10-р сарын 12
9 цаг 13 минут

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажилласан дүнг хэлэлцэв

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр 13 яам, 27 агентлагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан дүнгээ Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд хэлэлцүүлсээр байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, түүний харьяа агентлагуудад ажилласан тайланг өнөөдөр хэлэлцүүллээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хэмжээнд давхар ажил эрхлэлт, төлбөр авах, өөртэйгөө холбоотой шийдвэр гаргахдаа мэдүүлэг, тайлбар гаргаагүй зэрэг хуулийн хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн жишээ түгээмэл байв. Тухайлбал, 2016 онд Төрийн нарийн бичгийн даргын зөвлөлийн гишүүдэд хуралдаанд оролцсон оролцоогоор 1 удаагийн хуралд 1 гишүүнд 25 мянган төгрөгийн урамшуулал олгосон байна. Ийм урамшуулал олгох эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд энэ нь авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн байна. Тус яамны харьяа зарим агентлагийн дарга нар тушаал гаргаж өөртөө урамшуулал, урамшуулалт цалин олгох шийдвэр гаргасан бөгөөд энэ тухай шийдвэрийг гаргахаас өмнө ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл гаргаагүй нь мөн хууль зөрчсөн үйлдэл юм. Тус салбарын удирдлагын түвшинд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй гэж Ажлын хэсэг дүгнэв.

Яамны нийт албан тушаалтнуудын давхар ажил эрхлэлтийн судалгаатай танилцахад 2017 оны байдлаар 15 албан тушаалтан ажлын бус цагаар давхар ажил эрхэлж байв. Яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн У нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 3 компанид зөвлөх, орчуулагчийн ажил хийдэг ажээ. Тэрээр яамны удирдах албан тушаалтнаас давхар ажил эрхлэх зөвшөөрлийг бичгээр хүссэн боловч удирдлагын зүгээс илтэд ашиг сонирхлын зөрчил үүсэх тул зөвшөөрөөгүй байна. Гэвч У нь удирдлагаас зөвшөөрөл өгөөгүй байхад дээрх 3 компанид давхар ажил эрхэлж байжээ. Уг асуудлыг Авлигатай тэмцэх газар хуулийн хүрээнд нарийвчлан шалгаж байна.

Малын үзлэг, ангилалтын ажлын талаар Ажлын хэсэг тусгайлан судалж үзжээ. Энэ ажлын зардал нь улсын төсвөөс гардаг байна. 2015 онд 391.9 сая төгрөг зарцуулсан байв. Зардлыг хянан үзэхэд аймаг тус бүр ИТХ-ын шийдвэрээр үзлэг, ангилалт хийх малын тархац судлах зардлын тарифыг харилцан адилгүй тогтоодог байна. Жишээлбэл, Өмнөговь аймагт 2500 төгрөг байхад Баян-Өлгий аймаг 300 төгрөгөөр тогтоожээ. Эрх зүйн зохицуулалтгүй байгаагаас аймаг бүр өөр өөр тариф баталдаг гэсэн тайлбарыг мэргэжилтнүүд өгч байв. Цаашид нэгдсэн жишиг тариф гаргах шаардлагатай тул аймгуудын мал, эмнэлэг үржлийн тасаг болон салбарын төлөөллүүдтэй хэлэлцүүлэг зохион байгуулж санал авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж Ажлын хэсэг үзэв.

Салбарын хэмжээнд 2015 онд баяр наадам, арга хэмжээ тэмдэглэх, зохион байгуулахад төсвөөс 1.3 сая зарцуулах, 2016 онд 45.1 сая төгрөгийн томилолт, тээвэр шатахууны зардлыг бусдаар гүйцэтгүүлсэн зэргээр төсвийн зардлын ангиллыг зөрчиж шийдвэр гаргах, сангийн албан хаагчдад 7.9 сая төгрөгийн үүрэн холбооны утасны хөнгөлөлт үзүүлэх, шууд гэрээ байгуулж ажлын хөлсөнд 21.7-23.7 сая төгрөг олгосон зэрэг зөрчил гарсан байна.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд иргэн, аж ахуйн нэгжээс 2016 онд нийт 700 гаруй төсөл ирүүлснээс 212-т нь зээл олгох шийдвэр гаргажээ. Хурлын тэмдэглэл болон холбогдох материалуудтай танилцахад чухам ямар шалгуур үзүүлэлтээр тэдгээр 212 аж ахуйн нэгж, иргэнийг сонгон шалгуулсан эсэх нь тодорхойгүй байв. Ирүүлсэн төсөл болон холбогдох материалуудад эрсдлийн үнэлгээ хийх аргачлал боловсруулж өндөр оноо авсан нэгжийг сонгон шалгаруулсан гэх боловч төсөл сонгон шалгаруулах хурлын дараа аргачлалыг батлан гаргасан, үнэлгээний шалгуур үзүүлэлтийн талаар хурлын тэмдэглэлд дурдагдаагүй байсныг Ажлын хэсгийнхэн онцоллоо.   

Шалгарсан 212 төслийн 83 төсөлд нийт 43.54 тэрбум төгрөгийн зээл олгохоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд шийдвэрлэсэн байв. Чухам ямар шалгуур үзүүлэлтээр, юуг үндэслэж аж ахуйн нэгжүүдэд зээл олгосныг Авлигатай тэмцэх газар дахин нарийвчлан судалж, дүн шинжилгээ хийхээр болов. Түүнчлэн Үндэсний Аудитын газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа сангуудад эрсдлийн аудит хийх шаардлагатай байна гэдгийг мэдэгдлээ.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.14.36.6zochin   • 10 сарын 12. 13 цаг 55 минут

Сэргэлэн явлаа.Одоо ХААЯ-ыг цэвэрлэх л үлдлээ дээ. Мөн ч их балаг тарьсан Уаяч шүү дээ.Уяач ч гэж дээ өөрөө адууныхаа зүс насыг ч мэддэг болов уу даа.Баахан шахааны газрын дарга нар авсан нөгөө хэдийгээ дагуулаад явбал мэргэжлийн хүмүүс нь ажиллах байх л гэж найдахаас

202.9.40.178Зочин   • 10 сарын 12. 10 цаг 52 минут

Vnen bol dutuul idej dee.uur yum bgaad bgaamdaa

66.181.185.98боловсролын төлөөлөгч   • 10 сарын 12. 10 цаг 31 минут

БСШУСЯ-ыг шалгасан дүнгээ Авилгатай тэмцэх газар яагаад мэдээлэхгүй байна вэ? Хэрэглээний боловсролоор мөнгө угаасанг шалгасан уу?

122.201.24.167Зочин   • 10 сарын 12. 10 цаг 22 минут

АВИЛГАЧ П.ГАНХУЯГАА ЯАХ ГЭЖ БАЙНА ВЭ ? АТГ ЭЭ УРГАЦАА ТАЛЫГ НЬ АЛДСАН АГРОНОМ БАЯРТУЛГА АРХИТЕКТОР ХҮНЭЭР АГРОНОМЧДЫГ УДИРДУУЛСНЫ ШАГНАЛ БОЛЖ АРД ТҮМЭН ХОХИРОЛ БОЛООД ҮЛДЭХ ҮҮ

202.21.116.2Зочин   • 10 сарын 12. 9 цаг 24 минут

мал эмнэлэг цэв цэвэрхэн байна уу. АТГ???. ЭМийн бүртгэлтйн зардал Яаманд ордоггүй гэдгийг илрүүлсэнгүй юү..Ажлаа дахин хийж дээ..

Шинэ мэдээ

ШЕЗ: Г.Номуундарь хохирогчтой эрүүгийн хэрэг ирээгүй1 цаг 43 минутын өмнөСупермодель Кандис Сванепоел хоёр дахь хүүхдээ тээж байна1 цаг 45 минутын өмнөХотын даргын “Төрийн захиргааны үйлчилгээг хялбаршуулах ажлууд”1 цаг 47 минутын өмнөЗалуужуулах шидэт жор1 цаг 50 минутын өмнөҮл үзэгдэх нисдэг биет, харь гаригийн гийчид дэлхий дээр ирдэг нь үнэн1 цаг 53 минутын өмнөХоорондоо үл зохицох хүнс1 цаг 55 минутын өмнөЛиам Пейн: Шерил миний амьдралыг илүү ихээр гэрэлтүүлж өгсөн2 цагийн өмнөХахууль өгсөн, авсан аль нь ч хариуцлага хүлээх ёстой2 цаг 5 минутын өмнөЖүжигчин Жона Хиллийн 30 кг жин хасч чадсан нууц2 цаг 6 минутын өмнөДээд шүүхээс МАН-ын даргын нэр, дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэв2 цаг 7 минутын өмнөБекхэмийн хүүхдүүд ээжийгээ уяраав2 цаг 10 минутын өмнөЖорж Клуни найзууддаа сая, сая доллар бэлэглэжээ2 цаг 15 минутын өмнөШинэ жилийн Ева даашинз2 цаг 20 минутын өмнөМАХН-ын Нарийн бичгийн дарга П.Ангарагийг эрэн сурвалжилж эхэллээ2 цаг 22 минутын өмнөХамгийн түрүүнд өрсөлдөхөө зарласан Ксения Собчак сонгуулиас нэрээ татахад бэлэн гэлээ2 цаг 25 минутын өмнөГэртээ сайн сайхныг даллаж, муу муухайг зайлуулах арга...2 цаг 30 минутын өмнөХүйтэнд хүүхдүүдээ хөлдөөх дөхсөн Анжелина Жоли2 цаг 35 минутын өмнөАйлийн гэрт зовлон дууддаг 10 зүйл2 цаг 37 минутын өмнөБНСУ хуулийн хориглолтоо бууруулна2 цаг 40 минутын өмнөЛ.Мөнхбаясгалан ”сайн ахдаа чадуулсан” Сарангэрэлийн хэргийн тухайд юу ярив2 цаг 45 минутын өмнөХятадад үйлдвэрлэсэн хоёр дахь "Си 919" онгоц анхны туршилтын нислэгээ үйлджээ2 цаг 50 минутын өмнөЧ.Ану: Учирна гэж бодсон залуутайгаа учирсан2 цаг 55 минутын өмнөХ.Баделхан төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзаж байр сууриа илэрхийллээ2 цаг 57 минутын өмнө“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдсан ээжүүд ямар материал бүрдүүлэх вэ3 цагийн өмнө“ГЭРЭЛТЭЙ БАЙШИН” зорилтот нэвтрүүлэг өнөөдөр эхэлнэ3 цаг 1 минутын өмнөТолгой өвдөлт, зовиурыг ямар хоолоор анагаах вэ3 цаг 5 минутын өмнөХангалттай "шийтгүүлсэн" Ц.Алдармаа3 цаг 10 минутын өмнөЖастин: "Би Селенад маш их хайртай. Миний зүрх сэтгэл хэзээд түүнийх байсан"3 цаг 15 минутын өмнөОнцлох дүүрэг “Хоггүй Хан-Уул”3 цаг 18 минутын өмнөДэлхийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй нисэх онгоцны буудал 1000 гаруй нислэгээ цуцалжээ3 цаг 20 минутын өмнө
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.