10-р сарын 12
11 цаг 23 минут

Зөрчил гаргасан 2915 хүнийг 73 сая төгрөгөөр торгожээ

Хот хоорондын замд  гэмт хэргийн замаар алдсан эд зүйл, илрүүлэх, эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын чанартай авто замуудад байрлах 13 хяналтын цэгийн үйл ажиллагааг  2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан үйл ажиллагааг нь идэвхижүүлж эхэлсэн.

Тус ажлын хүрээнд дээрх постуудын орчныг бүрэн камержуулж нэгдсэн хяналт тавьж үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг мэдээ мэдээллээр шуурхай хангах ажлыг зохион байгуулан   мэргэжил арга зүйн зөвлөгөөг тухай бүрт нь өгч байна.

Хяналтын цэгт ажиллаж байгаа  алба хаагч нар нь  2017 оны 10 дугаар сарын 2-ноос 10-ны өдөр хүртэлх 7 хоногийн  байдлаар  5010 хүн, 18173 тээврийн хэрэгсэлийг  шалгаж,  гэмт хэрэг 1,  эрэн сурвалжлагдаж байсан  этгээд 2-ийг илрүүлэн саатуулж  2991 зөрчилд холбогдох   2915 хүнийг 73,625,000 төгрөгөөр торгож, 30 тээврийн хэрэгслийг түр саатуулсан байна.

 Тухайлбал: Булган аймгийн Баяннуур сумын хяналтын цэгт  гарал үүслийн гэрчилгээгүй 3 тооны үхрийн мах ачиж явсан тээврийн хэрэгслийг саатуулан шалгахад  2017 оны 10 сарын 05-ннаас 6 –нд шилжих шөнө Архангай аймгийн Жаргалант сумын Цагаан баг Зуслан гэх газрын орчмоос 3 тооны үхэр  хулгайд алдсан гэмт хэргийг   В гэгч нь бусадтай бүлэглэн үйлдсэнийг илрүүлсэн.

2017 оны 10 дугаар сарын 03-нд Сэлэнгэ аймгийн Гурвалжин уулзварын хяналтын цэгт 69...СЭА улсын дугаартай Хюндай Элентра маркийн автомашиныг саатуулан  шалгахад зохих зөвшөөрөлгүйгээр хурааж бэлтгэсэн монгол улсын эмийн бүртгэлээс хасагдсан 20  килограмм “Эрэвгэр жирэвгэр” гэх  ургамлыг  жолооч Б нь тээвэрлэж явсныг холбогдох газарт хүлээлгэн өгч ажилласан байна.        

Иргэд та бүхэн  гэмт хэргийн шинжтэй мэдээ мэдээллийг хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагч нарт биеэр болон Шуурхай удирдлагын төвийн  102 дугаарын тусгай утсанд  мэдээлж шуурхай шийдвэрлүүлэх боломжтой болсныг   зөвлөж байна.

 

                               

 

 

 

 

                                                                     

 

        

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Италийн үзэсгэлэнт бүсгүй Моника Беллуччи10 секундын өмнөХудлаа мэдээлэл байх нь3 минут 25 секундын өмнөХэрээ хог цуглуулах ажил эрхэлнэ6 минут 34 секундын өмнөМалайзийн нарийн боовчид батгатай тортоор алдаршиж байна10 минут 15 секундын өмнөТаргалалт таны өдөрт тутамдаа хэрэглэж буй хоол хүнснээс шалтгаалдаг гэдгийг мэдэх үү14 минут 15 секундын өмнөGame of Thrones-ын од бүсгүй алдартай дуучин залуутай гэрлэнэ17 минут 19 секундын өмнө"Мөргөлдөөн дундаас олон улсын шинэ эмх журам гарах эсэх"-ээр геополитикчид хуралджээ22 минут 2 секундын өмнөНаснаасаа залуу, овор багатай харагдахад туслах долоон арга27 минут 28 секундын өмнөАмерик Оросын ялгаа...33 минут 42 секундын өмнөОрон орны шилдэг залуус Сочи хотод нөхөрсөгөөр өрсөлдөж байна39 минут 48 секундын өмнөГоломт банк Нидерландын Hands-On B.V коампанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа42 минут 36 секундын өмнөХайр дурлалд гадаад төрх хамаагүй гэдгийг харуулж чадсан хосууд46 минут 13 секундын өмнөХуурнин шуугигчид50 минут 9 секундын өмнөБодит амьдрал дээрх ”Бенжамин Баттонууд”54 минут 44 секундын өмнөТ.Мөнхтунгалаг: Олон нийтийн зөвлөл хяналт шалгалт хийх эрхгүй58 минут 48 секундын өмнөДугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит тэмцээн боллоо1 цаг 2 минутын өмнөӨвөр монголчууд бол “хужаа” биш1 цаг 3 минутын өмнөLouis Vuitton брэндийн загварын шоуг анх удаагаа африк гаралтай америк модель нээлээ1 цаг 6 минутын өмнө2017 оны хуримын шилдэг 30 фото зураг1 цаг 11 минутын өмнөШөнийн тарифын хөнгөлөлт1 цаг 14 минутын өмнөХойд Солонгосын хакерууд Их Британийн телевиз рүү халдах гэж оролджээ1 цаг 17 минутын өмнөДэлхийн II дайнаас 669 хүүхдийн амийг аварсан Англи эрхэм1 цаг 25 минутын өмнөЖ.Эванстыг илүү үнэлсэн санал1 цаг 33 минутын өмнөИракийн засгийн газрын цэрэг Киркук хотыг авч курдчууд зайлан оджээ1 цаг 37 минутын өмнөӨчигдрийн онцлох фото агшинууд1 цаг 40 минутын өмнөСайхан зүйлийг бодож ирээдүйгээ өөдрөгөөр хараарай1 цаг 42 минутын өмнөАйл гэрт зовлон дууддаг Феншуйгийн байрлалууд1 цаг 48 минутын өмнөТрампыг элэглэсэн зурагт хуудсууд Сөүлд цацагдах болжээ1 цаг 52 минутын өмнөИрина Шэйк эрчүүдийг хэрхэн уургалдаг вэ1 цаг 56 минутын өмнөХөхний даруулга худалдан авахдаа заавал шалга2 цаг 1 минутын өмнө
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.