10-р сарын 9
10 цаг 00 минут

Зурмал сарнайн үнэр

Маргааш багш нарын баярын өдөр. Бас Саран багшийнх нь төрсөн өдөр. 5а ангийнхан багшдаа гучин гурван сарнай бэлэглэхээр болжээ. Тэд ангидаа гучин гурвуулаа билээ. Ингээд хичээлийн дараа хүүхдүүд ангийн даргадаа сарнай авах мөнгөө өгцгөөлөө. Гэтэл Алимаагийн мөнгө нь алга. Бүх халаас, дэвтэр номынхоо завсар үзээд ч олсонгүй. Тэр өчигдөр гэртээ харингуутаа л ааваасаа хоёр мянган төгрөг авч цүнхэндээ хийснээ, бас өнөөдөр автобусанд хэн нэг нь цүнх чинь онгойчихсон байна гэж хэлж байсныг тодхон санаж байлаа. Дэрэм "Ха ха, хи хи Алимаа сарнай авах мөнгөөрөө чихэр аваад ганцаараа идчихэж " гэж шоолон инээхэд тэр тэсэлгүй уйлж орхилоо. Багшдаа сарнай бэлэглэж чадахгүй нь гэж харамссандаа бас Дэрэмд гомдсондоо тэр уйлжээ.Алимаа харих замдаа "Багш намайг мундаг зураач болно гэдэг шүү дээ. Маш гоё сарнай зураад багшдаа бэлэглэе" гэж бодлоо. Харингуутаа л бурамтай чихрийн хайрцган дээрх ягаан сарнайг харж байгаад зурж гарлаа. Аав ээж хоёр нь бүр шөнө дөл болсон хойно иржээ. Миний охин унтаж байхгүй яагаа вэ гээд ээж нь түүнийг үнсэхэд том алаг нүдэнд нь нулимс цийлэгнэж ирснээ өдрийн болсон явдлаа ярилаа. Аав нь "Миний охин ухаантай шүү. Харамсч суухын оронд ийм сайхан сарнай зурж суудаг" гээд охиноо үнслээ. "Та хоёрыг хүлээсээр байтал цэцгийн дэлгүүр хаачихлаа. Тэгээд ч би мундаг зурдаг юм чинь. Тиймээ ээжээ" гэж Алимаа баяр хөөртэй хэллээ. Тэр "Миний сарнай яг л амьд юм шиг гоё болох ёстой" гэж бодоод өнгө будгаа дахин дахин өөрчилж үнэхээр их хичээн зурж байлаа. Багш маань миний сарнайг аваад баярлан энгэртээ тэвэрч байна гэж бодоход түүний харцанд аз жаргал гэрэлтэнэ. Аав нь зураач хүн болохоор охиндоо бас тусална.

Шөнө дунд өнгөртөл гэрэлтсээр байсан тэр л цонхны цаана Алимаа охины сэтгэлийн нэгэн сарнай, талархлын халуун үгс амилж байлаа.

Алимааг ангидаа орж ирэхэд багшийнх нь ширээн дээр сагс дүүрэн ягаан сарнай тавиастай байлаа.Сарнайн үнэр анги дүүрэн анхилна. Багш нь хараахан орж ирээгүй. Багшийгаа орж ирэхэд сарнайгаа бэлэглэнэ гээд хүүхэд бүхэн баяр хөөртэй.

Хичээлийн хонх дуугарч Саран багш нь орж ирлээ. 5а ангийнхан багшийгаа алга ташин баяр хүргэж уттан аваад сагс дүүрэн сарнайгаа бэлэглэлээ. Багш нь сагс дүүрэн сарнайг энгэртээ тэвэрч инээмсэглэн үнэртэнэ. Тэгснээ сагстай сарнайгаа бүр халуун дотноор энхрийлэн тэврээд:

-Хүүхдүүдээ та нартаа багш нь маш их баярлалаа. Багш нь та нарынхаа хайр хүндэтгэл шингэсэн 33 сарнайг тэвэрч байна. Энэ 33 сарнайтай хамт та нарыгаа бас тэвэрч байна гэлээ. Гэтэл Дэрэм суудлаасаа:

-Багшаа наана чинь Алимаагийн сарнай байхгүй байгаа. Тэр өчигдөр сарнай авах мөнгөө гээчихсэн юм. Би бас түүнийг шоолоод уйлуулчихсан гэж их л гэмшингүй хэллээ.

Тэгтэл Алимаа самбарын өмнө гарч ирээд "Миний сарнай энэ байна" гэлээ. Хүүхдүүд бүгд Алимаа руу харлаа. Тэр маш гоё сарнай зурснаа дэлгэн барьсан байв.

Тэгээд Алимаа "Багшаа би энэ сарнайг таны төрсөн өдөрт зориулж зураад ард нь сэтгэлийн үгээ бичсэн юм" гэлээ. Багш нь сагстай сарнайгаа ширээн дээр тавиад түүний сарнайг хоёр гардан тосч авлаа. Саран багш зурмал сарнайг удаан ажиглаж харснаа:

-Тиймээ энэ бол амьд сарнай. Яг л энэ сагсанд байгаа сарнайнууд шиг амьд юм байна гэлээ. Тэгтэл нэг нь :

-Багшаа амьд сарнай чинь үнэртэй байдаг шүү дээ гэлээ. Саран багш хариуд нь :

-Тиймээ хүүхдүүдээ амьд сарнай анхилуун сайхан үнэртэй байдаг. Алимаагийн сарнайнаас тэр сайхан үнэр анхилж байна. Би одоо та нарт үнэрийг нь уншиж өгье гээд зургаа эргүүллээ. Тэгээд ингэж уншлаа

-Би өдөр бүхэн сургууль руугаа яаран ирдэг. Яагаад гэвэл би багш таныхаа сайхан инээмсэглэхийг харах гэж намуухан дуу хоолойг тань сонсох гэж яардаг. Та бол биднийг бүгдийг нь их хайрладаг болохоор бид танд их олон сарнай бэлэглэе гэж шийдсэн юм.

Би найз нартаа маш их хайртай. Өчигдөр намайг сарнай авах мөнгөө гээчихээд уйлахад найз нар маань намайг аргадаж байсан. Сайхан сэтгэлтэй найз нартайгаа уулзах гэж хамтдаа тоглох гэж би сургууль руугаа их яардаг.

Би их мундаг зураач болоод багшдаа найз нартаа зориулж мянган сарнай зурна. Багш нь ийнхүү уншиж байхад ангид нам гүм байлаа. Гагцхүү зурмал сарнайн анхилуун үнэр болох сайхан сэтгэлийн үгс л бүгдийн зүрх сэтгэл рүү намуухнаар түгэх ажээ.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.225.197zochin   • 10 сарын 15. 19 цаг 55 минут

ih saihan bolson baina.

202.21.106.119zochin   • 10 сарын 11. 19 цаг 01 минут

zaa tedentei tegj nyaluurch bh zab hn bnaa

103.9.90.53а   • 10 сарын 10. 9 цаг 34 минут

ийм зөв сайхан зохиол бүтээлүүд их бх хэрэгтэй бнадаа

Шинэ мэдээ

Хэрээ хог цуглуулах ажил эрхэлнэ5 секундын өмнөМалайзийн нарийн боовчид батгатай тортоор алдаршиж байна3 минут 46 секундын өмнөТаргалалт таны өдөрт тутамдаа хэрэглэж буй хоол хүнснээс шалтгаалдаг гэдгийг мэдэх үү7 минут 46 секундын өмнөGame of Thrones-ын од бүсгүй алдартай дуучин залуутай гэрлэнэ10 минут 50 секундын өмнө"Мөргөлдөөн дундаас олон улсын шинэ эмх журам гарах эсэх"-ээр геополитикчид хуралджээ15 минут 33 секундын өмнөНаснаасаа залуу, овор багатай харагдахад туслах долоон арга20 минут 59 секундын өмнөАмерик Оросын ялгаа...27 минут 13 секундын өмнөОрон орны шилдэг залуус Сочи хотод нөхөрсөгөөр өрсөлдөж байна33 минут 19 секундын өмнөГоломт банк Нидерландын Hands-On B.V коампанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа36 минут 7 секундын өмнөХайр дурлалд гадаад төрх хамаагүй гэдгийг харуулж чадсан хосууд39 минут 44 секундын өмнөХуурнин шуугигчид43 минут 40 секундын өмнөБодит амьдрал дээрх ”Бенжамин Баттонууд”48 минут 15 секундын өмнөТ.Мөнхтунгалаг: Олон нийтийн зөвлөл хяналт шалгалт хийх эрхгүй52 минут 19 секундын өмнөДугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит тэмцээн боллоо55 минут 11 секундын өмнөӨвөр монголчууд бол “хужаа” биш56 минут 20 секундын өмнөLouis Vuitton брэндийн загварын шоуг анх удаагаа африк гаралтай америк модель нээлээ59 минут 19 секундын өмнө2017 оны хуримын шилдэг 30 фото зураг1 цаг 4 минутын өмнөШөнийн тарифын хөнгөлөлт1 цаг 8 минутын өмнөХойд Солонгосын хакерууд Их Британийн телевиз рүү халдах гэж оролджээ1 цаг 11 минутын өмнөДэлхийн II дайнаас 669 хүүхдийн амийг аварсан Англи эрхэм1 цаг 19 минутын өмнөЖ.Эванстыг илүү үнэлсэн санал1 цаг 26 минутын өмнөИракийн засгийн газрын цэрэг Киркук хотыг авч курдчууд зайлан оджээ1 цаг 30 минутын өмнөӨчигдрийн онцлох фото агшинууд1 цаг 33 минутын өмнөСайхан зүйлийг бодож ирээдүйгээ өөдрөгөөр хараарай1 цаг 36 минутын өмнөАйл гэрт зовлон дууддаг Феншуйгийн байрлалууд1 цаг 42 минутын өмнөТрампыг элэглэсэн зурагт хуудсууд Сөүлд цацагдах болжээ1 цаг 46 минутын өмнөИрина Шэйк эрчүүдийг хэрхэн уургалдаг вэ1 цаг 50 минутын өмнөХөхний даруулга худалдан авахдаа заавал шалга1 цаг 55 минутын өмнөМУГЖ Б.Сарантуяа: Чингис хаан шиг байлдан дагуулалт хийгээд л Монголоо бүтэн тойрох гоё шүү1 цаг 58 минутын өмнөЛууван Гиннесийн амжилтын номонд багтав2 цаг 2 минутын өмнө
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.