10-р сарын 12
14 цаг 15 минут

Голомт банк Монгол улсад анх удаа "дижитал шилжилт" конференцийг зохион байгууллаа

Дэлхий нийтэд технологийн боломж өдрөөр бус цаг, минутаар хувьсан өөрчлөгдөж, төр засаг, нийгэм, бизнесийн бүхий л салбарт Дижитал шилжилтийн эрин үе эхэлжээ. Энэ цаг үед Монгол Улсын төр болон хувийн хэвшил ямар түвшинд байгааг тодорхойлж нэг ойлголттой болох, үйлчилгээ, үйл ажиллагааг дижиталчлах замаар хялбарчлах ямар гарц байгааг тодруулах, бизнесийн цоо шинэ боломжуудыг нээх,  тэргүүн туршлага солилцох, шийдлийг олох зорилгоор Голомт банк, Стартап Терминал, Харилцаа Холбооны Зохицуулах хороотой хамтран, Монгол Улсад анх удаа "ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ"  конференцийг зохион байгууллаа. 

Тус арга хэмжээний үеэр дижитал шилжилтэд үзүүлэх төрийн оролцоо, дижитал бизнес, маркетинг, борлуулалт, финтек болон үүнийг үүсгэх суурь болж буй технологиийн шийдэл, мэдээллийн аюулгүй байдлын асуудал, дижитал шилжилтийн харилцагчдад үзүүлэх үр дүн зэрэг өргөн сэдвийг төрийн агентлагууд болон бизнесийн бүх салбарын топ компаниудын төлөөлөл, энэ чиглэлийн экспертүүд хөндсөн юм.

            Голомт банкны хувьд цахим банкны үйлчилгээ, үүний дараа онлайн банкны үйлчилгээг Монгол Улсад анхлан нэвтрүүлж байсан бол эдүгээ орчин үеийн дэвшилтэд технологид суурилсан дижитал банкны бизнес загварыг амжилттай хэрэгжүүлж эхэлж байна.

Үүний үр дүнд хөдөө хээр, хот суурин газар гээд иргэн хаана байгаагаасаа үл хамааран Голомт банкны харилцагч болох, үйлчилгээг авах боломжтой болсон юм.

Цаашлаад Голомт банкны хувьд дижитал шилжилтийг дан ганцаараа хийх биш төр болон бусад бүх салбарын бизнесийн байгууллагууд, нийт харилцагчидтайгаа хамтран хийж, оролцогч тал бүрийн хувьд цаг хугацаа, зардал хэмнэх зорилго тавьж, Монгол улсын хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.

Цаашид тус арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд өмнөх жилийн төлөвлөлт, зорилтуудын үр дүнг хэмжиж, ирэх жилийн зорилтоо тодорхойлсон олон улсын түвшний конференц болгохоор зохион байгуулагчдын зүгээс зорьж байна. 

 

 

 

 

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.181.221Зочин   • 10 сарын 13. 8 цаг 23 минут

панаалтай

Шинэ мэдээ

ШЕЗ: Г.Номуундарь хохирогчтой эрүүгийн хэрэг ирээгүй2 цаг 5 минутын өмнөСупермодель Кандис Сванепоел хоёр дахь хүүхдээ тээж байна2 цаг 8 минутын өмнөХотын даргын “Төрийн захиргааны үйлчилгээг хялбаршуулах ажлууд”2 цаг 9 минутын өмнөЗалуужуулах шидэт жор2 цаг 13 минутын өмнөҮл үзэгдэх нисдэг биет, харь гаригийн гийчид дэлхий дээр ирдэг нь үнэн2 цаг 15 минутын өмнөХоорондоо үл зохицох хүнс2 цаг 18 минутын өмнөЛиам Пейн: Шерил миний амьдралыг илүү ихээр гэрэлтүүлж өгсөн2 цаг 23 минутын өмнөХахууль өгсөн, авсан аль нь ч хариуцлага хүлээх ёстой2 цаг 28 минутын өмнөЖүжигчин Жона Хиллийн 30 кг жин хасч чадсан нууц2 цаг 29 минутын өмнөДээд шүүхээс МАН-ын даргын нэр, дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэв2 цаг 29 минутын өмнөБекхэмийн хүүхдүүд ээжийгээ уяраав2 цаг 33 минутын өмнөЖорж Клуни найзууддаа сая, сая доллар бэлэглэжээ2 цаг 38 минутын өмнөШинэ жилийн Ева даашинз2 цаг 43 минутын өмнөМАХН-ын Нарийн бичгийн дарга П.Ангарагийг эрэн сурвалжилж эхэллээ2 цаг 44 минутын өмнөХамгийн түрүүнд өрсөлдөхөө зарласан Ксения Собчак сонгуулиас нэрээ татахад бэлэн гэлээ2 цаг 48 минутын өмнөГэртээ сайн сайхныг даллаж, муу муухайг зайлуулах арга...2 цаг 53 минутын өмнөХүйтэнд хүүхдүүдээ хөлдөөх дөхсөн Анжелина Жоли2 цаг 58 минутын өмнөАйлийн гэрт зовлон дууддаг 10 зүйл2 цаг 59 минутын өмнөБНСУ хуулийн хориглолтоо бууруулна3 цаг 3 минутын өмнөЛ.Мөнхбаясгалан ”сайн ахдаа чадуулсан” Сарангэрэлийн хэргийн тухайд юу ярив3 цаг 8 минутын өмнөХятадад үйлдвэрлэсэн хоёр дахь "Си 919" онгоц анхны туршилтын нислэгээ үйлджээ3 цаг 13 минутын өмнөЧ.Ану: Учирна гэж бодсон залуутайгаа учирсан3 цаг 18 минутын өмнөХ.Баделхан төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзаж байр сууриа илэрхийллээ3 цаг 19 минутын өмнө“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдсан ээжүүд ямар материал бүрдүүлэх вэ3 цаг 23 минутын өмнө“ГЭРЭЛТЭЙ БАЙШИН” зорилтот нэвтрүүлэг өнөөдөр эхэлнэ3 цаг 23 минутын өмнөТолгой өвдөлт, зовиурыг ямар хоолоор анагаах вэ3 цаг 28 минутын өмнөХангалттай "шийтгүүлсэн" Ц.Алдармаа3 цаг 33 минутын өмнөЖастин: "Би Селенад маш их хайртай. Миний зүрх сэтгэл хэзээд түүнийх байсан"3 цаг 38 минутын өмнөОнцлох дүүрэг “Хоггүй Хан-Уул”3 цаг 40 минутын өмнөДэлхийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй нисэх онгоцны буудал 1000 гаруй нислэгээ цуцалжээ3 цаг 43 минутын өмнө
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.