10-р сарын 12
17 цаг 40 минут

Бүх төрлийн зорчих тасалбар худалдаалдаг ТҮЦ машинтай болно

Автотээврийн үндэсний төвөөс “Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа болон хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар мэдээлэл өгч, сурталчлах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг олон нийтэд нээлттэй танилцуулах “ӨВӨЛД БИД БЭЛЭН” нэгдсэн өдөрлөгийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Энэ арга хэмжээний үеэр Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр "Өнөөдөр манай улсад хот хоорондын 71 чиглэлд 51 аж ахуйн нэгжийн 950 орчим тээврийн хэрэгсэл үйлчилж байна. Улс хоорондын ачаа тээвэрт  буюу Хятад, ОХУ-тай хиллэсэн боомтуудаар 9200 орчим ачааны машин үйлчилж байна.

Энэ жил хот хоорондын 85 чиглэлийг Зам тээврийн хөгжлийн сайдаар батлуулсан. Үүнтэй холбоотойгоор замналын паспорт хөтлөх ажил дунд шатандаа явж байна. Үүнийг энэ ондоо багтаан хийж дуусгана. Энэ нь тухайн чиглэл буюу замнал маань хэзээ бий болсон, хатуу хучилттай зам хэдэн км, шороон зам хэдэн км байгаа, замын хажуугийн байгууламж хэчнээн байгаа зэргийг нарийвчлан тогтоох юм. 

Мөн хот хооронд зорчих тасалбар бичих ТҮЦ машиныг туршиж байгаа. ТҮЦ машиныг Улаанбаатарын томоохон үйлчилгээний цэгүүдэд тавина. Мөн зарим орон нутагт тавина. Ингэснээр заавал автовокзалд очиж тасалбар бичүүлэх шаардлагагүй болно. 
ТҮЦ машиныг энд онд багтаан үйлчилгээнд нэвтрүүлэх бөгөөд цаашдаа хот хооронд зорчих тасалбар гэлтгүй нисэх, төмөр замаар зорчих тасалбар борлуулдаг болно. Мөн автотээвэртэй холбоотой бүх төрлийн лавлагаа авах боломжтой болгохын зэрэгцээ тухайн тээврийн хэрэгсэл ямар хүний эзэмшилд байсан, ямар үйлчилгээ авч байсан зэрэг тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээллийг оруулна.

Түүнчлэн энэ жил улс хоорондын зөвшөөрлийн бичгийг нууцлалын зэргийн QR кодтой болгож байгаа.  Гашуун сухайт боомтоор өдөрт 400-500 тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа. Тиймээс Уул уурхайн яамтай хамтран уул уурхайн компани хооронд тохиролцоо явуулж зам дээр ачаатайгаа бөглөрч зогсдог байдлыг арилгахаар ажиллаж байна" гэжээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ФОТО: Гоёмсог даашинзны загварууд17 минут 3 секундын өмнөПутин, дайралтын зэвсгээ бууруулахад бэлэн гэж мэдэгдлээ26 минут 32 секундын өмнөХүүхдээ өвөр дээрээ суулгаж тээвэрлэхгүй байхыг зөвлөв36 минут 44 секундын өмнөШадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын улс төрийн өндөр түвшний уулзалтад оролцож байна 45 минут 27 секундын өмнөХүүхдэд эцгээс удамших өндөр магадлалтай, хүчтэй генүүд…47 минут 24 секундын өмнөТөр төгсөгчидөө хүлээж авахад бэлэн үү57 минут 18 секундын өмнөАварга болж чадаагүй шигшээ багаа дотноор угтан авлаа1 цаг 7 минутын өмнөЭкскаваторынх нь шанаганд сууж, манаж хоносны үр дүнд үйл ажиллагааг нь зогсоож чаджээ1 цаг 18 минутын өмнөМодель Д.Норагийн үдшийн гангараа1 цаг 37 минутын өмнөУсанд урссан амь бүрийн төлөө…1 цаг 38 минутын өмнөШатсан цэцэрлэг ирэх намар шинэ байртай болно1 цаг 43 минутын өмнөПутин: Бид АНУ-ын хэрэгт огт оролцоогүй1 цаг 47 минутын өмнөАхмад шатарчид Дэлхийн аварга боллоо1 цаг 50 минутын өмнөМонголын Таеквондочид түүхэн амжилт гаргалаа1 цаг 50 минутын өмнөМонгол Улс Япон Улсад 100 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо1 цаг 58 минутын өмнөИрэх намрын чуулганаас эхлэн гишүүдийг ингэж “дэглэнэ”2 цаг 8 минутын өмнөБатганы сорвийг сармисаар арилгах арга narangerel 2018-07-17 09:22 Зөвлөгөө2 цаг 17 минутын өмнөМонголын хамгийн залуу нуур: Гэгээн нуур2 цаг 24 минутын өмнөХааны гэр бүлийнхний шарил мөн болохыг тогтоожээ2 цаг 27 минутын өмнөМ.Энхболд: Ээлжит бус чуулганы хуралдаан зарлахад татгалзах зүйлгүй2 цаг 28 минутын өмнөБаярын цахилгаан утаснууд ирсээр байна2 цаг 38 минутын өмнөӨнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана2 цаг 47 минутын өмнөЯпон, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар долоон сургууль баригдана2 цаг 57 минутын өмнөВ.Путин, Д.Трамп  нар ямар тохиролцоонд хүрэв3 цаг 1 минутын өмнөБ.Гүрсоронзон: Иргэний хүсэлтийг үндэслэн тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна3 цаг 8 минутын өмнөӨндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж 6 настай хүүхэд аварлаа3 цаг 17 минутын өмнөБөхчүүдийн хөлсийг рашаан чинээ санахаа болиоч ээ3 цаг 27 минутын өмнөӨнгөрсөн сард 2,182 кг алт худалдан авчээ3 цаг 28 минутын өмнөК.Мбаппе бүх орлогоо хандивлав3 цаг 31 минутын өмнөХоригдлууд 48.211.266 төгрөг хохирогчдоо шилжүүлжээ3 цаг 37 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.