9-р сарын 21
9 цаг 53 минут

Мэдэгдэл

Сүүлийн өдрүүдэд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагаа болон тус компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн талаар гүтгэлгийн шинжтэй ор үндэслэлгүй мэдээлэл зарим телевиз, мэдээллийн цахим хуудсуудаар нийтлэгдэж, үзэгчид, уншигчдыг төөрөгдүүлэх гэж оролдож байгаад харамсч байна.

Энэ нь улс орныхоо өмнө өндөр хариуцлага хүлээж, 24 цагийн  тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж, эдийн засаг, санхүүгийн хямралтай байгаа хэцүү цаг үед  улсын төсвийг бүрдүүлэхэд голлох үүрэгтэй ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрч хамт олныг дотроос нь  хагалан бутаргах, эв эеийг нь алдагдуулах, Ерөнхий захирлаас авч хэрэгжүүлж байгаа мэргэжлийн удирдлагын арга барил, үр дүнг харлуулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг улс төржүүлэх, удирдлагын албан тушаалд санаархах зорилгоор зохион байгуулалттайгаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа гэж харж байна.

Ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлээгүй,  Эрдэнэт үйлдвэрийнхэн ажил хаялт, суулт зохион байгуулна, Ерөнхий захирал олон тооны мэргэжлийн бус зөвлөх томилсон, Ерөнхий захирал ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өглөө гэх мэтчилэн шил шилээ дарсан үндэслэлгүй мэдээлэл цацагдлаа.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий  захирал Х.Бадамсүрэн нь Компанийн тухай хууль, компанийн Дүрмийн хүрээнд улс төрөөс ангид үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан бүтцийн дагуу байгуулагдсан Ажлын албанд тодорхой төсөл хариуцсан, өндөр мэргэжлийн, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, ажлын баялаг дадлага туршлагатай ажилтнуудыг томилон ажиллуулж байна. Эдгээр нь “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2017-2031 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хүрээнд цаг алдалгүй хэрэгжүүлэх томоохон төслүүдийг, тухайлбал Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төсөл, Засвар механикийн заводыг шинэчлэх, өргөтгөх төсөл, Зэсийн хүдрийг уусган боловсруулж, цэвэр зэс үйлдвэрлэх төсөл, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийг удирдаж байгаа бөгөөд цалин нь 2,5 сая төгрөг болно.

Үйлдвэр ажилчдынхаа цалинг 2017 оны тав дугаар сарын 01-нээс 10 хувиар нэмснээр үндсэн цалингийн фонд 6,9 тэрбум төгрөгөөр өссөн, мөн урамшууллын санг долоо дугаар сарын 01-нээс үндсэн цалингийн сангийн 20 хүртэл хувиар нэмэгдүүлснээр нийт дүндээ нэг ажилтны сарын бодит орлого 120-450,0 мянган төгрөгөөр өссөн болно.  Үүнээс гадна 2017 оны эхний хагас жилийн ажлын үр дүнгээр нийт ажилчиддаа 2,7 тэрбум төгрөгийн шагнал урамшууллыг олгосон. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тухай бүрт мэдээлж байсан болно.

Үйлдвэрийн үйл ажиллагаа технологийн горимоороо тогтвортой, тасралтгүй, жигд явагдаж, ажилтнууд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа бөгөөд ажил хаях, суулт зарлах ямарваа хандлага, яригдсан зүйл байхгүй болно. Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаагаа явуулсан 39 жилийн хугацаанд эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, нийгмийн хариуцлагаа умартаж, ажил хаяж, үйлдвэрлэлээ зогсоож байсан түүх байхгүй. Хоногт дунджаар 4,9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн ажиллаж байгаа үйлдвэрийг нэг минут ч зогсоох эрх байхгүй гэдгийг мэдэгдэж байна.

Манай компани 2017 оны эхний найман сард үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр 101,0-154,0 хувиар биелүүлж, улс, орон нутгийн төсөв болон цахилгаан эрчим хүчний төлбөр, төмөр замын тээврийн зардалд нийт 494,6 тэрбум төгрөг төлсөн.

Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нь 2016 оны арваннэгдүгээр сараас 4 жилийн хугацаагаар томилогдсон бөгөөд ажлаа өгөх өргөдөл өгсөн гэдэг нь огт худал мэдээлэл юм. Мөн тэмцэх газарт шалгагдаж байгаа гэх мэдээлэл ч үндэслэлгүй болно.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зүгээс энэ мэт элдэв гүтгэлэг, худал мэдээлэлд хүлээцтэй хандаж ирсэн.  Цаашид ийм байдал үргэлжилбэл үндэслэлгүй мэдээллийн талаар хууль хяналтын байгууллагад хандахаа албан ёсоор МЭДЭГДЭЖ байна.

Ор үндэслэлгүй энэ мэт гүтгэлэг, худал мэдээлэл нийтэлж, түгээж, олон түмнийг төөрөгдүүлэхээ зогсоож, Эрдэнэт үйлдвэрийн талаарх бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч түгээхийг хэвлэл, мэдээллийн байгууллагуудад УРИАЛЖ байна.

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-ИЙН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

    

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Шинэ мэдээ

ШЕЗ: Г.Номуундарь хохирогчтой эрүүгийн хэрэг ирээгүй2 цаг 5 минутын өмнөСупермодель Кандис Сванепоел хоёр дахь хүүхдээ тээж байна2 цаг 7 минутын өмнөХотын даргын “Төрийн захиргааны үйлчилгээг хялбаршуулах ажлууд”2 цаг 9 минутын өмнөЗалуужуулах шидэт жор2 цаг 12 минутын өмнөҮл үзэгдэх нисдэг биет, харь гаригийн гийчид дэлхий дээр ирдэг нь үнэн2 цаг 15 минутын өмнөХоорондоо үл зохицох хүнс2 цаг 17 минутын өмнөЛиам Пейн: Шерил миний амьдралыг илүү ихээр гэрэлтүүлж өгсөн2 цаг 22 минутын өмнөХахууль өгсөн, авсан аль нь ч хариуцлага хүлээх ёстой2 цаг 27 минутын өмнөЖүжигчин Жона Хиллийн 30 кг жин хасч чадсан нууц2 цаг 28 минутын өмнөДээд шүүхээс МАН-ын даргын нэр, дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэв2 цаг 28 минутын өмнөБекхэмийн хүүхдүүд ээжийгээ уяраав2 цаг 32 минутын өмнөЖорж Клуни найзууддаа сая, сая доллар бэлэглэжээ2 цаг 37 минутын өмнөШинэ жилийн Ева даашинз2 цаг 42 минутын өмнөМАХН-ын Нарийн бичгийн дарга П.Ангарагийг эрэн сурвалжилж эхэллээ2 цаг 43 минутын өмнөХамгийн түрүүнд өрсөлдөхөө зарласан Ксения Собчак сонгуулиас нэрээ татахад бэлэн гэлээ2 цаг 47 минутын өмнөГэртээ сайн сайхныг даллаж, муу муухайг зайлуулах арга...2 цаг 52 минутын өмнөХүйтэнд хүүхдүүдээ хөлдөөх дөхсөн Анжелина Жоли2 цаг 57 минутын өмнөАйлийн гэрт зовлон дууддаг 10 зүйл2 цаг 59 минутын өмнөБНСУ хуулийн хориглолтоо бууруулна3 цаг 2 минутын өмнөЛ.Мөнхбаясгалан ”сайн ахдаа чадуулсан” Сарангэрэлийн хэргийн тухайд юу ярив3 цаг 7 минутын өмнөХятадад үйлдвэрлэсэн хоёр дахь "Си 919" онгоц анхны туршилтын нислэгээ үйлджээ3 цаг 12 минутын өмнөЧ.Ану: Учирна гэж бодсон залуутайгаа учирсан3 цаг 17 минутын өмнөХ.Баделхан төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзаж байр сууриа илэрхийллээ3 цаг 18 минутын өмнө“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдсан ээжүүд ямар материал бүрдүүлэх вэ3 цаг 22 минутын өмнө“ГЭРЭЛТЭЙ БАЙШИН” зорилтот нэвтрүүлэг өнөөдөр эхэлнэ3 цаг 22 минутын өмнөТолгой өвдөлт, зовиурыг ямар хоолоор анагаах вэ3 цаг 27 минутын өмнөХангалттай "шийтгүүлсэн" Ц.Алдармаа3 цаг 32 минутын өмнөЖастин: "Би Селенад маш их хайртай. Миний зүрх сэтгэл хэзээд түүнийх байсан"3 цаг 37 минутын өмнөОнцлох дүүрэг “Хоггүй Хан-Уул”3 цаг 39 минутын өмнөДэлхийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй нисэх онгоцны буудал 1000 гаруй нислэгээ цуцалжээ3 цаг 42 минутын өмнө
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.