9-р сарын 25
9 цаг 23 минут

К.Роналду, Л.Месси, Неймар нарын хэн нь "Оны шилдэг тоглогч" болох вэ?

ЛОНДОН. /Шиньхуа/. Дэлхийн хөл бөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн “Оны шилдэг эрэгтэй тоглогч” номинацид нэр дэвшсэн хөл бөмбөгчдөөс Криштиану Роналду, Лионель Месси болон Неймар нар сүүлийн шатанд тунаж үлджээ.
 
ФИФА-гаас шилдэг тоглогчид олгодог “Алтан бөмбөг” шагналыг  хоёр жил дараалан авахыг зорьж буй К.Роналду нь энэ онд “Реал Мадрид” баг Аваргуудын лиг болон Ла Лигийн АШТ-д түрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм.

 “Алтан бөмбөг”-ийн таван удаагийн эзэн Л.Мессигийн хувьд өнгөрсөн улиралд “Барселона” багийн төлөө 37 гоол оруулснаар Ла Лигийн “мэргэн бууч” болоод байгаа билээ.
 
Харин “Пари Сен-Жермен” багт 222 сая еврогоор өнгөрсөн сард очсон Неймарын хувьд 2016-2017 онд “Барселона” багийн төлөө 45 тоглолтод оролцохдоо 20 гоол оруулж, 27 оновчтой дамжуулалт өгсөн байна.
 
Тэгвэл “Оны шилдэг хаалгач” шагналын төлөө өрсөлдсөн хүмүүсээс “Ювентус”-ын Жанлуижи Буффон, “Реал Мадрид”-ын Кейлор Навас болон “Байерн Мюнхен”-ы Мануэль Нойер нар тунаж үлджээ.
 
“Реал Мадрид”-ын дасгалжуулагч Зинедин Зидан “Оны шилдэг тоглогч” болон “Оны шилдэг дагалжуулагч” шагналыг хоёуланг нь авсан анхны хөл бөмбөгчин болохыг зорьж байна.  Гурван удаа ФИФА-гийн “Оны шилдэг эрэгтэй тоглогч” болж байсан тэрбээр “Челси”-гийн Антонио Конте, “Ювентус”-ын Массимилиано Аллегрийн хамт энэ оны “Оны шилдэг дасгалжуулагч” номинацийн  сүүлийн шатанд тунаж үлдээд байна.
 
Венесуэлийн довтлогч Дейна Кастелланос, Америкийн хагас хамгаалагч Карл Ллойд, Нидерландын хагас хамгаалагч бөгөөд довтлогч Лиеке Мартенс нар “Оны шилдэг эмэгтэй тоглогч” номинацийн сүүлийн шатанд тунаж үлджээ.
 
Дэлхийн шилдэг хөл бөмбөгчдөд шагнал гардуулах ёслол 10 дугаар сарын 23-нд Лондон хотноо болно.
 
 ФИФА-гийн “Оны шилдэг эрэгтэй тоглогч” номинацид тунаж үлдэгсэд


·       Криштиану Роналду (Португал – “Реал Мадрид” баг)
·       Лионель Месси (Аргентин – “Барселона” баг)
·       Неймар (Бразил- “Барселона”/“Пари Сен-Жермен” баг)
 
ФИФА-гийн “Оны шилдэг эмэгтэй тоглогч” номинацид тунаж үлдэгсэд

·       Дейна Кастелланос (Венесуэл – “Санта-Кларита-Блү Хийт”/ “Флоридагийн Семинолес” баг)
·       Карли Ллойд (АНУ – “Хьюстон Даш”/“Манчестер Ситигийн эмэгтэйчүүд” баг)
·       Лике Мартенс (Нидерланд –“Барселона” баг)
 
ФИФА-гийн “Оны шилдэг эрэгтэй дасгалжуулагч” номинацид тунаж үлдэгсэд

·       Массимилиано Аллегри (Итали – “Ювентус” баг)
·       Антонио Конте (Итали – “Челси” баг)
·       Зинедин Зидан (Франц – “Реал Мадрид” баг)

ФИФА-гийн “Оны шилдэг эмэгтэй дасгалжуулагч” номинацид тунаж үлдэгсэд

·       Нильс Нильсен (Дани – Данийн шигшээ баг)
·       Жерар Пречеур (Франц –“Олимпик Лион” баг)
·       Сарина Вигман (Нидерланд – Нидерландын шигшээ баг)

ФИФА-гийн “Оны шилдэг хаалгач” номинацид тунаж үлдэгсэд

·       Жанлуижи Буффон (Итали – “Ювентус” баг)
·       Кейлор Навас (Коста-Рик – “Реал Мадрид” баг)
·       Мануэль Нойер (Герман – “Байерн Мюнхен” баг)
 
ФИФА-гийн “Оны шилдэг буюу гоёмсог гоолын эзэн” номинацид тунаж үлдэгсэд

·       Кевин-Принс Боатенг (“Лас-Пальмас” баг)
·       Алехандро Камарго (“Универсидад де Консепсьон” баг)
·       Дейна Кастелланос (“Венесуэл Ю-17” баг)
·       Мусса Дембел (“Селтик” баг)
·       Оливье Жиру (“Арсенал” баг)
·       Авилес Уртадо (“Tихана Xoлос” баг)
·       Марио Манзукич (“Ювентус” баг)
·       Оскарин Масулэке (“Барока” баг)
·       Неманья Матич (“Челси” баг)
·       Хорди Мбула (“Бaрceлoна Ю-19” баг)

Оны шилдэг хөгжөөн дэмжигчид” номинацид тунаж үлдэгсэд

·       “Боруссия Дортмунд” багийн хөгжөөн дэмжигчид
·       “Селтик” багийн хөгжөөн дэмжигчид
·       “Копенгаген” багийн хөгжөөн дэмжигчид
Г.Доржханд montsame.mn
2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.9.90.98zochin   • 2017, 9 сарын 25. 9 цаг 33 минут

awraga bolsonoroo bish argagui aviyasaaraa MESSI avnaa

203.91.115.36Зочин   • 2017, 9 сарын 25. 10 цаг 23 минут

Авьяастай хүн л аврага болно ш дээ

Шинэ мэдээ

Британийн музейгээс 18 каратын цул алтан жорлонгийн суултуур хулгайд алдагджээ8 цаг 1 минутын өмнөБяцхан Кристина охин өдөр, цаг, жингийн онцгой давхцалд мэндэлжээ8 цаг 10 минутын өмнөДэлхийн хамгийн агуу хөшөө8 цаг 21 минутын өмнөСибирийн баавгайнууд хоол хайж, монголын хилийг давжээ8 цаг 31 минутын өмнөАминдэм дутагдахад дараах өөрчлөлт гардаг байна8 цаг 46 минутын өмнөХүнсний худалдааны газарт иоджуулаагүй давс худалдаалахгүй байхыг анхааруулж байна9 цагийн өмнөЗэрлэг ан амьтдын гэрэл зургийн уралдааны сүүлийн шатанд шалгарсан хөгжилтэй зургууд9 цаг 8 минутын өмнөАймгийн арслан Н.Мустафа түрүүлж, Б.Серик начин үзүүрлэжээ9 цаг 16 минутын өмнөӨдөр унтах нь зүрхний шигдээсээр өвдөх эрсдлийг бууруулдаг9 цаг 31 минутын өмнөБОКС: Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Г.Баярхүү нар тэмцээнээ үргэлжлүүлж байна9 цаг 46 минутын өмнөЗам хаасантай холбоотой нийтийн тээврийн маршрут өөрчлөгджээ9 сар 15. 12:00Ховд аймгийн өрхийн эмнэлгийн салбар зөвлөлийн мэндчилгээ9 сар 15. 11:57Өнөөдөр автомашингүй ӨДӨР9 сар 15. 11:45Номын баяр өнөөдөр үргэлжилж байна9 сар 15. 11:30Өнөөдрийн зурхай9 сар 15. 11:15Цаг агаарын мэдээ9 сар 15. 11:00“Ослын үеийн удирдлагын систем” сургалт боллоо9 сар 15. 10:35Цагаанхаданд галын улмаас хоёр машин, гурван айл шатжээ9 сар 14. 20:01Сүхбаатарын талбайд "Үндэсний номын баяр" болж байна9 сар 14. 15:30Засгийн газрын нээлттэй өдөрлөг даваа гаригаас эхэлнэ9 сар 14. 15:11Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 15:00КПОП: Хамгийн өндөр болон хамгийн намхан эрэгтэй уран бүтээлчид9 сар 14. 14:55Нэр хүндтэй их сургуульд хүүхдээ оруулахын тулд авлига өгсөн Холливүүдийн жүжигчин 14 хоног хоригдох ял сонслоо9 сар 14. 14:50Австралид гарын эрхий хурууных нь оронд хөлийн эрхий хуруу залгаж эмчилжээ9 сар 14. 14:45Ulaanbaatar MMC Energy шилдэг 8-д үлдлээ9 сар 14. 14:40БНХАУ-ын бараанд ногдуулсан татварыг нэмэх хугацааг хойшлуулжээ9 сар 14. 14:35Төрсөн өдрөөрөө дахин төрсөн минь9 сар 14. 14:30Адель салах өргөдлөө өгчээ9 сар 14. 14:25Шилдэг сургуулиудын жагсаалтыг Оксфордын их сургууль тэргүүлжээ9 сар 14. 14:20“Пивоны гүзээ” багасахгүй байх 10 шалтгаан9 сар 14. 14:15
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.