10-р сарын 12
14 цаг 25 минут

Харилцагч төвтэй голомт банк нь "2017 оны шилдэг төсөл" хэрэгжүүлэгч байгууллагаар тодорлоо

Дэлхийн жишигт нийцсэн банк санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэгч Голомт банк нь Монгол Улсад анх удаа Харилцагч төвтэй салбарын бизнес модел нэвтрүүлэх төсөл-ийг хэрэгжүүлсэн юм. Тус төслийн  үр дүнг  PMI MONGOLIA CHAPTER-аас өндрөөр үнэлж " 2017 ОНЫ ШИЛДЭГ ТӨСӨЛ"-өөр тодрууллаа.

Голомт банк нь “Харилцагч төвтэй салбарын бизнес модел нэвтрүүлэх төсөл-ийн  хүрээнд өөрийн бизнес төв, салбар, тооцооны төвүүдийн тохижилт болоод бүхий л үйл ажиллагааг амжилттай шинэчлээд байна. Ингэснээр харилцагч тав тухтай, тохилог орчинд, банк санхүүгийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдсэн юм. 

Мөн төслийн хүрээнд харилцагчтай шууд харьцдаггүй, олон давтамжтай хийгддэг банкны зарим ажил болон кредит карт, цалин, хэрэглээний зээлийн судалгаа, харилцагчдын хувийн хэрэг, мэдээллийг нэгдсэн стандартын дагуу зохих нэгжид төвлөрүүлснээр, салбарын ажилтнуудын дотоод ажлын ачаалал буурч, харилцагчдад зориулах цаг хугацаа нэмэгдэж, зээлийн судалгааны чанар сайжрах зэрэг үр дүнг үзүүлсэн байна.

Тодруулбал салбарын ажилтнуудын цаг зарцуулалтыг ердөө 5% өсгөснөөр  борлуулалтын тоогоо 102% нэмэгдүүлсэн, салбаруудын орлогод эзэлж буй зардлын хэмжээг 30%-аар бууруулсан зэрэг амжилтуудыг гаргасан байна.  

Голомт банк нь олон улсын хэмжээнд томоохонд тооцогдох энэхүү төслийг, гадаадын улс орны зөвлөх үйлчилгээг авалгүйгээр өөрсдийн хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөрөөр амжилттай хэрэгжүүлж, харилцагчийн хүлээлтээс давсан өндөр үр дүнг үзүүлсэн тул  “МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ ШИЛДЭГ ТӨСӨЛ”-өөр шалгарсан байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголын од Чингис хаан шигээ Улаанбаатар багаа удирдан Дэлхийн Их Дуулгын Финалд шалгарч чадах уу?3 цаг 8 минутын өмнөМонгол UB Garuda баг дэлхийн их дуулга Канад болон Японы тэмцээнийг зорилоо3 цаг 17 минутын өмнөТалархлын булан: Бөхчүүд Хавдрын Үндэсний зөвлөлд өрөө тохижуулах үйлсэд нэгдэж байна6 цаг 35 минутын өмнөСэрэмжлүүлэг: Иргэд, олон нийтийн анхааралд6 цаг 39 минутын өмнөТаргалалт халдварладаг6 цаг 49 минутын өмнөБарак Обама эмээтэйгээ бут авав (бичлэгтэй)7 цагийн өмнөЗургаан хүний амь насыг аварсан залуу7 цаг 6 минутын өмнөМөнгөөр тасрахгүй байя гэвэл...7 цаг 6 минутын өмнөХилээр нэвтрүүлэхийг хязгаарласан, хориглосон бараа бүтээгдэхүүн - хяналт, хариуцлага7 цаг 9 минутын өмнөХорватын хөл бөмбөгийн шигшээ багийнхан шагналын бүх мөнгөө хандивлахаар шийдвэрлэжээ7 цаг 10 минутын өмнөОрдос дахь “Чингисийн онгон”-ы нууцаас …7 цаг 12 минутын өмнө40, 45, 50, 55, 60, 65 настай иргэд багц шинжилгээнд хамрагдана7 цаг 20 минутын өмнөШатахууны үнийн нэмэгдэлд ШӨХТГ яагаад дуугарахгүй байна вэ7 цаг 29 минутын өмнөХүүхдийн аминд хүрсэн тэрбумтан нас баржээ7 цаг 39 минутын өмнөДэлхийн хамгийн их дарлагдсан ард түмэн7 цаг 50 минутын өмнөӨөхөө шатаах уу: Кардио ачаалал гэж ямар дасгалыг хэлдэг вэ?7 цаг 59 минутын өмнөТарваган тахлаас сэргийлье8 цаг 9 минутын өмнөЗээлийн хүүг яаж боддог вэ?8 цаг 19 минутын өмнөПАК ГЫН ХЭГ-ийн ялыг 8 жилээр сунгалаа8 цаг 24 минутын өмнөГ.Сарангэрэлд шүүхээс 3 жилийн хорих ял оноолоо8 цаг 26 минутын өмнөӨдөрт дөрвөн аяга кофе уувал сайн8 цаг 29 минутын өмнөДенис Тенийг хөнөөсөн байж болзошгүй этгээдүүдийн нэгийг баривчилжээ8 цаг 39 минутын өмнөПак Гын Хэ-гийн ялыг нэмэгдүүлж, 118,5 тэрбум вон төлүүлж магадгүй8 цаг 49 минутын өмнөЗэрлэг нэрсний залуужуулах чадал8 цаг 59 минутын өмнөҮерт өртсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байна9 цаг 7 минутын өмнөБ.Гангаамаа “К2” уулнаас утсаар холбогджээ9 цаг 9 минутын өмнөХөвсгөл нуурын их тахилгыг хийнэ9 цаг 15 минутын өмнөЦэрэг татлагад ирээгүй есөн иргэнд торгууль оноов9 цаг 23 минутын өмнөТасалгааны цэцгээ хурдан ургуулъя гэвэл…9 цаг 29 минутын өмнөОрон орны алдартай гоймонтой хоолны жорууд Хуваалцах 4 Жиргэх9 цаг 39 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.