10-р сарын 12
14 цаг 37 минут

Орчин үеийн жишиг болсон 133 дугаар сургууль нээлтээ хийлээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн хамт олон өнөөдөр төрдөө данстай, түмэндээ нэртэй, олон сайн шавь нараа амжилттай сургасан сургууль болох амлалтаа өгч, албан ёсны нээлтээ хийлээ.

Тус дүүргийн хамгийн отгон дүүрэг болох 26 дугаар хороонд улсын гэх тодотголтой нэг ч сургууль, цэцэрлэг, байдаггүй атал 11.000 иргэн амьдардаг аж.  Өнгөрсөн 2016 оны зун 26 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Женерал Тек” ХХК өөрсдийн эзэмшлийн барилгын талбайгаас сургууль барих газар гаргаж өгснөөр Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийг барилгатай болгох боломж бүрдсэн гэнэ.

Хүүхэд багачуудын инээд хөөр цангинсан энэ сайхан өргөөг барих асуудал 2012 оноос эхлэлтэй. 2017-2018 оны хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн барилга бэлэн үйл ажиллагаагаа эхлүүлэхээр байсан ч цахилгааны асуудал шийдэгдээгүйн улмаас түр хойшилсон гэнэ. Ямартай ч цахилгааны асуудал шийдэгдэж өнгөрөгч есдүгээр сарын 22-ноос эхлэн хичээл эхэлж, хүүхдүүд шинэ сургуульдаа яваад эхэлжээ.

Харин өнөөдөр албан ёсны нээлтээ хийж, хүүхэд багачууд дуу хуурын дээжээ  сонирхуулж, шинэхэн сургууль, анги танхимдаа хичээлдээ явж, зөндөө олон шинэ найзуудтай болсондоо баяртай байгаагаа хэлж байлаа.

Ингээд нээлтийн үеэр тус сургуулийн сурагч, эцэг эхийн төлөөлөл, багш, удирдлагуудаас сэтгэгдлийг нь хүргэж байна.

Б.Номин: Гэртэйгээ ойрхон болохоор их амар

/133 дугаар сургуулийн 9б ангийн сурагч/

Би 21 дүгээр сургуульд сурч байсан. Одоо 133 дугаар  сургуульд ирээд суралцаж байна. гэр маань энд нүүгээд ирчихсэн байсан  шинэ сургуульд шинэ орчинд олон найзуудтай болоод дажгүй байгаа. Сургуулийн гадаад болон дотоорд орчин цэвэр цэмцгэр бүх юм харагддаг болохоор бусад сургуулиудыг бодвол их таалагдаж байгаа. Манайх Энканто тауны зүүн талд байдаг. Гэртэйгээ ойрхон болохоор их амар. Сургууль дээр ажилтай байгаад жаахан зав гарвал амжуулаад гэртээ хариад хоол ундаа  идэж амждаг. Хичээлээ тараад  нэг зүгт болохоор ангийн найзуудтайгаа хамтдаа явчихдаг. Их гоё байгаа. 

С. Дэжидсүрэн: Лаборатори сургууль болох зорилго тавин ажиллана

/133 дугаар сургуулийн захирал/

Манай сургууль үйл ажиллагаагаа есдүгээр сарын 22-нд эхэлсэн. Тэгээд 640 хүүхдийн хүчин чадалтай. Сургууль маань олон улсын стандартын дагуу барилга байгууламж нь баригдсан байгаа. Энд төрийн өмчийн хоёр сургууль хичээллэж байна. Нэг нь олон улсын хөтөлбөртэй “Монгол тэмүүлэл”, нөгөөх нь 133 дугаар сургууль. 133 дугаар сургууль маань 26 дугаар хорооны  иргэд их баяртай байгаа. яагаад гэвэл энэ хороонд нэг ч сургууль байгаагүй. Манайд голдуу 111, 84, 21, 48 дугаар сургуулиадад суралцдаг байсан хүүхдүүд ирсэн. Тойргийнхо бүх хүүхдүүдийг хамруулья гэсэн зорилготой байгаа. Одоогоор 750 хүүхэдтэйгээ хичээллэж байна. Манай сургуулийн орчин нь олон улсын жишгийг дагаж баригдсан учраас их сайхан байгаа. Мэдээж шинэ юмны эхлэл гэдэг цаанаа л нэг сайхан байна. Сургууль маань 12 жилийн Ерөнхий боловсролын сургууль байгаа. Лаборатори сургууль болох зорилго тавин ажиллана.

К.Канкай: Багш, сурагчдын ачаалал багасах нь

/Эцэг эхийн төлөөлөл/

Миний нэг ач  энэ сургуульд суралцаж байна. Өмнө нь 84 дүгээр сургуульд суралцаж байсан. 84  дүгээр сургууль өмнө нь 3 ээлжээр хичээллэдэг, гол нь ачаалал ихтэй. Энд хоёр ээлжтэй сайхан байна. Сургууль нээгдсэнээр багш, сурагчдын ачаалал багасах байх. Тэгээд чөлөөт цаг нэмэгдэж, бэлтгэл хийхэд нь цаг гарах нь. Гэрт их ойрхон, сайхан сургууль шинээр нээгдсэнд баяртай байна. Өмнө нь хуучин сургуульд нь хүргэж өгөх гэж унаанд сууна. Түгжирнэ.  Хүнд байсан. Одоо бол чөлөөтэй сайхан байна. Баярлалаа.

Т.Пүрэвсүрэн: Ажлын байрны орчин их таалагдсан

/133 дугаар сургуулийн хөгжмийн багш/

Би 33 дугаар  сургуульд багшилж байсан. Сургуулийн  хаалгаар орж ирэнгүүт л уулга алдмаар гоё байгаа биз. Шинэлэг, монголд ховорхон сургуулиудын нэг байгаа. Орчин их таалагдсан. Ажлын байрны орчин их таалагдсан учраас 26 дугаар хороонд шинээр байгуулагдсан 133 дугаар сургуульд Хөгжмийн багшаар ажилд орсон. Шинэ сургууль, шинэ  хамт олонтой үнэхээр сайхан байна. Сургуулийн зорилго, зорилтын хүрээнд шинэ сургуулиа  нэр алдартай болоход нь тусалж өөрийн бүх чадлаараа хүчин зүтгэнэ ээ.

П.Нарандэлгэр

 

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

112.72.11.121Зочин   • 2017, 10 сарын 13. 7 цаг 59 минут

neg muu ambitstai erhlegch ch biluu manager ch biluu ter neg yum ni ajilaa ch hiij chadku baij oor huneer ajilaa jiilgej baisnaa nogoo hunee haluulchihdag ***** surguuli bna lee shd!!! yaaj tsaashaa yavnaa mongo l avah sanaatai baigaa bhdaa

66.181.182.179Зочин   • 2017, 11 сарын 12. 16 цаг 41 минут

Ymar ajlaa heneer hiilgesen boloh ter bagsh ni ymarhuu zan awirtai yos zvitei her zereg chadwartai hvn baisnig medej yumnii uchrig olsoni daraa busdig buruushaah ni zow bh gej bodhin. Minii sonssonoor bol ter bagsh ni vneheer hvvhedtei ajillaj chadahgvi yos zvigvi hvnii hvvhdig eldweer helj doromjilson nohor bsin bishvv olon etseg ehchvvdees udaa daraa gomdol bichig irsneer halagdsan gesen shvv

103.57.93.228Зочин   • 2017, 10 сарын 12. 22 цаг 01 минут

Energy zasgiinGaza r surguul tsererleg emneleg hyyrai suunii wildver if ailijiig ehlyylj ugluu dee jail hiideg n ogchordog idea uuh feel solidog bololtoi

202.9.43.57Зочин   • 2017, 10 сарын 12. 20 цаг 34 минут

2016 ond niisleld 3 eeljeer hicheellej bsan surguuli 31 bsan bol odoo 24 bolj buursan bna,

Шинэ мэдээ

ФОТО: Гоёмсог даашинзны загварууд14 минут 44 секундын өмнөПутин, дайралтын зэвсгээ бууруулахад бэлэн гэж мэдэгдлээ24 минут 13 секундын өмнөХүүхдээ өвөр дээрээ суулгаж тээвэрлэхгүй байхыг зөвлөв34 минут 25 секундын өмнөШадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын улс төрийн өндөр түвшний уулзалтад оролцож байна 43 минут 8 секундын өмнөХүүхдэд эцгээс удамших өндөр магадлалтай, хүчтэй генүүд…45 минут 5 секундын өмнөТөр төгсөгчидөө хүлээж авахад бэлэн үү54 минут 59 секундын өмнөАварга болж чадаагүй шигшээ багаа дотноор угтан авлаа1 цаг 5 минутын өмнөЭкскаваторынх нь шанаганд сууж, манаж хоносны үр дүнд үйл ажиллагааг нь зогсоож чаджээ1 цаг 15 минутын өмнөМодель Д.Норагийн үдшийн гангараа1 цаг 35 минутын өмнөУсанд урссан амь бүрийн төлөө…1 цаг 35 минутын өмнөШатсан цэцэрлэг ирэх намар шинэ байртай болно1 цаг 41 минутын өмнөПутин: Бид АНУ-ын хэрэгт огт оролцоогүй1 цаг 45 минутын өмнөАхмад шатарчид Дэлхийн аварга боллоо1 цаг 47 минутын өмнөМонголын Таеквондочид түүхэн амжилт гаргалаа1 цаг 47 минутын өмнөМонгол Улс Япон Улсад 100 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо1 цаг 55 минутын өмнөИрэх намрын чуулганаас эхлэн гишүүдийг ингэж “дэглэнэ”2 цаг 5 минутын өмнөБатганы сорвийг сармисаар арилгах арга narangerel 2018-07-17 09:22 Зөвлөгөө2 цаг 15 минутын өмнөМонголын хамгийн залуу нуур: Гэгээн нуур2 цаг 21 минутын өмнөХааны гэр бүлийнхний шарил мөн болохыг тогтоожээ2 цаг 25 минутын өмнөМ.Энхболд: Ээлжит бус чуулганы хуралдаан зарлахад татгалзах зүйлгүй2 цаг 26 минутын өмнөБаярын цахилгаан утаснууд ирсээр байна2 цаг 35 минутын өмнөӨнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана2 цаг 45 минутын өмнөЯпон, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар долоон сургууль баригдана2 цаг 55 минутын өмнөВ.Путин, Д.Трамп  нар ямар тохиролцоонд хүрэв2 цаг 59 минутын өмнөБ.Гүрсоронзон: Иргэний хүсэлтийг үндэслэн тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна3 цаг 5 минутын өмнөӨндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж 6 настай хүүхэд аварлаа3 цаг 15 минутын өмнөБөхчүүдийн хөлсийг рашаан чинээ санахаа болиоч ээ3 цаг 25 минутын өмнөӨнгөрсөн сард 2,182 кг алт худалдан авчээ3 цаг 25 минутын өмнөК.Мбаппе бүх орлогоо хандивлав3 цаг 29 минутын өмнөХоригдлууд 48.211.266 төгрөг хохирогчдоо шилжүүлжээ3 цаг 35 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.