10-р сарын 12
15 цаг 47 минут

Хангай бүсийн аймгууд хөгжлийн бодлогоо хэлэлцэж байна

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Хангайн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2017”-г энэ жил Хөвсгөл аймагт зохион байгуулж байна. Уг бүсэд Архангай, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Баянхонгор, Орхон аймаг багтдаг.

Энэ жилийн чуулган “Бодлогын уялдаа-Байгальд ээлтэй бүс” нэрийн дор зохион байгуулагдаж байна. Чуулганы хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлого, хангайн бүсийн аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, тус бүс нутгийн хамтын ажиллагаа гээд олон асуудлыг хамтдаа ярилцаж байна. Мөн энэ үеэр дээрх аймгуудын брэнд бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохиогдож байгаа юм.

Чуулганыг хоёр өдөр зохиогдох бөгөөд өнөөдөр “Хангайн бүсийн өрсөлдөх чадварын төлөв байдал”, “Компанийн нийгмийн хариуцлага ба тогтвортой хөгжлийн зорилтууд”, “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоо-бүсчилсэн хөгжил”, “Эдийн засгийн төрөлжилт: Хангайн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь”, “Хангайн бүсийн ЖДҮ-ийг хөгжүүлэх нь” гэсэн илтгэлүүдийг хэлэлцүүлэх юм.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан “Бүх аймагт махны үйлдвэр байгуулах шаардлагагүй” гэсэн бол Үндэсний хөгжлийн газар, судалгаа шинжилгээний албаны дарга А.Мөнхболд Монгол Улсын бүсчилсэн шинэ хөгжлийн бодлого гарч байгаа талаарх сонирхолтой мэдээллүүдийг өгөв.

Мөн иргэд Хөвсгөл аймгийг уул уурхайн салбар руу орж газар нутгаа ухуулах шаардлагагүй, өөр чиглэлээр дагнан хөгжих ёстой гэж байв. Харин аймгийн удирдлагууд нь уул уурхайн хэд хэдэн орд газруудыг ашиглах талаар ярьж байлаа.

Дашрамд дурьдахад тус төвөөс жил бүр 180 гаруй үзүүлэлтээр аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг гаргадаг. Уг тоон үзүүлэлтээр Хөвсгөл аймаг ерөнхий оноогоор 21 аймгаас 13, засаглалын үр шимээр 18, дэд бүтцээр 15, бизнесийн үр шимээр дөрөвдүгээр байрт жагсжээ. Өөрөөр хэлбэл, энэ аймагт цаашид бизнес хийх боломж өндөр ч засаглал, төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа муу гэсэн дүн гарчээ.

П.Наран

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ФОТО: Гоёмсог даашинзны загварууд15 минут 49 секундын өмнөПутин, дайралтын зэвсгээ бууруулахад бэлэн гэж мэдэгдлээ25 минут 18 секундын өмнөХүүхдээ өвөр дээрээ суулгаж тээвэрлэхгүй байхыг зөвлөв35 минут 30 секундын өмнөШадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын улс төрийн өндөр түвшний уулзалтад оролцож байна 44 минут 13 секундын өмнөХүүхдэд эцгээс удамших өндөр магадлалтай, хүчтэй генүүд…46 минут 10 секундын өмнөТөр төгсөгчидөө хүлээж авахад бэлэн үү56 минут 4 секундын өмнөАварга болж чадаагүй шигшээ багаа дотноор угтан авлаа1 цаг 6 минутын өмнөЭкскаваторынх нь шанаганд сууж, манаж хоносны үр дүнд үйл ажиллагааг нь зогсоож чаджээ1 цаг 16 минутын өмнөМодель Д.Норагийн үдшийн гангараа1 цаг 36 минутын өмнөУсанд урссан амь бүрийн төлөө…1 цаг 36 минутын өмнөШатсан цэцэрлэг ирэх намар шинэ байртай болно1 цаг 42 минутын өмнөПутин: Бид АНУ-ын хэрэгт огт оролцоогүй1 цаг 46 минутын өмнөАхмад шатарчид Дэлхийн аварга боллоо1 цаг 48 минутын өмнөМонголын Таеквондочид түүхэн амжилт гаргалаа1 цаг 48 минутын өмнөМонгол Улс Япон Улсад 100 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо1 цаг 56 минутын өмнөИрэх намрын чуулганаас эхлэн гишүүдийг ингэж “дэглэнэ”2 цаг 6 минутын өмнөБатганы сорвийг сармисаар арилгах арга narangerel 2018-07-17 09:22 Зөвлөгөө2 цаг 16 минутын өмнөМонголын хамгийн залуу нуур: Гэгээн нуур2 цаг 22 минутын өмнөХааны гэр бүлийнхний шарил мөн болохыг тогтоожээ2 цаг 26 минутын өмнөМ.Энхболд: Ээлжит бус чуулганы хуралдаан зарлахад татгалзах зүйлгүй2 цаг 27 минутын өмнөБаярын цахилгаан утаснууд ирсээр байна2 цаг 36 минутын өмнөӨнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана2 цаг 46 минутын өмнөЯпон, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар долоон сургууль баригдана2 цаг 56 минутын өмнөВ.Путин, Д.Трамп  нар ямар тохиролцоонд хүрэв3 цагийн өмнөБ.Гүрсоронзон: Иргэний хүсэлтийг үндэслэн тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна3 цаг 6 минутын өмнөӨндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж 6 настай хүүхэд аварлаа3 цаг 16 минутын өмнөБөхчүүдийн хөлсийг рашаан чинээ санахаа болиоч ээ3 цаг 26 минутын өмнөӨнгөрсөн сард 2,182 кг алт худалдан авчээ3 цаг 26 минутын өмнөК.Мбаппе бүх орлогоо хандивлав3 цаг 30 минутын өмнөХоригдлууд 48.211.266 төгрөг хохирогчдоо шилжүүлжээ3 цаг 36 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.