжилсон мэдээ, нийтлэл замаа алдсан.

Энэ хооронд МАН-ын Удирдах зөвлөл хэд хэд хуралдлаа. Хамгийн сүүлийнхийг эс тооцвол өөр хоорондоо элдвийн үгс шидэлцсэн тааруухан маягийн хурлууд болсон байна. Бас УИХ дахь МАН-ын бүлэг урьд хожид байгаагүйгээр хэрэлдэж хуралддаг болсон. МАН-ын Удирдах зөвлөлийн хийгээд УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын протокол нийтийн хүртээл болох юм бол нэлээд хошин шог, эсвэл эмгэнэлт драм маягийн юмыг ард түмэн олж үзэх бололтой юм.

Уг нь энэ намынхан ийм жижиг улс төр хийх учиргүй юм. МАН бол түүхтэй. Бүр арвин түүхтэй нам юм. Тэртээ 1921 оноос хойшх Монголын түүхийг бүтээлцсэн нам. Ямар сайндаа соц нийгмийн үед “...Энхрий хайрт нам, засаг” гэсэн хэлц шахам үг гарах вэ дээ. 1990-ээд оныг хүртэлх бүтээн байгуулалт, нийгэм эдийн засгийн өөрчлөлтийг энэ намтай холбохоос өөр аргагүй. Хүссэн ч, эс хүссэн ч хүлээн зөвшөөрөх үнэн бол энэ юм. АН-ынхан ч тэнгэрээс бууж ирсэн улс биш. “Нам, засаг”-ийн үед л хүмүүжиж, боловсрол эзэмшиж, ажил хөдөлмөр эрхэлж байсан хүмүүс одоогийн АН-ыг удирдаж байдаг.

Ардчилсан хувьсгалаас хойш ч шинэ маягаар зохион байгуулагдсан МАН засгийн эрхийг салалгүй барилцсаар ирсэн. 1990-ээд оны шилжилтийн үед энэ нам ч бас өөрчлөлтийг хийж, улмаар 2000 оны УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй олон 72 суудлыг авч байлаа. Тэр үед МАН-ын дарга Н.Энхбаяр байв. Түүнээс хойшх сонгуульд ялсан, бас ялагдсан. Унасан ч УИХ-ын хүчтэй сөрөг хүчний үүргийг гүйцэтгэсээр ирсэн байдаг. Ингэж явсаар 2016 оны УИХ-ын сонгуульд дахин үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудлыг авсан. МАН-ын даргаар М.Энхболд ажиллаж байсан.

Ийн 100 шахам жилийн түүхийн алдаа, оноо нь Монгол Улсынхтай хамт байдаг нам бол МАН. Тэр хэрээрээ МАН-д өөрийн үнэт зүйл, сахилга дэг журам, үзэл баримтлал бий. Өнгөрсөн хугацаанд тус намын нэг цул эв нэгдэлтэй байж ирсэн зарчим бол намын дүрмээ шат шатанд хатуу чанга мөрдүүлдэгт л байсан байдаг. Өөрөөр хэлбэл, намаасаа урвасан, намынхаа эсрэг, нэр дэвшигчийн эсрэг ажилласан тохиолдолд хариуцлага тооцдог дүрэмтэй гэсэн үг.

Ерөнхийлөгчийн сонгуулиас хойшх МАН дахь улс төрийн үйл явцыг харвал энэ сонгуулиар намынхаа нэр дэвшигчийн эсрэг ажилласан тохиолдол нэг биш нилээн хэд байгаа бололтой юм. Ингэхээр намынхаа дүрэм журмын дагуу энэ удаагийн Бага хурлаараа хариуцлагын асуудлыг хөндөж таарах байх.

Ер нь МАН-ын Бага хурал бол тус намын Их хурлаас төлөөлөн сонгогддог удирдах дээд байгууллага нь юм. МАН Бага хурлаараа л улс төрийн чухал шийдвэрүүдийг гаргасаар ирсэн туршлагатай. Энэ удаад ч урьд урьдынхаас илүү түүхэн шийдвэрийг гаргах үүрэг МАН-ын Бага хурлын 330 гишүүнд оногдож байгаа юм. Учир нь өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд явагдсан УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хуваагдалд цэг тавих учиртай.

Яг үнэндээ энэ зэргийн асуудал МАН-ын хувьд нэг их сүйдтэй зүйл биш байх. Хэдхэн хүний зөрчлөөс болж 100 жилийн түүхтэй нам дампуурна гэж юу байхав. Гэхдээ энэ бол сануулга гэдгийг мартаж болохгүй. МАН хэзээнээс зангидсан гар шиг атгалцаж явсан уламжлалаа, дүрмээ санах ёстой. Тиймээс үүнийг хэвээр үлдээх шийдвэрийг МАН-ын Бага хурлын 330 гишүүн гаргах нээ гээд байгаа юм.

Нуур амгалан бол нугас амгалан гэдэг дээ. Түүн лүгээ төрийн эрхийг баригч МАН хэрхэхийг ард түмэн анхааралтай ажиж байгаа юм.

Эх сурвалж:
27
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

27 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

60.96.35.173Иргэн   • 9 сарын 21. 8 цаг 42 минут

Сэжгийн явуургүй юм бичдэг юм бэ. МАН бол МУ-ын ууган улс төрийн хүчин,төр барьж буй, ийм том улс төрийн сүбьектийг хэдэн эрлийз *****, мөнгөний эвсэлээр тоглуулж байгаад энэ улсыг гэсэн хэнбугай ч бухимдаж байна. Чи муу захиалгын бичээч садар бөгс долоогч минь зайл здаа.

85.203.17.254Энкэээ......................   • 9 сарын 20. 23 цаг 34 минут

МАН ы дарга Хүрэлсүх л болох ёстой

150.129.141.67Зочин   • 9 сарын 20. 21 цаг 12 минут

СЭЖГИЙН МУУХАЙ ЮМ БИТГИЙ БИЧ !!!! ИЙМ ХҮМҮҮС МОНГОЛД БАЙГАА УЧРААС БИД ИЙМ МУУ АМЬДАРЧ БАЙГАА ЮМ . МЭДЭВ ҮҮ !!!!!

202.9.43.122ЗОЧИН   • 9 сарын 20. 16 цаг 03 минут

НЯМДОРЖ ИХ ХУРЛИЙН ДАРГААР ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙДААР АЖИЛЛАВАЛ МОНГОЛ УЛСАД ЖААХАН ЗӨВ ТАЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ГАРЧ ШУДРАГА ЁС ХЭРЭГЖИХ ҮНДЭС БҮРЭЛДЭНЭ ГЭДГИЙГ ЭРХ БИШ АРДЫН НАМЫН БАГА ХУРЛЫН ГИШҮҮД ОЙЛГОХ ЦАГ БОЛСОН БИЗЭЭ АРДЫН НАМД ИТГЭЛ СЭРГЭЖ ОЛОН НИЙТ САЙН ХҮЛЭЭЖ АВАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА ҮҮНИЙГ ХАА ХААНАА ХҮЛЭЭЦТЭЙ ОЙЛГОЛЦОХ ЁСТОЙ ДО

119.40.103.162зочин   • 9 сарын 20. 15 цаг 29 минут

Ч.Хүрэлбаатар л биш үү, юу ч өөрчилж чадахгүй

183.177.98.238зочин   • 9 сарын 20. 14 цаг 14 минут

Элдэв бизнесс аж ахуйн нэгжгүй цэвэр, толгойтой эх орноо худалдах сэтгэлгүй Хүрэлбаатарыг Ерөнхий сайдаар тавь.Эдийн засгийн мэдлэг боловсролтой хүн улс орныг авч явж чадна.

183.177.98.238зочин   • 9 сарын 20. 14 цаг 12 минут

Намын их хурлаар 50,60-иад оны өндөр албан тушаалтай нөхдийг бүгдийг нь огцруулж 70,80-иад оны залуус эх орноо авч явах эхлэл шууд тавьцгаа. Цаашид ийм бодлого барь. Тэгвэл МАН ЦЭВЭРШИЖ МАНДАХ БАДАРНА.

138.68.108.44Зочин   • 9 сарын 20. 13 цаг 07 минут

Энхболд унасан буруугаа хэнээс хайгаад байгаа юм бэ. Чи л өөрийн муудаа өвдөг шороодсон шүүдээ. Хар луйварчн

159.203.130.12Зочин   • 9 сарын 20. 13 цаг 01 минут

Ерөнхий сайдаараа Хүрэлсүхийг томилоочээ. Авилгалаас биш ард түмнээс төрсөн хүн хэрэгтэй байна.

185.89.251.35Зочин   • 9 сарын 20. 13 цаг 00 минут

МАНАНаас салахуу эсвэл үүрд МАНАН-ын сүүдэрт ман байх уу гэдгээ өөрсдөө шийдэх хэрэгтэй

103.10.21.127Болдхуяг   • 9 сарын 20. 12 цаг 16 минут

МАН-д эерэг талын шинэчлэл явагдаж байна гэж харж байна.Олон жил бугшсан бусармаг ажиллагааны эсрэг маш зөв сайн ажиллаж байна гэж үзэж байна.Ерөнхий сайдаар Хүрэлбаатар яг тохироно.Яамдын сайдуудыг ард түмнээс асуугаад хэрэггүй,харин салбарын ажиллагсдаас нь асуувал оновчтой болно байх шүү.Насны хувьд 35-45 насныхан тохирох байх гэж санаж байна

103.26.194.50Зочин   • 9 сарын 20. 12 цаг 33 минут

HAASHAA HARJ BAIGAA NI MEDEGDEHGYI HYAJAAGAAS MUN NEG LUIBARCHIDIIN NAMAAS BOLJ MONGOL ULS, ARD TYMEN HOHIROH ESGYI.

85.203.9.35Zochin)   • 9 сарын 20. 12 цаг 16 минут

Mongol ardiin namiig nam heweer ni uldeej chadah ardiin huu gants l bii

103.26.194.50Зочин   • 9 сарын 20. 12 цаг 35 минут

IH UDIRDAGCH M. ENHBOLD. URA

66.181.186.150Зочин   • 9 сарын 20. 12 цаг 06 минут

MAN bol uridax xvmvvsiin xiisneree dulduiddag nam.odoo ene etgeedvvd ter xvmvvsiin xisniig idchixsen xuuli busaar shvv.Xurlsvxiig n xarya daa.oor hadvarrtai noxor vgvi nuli avligachid

85.203.17.254irgen)   • 9 сарын 20. 11 цаг 58 минут

MAH-i ner hundiig sergeeh hun Khurelsukh l bn.. Gol ni baga hural uhaalag shiidver gargah heregtei

202.72.245.194ИРГЭН   • 9 сарын 20. 11 цаг 26 минут

АЛТАН ЗАГАСНЫ ҮЛГЭРИЙН ЭМГЭН ШИГ ХЭМЖЭЭЛШГҮЙ ИХ ШУНАЛТАЙ НЭГ НӨХРИЙН ГАЙГААР МӨДХӨН БУДАА БОЛОХ ШИНЖТЭЙ

66.181.180.143Зочин   • 9 сарын 20. 11 цаг 21 минут

Н.ЭНХБАЯР ыг бага хуралд урьвал ямар вэ

122.201.23.158Намын жирийн гишүүн   • 9 сарын 20. 11 цаг 01 минут

МАН-аа хужаагийн эрлийзүүдээс цэвэрлэх юмсан.

162.220.246.230зочин.   • 9 сарын 20. 10 цаг 55 минут

Монгол цуст эрчүүд нь харамсалтайгаар гүтгэлэг хийж оффшорддог нөхдүүдийг

193.15.16.4зочин.   • 9 сарын 20. 10 цаг 52 минут

АРд түмний талд байгаа шудрага залуус ялзарсан засаглалыг халж шинэчлэхээ мэдэж байгаа байлгүй даа

103.9.90.195zochin   • 9 сарын 20. 10 цаг 51 минут

Negent zadarsan huvaagdsan MAN-ig odoo khucheer evluuleh geed hereg ba u.Hagarsan shaazang hyatad naaldan padaar naagaad ch oligtoi yum boldoggui biz de.MAN-aa 2 huvaagaad shineleg uzel bodoltoi zaluusin heseg ni uur shine nam khuchin baiguulaad Zasag turuu ene buleglelees salgah ni chuhal bus u.

139.59.41.244Зочин   • 9 сарын 20. 10 цаг 49 минут

Энхболд угаасаа хар мөртэй муу хүн. Унасан буруугаас хүн болгоноос хайгаад байгаа шазруун гөлөг байгаа юм. Одоо МАНАН нь уначихвал төрд мөнгө угаах бизнес нь зогсоод нөгөө муу бага хурлын 330даа буруугаа чихэж гарна даа

178.17.173.74ТӨРӨӨ   • 9 сарын 20. 10 цаг 43 минут

МАН 330 ГАРТ МАН ИРЭЭДҮЙ БАГТАЖ БАЙНА....... ТЭД ЗӨВ СОНГОЛТ ХИЙЖ ЗӨВ ХҮНЭЭ СОНГОЖ ГАРГАЖ ИРЖ ЧАДВАЛ АРД ТҮМЭНДЭЭ АМЛАСАН АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭХ БОЛОМЖ БАЙНА....ОДОО ЭНЭ БОЛОМЖИЙГ АШИГЛАН МАНАНГААСАА 60 ТЭРБУМ ЭРЛИЙЗ НАРААСАА САЛАХ ХЭРЭГТЭЙ......ТЭГЖ ЧАДАХГҮЙ БОЛ 2020 ОНД УУЧЛААРАЙ БАЯРТАЙ ГЭЖ АРД ТҮМЭН ХЭЛНЭ

202.179.26.206Зочин   • 9 сарын 20. 10 цаг 42 минут

намуудыг тараагаад ерөнхийлөгчийн засаглалтай болчихоод Путин ши г аавын хүүг олоод сонгох хэрэгтэй

103.26.194.218m   • 9 сарын 20. 10 цаг 31 минут

odoo ene kommunist namiig burmusun taraasan ni deer huuchin sotsialist ulsuud iim namuudaa bugdiiini taraasan shdee

202.9.40.0Зочин   • 9 сарын 20. 10 цаг 58 минут

Za yag ali uls tegsen baidag bilee?

Шинэ мэдээ

Италийн үзэсгэлэнт бүсгүй Моника Беллуччи24 секундын өмнөХудлаа мэдээлэл байх нь3 минут 39 секундын өмнөХэрээ хог цуглуулах ажил эрхэлнэ6 минут 48 секундын өмнөМалайзийн нарийн боовчид батгатай тортоор алдаршиж байна10 минут 29 секундын өмнөТаргалалт таны өдөрт тутамдаа хэрэглэж буй хоол хүнснээс шалтгаалдаг гэдгийг мэдэх үү14 минут 29 секундын өмнөGame of Thrones-ын од бүсгүй алдартай дуучин залуутай гэрлэнэ17 минут 33 секундын өмнө"Мөргөлдөөн дундаас олон улсын шинэ эмх журам гарах эсэх"-ээр геополитикчид хуралджээ22 минут 16 секундын өмнөНаснаасаа залуу, овор багатай харагдахад туслах долоон арга27 минут 42 секундын өмнөАмерик Оросын ялгаа...33 минут 56 секундын өмнөОрон орны шилдэг залуус Сочи хотод нөхөрсөгөөр өрсөлдөж байна40 минут 2 секундын өмнөГоломт банк Нидерландын Hands-On B.V коампанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа42 минут 50 секундын өмнөХайр дурлалд гадаад төрх хамаагүй гэдгийг харуулж чадсан хосууд46 минут 27 секундын өмнөХуурнин шуугигчид50 минут 23 секундын өмнөБодит амьдрал дээрх ”Бенжамин Баттонууд”54 минут 58 секундын өмнөТ.Мөнхтунгалаг: Олон нийтийн зөвлөл хяналт шалгалт хийх эрхгүй59 минут 2 секундын өмнөДугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит тэмцээн боллоо1 цаг 2 минутын өмнөӨвөр монголчууд бол “хужаа” биш1 цаг 4 минутын өмнөLouis Vuitton брэндийн загварын шоуг анх удаагаа африк гаралтай америк модель нээлээ1 цаг 7 минутын өмнө2017 оны хуримын шилдэг 30 фото зураг1 цаг 11 минутын өмнөШөнийн тарифын хөнгөлөлт1 цаг 14 минутын өмнөХойд Солонгосын хакерууд Их Британийн телевиз рүү халдах гэж оролджээ1 цаг 18 минутын өмнөДэлхийн II дайнаас 669 хүүхдийн амийг аварсан Англи эрхэм1 цаг 26 минутын өмнөЖ.Эванстыг илүү үнэлсэн санал1 цаг 33 минутын өмнөИракийн засгийн газрын цэрэг Киркук хотыг авч курдчууд зайлан оджээ1 цаг 37 минутын өмнөӨчигдрийн онцлох фото агшинууд1 цаг 40 минутын өмнөСайхан зүйлийг бодож ирээдүйгээ өөдрөгөөр хараарай1 цаг 42 минутын өмнөАйл гэрт зовлон дууддаг Феншуйгийн байрлалууд1 цаг 48 минутын өмнөТрампыг элэглэсэн зурагт хуудсууд Сөүлд цацагдах болжээ1 цаг 53 минутын өмнөИрина Шэйк эрчүүдийг хэрхэн уургалдаг вэ1 цаг 57 минутын өмнөХөхний даруулга худалдан авахдаа заавал шалга2 цаг 1 минутын өмнө
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.