10-р сарын 12
16 цаг 14 минут

Налайх дүүрэг “Нарны хүүхдүүд” чуулган зохион байгууллаа

Налайх дүүрэг бол “Хүүхдэд ээлтэй дүүрэг”. Энэ хүрээнд “Нарны хүүхдүүд” хүүхдийн долоодугаар чуулганыг Соёлын ордонд зохион байгууллаа.

Чуулганд дүүргийн болон сургуулийн удирдлагууд, төрийн болон хувийн ЕБС-ийн сургуулийн сурагчдын төлөөлөл 300 гаруй хүүхэд багачууд оролцсон бол 100 гаруй хүүхэд урлагийн тоглолт үзүүллээ.

Нарны хүүхдүүд чуулганыг нээж дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ: “Хүүхдэд ээлтэй дүүрэг болохын хувьд хүүхдүүд та бүхнийхээ дуу хоолой, хүсэл мөрөөдлийг сонсохоор энэхүү чуулганыг зохион байгуулж байна. Дүүргийнхээ, улс орныхоо ирээдүй болсон хүүхдүүд та бүхэн хичээл сурлагандаа онцгой анхаарахын зэрэгцээ ямагт манлайлагч байж дүүргийнхээ хөгжил дэвшилд өндөр хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Чуулганаар сургуулийн орчны ундны усны аюулгүй байдал, сургуулийн орчин дахь замын хөдөлгөөний аюулгүй байдал, сургалтын чанар суралцах арга барил сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэн “Хүүхдийн элч”-ийг сонголоо.

Төлөөлөгч хүүхдүүдийн нууц санал хураалтаар дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 2 дугаар курсын оюутан Б.Тэлмүүн нар “Хүүхдийн элч”-ээр сонгогдсон юм.

Энэ үеэр чуулганыг угтан зохион байгуулсан “Шилдэг оролцооны байгууллага”, “Ус бидний ирээдүй”, “Их уурхай-Миний мөрөөдлийн Налайх” гар зураг, шүлгийн уралдааны шагналтнуудад дүүргийн удирдлагууд шагналыг гардуулан өгсөн юм.

Ийнхүү Налайхын хүүхдүүд өөрсдийн өмнө тулгамдаж байгаа асуудал, цаашдын гарч шийдлийг хамтдаа ярилцаж, чуулганаас зөвлөмж гарган баталснаар “Нарны хүүхдүүд” чуулган өндөрлөсөн юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Италийн үзэсгэлэнт бүсгүй Моника Беллуччи2 минут 31 секундын өмнөХудлаа мэдээлэл байх нь5 минут 46 секундын өмнөХэрээ хог цуглуулах ажил эрхэлнэ8 минут 55 секундын өмнөМалайзийн нарийн боовчид батгатай тортоор алдаршиж байна12 минут 36 секундын өмнөТаргалалт таны өдөрт тутамдаа хэрэглэж буй хоол хүнснээс шалтгаалдаг гэдгийг мэдэх үү16 минут 36 секундын өмнөGame of Thrones-ын од бүсгүй алдартай дуучин залуутай гэрлэнэ19 минут 40 секундын өмнө"Мөргөлдөөн дундаас олон улсын шинэ эмх журам гарах эсэх"-ээр геополитикчид хуралджээ24 минут 23 секундын өмнөНаснаасаа залуу, овор багатай харагдахад туслах долоон арга29 минут 49 секундын өмнөАмерик Оросын ялгаа...36 минут 3 секундын өмнөОрон орны шилдэг залуус Сочи хотод нөхөрсөгөөр өрсөлдөж байна42 минут 9 секундын өмнөГоломт банк Нидерландын Hands-On B.V коампанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа44 минут 57 секундын өмнөХайр дурлалд гадаад төрх хамаагүй гэдгийг харуулж чадсан хосууд48 минут 34 секундын өмнөХуурнин шуугигчид52 минут 30 секундын өмнөБодит амьдрал дээрх ”Бенжамин Баттонууд”57 минут 5 секундын өмнөТ.Мөнхтунгалаг: Олон нийтийн зөвлөл хяналт шалгалт хийх эрхгүй1 цаг 2 минутын өмнөДугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит тэмцээн боллоо1 цаг 5 минутын өмнөӨвөр монголчууд бол “хужаа” биш1 цаг 6 минутын өмнөLouis Vuitton брэндийн загварын шоуг анх удаагаа африк гаралтай америк модель нээлээ1 цаг 9 минутын өмнө2017 оны хуримын шилдэг 30 фото зураг1 цаг 13 минутын өмнөШөнийн тарифын хөнгөлөлт1 цаг 16 минутын өмнөХойд Солонгосын хакерууд Их Британийн телевиз рүү халдах гэж оролджээ1 цаг 20 минутын өмнөДэлхийн II дайнаас 669 хүүхдийн амийг аварсан Англи эрхэм1 цаг 28 минутын өмнөЖ.Эванстыг илүү үнэлсэн санал1 цаг 35 минутын өмнөИракийн засгийн газрын цэрэг Киркук хотыг авч курдчууд зайлан оджээ1 цаг 39 минутын өмнөӨчигдрийн онцлох фото агшинууд1 цаг 42 минутын өмнөСайхан зүйлийг бодож ирээдүйгээ өөдрөгөөр хараарай1 цаг 44 минутын өмнөАйл гэрт зовлон дууддаг Феншуйгийн байрлалууд1 цаг 50 минутын өмнөТрампыг элэглэсэн зурагт хуудсууд Сөүлд цацагдах болжээ1 цаг 55 минутын өмнөИрина Шэйк эрчүүдийг хэрхэн уургалдаг вэ1 цаг 59 минутын өмнөХөхний даруулга худалдан авахдаа заавал шалга2 цаг 4 минутын өмнө
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.