10-р сарын 12
15 цаг 25 минут

Малчид цаг агаарын мэдээллийг гар утсаараа шуурхай хүлээн авах боломжтой боллоо

5Мерси Кор олон улсын байгууллагаас өвөлжилтийн хүндрэлийг даван туулах чиглэлээр хэрэгжүүлсэн төслийн хүрээнд малчдад цаг уурын мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг нэвтрүүлэх тусгай аппликейшн боловсруулан амжилттай туршсан байдаг. Энэхүү  туршлагатай Монгол Улсын  Ерөнхий сайд У.Хүрэлсүх  өнгөрсөн наймдугаар сард Шадар сайд байхдаа танилцаж, уг үйлчилгээг энэ намраас эхлэн үндэсний хэмжээнд холбох боломжийг судлах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүргийн дагуу өнөөдөр нийт 21 аймгийн 1550 багийн 160.600 малчин өрх цаг уурын мэдээллийг шуурхай хэлбэрээр гар утсаараа хүссэн үедээ авах боломж бүрдэж байна.  Тодруулбал МЕССЭЖ үйлчилгээг 330.000 малчин хэрэглэж, Онцгой байдлын ерөнхий газраас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай, өөрийн хүссэн үедээ авах боломжтой болох юм.

  Уг ажлын хүрээнд өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал,  Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар болон “Юнител групп”, “Мобиком корпораци”, “Скайтел” болон “Жи-Мобайл” ХХК-ийн удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ингэснээр малчид багийн төвшинд цаг агаарын мэдээ, бэлчээрийн ургацын мэдээ, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай, өөрийн хүссэн үедээ хүлээн боломжтой болж байна. Цаашид уг үйлчилгээг хөгжүүлэн малын өвчний гаралт, цасны хэмжээ, бэлчээрийн даац, малын түүхий эдийн зах зээлийн үнэ гэх мэт мэдээллийг хүргэх боломжийг бүрдүүлэх юм.

Уг үйлчилгээг өнгөрсөн оны 06 дугаар сараас ашиглалтад оруулан туршиж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 57 мянга гаруй малчдаас хүсэлт авсан байна. Хэрэглэгчдийн 51 хувь нь цаг агаарын мэдээллээ уг системээс голчлон авдаг. Олонх буюу хэрэглэгчдийн 90 хувь нь цаг агаарын мэдээллийн таарц маш сайн байгааг илэрхийлж, 81% хувь нь энэ системийн үйлчилгээг сайн гэж дүгнэжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ФОТО: Гоёмсог даашинзны загварууд8 минут 23 секундын өмнөПутин, дайралтын зэвсгээ бууруулахад бэлэн гэж мэдэгдлээ17 минут 52 секундын өмнөХүүхдээ өвөр дээрээ суулгаж тээвэрлэхгүй байхыг зөвлөв28 минут 4 секундын өмнөШадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын улс төрийн өндөр түвшний уулзалтад оролцож байна 36 минут 47 секундын өмнөХүүхдэд эцгээс удамших өндөр магадлалтай, хүчтэй генүүд…38 минут 44 секундын өмнөТөр төгсөгчидөө хүлээж авахад бэлэн үү48 минут 38 секундын өмнөАварга болж чадаагүй шигшээ багаа дотноор угтан авлаа58 минут 16 секундын өмнөЭкскаваторынх нь шанаганд сууж, манаж хоносны үр дүнд үйл ажиллагааг нь зогсоож чаджээ1 цаг 9 минутын өмнөМодель Д.Норагийн үдшийн гангараа1 цаг 28 минутын өмнөУсанд урссан амь бүрийн төлөө…1 цаг 29 минутын өмнөШатсан цэцэрлэг ирэх намар шинэ байртай болно1 цаг 34 минутын өмнөПутин: Бид АНУ-ын хэрэгт огт оролцоогүй1 цаг 38 минутын өмнөАхмад шатарчид Дэлхийн аварга боллоо1 цаг 41 минутын өмнөМонголын Таеквондочид түүхэн амжилт гаргалаа1 цаг 41 минутын өмнөМонгол Улс Япон Улсад 100 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо1 цаг 49 минутын өмнөИрэх намрын чуулганаас эхлэн гишүүдийг ингэж “дэглэнэ”1 цаг 59 минутын өмнөБатганы сорвийг сармисаар арилгах арга narangerel 2018-07-17 09:22 Зөвлөгөө2 цаг 9 минутын өмнөМонголын хамгийн залуу нуур: Гэгээн нуур2 цаг 15 минутын өмнөХааны гэр бүлийнхний шарил мөн болохыг тогтоожээ2 цаг 19 минутын өмнөМ.Энхболд: Ээлжит бус чуулганы хуралдаан зарлахад татгалзах зүйлгүй2 цаг 19 минутын өмнөБаярын цахилгаан утаснууд ирсээр байна2 цаг 29 минутын өмнөӨнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана2 цаг 39 минутын өмнөЯпон, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар долоон сургууль баригдана2 цаг 48 минутын өмнөВ.Путин, Д.Трамп  нар ямар тохиролцоонд хүрэв2 цаг 52 минутын өмнөБ.Гүрсоронзон: Иргэний хүсэлтийг үндэслэн тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна2 цаг 59 минутын өмнөӨндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж 6 настай хүүхэд аварлаа3 цаг 8 минутын өмнөБөхчүүдийн хөлсийг рашаан чинээ санахаа болиоч ээ3 цаг 19 минутын өмнөӨнгөрсөн сард 2,182 кг алт худалдан авчээ3 цаг 19 минутын өмнөК.Мбаппе бүх орлогоо хандивлав3 цаг 22 минутын өмнөХоригдлууд 48.211.266 төгрөг хохирогчдоо шилжүүлжээ3 цаг 28 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.